Author Topic: hariutslagiin tuhai  (Read 12705 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline handarmaaa

  • Posts: 4
hariutslagiin tuhai
« on: 2009.05.06 23:07 »
Миний бодож тунгааснаар хариуцлага гэдгийг хоёр хэсэгт хувааж үзэх хэрэгтэй юм болвуу..Хариуцлага гэдэг үгийн утга олон утгаар үгээр илэрхийлж болно. •   Хайр - Би гэр бүлийнхэндээ хайртай бол шууд тэдний өмнө үүрэг хүлээгээд эхэлнэ.. Хайр минь хариуцлага болон илрэнэ. •   Итгэл - итгэж буй зүйлдээ хариуцлага хүлээлгэхийн нэр мэт. - Би чамд итгэдэг шүү! гэдэг үг тэр хүнд хариуцлагатай байхыг давхар шаардана гэсэн үг. •   Итгэл даах - хариуцлагын л өөр нэр. Хариуцлагагүй этгээдэд хэн ч итгэхгүй. •   Эрх чөлөө - Зоосны 2 тал мэт энэ хоёр үг биенээ илэрхийлээд байх шиг. Эрх чөлөө хариуцлагаар хязгаарлагдана. Би бусдаас хамааралгүй, эрх чөлөөтэй байх хэрээрээ аливаа зүйлийн өмнө хариуцлага хүлээхгүй байх мэт. Эсвэл маш олон зүйлийн өмнө хариуцлага хүлээсэн хүн эрх чөлөөгүй болж эхэлдэг. •   Сонголт - сонголт бүрийг хариуцлага нь дагаж байдаг. Хүний амьдарлыг тодорхойлдог хамгийн гол үгсийн утга хариуцлагатай холбоотой байгаа нь хүнийг хариуцлага нь тодорхойлдог гэсэн үг Би ээж аавын охин  болон төрсөн учраас тэднийхээ ачийг хариулах, асарч тэтгэх хариуцлагатай. Эх орны охин  болон төрсөн учраас эх орноо хамгаалах, хөгжүүлэх, иргэн нь байх хариуцлагатай. Энэ гаригт хүн болон төрсний хувьд эх дэлхийгээ хамгаалах, хүн төрлөхтний өмнө хүлээсэн хариуцлага бий гэж бодном. Эдгээр давхар давхар хариуцлагаа биелүүлэх үед эдгээр нь давхацвал өндөр түвшний хариуцлага нь доогуур түвшний хариуцлагаа золиослохыг шаардана.Өөрөөр хэлбэл эх орныхоо баялгийг гэр бүлдээ зориулдаг бол та хариуцлагаа ойлгоогүй өчүүхэн хүн.Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа сайн биелүүлбэл ачлалт хүү охин нь, эх орны өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж хүндэт иргэн нь, эх дэлхий, хүн төрлөхтний өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж алдар суутан болноХарин “ажлын хариуцлага” гэдэг бол: Даалгасан ажил үүргийг цаг тухайд нь хийж гүйцэтгэх, эсвэл болоогүй тохиолдолд учир шалтгааныг нь тайлбарлаж буцааж мэдэгдэж дараа дараагийн боломжуудыг эрж хайх зэргээр хариуцлага хүлээж сурах нь хүний их том төлөвшил юм.Хариуцлага гэдэг бол хувь хүний ёс суртахуун, эрх зүйн хэм хэмжээ, иш үүргийн төвшинг илтгэн харуулдаг гүн ухааны болон нийгэм судлалын ойлголт бөгөөд өөртөө болоод нийгэмд шууд хамааралтай, магтаал зэмлэл, шагнал, шийтгэлийн хоёр талтай, бас цаг үеийн болон түүхэн нэхэл бүхий үйл гэдгийг хэн хүнгүй ухаарах хэрэгтэй. [color=blue:37ccc68c8a][/color:37ccc68c8a][color=blue:37ccc68c8a][/color:37ccc68c8a]

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: hariutslagiin tuhai
« Reply #1 on: 2009.05.08 00:26 »
