Author Topic: ДӨРГӨНӨ ХАТАН болон Монгол хатад  (Read 17273 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Найман аймгийн хүн. Иймээс бас Найманжин хатан гэж нэрлэдэг. Өгөөдэй хааны зургадуур хатан болно. Мэргэд аймгийн Тогтоа Бэхийн ахмад хөвгүүн Худугийн хатан байв. 1204 оны хамар Чингис хаан Мэргэд аймгийг мөхөөх үед Дөргөнийг баривчлан авч Өгөөдэйд хатан болгон өгсөн билээ. 1236 онд Гүег Монгол хаант улсын 3-р үеийн их хаанаар өргөмжлөгдсөн явдал бол түүний эх Дөргөнө хатантай шууд холбоотой юм. 1241 онд Өгөөдэй хааныг нас нөгчсөний дараа түүний хайрт хатан Мүгэ уламжлал ёсоор түр төрийг засаж байв. Гэвч Дөргөнө хатан бол Мүгэ хатнаас нэн сэргэлэн бөгөөд Өгөөдэй хааны ахмад хөвгүүнийх нь эх нь болох тул Өгөөдэй хааныг нас нөгчмөгц сэмээр дөрвөн зүг найман зовхист элч томилж өртөө дамжуулан явуулаад Өгөөдэй хааны ах дүү ба ач нар, жич сайд түшмэд, ихэс ноёдод гашуудлын мэдээ тунхаглаж бас шинэ хааныг сонгон тогтоохоос өмнө нэг хүн албан ёсоор төрийг захирч, цэрэг засгийг хамааран, хууль цаазыг чангатгаж, ард иргэдийг амаржуулвал зохино гэж хэлж явуулав. Тийнхүү Өгөөдэй хааны ах Цагаадай хийгээд бусад сайд түшмэд цөм хариу элч томилж "[b:1773a2586c]Дөргөнө хатан бол Өгөөдэй хааны ахмад хөвгүүний эх болсон учраас их хуралдаан хийж шинэ хааныг сонсгохоос өмнө албан ёсоор төрийг захирвал зохино[/b:1773a2586c]" гэж тус тус хэлж явуулсан байна. Дөргөнө хатан арга ухаан, авьяас билэг хосолсон хүн болохоор олон ноёд түшмэдийн зөвшөөрлийг олсон иймэрхүү байдалд өөрийн байр сууриа улам бататгаж эхэлжээ. Яг энэ үед Мүгэ хатан бас аз бусаар Өгөөдэй хааны хойноос тэнгэрт хальсан байна. Дөргөнө  хатан энэхүү цаг тохиолыг ашиглан төрийн эрхийг ганцаар эзэмшиж, ордны дотоод гадаадын олонхи ноёдын байр суурийг хамгаалах ба тэдэнд бэлэг сэлт хүргэх зэрэг аргаар Өгөөдэй хааны төрөл садан хийгээд сайд түшмэд жич цэргийн ноёдыг цөм татаж аваад өөрийн биедээ үйлчлүүлэх болжээ. Гэвч Өгөөдэй хааныг амьд сэрүүн байхад Дөргөнө хатан ордны доторх хэдэн сайд түшмэдтэй өшөө хорсол зангидсан бөгөөд тэр нь цаашлах тутам нэмэгдсээр байв. Иймээс төрийн эрхийг атгаж, байр сууриа бататгамагц тэдгээр хүмүүсээс өшөө хорсолоо авахыг бодсон байна. Түүнчлэн юуны өмнө Жүндө балгасанд элч томилон хятад иргэний бүх хэргийг ерөнхийлөн хамаарч байсан баруун газрын хүн Ялавачийг барьж авчруулахаар явуулав. Дөргөнө хатны элчийг Хятадын Жүндө балгасанд хүрмэгц Ялавач тэднийг халуунаар угтан авч гурван өдөр, гурван шөнө архи дарс уулган туйлаар хүндэтгэн дайлжээ. Энэ завсар тэр яаруу сандруу морь унаа хоол хүнс зэрэг замын хэрэглээгээ төхөөрч аваад шөнө дөлөөр сэмээр хэдэн морьтныг дагуулж Өгөөдэй хааны 3-р хөвгүүн Хүдэний дэргэд дутаан очив. Түүний дараа Дөргөнө хатан бас Өгөөдэй хааны баруун гарын Чинсан бөгөөд их бичигч байсан Хингайг барьж авахаар төлөвлөж байв. Гэвч Хингай бол маш сүрхий хүн байсан тул урьдчилан сэрж мэдээд Дөргөнө хатны гар хөдлөхөөс өмнө мөн доорх хүмүүсээ дагуулж, Хүйтэний дэргэд дутаан явсан байна. Энэ 2 хүн Хүйдэний дэргэд дутаан хүрээд амь аврахыг гуйсанд Хүдэн тэднийг "хэдэн үеийн гавъяатан сайд" гэж өрөвдөн үлдээж авсан байжээ. Тэр үед Дөргөнө хатан Ялавач Хингай хоёрыг баривчлан авчруулахаар элч томилон явуулсанд Хүдэн: "[b:1773a2586c]Болжмор шувуу харцагаас айж бутны ёроолд шургавал бут түүнийг хамгаалж авдаг билээ. Энэ хоёр хүн миний дэргэд амь хэлтрэхээр ирсэн тул би хэрвээ өгч явуулахад хүрвэл бүх Чингис хааны өршөөлт засагт (лугаа) нийцэхгүй явдал болно. Иймээс энэ хоёр хүн хэдий их ял гэмтэй болсон ч удахгүй болох гэж байгаа алтан ургийн их хуралдаан дээр олноороо зөвлөж байгаад шийтгэвэл зохино[/b:1773a2586c]" гэж хэлж явуулав. Сүүлээр нь Дөргөнө хатан бас хэдэн удаа элч томилон явуулсан боловч Хүдэн мөн адил шалтгаанаар буцаасан байжээ. Ялавач Хингай хоёрыг буцаан авчирч чадахгүй болсныг мэдээд Дөргөнө хатан, Өгөөдэй хааны их түшмэл байсан Имад Мухамед гэдэг хүнд худал өчиг зохиож өгөөд Ялавач Хингай хоёрыг хорлох гэв. Гэвч Имад Мухамед иймэрхүү бузар булай хилс хүчир хэргийг үйлдэхээс эрс татгалзсан тул Дөргөнө хатан түүнийг баривчлан аваад гянданд хорьжээ. Түүний хойно Бухар Самарзанд, Өргөнч, Отрар, Горотез Кашгар (одоогийн Иран улсад буй) зэрэг Туркестаны олон хот балгасыг захирч байсан Масхуд (Ялавачийн хөвгүүн) бас байдал муу болсныг мэдээд Батын дэргэд дутаан очиж биеэ далдлав. Дөргөнө хатан Ялавач Хингай Масхуд гурвыг барьж дийлсэнгүй тул Цагаадайн умбал, өөрөөр хэлбэл Цагаадай хан улсын хан хар Үлэхү хийгээд Цагаадайн сул хатан Хурбуга жич Аригун гурвыг Перст томилон явуулж тэндэх захирагч байсан Хочисыг баривчлан авчирч гянданд хорив. Тэгээд түүний оронд Аригуныг томилон явуулж Персийн захирагч болгосон байна. Дөргөнө хатан ордны дотод гадаадын эрхийг ингэж гартаа оруулан авсны дараа төрийн эрхийг голдуу