Author Topic: Хамт олныхоо СУПЕР ФОТО ЗУРАГААР амралтын ЭРХИЙН БИЧИГ ХОЖ  (Read 13131 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline enhmandah

  • Самбарын дэд удирдагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 768
  • Мод тарих галт тэрэгний хөдөлгүүр бүү зогсог...
    • Ногоон блог
Quote
   
Ажлын хамт олноороо хамтдаа авахуулсан хамгийн дотно, хамгийн цоглог, хамгийн эрч хүчтэй, хамгийн хөгжилтэй зургаа uraldaan@mongoliansecrethistory.mn хаягаар илгээнэ. Зурагаа илгээхдээ зурагтаа нэр өгөөд хамт олныхоо товч танилцуулгатай илгээнэ.

Хүлээн авах хугацаа: 2011.12.7
Шалгаруулах хугацаа: 2011.12.15-ны 17:00 цагт
Ирсэн зургийг шууд http://fb.com/mongoliansecrethistory хуудаст альбом үүсгэн байрлуулах тул түрүүлж илгээснээр та өөртөө давуу талыг бий болгоно. Зураг байрласаны дараа та тухайн зурагтаа LIKE цуглуулж эхлэнэ.

Хамгийн олон LIKE цуглуулсан зурагтай хамт олон, 1 шилдэг ажилтанаа гэр бүлээр нь МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО http://bit.ly/u9KC5E амралт аялал жуулчлалын цогцолборт АМРААХ ЭРХИЙН БИЧИГ, 200 хүний багтаамжтэй MSH ресторанд цагийн хязгааргүйгээр шинэ жилээ тэмдэглэх эрхийн эзэд болно.

Фото зургаа илгээгээд л шилдэг ажилтанаа АМРАЛТЫН ГАЗАР АМРААЧИХ. Амархан байгаа биз дээ. Шинэ жилээ ч тэмдэглэх газартай болчихлоо.
http://mongoliansecrethistory.mn/

Ийм уралдаан болж байгаа юм байна. Хэдүүлээ нэг оролцоод үзэх үү? Надад хэд хэдэн зураг бодогдоод байна тэгээд аль зургийг нь оруулахаа мэдэхгүй л байна.  Та нар нэг санал хэлээч энэ доор байгаа зурагнуудаас алийг нь оруулах уу?

1


2


3


4


5


Нэгхэн зураг явуулах юм байна. Энэ хэдээс сонгоод явуулвал. Өөр санал болгох зураг байна уу? Их LIKE авбал шинэ жилээ хямдхан хийчих боломж бий юм байна лээ. 200 хүрнэ биз дээ манай клуб?
« Last Edit: 2011.11.11 00:31 by enhmandah »
МОНГОЛ ҮСГЭЭРЭЭ ФОРУМ ДЭЭРЭЭ БИЧИЦГЭЭЕ.

Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл мину.

Offline moxy

  • Хөдөлмөрийн аварга
  • Ахмад гацуур
  • ****
  • Posts: 270
  • Meet me on the Equinox
гуравдах зургий нь. цаана нь шороо шуурцан мануус тэгсэн усаар байлдцан, кк. гоё үе шүү.
☼ ♩♪♫♬  Somewhere something incredible is waiting to be known ♩♪♫♬