Author Topic: Zaluusaa bid vvniig medsen baihad iluudehgvi yum bilee  (Read 11541 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Shaariibuu

  • Posts: 10
Монголыг мөхөөх таван өгөөшийн аргаЭртний хятадын төрийн зүтгэлтэн Жя И бол түрүү Хан улсын Хан Вэньди /м.э.ө 2-р зуун/ хааны түшмэл юм. Жя И нь манай Хүн гүрний хоёр дахь хаан Луустайн /Модун хааны хүү м.э.ө 174-161 онд хаанчилсан/ үед амьдарч байсан бөгөөд Хүн гүрнийг доройтуулах бодлогыг голлон хариуцаж, бүхэл бүтэн цогц систем бодлогыг боловсруулжээ. Түүний системийг “Гурван илтгэл, таван өгөөш” гэж нэрлэдэг байна. Дараа үеийн Хятадын хаадын төрийн бодлогод ихэд нөлөөлсөн гэж үздэг. Жя И өөрөө “Хэрэв намайг Хүн улсын өмнөд хил дээр суулгавал би тэднийг дагаар оруулна” гэж ярьдаг байсан гэнэ. Энд бид Жя И-гийн “Таван өгөөшийн арга”-г хураангуйлан толилуулж байна. Монгол хэмээх үндэстний гал голомтыг аруин байлгаж, эв эеэ бэхэлсэн их төмөр хүрээ мэт 10 ачлалт түмэн зүйлээр ИРГҮН-ээ тэтгэгч ЧИНГЭСИЙН МОНГОЛ их гүрэн юугаа цогцлоох Аугаа Монгол хөвгүүд, Ариун нандин охид минь цаг бүр санаж хором бүр ухаартугай!!!1.    “Нүдийг эвдэх өгөөш”-Хүннүгээс хятадад дагаар орогсдыг их бага гэж ялгалгүй өнгөт хувцас, үнэт эдлэлээр бялхуулна. Үүнийгээ бусдад дэлгэрүүлэн сурталчилах агаад бусад Хүннү нар атаархан хорсч, бас дагаар орохыг эрмэлзэх болно.2. “Амыг нь гэмтээх өгөөш”    -Хүннүгийн элч ба арилжаачдыг ямагт архи дарс, элбэг идээ будаагаар дайлна. Бусад нь сонсоод мөн чингэж дайлуулахыг эрмэлзэн, бидэнд сэтгэл дасна.3.  “Сонорыг нь муутгах өгөөш”-Дагаар орсон Хүннү нарын дотроос авъяас чадвартайг нь онцлон өргөж, хаан өөрийн биеэр  шагнан урамшуулах ба магтаалын үг, бахдуулах аялгууг улам улам дуурсгана. Үүнийг Хүннү нар сонсвоос бүгд өөрийгөө “Авъяастан” хэмээн бодох учир манай хаанаас өргөмж, сайшаалыг горилон бие биеэсээ хоцрохгүйг хичээн тэмцэн ирэх болой. Энэ бол тэдний сонорыг муудуулах өгөөш мөн.4. “Өрцийг гэмтээх өгөөш”         -Дагаар орсон язгууртнуудыг угийн байснаас нь хувилах ёстой. Ингэснээр тэдний харилцан атаархах нь ихэснэ.    5.  “Сэтгэлийг хувируулах өгөөш”      -Дагаар орсон язгууртнаас цөөнийг сонгож, хаан өөрийн шадар болгоод, унтаж босох, ууж идэх аль нь боловч тэдний хамт байваас бусад нь мөн тэмцэлдэнэ. Ингээд эзэн, сайд, ихэс харцас харилцан атаа санаж сэтгэл хувирна.    Ерөнхий санааг нь товчлон буулгаваас ийм байна. Угсаатны төрх төлөв, сэтгэл зүйд  айхтар харгалзсан арга байгаа биз! Жя И сайдтан эцэст нь дүгнэж хэлэхдээ:“...Таван өгөөшийг тодруулснаар Хүннүгийн дотоодод лавтайяа харилцан сэргийлж, арсалдан сэжиглэх болно. Хүннүгийн хаан унтавч нойр үгүй, хол барих нум атгаж, эсгий гэрийн буландаа оцойн, зүүн барууныг ажиж, хүн болгоныг өшөөтөн хэмээн хардаж сэрдэх болно” гээд үүнийгээ “Хүннүгийн эзэн хаанаас албатыг нь булаах” гэж томъёолсон юм.    Монголын төрт улсууд (Хүн, Сүмбэ, Нуруу, Хитан ...) бүгд л Жя И-гийн хар системийн хор хөнөөлийг амссан юм. 17-р зуунд Манж Да Чин улсд гарч ирэхдээ аажмаар Хятад түшмэдийн нөлөөнд автаж Жя И-гийн хар системийн хор уршигаар мөхөж алга болжээ. Өмнөд Монголыг, Төвд, Уйгарыг уусган хордуулахдаа “Таван өгөөшийн арга”-ыг ашиглаж ирсэн, санасандаа ч хүрсэн. Одоо ч ашиглаж байгаа. Энэ арга нь нэг өдөр сар бус нэг зууны дараа үр дүнгээ өгдөг болохыг ч Жя И өөрөө хэлж байсан байна.    Уншигч та гэгээн оюундаа тунгааж чухамхүү хаана энэ арга хэрэгжиж буйг тунгаана биз ээ. Тиймээс өнөөдөр Монголчууд та биднийг “Таван өгөөшийн арга”-аар өдөр бүр урвуулж буйг анхаарах хэрэгтэй!    Бидний аугаа өвөг дээдэс үйл хэргээрээ, халуун амь бүлээн цусаараа үр хойч бидэндээ ариун дагшин газар нутгийг өвлүүлсэн.    Хацар гоо охид нь харь залуусын өврийг дулаацуулж, эрэлхэг хөвгүүд нь оюуны хоосролд автаж буйг үзээд өр зүрх минь гуних цаг мөчүүд бидэнд байсан.  Гэвч энэ хар өдрүүдийн төгсгөл ирж Монгол хүн бүрийн сэтгэлд үндэстний түүх, өв соёл, гүн ухаан, улс үндэстнээ гэсэн сэтгэл оюун мандан бадарч байна.    Мөнхтэнгэрийн хүчин дор    Монгол мөнх оршино    Энэ биеэр баатарлах нь нэгэн үеийн баатар    Эрдэм номоор баатарлах нь түмэн үеийн баатар хэмээн Их Эзэн Чингэс Хаан айлдсан.    Эмс садарлавал үндэстэн устдаг. Эрс доройтоход төр мөхдөг. Иймд цус ариун байхыг охид мэдтүгэй! Төр хүчирхэг байхыг хөвгүүд мэдтүгэй!