Падма хатнаар хамааруулах боловч Падма бол Персийн Тосходан (одоогийн Иран улст буй)-ы нэгэн лалийн сүмийн охин (чавганц) байсан юм. Монголын цэрэг олзлон аваад Хархорин хотноо авчирсанд тэр зах дээгүүр арилжаа наймаа хийж амьдардаг байжээ. Падма бол маш заль мэхтэй хүүхэн болохоор Өгөөдэй хааны үеэс эхлээд Дөргөнө хатантай зориуд ойртож, итгэл хүндийг нь олоод, төрийн түшмэдийг хорлон алж билээ. Өөөрөөр хэлбэл Өгөөдэй хааныг нас нөгчсөний сүүлээр Дөргөнө хатныг ашиглан Хингай, Ялавач, Масхуд, Хулчис зэрэг ихэс ноёдыг хорлоод төрийн эрхийг атгасан байжээ. Падма төрийн эрхийг атгасны дараа юуны өмнө Хингай Ялавач зэрэг хүмүүсийг хамгаалж байсан Өгөөдэй хааны хөвгүүн Хүдэнд хортой эм уулгаж алав. Тийнхүү Хүдэн нас барахаасаа өмнө ах Гүегтээ элч томилж "[b:1773a2586c]Падма намайг хорлов. Намайг үхсэний сүүлээр "өшөөг минь авч өгөгтүн[/b:1773a2586c]" гэж хэлүүлжээ. Хүдэнийг үхсэнийг сонсоод Гүег туйлаар хилэгнэж эхийнхээ дэргэд хэдэн удаа элч томилон илгээж Падмаг авчруулах гэсэн боловч Дөргөнө хатан цөм "би өөрөө дагуулан аваачиж өгье" гэж хариулаад өгч явуулахгүй байв. Үүний улмаас төр самуурч эхэлсэн тул Дөргөнө хатан, хаан суурин удаан өдөр хоосон байхад хүрвэл самуурал дэгдэж магадгүй гэж бодоод 4 зүг 8 зовхист элч илгээн довтолгож Чингис хааны алтан ураг хийгээд олон газрын ноёд түшмэдийг Далан даваанд хүрэлцэн ирж их хааныг сонгох хуралдаанд оролцогтун" гэж зарлав. 1246 оны хавар Дөргөнө хатны жолоодлогон дор Монгол хаант улсын 3-р үеийн их хааныг сонгох их хуралдай эхлэв. Урьд Өгөөдэй хаан 4-р хөвгүүн Хүчүгээрээ их суурийг залгамжлуулахаар зэхэж байсан юм. Гэвч түүний хүү Хүчү 1236 онд завшаан бусаар өмнөд Сүн улстай байлдаж байгаад нас барсан байжээ. Хүчүг нас барсны дараа Өгөөдэй хаан түүний ахмад хөвгүүн Мөнх хоёрыг дотночлон хайрлаж ордон дотроо асран хүмүүжүүлээд их ороо (хааны суудлыг) залгамжлуулахыг зорьж байсан юм. Ширмэн хэдийгээр түүний өвгийн заншил ёсоор их сууриныг залгамжлах хүн байсан ч харин засаг барьж байсан Дөргөнө хатны санаанд Гүегийг өргөмжлөх гэсэн ба мөн Ширмэн хараахан нас бага байсны учир олноороо Гүегийг их сууринд дэвшүүлсэн байжээ. Гүег хаан их орыг залгамжилмагц юуны өмнө Падма хатныг баривчлан авч гав гинж зүүлгээд гянданд хорив. Тэгээд доорх хүмүүстээ тушаан өгч шүүлгээд өчгийг нь тогтоож, ялыг нь тодлон өмсгөсөн хувцасыг нь тайчиж, дээд доод сүвийг нь оёод, эсгийнд боож, голд хаяад усанд цацаан алав. Энэхүү чимээг Дөргөнө хатан олж сонсоод туйлаар хилэгнэж Гүегт дургүйцсээр их удсангүй нас баржээ. Дөргөнө хатан түр төрийг засаж байсан үеийн байдлыг Юань улсын шашдирт "[b:1773a2586c]Ард түмний хүч тэнхээ барагдаж аж төрөхийн аргагүй болов. Төрийн хууль самуурч, ёс дэглэм сулраад ардын сэтгэлийг алдав. Өгөөдэй хааны үеийн өршөөл засаг үгүй болж замхрав[/b:1773a2586c]" гэж тэмдэглэжээ.

Offline Temujin

  • Гацуурхан
  • *
  • Posts: 2
(No subject)
« Reply #1 on: 2009.05.05 14:26 »
Гоё мэдээлэл байна

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
(No subject)
« Reply #2 on: 2009.11.10 13:30 »
Орчлон хорвоо дээрх хvмvvний амьдрал эргэж харуусал гуниг атаа хорсол баярбаясгалан хийгээд ертєнцийн хамаг бvхэн эрэгтэй эмэгтэй хvмvvсийн дунд vvсэж бvрэлдэж байдаг нь жам ёс билээ.Гэтэл нийгмээ дагаад бид бvхний сэтгэлгээнд эмэгтэй хvн бол гэрээ сахиж хvvхдээ асарч хоолоо хийх мэтээр шууд ойлгон тэдний уураг тархинд бvрэлдэн буй асар их зориг тэвчээр хатуужлыг ашиглах єєрийн гэрийн хийгээд улс орны хэтийн ирээдvйд хvртэл хєрєнгє оруулах хvч харамгvй бий гэдгийг нь хараахан ухамсарлаагvй байгаа нь гайхшрал тєрvvлэм.Энэ талаар ихэнх хvмvvсийн бодол нэгэн чигт тєвлєрєх ба тvvхэнд хэзээ ч эмэгтэй хvн амжилт гаргаж байгаагvй, маш тоотой, Чингис хааны vед гэхэд л тэднийг зvгээр л гэрийн ажил, гал голомтоо л сахиж vлддэг мэтээр хийсвэр тєсєєлж харийн орны жишээнээс ажиглан тунгааж эрэгтэйчvvд л хийх ёстой мэт тєсєєлєн байдаг нь хэвшсэн ахархан бодлын нэг юм.Гэтэл бидний тvvхэнд мєнхєрсєн агуу их амжилтанд хатдын vзvvлсэн нєлєєг тоочоод баршгvй байх ба нууц товчоон дээр ч vл харагдах сонирхолтой юм.I. ЭРТНИЙ МОНГОЛЫН ТVVХЭН ДЭХЬ ЭМЭГТЭЙЧVVДИЙН БАЙР СУУРЬЭртний монгол улсын  vед эмэгтэйчvvдийг хамгаалсан тєрийн хатуу чанд хууль vйлчилж байсан учир тэдний нэр тєр алдар хvндийг ихээр дээдлэж байсан байна. Vvний тод илрэл нь “Монголын нууц товчоо” зэрэг тvvх уран зохиол, хууль цаазын дурсгалт бичгийн дотор эмэгтэйчvvдээ Гоо марал, Алун Гоо, Монголжингоо, Баргужин гоо гэх зэргээр эрхэмлэн хvндэтгэсэн нэр хайрлаж байсантай холбоотой.Vvнээс vvдээд XIII зууны vед дайн дажны vед олзлогдсон эмэгтэйчvvдийг олж аван халамжлан асардаг байсан олон баримт ном сударт тааралддаг ба тэр ч байтугай Чингис хааны vед “Єнчин ядуусыг тэтгэх  улсын  сан” хэмээх бие даасан тусгай байгууллага байгуулагдаж дайн дажны явцад тахир дутуу бологсод тэдний гэргий, эр нєхрєє алдаж бэлэвсэрсэн эмэгтэйчvvдэд тусламж тэтгэмж олгодог байжээ.1253-1255 онуудад Монголоор жуулчилсан Гильям Де Рубрук Монголын эмэгтэйчvvдийн ажилсаг,эрэмгий зоригтойг тэмдэглэхдээ: Тэд ачаа бараа зєєж, гэрээ ачаалдаг, vнээгээ саадаг, ааруул хурууд хийдэг, арьсыг боловсруулж, шєрмєсєєр нь утас хийж гутал, хувцас оёдог, эсгий хийж гэр бvрдэг гэгчлэн магтан бичсэн байхад монгол  эмэгтэйчvvд нум сумаар харваж чаддаг, моринд гарамгай, эрчvvд нь дайнд мордсон нєхцєлд ар талын бvхий л vvргийг тэд гvйцэтгэдэг гэж Марко Пологийн тэмдэглэлд монгол эмэгтэйчvvдийн эд бах, зориг хатуужлыг тодорхойлон бичсэн нь сонирхолтой жишээ юм.