Сайн байцгаана уу?
Өнгөрсөн амралтын өдрөөр буюу 11 дүгээр сарын 20-ны Бямба гаригийн 17 цагаас Xanady art gallery-д my club-ийн хэсэг нөхөд уулзалдлаа. Уг уулзалтанд Ууганаа, Эба, Манди, Гийраа, Дээгий, Давка, Болормаа нарын гишүүд хүрэлцэн ирсэн бөгөөд гишүүд дараах хэд хэдэн асуудлаар санал бодлоо солилцлоо. Үүнд:
1. ТББ байгуулах
Юун түрүүнд My club-ийг ТББ-ын статустай болгох талаар ярилцаад уулзалтанд байсан гишүүд санал нэгдлээ. ТББ байгуулахын тулд эхлээд дүрэм, үүсгэн байгуулах шийдвэр, үүсгэн байгуулагчид /Тэргүүн, ТУЗ/, санхүүгийн эх үүсвэр, байрлах газар, улмаар улсын бүртгэлд бүртгүүлэх гээд олон зүйл шаардлагатай болох бөгөөд эдгээрээс эхлээд ТББ-ын дүрмээ батлан, тэргүүн болон ТУЗ-ийн /9 гишүүнтэй байхаар/ гишүүдээ сонгохоор тогтлоо.
Уулзалтаар гишүүд ТББ-ын тэргүүнд Д.Сэрдарам багшийгаа, ТУЗ-ын гишүүдэд Чингүүн, Дээгий, Эба, Дөлгөөн, Гийраа, Ууганаа, Манди, Болормаа нарыг тус тус нэр дэвшүүлж байгаа бөгөөд клубын нийт гишүүд үүнд саналаа өгөх биз ээ.
Өмнө байгаа ТББ-ын дүрмийг дахин хянан үзэж, ТББ-ын нэр, эрхэм зорилго, үйл ажиллагааны чиг үүрэг гээд олон зүйлийн талаар 11 дүгээр сарын 25-ны Пүрэв гаригийн 20 цагаас Genius-д уулзахаар боллоо. Уг уулзалтаар дүрмээ хэлэлцэн, шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг оруулан батлах болно.
2. Шинэ жилээ хэрхэн тэмдэглэх
My club-ийн энэ жилийн шинэ жилийг 12 дугаар сарын 10-ны Баасан гаригт хийхээр гишүүд санал нэгдсэн бөгөөд гишүүн Дээгий шинэ жил хийх газруудын талаар судлаад Пүрэв гаригийн уулзалтанд энэ талаар дахин ярилцахаар тогтов.
Шинэ жилээ урьдын уламжлал ёсоор клуб дотроосоо урлагын номер гарган, хамтран ажилладаг байгууллага, хувь хүмээсээ урин тэмдэглэхээр төлөвлөж байгаа бөгөөд одоогийн байдлаар шинэ жилд 70-80 оролцох магадлалтай байна.
3. 2011 онд хийх ажлын төлөвлөгөө
Нэн тэргүүнд ТББ-аа улсын бүртгэлд бүртгүүлж, хуулийн этгээдийн статустай болгох шаардлагатай бөгөөд үүний дараа гишүүд өөр өөрсдийн шугамаар клубын үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг олоход анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн дээр уулзалтанд ирсэн нийт гишүүд санал нэгдэв. 2011 онд хийх ажлын төлөвлөгөөг дараагийн хурал дээр илүү дэлгэрэнгүйгээр нарийвчлан авч үзэхээр болов.
/Уулзалтын талаарх мэдээллийг удааж байж та бүхэндээ хүргэж байгаадаа хүлцэл өчье. Миний бие уг уулзалтанд хоцорч очсоноос зарим нэг зүйлсийг дутуу бичсэн байж болох талтай тул тэнд байсан гишүүд илүү дэлгэрүүлэн бичих биз ээ./
PS: Клубынхаа гишүүдийг 11 дүгээр сарын 25-ны Пүрэв гаригийн 20 цагаас Genius төвд хүрэлцэн ирэхийг урьж байна. Тэнд ТББ-ынхаа дүрэм болон клубынхаа шинэ жилээ хэрхэн тэмдэглэх талаар ярилцацгаая.
Та бүхнийг хүндэтгэсэн,
Болормаа.Д