Author Topic: пагамдуламын эссэ  (Read 20108 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline narangerel

  • Posts: 3
пагамдуламын эссэ
« on: 2009.05.11 16:59 »
цалин
Монголын нийгэмд хvмvvсийн дунд сэтгэлгээ, ухамсрын болоод хeрeнгe чинээний асар ялгаатай давхарга, бvлгvvд бий болсон нь илт мэдрэгддэг. Ухамсраар хамгийн дорой, ядуу байгаа нь хeрeнгe чинээгээрээ нийгмийн доод давхаргад багтах vгээгvй ядуучууд биш,харин дээд давхаргынхан гэгдэх хүмүүс  eeрсдийгee шинэ Монголчууд, элитvvд гээд бодчихсон, улс тeрeeр тоглож, тeрийн eндeр албан тушаалд ээлжлэн сууж ард иргэдийнхээ амьдралаар тоглож буй луйварчид юм. Харин хeрeнгe чинээгээр дулимаг жирийн албан хаагчид, хeдeлмeрee шударга бусаар vнэлvvлж байгаа шударга иргэд маань, маш eндeр боловсрол, ёс суртахуунтай ч тvvнийг нь eнeeгийн Монголын нийгэм хvлээж авах чадваргvй,боловсролтой залуус маань ухамсар, ёс суртахуунаараа нийгмийнхээ хамгийн дээд давхаргад багтдаг гэж үздэг юм билээ .Нийгмийн соёлын тухайд хvн хvнээ хvндэлж, бие биенээ “энэ хvн чинь нийгмийн нэг хэсэг” гэж харахаас илvv нэгнийгээ vл хvндлэх, vзэн ядах атаархах, нэгнийхээ амжилтаас илүү гарахын тулд юуч хийхээс буцахгүй болсон байдал өнөөгийн бидний нийгэмд их ажиглагддаг. Хүмүүсийн өдөр дутамын харилцааг харж байхад нийтлэг ,уур уцаар ихтэй, амьдралдаа болон өөрийн хэрэгцээгээ хангах тал дээр сэтгэл ханамж муутай байдаг нь хүн болгонд ажиглагддаг. Санхvvгийн хувьд дийлэнх иргэд маань ядуучуудын бvлэгт орчихжээ. Ядуу хvн гэхээр орох оронгvй, эрхэлсэн ажилгvй, орлогогvй, vгээгvй хоосны нэр ч биш юм. Хэдийгээр гэр орон, унах унаа, тодорхой эрхэлсэн ажил, орлоготой ч, тvvнээсээ мeнгeн хуримтлал vvсгэж чаддаггvй, тэгэх боломжгvй байгаа иргэдийг бас ядуурч байгаа хvн гэж тооцдог юм байна. Энэ ойлголтоор бол Монголын бvх дунд, доод давхаргынхан, eeрeeр хэлбэл шударгаар хeдeлмeрлeгсeд ядуу гэсэн бvлэгт орохоор байгаа юм. Өргeн хэрэглээний бараа бvтээгдэхvvн, vйлчилгээний vнэ маш eндeр байхад Монгол хvний хeдeлмeрийн vнэлэмж хэт доогуур байгаа нь ядуурлыг улам бvр нэмэгдvvлэх шалтгаан нь болж байгаа юм.Амьжиргааны урсгал зардлуудаа (байр, хоол унд, хувцас, тээвэр, даатгал, харилцаа холбоо гэх мэт) бvрэн тeлeeд, хэрэглээгээ нэлээд танаж, сэтгэл зовнихгvй амьдрахын тулд Монголд дор хаяж $1,000-ын цалин сард авах шаардлагатай гэж би боддог. Улаанбаатар хотод энгийн орон сууцандаа, нэг их санаа зовох зvйлгvй амьдрахын тулд ийм хэмжээний орлоготой байхыг амьжиргааны тvвшин.хэрэгцээ маань шаардаж байна.
Хувь хvнд ийм хэмжээний цалинг  зарим нэг хувийн хэвшил юмуу олон улсын байгууллага л санал болгодог.Гэвч монголын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хэтэрхий бага байгаагаас төдийлөн ийм хэмжээний  цалингийн саналыг тавьдаггүй,арай илүү байхаар тооцоолж цалингийн хэмжээг  тогтоодог. Гадаадаас ажиллах хүчин авч ажлууладаг эдгээр хүиүүс нь монголын нэг ажилчины цалинг 4-5 нуглаж авдаг байна. Үүнийгээ тайлбарлахдаа манай монголчууд залхуу, дээрээс нь ажлын чадваргүй гэдгээс биш яавал монголынхоо энэ олон ажилгүй залуусыг ажилтай болгох талаар хэн ч санаа зовж арга замыг хайдаггүй. Тэгвэл монголчууддаа зааж сургаад, чадваржуулах сургалтанд явуулах арга хэмжжэг төр засаг албан байнууллагууд яагаад авч болохгүй гэж хэрвээ ингэж чадвал аль аль талдаа эдийн засаг, нийгмийн хөгжлийн хувьд ч сайн нөлөөтэй баймаар юм шиг. Олон улсын хандивлагч байгууллагуудаар санхvvжигддэг гадаадын тeсeл Монгол ажилтанд (барууны оронд post graduate degree хийсэн, мэдлэгтэй, туршлагатай хvмvvс) дунджаар $800-ын цалин сард eгдeг мeртлee гадаадын экспертvvддээ хоногт $700 орчим цалин eгч байх юм. Хувийн хэвшилд өндөр цалин ,нөхцөлийг амалж байна гэх мeртлee боловсролын тvвшнээр ижил, ажлын туршлагаар ялгаагvй гадаадын, Монголын хоёр мэргэжилтэн байлаа гэхэд тэдний хооронд тэмээ, ямаа шиг цалингийн ялгаа байх юм.үүнээс хархад манай улсын цалингийн  хэмжээ үнэхээр бага байгааг харж болох юм . Гадаадад өндөр боловсрол эзэмшээд Монголдоо буцан ирж байгаа Монгол мэргэжилтнvvдээ бодитоор vнэлж, улс орноо бодох vvднээс тэдэнд хийх ёстой ажлыг нь хийлгэж, мэдсэн сурснаа Монголд хэрэгжvvлэх боломжийг нь нээн eгeх шаардлага зайлшгүй байгааг одоогоор сайн ойлгож хоорондоо ямар ялгаатайг нь ч мэдэхгvй монголын төр нөгөө л танил талаа харж ажилд авдаг хэвээрээ л байна.