Хєх сударт дурдсан зарим баримтаас vзэхэд 1204 оны  их чуулганд сайд тvшмэдийн охид хєвгvvд оролцсоны дотор жонон Мухулайн хоёрдугаар охин Саран хєхєє, Боорчийн охин Ундрангэрэл, Ажинай мэргэний ганц охин Хуннуур болон Чингис хааны ээж Єvлэн ээж, Чингисийн их хатан Бєртэ vжин нар оролцсон байна.Тэр чуулганаар зарим жанжин нарт бэр зааж ураг барих ёсыг тогтоосны дотор Чингис хаан єєрийн ганц охиноо Зэлэмийн хєвгvvн урианхай ястан Сэцэнлигт гэргий болгон ихэд билэгшээжээ. Тэр хуралдаанд оролцсон есєн эмэгтэй сайдыг эхнэрийн ёс сахилгыг эс алдсан алдарт эмэгтэйчvvд гэж сайшаагаад хэрэйдээс олзлогдсон Солонгоо охины ой ухааныг хотол даяар гайхан магтаж уудам мэргэн хэмээн цоллоод, малгай, хоолойвч, эрхээр шагнасан байна.Гэрийн ёсыг сайтар сахисан эмэгтэйг цоллох, шагнах, єргємжлєл олгох энэ сайхан уламжлалт ёс Богд хаант vед ч мєрдєгдєж байв. Олноо єргєгдсєний 1914 онд Богд хааны зарлигаар Зостын чуулганы чин зvтгэлт улсад туслагч гvн Буянхишигийн авааль гэргий урианхай овогтой Алтанцэцэг болбоос анх хадамласнаас нааш дотно vйлчлэж, гэрийн ёсыг болгоомжлон цэвэр ичимтгийгээр хэлхээ журмыг сахиж явсны тул єргємжлєл олгогтун. Цэвэр хишгийг сvсэглэн болгоомжлон явагтун.Бvv омгорхон бардамнаж журам хэлхээг єтгєрхий дор хvртvvлтvгэй хэмээн ухуулах єргємжлєл олгуулагтун гэжээ. Ийнхvv Богд хааны зарлигаар Євєр, ар монголын 40 эмэгтэйд тєрийн єргємжлєл олгуулжээ. Мєн нэгэн жишээ бол феодалын нэгдсэн  монгол  улсад хааны   хатад нь тєрийн их хуралд оролцдог, зєвлєх эрхтэй байснаар vл барам хаан нас барсан тохиолдолд тєрийн хэргийг гардан хатан хааны vvргийг гvйцэтгэж дараагийн их хурлыг хуралдуулах, хааныг сонгуулах, Их хурал хvртэлх хугацаанд тєрийн эсрэг хуйвалдаан, бослого тэмцэл гарах аюулыг сэрэмжлэн зайлуулж тєрийн дотоод их ажлыг зохион байгуулаад зогсохгvй, гадаад улс гvрэнтэй харилцах дипломатын дэг ёсыг ч биелvvлж байжээ.Жишээ нь: Єгєдэй хааны Наймалжин хатан 1241-1246 он хvртэл 5 жил, 1248 оноос Гvег хааны хатан Огул Хаймиш 2 жил тєр барьснаас гадна 1294 онд Хубилай хаан нас нєгчихєд Хєхчин хатан, 1307 онд Єлзийт тємєр хаан нас барахад Булган хатан нар тус тус тєрийн хэргийг хєтлєн их хурлыг хуралдуулж дараачийн хааныг сонгуулжээ.Тулуйн хатан, монголын 2 хааны ээж Сорхугтани Бэки хатан тєрийн хэрэгт ихээхэн хvчин зvтгэж  улсын эв нэгдлийг эрхэмлэн vзэж Бат хаанд тусгай пайз бvхий тєрийн элчийг илгээж их хэргийг бvтээлгэж байв. Хорезмийн эсрэг дайнд Хулан хатан явалцаж Монголчуудын эх нутгийн зvг хєлгийн жолоог залах асуудалд чухал vvрэг гvйцэтгэсэн бол Тангадтай байлдах дайнд Есvй хатан оролцож дайны явцыг ажиглан зєвлєж Чингис хааны нас нєгчихєд дэргэд нь байж алтан шарилыг нь эх нутагт нь онголоход биечлэн оролцжээ.1219 онд хорезмийн эсрэг дайнд явахад нь Есvй хатан “Танаас хойш Монголыг хэн захирч туг сvлдийг чинь хэн барих вэ” гэж Чингис хаанд айлтгахад хаан: Хатан хvн боловч Есvйн vг зєвєєс зєв дvv нар, хєвгvvд, Боорчи, Мухулай та нарын аль нь ч энэ vгийг дурдсангvй гэж Есvй хатныг Чингис хаан ихэд магтсан байдаг ба энэ хэдэн vгс ч магадгvй асар их ирээдvйг харсан холын хараатай бодлого байсан ч байж болох талтай.XIV-XVII зуунд монголын феодалын бутрал vргэлжилж байсан хvнд vед шар морин жилтэй Мандухай сэцэн хатан тvvнийг даван туулах гэсэн бодитой алхам хийж Батмєнх даян хааны нэрээр тєрийг удирдаж Моголын феодал, ноёдын хооронд эвлэрvvлэх бодлогыг тууштай явуулан 40-єєд жилийн турш дайн дажингvй байлгасан тєрийн том зvтгэлтэн болохоо харуулсан юм. Энэ талаар БНМАУ-ын тvvхийн сурах бичигт Мандухай сэцэн гэж нэрлэгдсэн дундад зууны моголын тєрийг аварсан гарамгай зvтгэлтэн эмэгтэй мєн гэж тэмдэглэжээ.Монголын алдарт эрдэмтэн Ц.