sonin sanaanuud gargasan baina shyy! Bayar hyrgiye! Hariutslagyig chi yag yamar zyileer mederch baigaa tuhaigaa jishee bolgovol ilyy sonirholtoi sanagdaj magadgyi shyy!  Bicheed baigaarai AMJILT

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: hariutslagiin tuhai
« Reply #2 on: 2009.05.12 11:34 »
[b:425ed0963e]Цалин гэж юу вэ? [/b:425ed0963e]Миний бодлоор Аливаа хөдөлмөрийг цэнзүүрдэж түүнд нь тохирсон цалин хөлс олгох нь зайлшгүй үзэгдэл. Харин хүн хийсэн зүйлээсээ доогуур хөдөлмөрийн хөлс авах нь шудрага бус зүйл. Нөгөөтэйгүүр компани хүний хөдөлмөрөөр өөрийн үйл ажиллагааг явуулж шууд ба шууд бус замаар ашиг олсон бол эргээд тэр хүний хөдөлмөрийг шударгаар үнэлж шагнал олгохыг хэлнэ Өнөөдөр монгол хүн гадаадад гарахаараа хэнээс ч дутахгүй ажиллаж, бас ч гайгүй цалин авч болоод байдаг хирнээ эх орондоо болохоор нэг бол ажлын байр олдохгүй, олдлоо гэхэд ихэнх тохиолдолд үхэж ч болохгүй, амьдарч ч болохгүй өчүүхэн бага цалингаар голоо зогооход хүрдгээс манай хөдөлмөрийн насныхны хамгийн шилдэг хэсэг нь болох эрчтэй хүчтэй залуучууд маань эх орноосоо бөөнөөрөө дайжиж, оронд нь ихэнхдээ хятадуудаас бүрдэх гадаадынхан ажлын байрыг нь эзлэж, улс орны өнцөг булан бүрээр хяналтгүй тарж, үндэсний аюулгүй байдалд ч заналхийлэх хэмжээнд хүрч очиж байж ч болзошгүй болж байна. Монгол хүн эх орондоо хангалттай цалин авч болохгүй байгаа нь эдийн засгийн хөгжлийн төвшинтэй холбоотой тал бий хэдий ч, төрийн бодлогын дутагдал, эсвэл чадваргүй алба залгуулагчдын балгаас болж байгаа гэж бодхийм... Тухайлбал, монгол хүн эх орондоо ажиллаад гадаадад ажиллаж байгаагаасаа огт дутахгүй, жишээ нь сард 1000 ам. доллар, түүнээс дээш ч цалин авах эдийн засгийн үндэс, бодит боломж манайд бий болж эхлээсээ гэж би бараг мөрөөдхийм..Ажилгvйчvvдийн тоо єдрєєс єдєрт нэмэгдэж, их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын багагvй хэсэг нь хvний нутагт очиж, их мєнгє олохыг мєрєєдєж сууна. Эх нутгийнхаа дассан хєрсєн дээр хvний дайтай амьдаръя гэхээр авч байгаа цалин нь хаанаа ч хvрэлцэхгvй. Иймд тэднийг буруутгах аргагvй. єнгєрсєн жил Тєв цэнгэлдэх хvрээлэнд БНСУ-д ажиллахаар бvртгvvлэх гэсэндээ олон зуун залуу хэдэн єдєр дараалан зогссоныг санаж байна. Харин БНСУ-ын талаас vvнийгээ эмх журамтай байлгах арга хэмжээ хэмээн тайлбарласан бол Монголын Нийгмийн хамгаалал, хєдєлмєрийн яам тус улсад ажилтан гаргахаар хєєцєлдєж байж бvтээсэн гавъяа мэтээр ярьж байсан. Жил бvр Монголоос багцаагаар 15 мянган залуу БНСУ-ыг зорьж, эх орондоо насаараа ажиллаад ч олохооргvй байр, машины мєнгє хийхээр явах гэж байна. Тэд элгэн садан, хань ижил, vр хvvхдээ орхиод шvv дээ. Yvний уршгаар олон мянган залуу гэр бvл салж, олонхийнх нь хvvхэд “тавиул” гэх нэртэй болсон юм. Үүний хажуугаар манай мэргэжлийн карьер өсөж болох талтай...