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Shaarii bayarlalaa. Sonirholtoi niitlel olj tavisan baina. Chi iim sonirholtoi bichlegiig COPY PASTE hiihdee ooriinhoo bodlyig bas oruulj bichij baih heregtei shyy dee. Amjilt hysiye

Offline Shaariibuu

  • Posts: 10
shaariibuu minii bodloor
« Reply #2 on: 2009.10.27 12:56 »
Bid tvvhendee olon gaihamshigtai zvilsiig hiij  bvteesench gadnii eldew hawchlaga shahaltaas bolj aldaj onoson ni ch chamgvi ih gej bodoj baina. Deerh bichsen zvil vvnii songodog jishee bolwuu. Anh bi deerh medeelliig olj awaad vneheer iim yum bdag gjvv bodoj bsan. Vneheer bid odooch gesen ene argand awtaad bga yum bish biz baigaa gesen bodol turj bailaa.Unshigch ta bvhen negiig bodoj hoyriig tungaana bui za gej bodoj bna.Vneheer bidnii tvvh bidend ih zviliig helj ugdug gedgiig uhaarh bna.Gehdee bid Jya I-geer damjuulan hytaduudiig vzen yad neg hujaagiin tolgoig chuluugaar tsohiod hagal gesen sanaa bish shvv. Bid chine oyun uhaant hvmvvs bolhoor bvh zvild dvgnelt hiihdee sain bodoj baij hiih ni zvitei bolwuu.Za ene ch yahaw unshigch ta deerh niitleliig unshij vzeed sanaa onoo shvvmjlel yu bdag yum ter bvgdiigee cholootei bicheerei.