Дамдинсvрэн Мандухай сэцэн хатны тvvхийг судлаад Монголыг даян хаан удирдсан биш, Мандухай сэцэн хатан удирдсан юм. Монголын голомтыг ноцоосон, тэрээр цэрэг жанжлан олон удаа байлдаанд явж байсан гэж тэмдэглэжээ. Мєн нэгэн чухал зvйл нь 1206 оны Их засаг хуулинд, 1271 оноос vйлчилж эхэлсэн Монголын их Юань гvрний хууль цаазын бичигт, Эмэгтэйчvvд хvvхдvvдэд холбогдох Монголын эртний цаазын бичигт, Алтан хааны цаазын бичигт,Зургаан хошууны их цаазад, Монгол - Ойрадын хуулинд, Халх журам хуулинд, Зарлигаар тогтоосон  улсын хууль зvйлийн бичигт тус тус эмэгтэйчvvдийн эрх мэдлийг боловсронгуй болгож эрх ашгийг нь єндєрт єргєж єгсєн ба эмэгтэй хvний эсрэг хандсан гэмт хэргийг гэхэд 17 зvйл дурдаж эхнэрийг алах тохиолдолд эцэг эх, ван гvн харц хэн боловч шийтгэгдэх, 3 эр нэг эмийг хvчирхийлвэл цємийг тарчлаан алах,нєхєртэй эмэгтэй хvчирхийлвэл цаазла,жирэмсэн эмэгтэйг дутуу гаргуулах, эмэгтэй хvний vсийг таслах, vсийг хяргах, хувцсыг урах, малгайн залааг таслах, эхнэрээ занчих,хараах зэрэг vйлдлийг хатуу чанд хорьж шийтгэж байжээ.II. ЭМЭГТЭЙЧVVД БА ЄНЄЄГИЙН БАЙДАЛЭмэгтэйчvvдийн оролцоо нь хvн тєвтэй хєгжлийн гол чиглэл ба улс орон хєгжихэд хvний хєгжил нь чухал vvрэгтэй юм.Олон оронд тулгарч буй хєгжлийн зорилго нь явцуу тодорхойлогдсон хvйсийн vvргийг хvн амын хагас нь болсон тэр хэсэгт зєвшєєрєхєд хэтэрхий ахдаж байгаа ба эмэгтэйчvvдийг нийгмийн амьдралд оролцохыг зєвшєєрсєн олон газарт єрх гэрийн хvрээ болон албан бус эдийн засагт тэдний оруулж буй хувь нэмэр их боловч бvрэн гvйцэд vнэлэгдэхгvй байгаа нь харамсалтай.Учир нь эмэгтэй хvн гэдэг бол хамгийн нандин болоод vр хvvхэд тєрvvлж хань нєхєртєє хайр халамж бэлэглэж аз жаргалыг гэрэлтvvлж байдаг эрхэм хvмvvн билээ. Єнєєгийн байдлаар  монгол хvний 51 хувийг эмэгтэйчvvд эзэлж байгаа ба тєрийн ба тєрийн бус ємчийн их дээд сургуулиудад суралцдаг оюутнууд монголын хэмжээнд 147 мянга байгаагийн 98 мянга нь эмэгтэйчvvд байна. Vvнээс vзэхэд эмэгтэйчvvдийн боловсрол эзэмшиж буй тоо харьцангуй их байна.Нэгдvгээр ангид 2003 оны байдлаар 17685 сурагч элссэний 8637 нь эмэгтэй, 9028 нь эрэгтэй байх ба 11 дvгээр ангиа тєгсєхєд 40739 сурагчийн 30000 гаруй нь эмэгтэй болох хvний хєгжлийн илтгэлийн нарийвчилсан судлагаа гарсан нь асар сонирхолтой ба анх сургуульд элсэхэд эрэгтэй хvvхдvvд ихээхэн хамрагддаг боловч зарим шалтгаанас vvдэн сургуулиа тєгсєхєєсєє ємнє сургуулиа орхиж эмэгтэйчvvд дийлэнх хувийг эзлэн сургуулиа тєгсєж байна. Харин тєгссєний дараа элсэлтийн шалгалтанд 40000 сурагч хамрагдсанаас 2005 оны байдлаар 70 хувь нь эмэгтэй байх бєгєєд гадаадад суралцаж буй оюутнуудын 80 хувь нь эмэгтэй, ажиллаж буй залуусын 80 хувь эрэгтэй байх нь гайхалтай.Гадаадад тэтгэлгээр сангаас сургах тоефлийн 450-525 оноотой байх ёстой ба энэхvv оноог авсан хvмvvсийн 75 нь эмэгтэй хvмvvс гэж АНУ-н элчин сайдын яамнаас мэдээлсэн. Яагаад энэ бvхнийг би дурдах болов оо. Мэдээж єнєєгийн дээд боловсролтой гадаад хэлтэй соёлч боловсон хамгийн зєв сэтгэлгээтэй элдэв хэрэг тєвєгт холбогдох нь тун бага хэсэг буюу эмэгтэйчvvдийн байр суурийг бэхжvvлж тэднийг дэмжих цаг ирснийг дэлгэж тавихыг эрмэлзсэн юм. Хэдий эмэгтэйчvvд яам тамгын газрууд, компани пvvсvvд боловсрол эрvvл мэндийн салбаруудад ажилладаг ч гэлээ яагаад шийдвэр гаргах шатанд ажиллаж гvйцэтгэх засаглалыг тэргvvлж болохгvй гэж.Эрэгтэйчvvд шиг элдэв авилга авч нэр тєрєє уландаа гишгэн архи их хэмжээгээр хэрэглэж цэнгээний газар зугаалж дараа нь шар сонины бай болохгvй жинхэнэ ажил хэрэгч боловсрол єндєр эмэгтэй боловсон хvчнээр манай улс цэнэглэгдэх болсон нь тод харагдаж байна. Хэрвээ гадаадад суралцаж буй, монголдоо мэргэшиж буй тэр эмэгтэйчvvдийг дэмжин туслаж идэвхжvvлж чадвал цєєхєн тооны боловсролтой эрчvvдийн дундаас сонголт хийж байхаар маш олон єндєр боловсролтой эмэгтэйчvvдийнхээ дунд шударга єрсєлдєєн буй болгон тvvн дотроос жинхэнэ удирдагч нараа сонгох хэрэгтэй.Гэтэл тvvхээсээ буюу ардчилал хєгжихєєс ємнєх vетэй одоо vеийг харьцуулж vзвэл 1990 оноос хойш тєрийн єндєрлєг буюу єєрєєр хэлбэл Засгийн газрын бvрэлдэхvvн, УИХ-ын бvрэлдэхvvнд 1000 гаруй хvн дэвшин сонгогдон ажилласны давхардсан тоогоор 20 хvрэхгvй нь л эмэгтэйчvvд байсан нь нэн харамсалтай. Гэтэл Герман оронд Тєрийн эрх барих байгууллагуудад 40 хувь нь эмэгтэйчvvд, Шведэд 35 хувь нь, Францад 30 хувь нь эмэгтэйчvvд, Шотландад 40 хувь нь эмэгтэйчvvд байх ба Great britian буюу Их британий нэгдлийн улсуудыг Elizabath хатан хаан, германий councilar нарын нэр тєртэй хариуцлага єндєртэй албан vvргээ гvйцэтгэж улс орноо удирдаж байгаа сонирхолтой жишээ багагvй байна.Миний судалгаанаас vзэхэд хэрвээ ємнєх жилvvд шиг ахиц ихтэй явбал ємнєх боловсрол эзэмшиж байсан тоо баримтыг нарийн ажиглан тооцоолоход 2020 он гэхэд Монголд их, дээд сургуульд суралцах оюутны 90 хувийг эмэгтэйчvvд, гадаадад суралцаж буй оюутан залуусын 98 хувь нь эмэгтэйчvvд, сурагчдын 85 хувь нь эмэгтэйчvvд, харин нэгдvгээр ангид элсэж буй сурагчдын 51 хувь нь эмэгтэйчvvд болох бvрэн vндэстэй болж байна. Гэтэл жил ирэх тусам боловсрол эзэмшихээр хvсэж тэмvvлж байнга тоо нь ихсэж байгаа эмэгтэйчvvдийг бид хэт их орхигдуулж ямарваа нэгэн сонгууль болоход л гэхэд эмэгтэй хvн сонгогдож болохгvй мэтээр сэтгэл зvйдээ хvлээн авч байгаа нь хэт явцуу мэт санагдана. Бид бvхний сэтгэлгээнд он удаан жил хадгалагдан байсан нэг зvйл болох тvvхэнд эмэгтэйчvvд огтхон ч гавьяагvй мэт сэтгэн цєєхєн хэдэн эмэгтэй л ховор заяаж амжилт авчирсан мэтээр бодож байсан нь эндvvрэл байжээ. Эртний монголд эмэгтэйчvvдийг хамгаалах хууль цааз хийгээд тэдний vгийг сонсох зєвлєгєєг нь авах, дээдлэн эрхэмлэх зан заншил мєрдєгдєж байсан  байна. Монголын тvvхэнд эмэгтэйчvvдийн vзvvлсэн нєлєє асар их байсан бол одоо vед эмэгтэйчvvдийн байр суурийг бэхжvvлж тєрийн эрх барих байгууллагуудад тэдний оролцоог нэмэгдvvлвэл монголын хєгжил цэцэглэлтийн шинэ vе одооноос эхлэх бvрэн vндэстэй юм.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