Яагаад гэвэл энэ үлдэж байгаа эсвэл явж байгаа хүмүүст чинь нийгмийн ажилтан маш их хэрэгтэй. Яахав зарим нэг хүмүүс нь одоохондоо ойлгохгүйл байгаа байх ирээдүйд юу болохыг харж л байя... Хvний нутагт хєдєлмєр эрхэлж буй монгол иргэдэд ганцхан хvсэл бий. Энэ бол эх орондоо хангалттай хэмжээний цалин авах. Гэвч Монгол Улсад тийм боломж хараахан бvрдээгvй байна. ЦАЛИНГИЙН ЗЄВ ТОГТОЛЦОО АЛГА Хєдєлмєр эрхэлж буй хvний цалин амьдралд хангалттай байвал цалингийн зєв тогтолцоо байна гэж олон оронд vздэг. Харин єнєєдєр манай улсад юун цалингаараа амьдрах, машин авч унах вэ. Харин ч хоосон хонохгvй байвал их юм болчихоод байна. Цалингаас гадуурхи орлогогvй бол амь зуухгvй. Цалингийн нэгдмэл ойлголт тєлєвшєєгvй, зах зээлийн єсєлтийн хурдыг цалин гvйцдэггvй. Энэ бол Монголын эдийн засагт нvvрлэсэн том гамшиг. Цалин нэмэгдээд ч иргэдийн амьдралд нємєр нєєлгєє vзvvлэхгvй байна. Эндээс манай цалингийн тогтолцоо эхнээсээ зєв байсан уу гэдэг асуулт гарч ирж байна. Монголын цалингийн тогтолцоо эхнээсээ л буруу байсан гэж олон эдийн засагч хэлдэг. Хєдєлмєрийн vнэлэмж цалингийн хангалттай хэмжээ гэсэн ойлголт огт тєлєвшєєгvй. Засгийн газраас цалин нэмлээ гэхийг дуулаад л vнийн хєєрєгдєл vvсдэг гажиг хэлбэрт шилжсэн. єнєєдєр жирийн иргэдийн дундаж цалин тєсвийн, хувийн гэлтгvй 500 мянган тєгрєгєєс давдаг болчихвол амьдрал єєдєлнє

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: hariutslagiin tuhai
« Reply #3 on: 2009.05.12 11:36 »
[b:ce5a39b655]Миний хэрэглээ [/b:ce5a39b655]Хэрэглээ: Нийгэм оршин тогтнох, амьдрахын үндэс нь хэрэглээ юм. Өөрөөр хэлбэл хүмүүс хэрэглээгүйгээр амьдарч чадахгүйтэй холбоотой. Иймд энэ зорилгоор материал баялгийн үйлдвэрлэлийг зохион байгуулдаг бөгөөд түүний түвшнээс хамаардаг. Иймд хэрэглээ гэж хуримтлалд ороогүй татвар төлсний дараах орлогын үлдсэн хэсгийг хэлнэ. Онолын үүднээс ингэж тайлбарлана. Харин миний хэрэглээ юу вэ... би одоо 20 настай, 3-р курсын оюутан, бас айлын ганц охин. Би үнэтэй зүйл эдэлж хэрэглэдэггүйээ, өөрийн хэмжээндээ сайхан харагдаж байвал л хангалттай, үнэтэй зүйлсийг хэрэглэх миний нас болоогүй гэж боддог.Яараад яахав амьдрал аяндаа надаас чамаас шаардана тэр үед л харин хэн бэ гэдгээ харуулах чухал... Үнэтэй хувцас, гар утас гэх мэтийн эд зүйлс сонин бишээ.. Би чинь залуу хүн, залуу насаараа гоёх сайхан санагддаг. Үнэтэй гар утас, хувцас хэрэглэлээ гээд яах ч билээ, яахав эдэлж хэрэглэж байгаа зүйлээр нь тухайн хүний хэн бэ гэдэг нь харагддаг би үүнтэй санал нийлдэг.Мөн сонголт гэдэг тухайн хүнийг илэрхийлдэг чухал зүйл. Миний хэрэгцээг хангаад явж байвал л болоо..Үнэтэй сайхан зүйл хэрэглэлээ гээд тэнгэрт нисэх биш, хөөрхөн болох биш, эцэг эхээ л зовоохийн нэмэр. Аан харин би өөрийн гэсэн ажил мэрэгжилтэй болоод нийгэмд өөрийн байр сууриа олсон цагт хэрэглээгээ өөрчилж илүү сайжруулахын төлөө тэмцэх хэрэгтэй гэж бодно. Нэгэнт л хүн бол төрснийх энэ дэлхийн сайхан болгоныг мэдэрч, хэрэглэж үзээд өөртөө сэтгэл хангалуун амьдрах хамгийн сайхан аз жаргал..