(No subject)
« Reply #3 on: 2010.01.26 11:20 »
MGL-yin toriig barij baisan hatad, emegteichyydiin tuhai material tsugluulah heregtei yum baina daa.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
(No subject)
« Reply #4 on: 2010.01.26 11:43 »
Чингис Хааны дархан бэр, Монголын Тулгар Төрийн нэрт зүтгэлтэн Сорхугтани Бэхи Хатан Монголын түүхэнд нэр, мөрөө дурайтал нь үлдээсэн гайхамшигтай эмэгтэйчүүд цөөнгүй бий. Алун гоо, Өүлэн үжин, Бөртэ сэцэн, Цэвэр хатан (Чаби), Мандухай сэцэн, Ану хатан зэрэг төрөө түшилцэж явсан олон хатад, Агай шүлэгчээс эхлээд Э.Оюун, Удвалыг хүртлэх оюун билэгт монгол бүсгүйчүүд.Та бидний сайн мэдэх Мандухай цэцэн хатан бол ердийн нэг эр зоригтой бүсгүй байсангүй. Улс төрийн алсын хараатай том бодлоготон, холч мэргэн ухаантай төрийн зүтгэлтэн, цэрэг дайны гарамгай сратегич, удирдагч байлаа. Түүний хажууд өнөө дэлхий нийтээр мэддэг, гайхан шагширдаг Францын Жанна Д Арк бол зүгээр л нэг тосгоны эр зоригтой, зөн билэгтэй эмэгтэй төдийхөн юм.Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өмнөхөн тэдгээр гайхамшигт монгол бүсгүйчүүдийн нэг, Эзэн Богд Чингис хааны хамгаас хайртай Дархан бэр, Монгол төрийн нэрт зүтгэлтэн, оюун билэгт Сорхугтани Бэхи хатныг уншигчдадаа танилцуулж байна."Хувьгүй хаан Аригбөх" номын бүлгээс... Сорхугтани Бехи хатан Тулуйтай бага насандаа учирчээ. Аль эрт Чингис хаан Хэрээдийн Ван хаантай эцэг, хүү бололцон явахдаа энэ дотно харилцаагаа бататгах үүднээс Ван хааны ах Жаха Хамбын хоёрдугаар охин Сорхугтанийг отгон хүү Тулуйдаа сүй тавьсан байна. Хожим 1203 онд Хэрээд аймгийг мөхөөх үед Сорхугтани, Тулуй хоёрыг нийлүүлжээ. Тэрээр Тулуйн хамгийн хайртай их хатан төдийгүй Их Богд эзэн Чингис хааны хамгаас хайрлан хүндэтгэж байсан дархан бэр нь байжээ.Лувсанданзангийн "Алтантовч"-д "Богд эзний бие чилээрхэж, бас Тулуй эзэн чилээ болсонд ёрчин энэ хоёрын нэг нь сайн болвоос нэгэн нь муу буй хэмээсэнд, Тулуй эзний хатан Чаур бэх, тэнгэрт өчиг өчсөн нь: Хаан эзэн үгүй болбоос, хамаг улс бэлбэсэн болном за. Тулуй эзэн үгүй болбоос би ганцаар бэлбэсэн болох буй за хэмээн залбирав. Богд эзний чилээ дээш болсонд тэрээр сэтгэл нь хөдөлж, өөрийн эрийг үл сэтгэн эцгийг хүндэлж, их төрийг сэтгэсний тул богд эзэн би чамайг бэр гэж бүү хэлсү. Бэхи тайху гэсү. Шиу гэж бүү хэлсү. Сутай тайху хэмээе гэж цол өгөөд, найман отог цахар түмнийг сонгон өгч соёрхов. Хэрээдийн Ван хааны дүү Жаха Хамбын охин Чаур бэх энэ бөлгөө гэжээ. Энэ нь Өгөөдэйн бие чилээрхэхэд Тулуй эзэн өмнөөс нь тэнгэрт залбиран өөрийгөө өргөсөн тухай домогтой агаар нэг агаад юутай ч Сорхугтани Бэхиг Чингис хааны зүгээс ихэд хүндлэн байсны илрэл юм.Тэрээр чин журамт, оюун билэгт эх байжээ. Түүхийн тулгар бичгүүдэд түүнийг Өүлэн эхтэй адилтгасан нь нэг бус. Тэр ч бүү хэл түүнийг нэг талаар Өүлэн хатнаас илүү гэлцдэг байна.Тулуй 1231 онд Зүрчидийн Алтан Улсыг дайлах аянд 38 насандаа нас элж, бага балчир хөвүүдтэй насан залуу Сорхугтани бэхи бэлбэсэрэн үлджээ. Өгөөдэй хаан ууган хүү Гүюгтээ бэлэвсэрсэн Сорхугтани Бехи хатныг авч өгөхөөр элч заран хэлүүлэхэд тэрээр хааны зарлигийг дагахгүй байж яахан болох билээ. Гэсэн ч "Их хаантанд өчихөд би хүүхдүүдээ эрийн цээнд хүргэж, эцгийн сургаалиар хүмүүжүүлэхийг хүсэж байна" хэмээн хариулахад Өгөөдэй ч, Гүюг ч аль аль нь их шахамдуулалгүй Сорхагтанийн хэлснээр болгожээ. Харин Өүлэн бол Мэнлиг эцэгтэй суусан. Ийнхүү Сорхугтани Бехи хатан чин журмыг хичээн дахин нөхөрт гараагүйгээрээ Өүлэн эхээс илүү юм гэсэн нь бий ажээ. Хэдийгээр Сорхугтани Бэхи Өүлэн Үжиний адилаар өнчин хөвүүдээ тэжээхийн эрхэнд дээлийн хормой шуун бүсэлж, царсан шор барин сөд гичгэнэ ухаж, өглөө эртлэн босож өлөрс мойл түүгээгүй ч наснаас эрт бэлбэсэрч, бага балчир хөвүүдээ эцгийн суртлаар зарчимтай хүмүүжүүлэн өсгөсөн нь "Нууц товчоо"-нд"...Гоо Үжин эхийнГогод мангираар тэжээсэн хөвүүдХутагтан сайд болов.Зарчимтай Үжин эхийнЗатгас төмсөөр тэжээсэн хөвүүдЗаяатан сайд болов" гэдгийн адилаар болсон юм.Тулуй, Сорхугтани Бехи хоёрын дөрвөн хөвүүн нь/Монголын эзэнт гүрний 4-р үеийн Их хаан Мөнх, Юань гүрнийг үндэслэгч Их хаан Хубилай, Иранд төвтэй Ил хаант улсыг үндэслэгч Их хаан Хөлөг, Монголын эзэнт гүрний 5 дугаар үеийн Их хаан Аригбөх энэ дөрөв болой/ дөрвүүл их хүмүүс болон хожмын өдөр Монголын төдийгүй дэлхийн түүхийн тавцанаа товойн гарсан нь санамсаргүй хэрэг яавч биш юм.Чингис хаан амьд сэрүүндээ хөвүүдээ хэн ямар газар нутгийг захиран эзэмшихийг зааж өгсөн. Үүнд: Ахмад хүү Зүчийн хүүхдүүдэд Эрчис мөрний хөндий Арал нуур болон Каспи, Хар тэнгэсээс цааш үргэлжлэх Кипчакийн өргөн уудам нутгийг, Цагаадайд Зүүн, баруун Туркестаныг, Өгөөдэйд Имил голын сав, Алтай, Тарвагатай, Жунгарыг өгч, отгон хөвүүн Тулуйд уламжилж ирсэн заншил ёсоор эцгийн гал голомтийг сахиулж, Монголын уугуул нутгаа гэрээслэн, эзэн улсын байдалтайгаар үлдээсэн байна.Гэвч тэрхүү голомт нутаг нь Их хааны эзэмшлийн бүсэд багтаж байсан, мөн Тулуй төрийн эвийг эрхэмлэн эзэмшил нутгаа Өгөөдэйд найр тавьсан зэргээс үүдэн Тулуйн үр хүүхдүүд Чингис хааны үр ач нар, бусад ахан дүүстэйгээ харьцуулахад нэн ядмаг байжээ.Ийнхүү өөрийн гэх эзэнт улсгүй үлдсэн гэр бүлээ, үр хүүхдүүдээ бусад ахан дүүсийнх нь зэрэг зиндаанд хүргэж, улс төрийн тавцанд нэр нөлөөтэй болгохын төлөө зүтгэсэн Сорхугтани Бехи хатны зүтгэл нь Өүлэн эхийн нэгэн биеийг огоорон зүтгэсэнтэй агаар нэгэн юм."Судрын чуулган"-д "Тулуйг нас барсаны дараа түүний хүүхдүүд эхийн хамт Өгөөдэйн дэргэд үлджээ. Нэг удаа Сорхагтани Бехи хатан хааны худалдаачдын нэгийг дэргэдээ авахыг хүсэхэд хаан өгсөнгүй. Тэгэхэд нь Сорхугтани хатан "Миний хань нөхөр, үр хүүхдүүдийн минь эцэг чухам хэний төлөө золиос болж амиа тэнгэрт өргөсөн юм бэ? Тэр тийнхүү бие барсан нь хэнд хэрэгтэй байв?" хэмээн уйлахад энэ үг нь хааны сонорт хүрчээ. Энэ үгийг Өгөөдэй хаан сонсоод "Сорхугтанийн зөв" хэмээгээд түүний хүсэлтийг ёсоор болгосон байна. Тэр цагт Тулуйн хүүхдүүд балчир байв.Мөн "Өгөөдэй хэнтэй ч зөвшилгүй Сорхугтани Бехи хатны эзэмшилд байсан 2000 өрхийг хүү Годандаа дур мэдэн өгчээ. Гэтэл тэдгээр иргэдээс Сорхугтани Бехи болон том хүү Мөнх нар дээр ирээд "Бид бол Чингис хааны соёрхолоор Их ноёны /Тулуйн/ харьяат болсон билээ. Гэтэл биднийг Годанд өглөө. Чингис хааны зарлигийг хэн зөрчиж болох вэ? Иймд Их хаанд зарга мэдүүлье" гэхэд Сорхугтани Бехи хатан "Та нарын зөв. Гэхдээ бидэнд их өв хөрөнгө эзэмших алдар гавьяа алга. Мөн цэрэг ардын хэрэгцээ ч алга байна. Их хаан юу хийхээ өөрөө сайн мэдэж байгаа. Бид зөвхөн түүний зарлигийг дуулгавартай дагах учиртай билээ" гэжээ. Энэ үгийг нь сонссон ноёдууд их сайшаажээ"/1.112/ гэсэн байна. Энэ талаар Академич Владимирцов "Сорхугтани Бехи хатан нь ийм ухаалаг зан чанарынхаа хүчээр өөрийн хүүхдүүдээ бусад ах дүү нарынх нь өмнө гаргаж ирж чадсан юм" хэмээн бичжээ.Плано Карпини "Монголчуудын түүх" тэмдэглэл зохиолдоо "Сорхугтани Бехи хатан бол татаруудын дотор эзэн хааны эхийн /Гүюг хааны эх, Монголын төрийг 5 жилийн турш захирсан Наймалж хатан болой/ дараа орох хамгийн нэр хүнд нөлөө бүхий хатан байсан..." гэжээ. Үнэхээр тийм байжээ.Өгөөдэй хаан Чормаган ноёныг Иранд илгээхдээ дундад Азийн эзлэгдсэн болон хараат бүх улс, мужуудын бискаки /Эзлэгдсэн улс, хотуудад иргэний хэргийг шийдүүлэхээр суулгаж байсан Их хааны бие төлөөлөгч/, захирагч нарыг Чормаганд биечлэн туслахыг тушаажээ. Ингээд Их хааны зарлигийн дагуу Чормаганд туслахаар Хорасан, Мазандерийг захирч байсан Чинтөмөр цэргийн хамт Хорезмаас Шахризтан орохоор гарчээ. Мөн хан хөвүүдийн эзэмшил газруудаас ч хан хөвүүдийг төлөөлж нэг нэг ноён Чормаганы дэргэд ирцгээсэн байна. Үүнд- Өгөөдэй Их хааны нутгаас буюу монголын төв нутгаас Кол-Булат- Батын улсаас нэг ноён,- Цагаадайн улсаас Кызыл - буха нар ирсэн бөгөөд нас барсан Тулуйн нэрийн өмнөөс Сорхугтани Бехи хатанг төлөөлж мөн нэг ноён ирсэн байна.Мөн Өгөөдэйн үед Хан хөвүүдээс болон Их хааны чухал зарлиг бичгийг хүргэхээр өөр хоорондоо тасралтгүй довтолгож байсан элч нарыг шуурхай болгох үүднээс өртөө байгуулах болжээ. Ийн өртөө байгуулахдаа Хан хөвүүд бүрээс нэг нэг төлөөлөгч гарч, тэд нийт улс орон даяар явж, газар хэмжиж өртөөг тогтоожээ. Энд- Их хаан Өгөөдэйн төлөөлөгч болж - Куридай,- Цагаадайн талаас - Имкалчин, Тайчутай,- Батын талаас Суку, Мулчитай нар ирсэн ба харин Тулуй ханы талаас Сорхугтани Бехи хатны зарлигаар Илжигдэй ноён ирж энэхүү өртөөг анхлан байгуулалцаж байсан байна.Энэ нь Чингисийн дөрвөн хүүгийн эзэмшил улсууд аливаа асуудлыг шийдэхдээ харилцан зөвшилцөж, нягт хамтран ажилладаг байсныг харуулахын зэрэгцээ хэдийгээр Тулуй бие барсан, түүний хүүхдүүд нь төрийн хэрэгт оролцох насанд хараахан хүрээгүй байсан ч Тулуйн голомтоос Сорхугтани хатныг заавал оруулж байсан нь түүний нэр нөлөө ямархан өндөрт байсныг гэрчилнэ.Энэ мэтээр Сорхугтани Бехи хатан эр нөхрийг эндсэний дараах хүндхэн жилүүдэд улс төрийн аливаа хэрэг явдлуудад нэн идэвхтэй оролцож байсан нь харагддаг. Гүюгийг хаан ширээнд суулгах Их хуралдайн дараа Гүюг хаан Сорхугтани Бехи хатныг хүүхдүүдийн нь хамтаар ихэд магтаж, бусдад үг хэлэхдээ тэднийг үлгэрлэн хэлж байсан гэдэг. Тэр ч бүү хэл Гүюг хаан төрийн зарим чухал хэргийг шийдэхдээ эх Наймалжаас илүүгээр Сохругтани Бехи хатны зөвлөгөөг хүлээдэг байжээ.Гүюг хаан дорнод Европт байлдаж бүхий аянд явахдаа ихэд муудалцан улмаар дайны талбарыг орхиход хүргэсэн Батыг гэнэдүүлэн цохихоор 1248 оны өвлийн сүүл сард их цэрэг аван "тэнгэрийн байдал дулаарах тийш хандлаа, Эмил нутгийн уур амьсгал надад зохидог юм. Тэндэхийн ус умдаа өвчинд минь тус болно" гэдгээр халхавчлан баруун зүг мордоход Сорхугтани Бехи хатан яаравчлан Батад хүн илгээн учир байдлыг дуулган сэрэмжтэй бай гэж хэлүүлжээ.Гүюг хаан Батыг дайлах санаагаа гүйцээж чадалгүй Илийн хөндийд тэнгэр болж, гашуудал бэлбэсэрэлийн ёсыг гүйцэтгэж дуусмагц, Чингис хааны алтан ургийн доторх ахмад хөвүүний хувьд Бат хаан дөрвөн зүг, найман зовхист элч довтолгон, бусад хан хөвүүд, ихэс ноёд тэргүүтэнийг урьж, Их хуралдай хуралдуулан хаан сонгох учирыг хэлэлцэе гэжээ. Өгөөдэй, Цагаадайн угсааныхан түүнд дургүйцэж "Чингис хааны үндсэн нутаг, өргөө гэр Хэрлэн мөрний хөвөөнд байтал Батын Хивчаагийн тал нутагт юугаан хийхээр очих вэ, гээд Хархорин хотын дарга Төмөр ноён зэрэг Алтан ургын бус цөөн ноёдыг төлөөлөгч болгон томилж явуулав. Гэтэл Сорхугтани Бехи "Хаан хөвүүд ахынхаа үгийг үл сайшаан очсонгүй учир чи олон дүү нараан дагуулж очоод өвчтэй ахдаа бараалх" гэж Мөнхөд хэлээд бас Бат бол олон хаан хөвүүдийн ах нь болохоор түүний хэлсэн үг ба зарлиг нь бидний эргэлзэлгүй дагах хууль цааз юм. Иймээс бид түүний зөв гэж үзсэн зүйлсийг цөм зөвшөөрөн хүлээн авах ёстой" гэсэн агуулга бүхий бичиг өгч явуулжээ.Энэ удаагийн хуралдаан нь Алагтаг нуурын орчимд болж, түүхэнд Алагтагын хуралдаан хэмээн тэмдэглэгджээ. Энэхүү хуралдаан дээр Мөнхийг монголын хаант улсын дөрөвдүгээр үеийн хаан өргөмжлөхөөр урьдчилсан шийдвэр гарсан бөгөөд дараа жилийн хавар Хэрлэн мөрний хөвөөнд дахин Их хурал хуралдуулж жинхэнээр хаан сонгохоор тогтжээ. Мөнхийг их хаанд өргөмжлөх гэсэн чимээ дөрвөн зүг найман, зовхист тархмагц Сорхугтани бехи Чингис хааны алтан ургийнханыг биедээ татахийн төлөө ихээхэн бэлгэ сэлт тарааж эхэлсэн бөгөөд ард иргэдийн сэтгэлийг олохын төлөө их хэмжээний өглөг өгч эхэлсэн байна.Хожим нь Мөнхийг их хаан ор сууж, хаан суудал Өгөөдэйн удмаас Тулуйн удамд шилжихэд чухам Зүчийн удмынхны шууд дэмжлэг, хүчин чармайлт голлосон нь Сорхугтани Бэхийн энэ мэт эрсдэлтэй алхамуудын цаана улс төрийн нэлээд алсыг харсан бодлоготны хэрэг явдал харагддаг.Монголын алтан ургын 35 хаанаас 33 нь Тулуйн угсааны хаад юм. Чухам түүхийн ийм эргэлтэнт Сорхугтани Бехи хатны зүтгэл, ухааны хувь их байсан билээ.Сорхугтани хатанг Христосын шүтлэгтэй байсан гэлцэх нь бий. Тухайн үеийн Хархорин хот бол хэдийгээр хэмжээгээр бага ч дэлхийн улс орнуудын улс төрийн голт зүрх нь болж байлаа. Тэр үедээ л хөгжил дэвшлийн баян бүрд болж асан Бухар, Самарканд, Багдад, Константинополь, Кордов болон Өмнөд Хятадын Ханжоу зэрэг аль ч хот ийм нөлөөтэй, сүр хүчин төгөлдөр байсангүй. Хархоринд ирж очихгүй хүмүүс үгүй. Цагаан пансаар хөвчин биеэ ороосон ширүүн хурц харцтай саррацин дайчид, католик шашны хувраг, оросын хар лам нар, хятадын бомбын сургаалийг дагагсад, зэнүүд болон бурхны шав нар, эрээн мяраан хувцастай сартуул наймаачид, нестарион хийгээд зүсэн зүйлийн вавингардич, агь тарнийг шүтэгчид, Туркестан, Мавераннарх болон Хорасаны эмирүүд, Ирак, Луристан, Ширваан, Румын султанууд, Азербайжан, Гүржийн хан хөвүүд, Багдадын халиф, Франц болон Ромын папын элчин сайд нар, Халеб, Фарс, Керман, дээд Месопотамийн Мосулын эзэн ноёд, Оросын вангууд, Хятад, Тангудын түшмэд, Солонгосын ван, төв Европын рыцар, Франкууд төдийгүй алс Нубийн хар арьст төлөөлөгч, Англи боол, мажар үйлчлэгч, Уулын өвгөний/исмайлитийн/ дайчид хүртэл ертөнцийн хязгаар бүрээс хүмүүс ирж очиж байлаа. Хархоринд Бурхны хийгээд христос, нестерион, лал зэрэг тухайн үедээ л нөлөөгөө өргөтгөж байсан шашин шашны сүм хийдүүд өөрсдийн гэх эзэмшил бүхий сүм хийдүүдийг байгуулж, энэ талаар ёстой л ардчилал төгс байв.Рубрукийн тэмдэглэж үлдээснээр Хархоринд худалдаачин сартуул зэрэг дундад Азийн лал мөргөлтнүүдийн суудаг нэг хороолол, мөн хятадууд зонхилох гар урчуудын хороололтойгоос гадна хаад ноёд, ордны ихэс дээдсийн олон том ордон өргөөнүүд байжээ. Мөн янз бүрийн иргэдийн онгон шүтээний арван хоёр дуган, Лалын шашны хоёр сүм, христосын нэг сүм байсан байна. Эдгээр шашныхан бүгд л Төв Азид байгалийн гэнэтийн, ер бусын үзэгдэл мэт гарч ирсэн энэ ард түмнийг өөрийн шашиндаа оруулахаар улайран хичээж байсан юм. Энэ нь тэдэнд хамгийн наад зах нь гэхэд аюулгүй байдлыг нь баталгаажуулж өгөх байлаа.Харин Монголын хаад ихэс ноёд тэдний аль нэгийг нь нөгөөгөөс илүүд үзэн эрхэмлэх нь үгүй, үгүйсгэн дарамтлах, өргөн мандуулах үгүйгээр эвгээлт эцгийн адил ивээл нөмөртөө байлгаж байсан байна. Энэ нь XIII зууны Монголын эзэнт гүрнийг үнэхээрийн аугаа их байсны нэг илрэл юм.Түүхчдийн зүгээс Монголчууд орон орны шашин шүтлэгт хүлээцтэй, хүлцэнгүй хандаж байсан нь тухайн орныг боолчлон захирахад нэн дөхөм байсных хэмээн тайлбарлах нь бий. Гэвч энэ бол нэг талын хэрэг бөгөөд тэр үеийн монгол хаад, ноёд бол цаг үедээ л байж болох дээд хэмжээнд ертөнцийг гэтлэн туулж, ихийг үзэж, ухаан бодол нь тэлсэн, шашны уг мөн чанарыг гүнээ ухан таниж, аль нэгнийг илүүд үзэн явцуурахын хязгаараас хальсан хүмүүс байжээ гэвэл илүү үнэмшилтэй санагдана.Янз бүрийн угсаа гарал, үндэстэн ястны хүмүүс Бурханы тухай өөр өөрийнхөөрөө төсөөлдөг. Энэ нь зүйрлэвээс Сүмбэр уулын оргил өөд бартаатай, дардан, шулуун, муруй, ойр тойруу олон янзын замаар тал талаас нь мацаж буй хэрэг бөгөөд тэрхүү оргил ганцын адил Бурхан гэдэг нь авралыг хүссэн дээд зам, үнэний эрэл, хүн төрөлхтөний сэтгэлийн агуу их ариуслыг төлөөлсөн нэг л ойлголт юм. Тухайн үеийн Монголын хаад, ихэс дээдэс, баатар эрс энэхүү үнэнийг сайтар таньж мэдэж байжээ. Үүнийг гэрчлэх нэгэн явдал болсоныг өгүүлбэл: Мөнх хаан нэгэн удаа Францын XI Людовикийн элчин Рубрукийг дуудаж шашны тухай ярихдаа "...Монголчууд бид цорын ганц бурхан байдаг гэдэгт итгэдэг. ... гэвч бурхан, хүний гарыг янз бүрийн хуруутай болгон бүтээсний нэгэн адил хүмүүст бас янз бүрийн зам зааж өгчээ. .. Бурхан та нарт судар ном хайрласан, түүнийг та нар сахихгүй байна. Бидэнд оточ төлгөч нарыг оноож өгсөн бөгөөд бид тэдний зааврыг мөрдөж энэ ертөнцөд амьдардаг" гэж байжээ. Энэ үг нь нэг талаас Мөнх хаан өөрөө бөө мөргөл шүтдэг байсныг гэрчлэхийн зэрэгцээ шашин тус бүрийг шүтлэгтний зам мөн хэмээн хүлээн зөвшөөрч, хүндэтгэн байсныг тодорхой харуулж байгаа юм.Язгуурын ухаан талбиу, оюун сэргэлэн Сорхугтани Бехи хатан ч ганц христосыг талархан дэмжиж байсангүй. Тэрээр лалын шүтлэгтнүүд дотор ивээн тэтгэгч, хамгаалагч хэмээн ихэд алдаршиж бас бурхны шавь Хай-Юн хувраг болон Тай яй шашны арш Цой-Жунхэй нарыг хүндэтгэн шүтдэг байсан байна. Харин шашин шашны төлөөлөгчид монголын аль нэгэн нөлөө бүхий хүн өөрийнх нь шашинд нааштай хандсаныг тухайн шашны шүтлэгтэн хэмээн зөвхөн өөрийн булангаас, эрх ашгийн үүднээс харан хөөрцөглөн бичиж тэмдэглэн үлдээж байжээ. Үүний цаана бас улс төрийн явуулга, ашиг сонирхол ч байсан биз. Тэгэхээр Сорхугтани Бехийг Христос шүтлэгтэн байсан гэх нь ихээхэн эргэлзээтэй хэрэг юм.Сорхугтани Бехи хатан мөн Борхая Минсс, Доржиу зэрэг уйгар мэргэдийг хүндэтгэхийн сацуу хүү Хубилайгаар дамжуулан умард хятад дахь харьяат газраасаа эрдэм мэдлэгтэй хятад сэхээтнүүдийг Хархориндоо удаа дараалан дуудан авчирч байсан нь төөрөлдөж, мунгинасан гэхээс илүү тэр хүний оюун билгийн олон талтайн илрэл, эрдэм мэдлэгийг эрхэмлэн боловсон соёлтой ард түмэнд ойртох гэснийх болов уу.1242 онд Монголчууд Европод хоёр дахь удаагаа довтлох үеэр Мажарын Белград хотоос Мөнх хааны эцэг нэгт дүү нь Францын уран дархан Вильгельм Бушийг олзолж авчирчээ. Түүний дарханы ур чадвар гайхамшигтай байсан тул Сорхугтани Бехи хатан Мөнх хаанаас удаа дараа шаардан нэхэж байж харьяат ардаа болгож авчээ. Хожим Сорхугтани Бехийг нас барсны дараа эх эцгийн бүх эзэмшлийн хамт Вильгельм Буш дархан ч Аригбөхийн харьяат болсон байна. Чухам энэ дархан Хархорины хааны ордны өмнөх бүрээ бишгүүрт Ангелийн дуудлагаар бал, айраг, дарс зэрэг гоождог алдарт мөнгөн модыг урласан. Вильгельм дархан хэдийгээр олзлогдож ирсэн боол ч Хархоринд элбэг хангалуун, хавчигдаж хяхагдахын зовлонгүй хувь заяандаа сэтгэл хангалуун аж төрж байсан гэдэг. Энэ нь зөвхөн ганц Вильгельмд хамаатай биш, энд оршин амьдарч байсан харь газрын хүмүүсийн амьдрал харьцангүй өндөр түвшинд байсныг харуулна.Тулуйн ганц охин Тэмүгэ Бехи бурхны шашны сүмийн хувраг Хай-юний сургаалийг хүртэж байжээ. Харин Хөлөг хаан өрнө дахинд христийн шашныг ивгээгч хэмээн ихэд нэрд гарсан төдийгүй Лалын ертөнцөд цээртэй Бурхны шашны сүмийг Персид бариулж байсан түүхтэй хүн билээ. Хубилай хаан бол бурхны шашныг ихэд мандуулан, төрийн шашнаар залсан төдийгүй түүний засаглалын үед Дорно дахины соёлд үлэмжхэн хувь нэмэр оруулсан олон ажил хийгдсэн юм. Тулуйнханы энэ мэт үйлийг харвал тэд бүгдээр оюун эрдмийг эрхэмлэн дээдэлсэн билэг төгс хүмүүс байжээ гэж хэлж болно. Үүнд эх Сорхугтанийн нөлөө их юм.Содон хүний үхэл нь ч содон л байдаг. Сорхугтани Бехи хатны нас барсан түүх нь жирийн бус аа. 1251 онд Мөнх Монголын Эзэнт гүрний дөрөвдүгээр үеийн Их хаанаар өргөмжлөгдмөгц юуны өмнө түүний хаан ор суухыг илээр эсэргүүцэж байсан Хаймиш хатан /Гүюгийн хатан Ойгул Хаймиш нь Гүюг хааныг нас барсны дараа төрийн хэргийг хоёр жил барьж байсан хүн/