Хэдийгээр Монголын нийгэмд амь зуух хэцvv, цeeн бvлэг хvмvvсийн уршгаар улс эх орон маань ядуурлын туйлд хvрч, vндэсний аюулгvй байдлаа алдахад ойртсон ийм хvнд нeхцeл байдал гадаадад тeгсeeд эх орноо зорьсон биднийг угтан авч байгаа ч, материаллаг буюу eчvvхэн сэтгэхvйнээс ангижирч, амьдралын утга учир, мeн чанарыг бодитоор ойлгодог, ухамсар, соёл, ёс суртахуунтай, боловсролтой, эх орноо гэх сэтгэлтэй залуучууд Монгол эх орондоо бас ч сэтгэл, зvтгэл гарган ажиллаж байгаа нь сайн хэрэг биш гэж vv? Тэдний тоо цeeхeн боловч, eeр eeрсдийн салбартаа хувь нэмрээ оруулж, eeр eeрсдийн орчиндоо vлгэр дууриал vзvvлж, Монголын бараан амьдралд гэгээлэг бvхнийг тvгээхийн тeлee зvтгэн буй гэдэгт би итгэдэг.
Сэтгэлийн тэнхээ, тэвчээр жаахан дутсанаас ахиад л эх орноо орхин одохыг урьтал болгохоос илvvтэй, энд байгаа бvхий л нeeц боломжийг нээн олж, тэдгээрийг бvрэн ашиглах нь эх орондоо эргэн ирж буй залуус бидэнд илvv чухал гэж vзнэ. Хожмоо улс орныхоо тeлee залуу насандаа хийж бvтээсэн бага ч болов хувь нэмэртээ сэтгэл хангалуун байх нь Монгол хvн болж тeрсний хувьд бидний бахархал, нэр тeр гэж боддог хүмүүс цөөхөн ч гэсэн байгаа нь бахархууштай.Эцэст нь хэлэхэд “Хилийн чанадаас Монголдоо эргэн ирж буй боловсролтой залуус маш олон болтугай, бас монголдоо чанартай боловсролыг эзэмшиж, сэтгэл хангалуун цалинтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгөх нь чухал юм Боловсролтой, ёс зvйтэй Монгол иргэд энэ улс орон, нийгэмд  маань агаар, ус шиг л vгvйлэгдэж байна.
« Last Edit: 2012.08.13 10:58 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: пагамдуламын эссэ
« Reply #1 on: 2009.05.11 17:10 »
НТС сурсан миний 3 жил
Гэгээн хүслээр жигүүрлэн гэрэлт ирээдүйрүү тэмүүлсэн оюутан нас хүний амьдралын богино хугацааг дайраад өнгөрдөгч мартагдашгүй гэгээлэг дурсамж үлдээн нисэн оддог. Оюутан хэмээх алдарыг зүүх энэ ахархан хугацаанд хувь хүн болж төлөвшин,ертөнцийг өөрийн нүдээр харж, нийгмийн амьдралд оролцон амьдралын далайд аялах завиа барьдаг. Ширүүхэн салхинд ганхахгүй хүчтэйхэн давалгаанд живэхгүй тэр завиа сайн жолоодох нь биднээс л хамаарна.оюутан байна гэдэг нь оюунлаг байхын үндэс юм болов уу.
Дөрөвхөн жилийн боловсролоор, Дөчөн жилийнхээ амьдралыг босгох хариуцлагатай үе чанартай боловсрол эзэмшиж сайн боловсон хүчин болж бэлтгэгдэн гарах нь улс эх ороныхоо хөгжилд болон өөрийнхөө ирээдүйд, үр хүүхэддээ сайн сайхан амьдралын баталгааг бий болгох үндэс суурийг тавьж,өөртөө хөрөнгө оруулалт хийж байгаа явдал юм. Нийгмийн технологийн сургуульд би 2006 онд элсэн орсон. Хүн бүр л өөр өөрийн хүсэл эрмэлзэл, мөрөөдөлтэй байдаг миний хувьд ч гэсэн өөрийн гэсэн үзэл бодолтой хүсэл сонирхолдоо хөтлөгдөн энэ сургуульд орж ирсэн. Анх би “нийгмийн ажил”ын ангид элсэн орж байхдаа ямар мэрэгжил болох,яаж хичээл сонголтоо хийж яаж энэ сургуульд суралцах ШУТИС-д ийм сургууль байдаг талаар ямар ч мэдлэггүй санаандгүй яваж байгаад орсон гэхэд болно. Тиймээс би бодохдоо оюутан байхын утга учирыг ахлах ангийн сурагч байх үеэс нь буюу их дээд сургууль, коллежд орох ямар мэргэжил сонгох гээд чухал шийдвэр гаргаж, бие даан сурч боловсорч, амьдрах чадварт суралцахад нь бэлтгэж хамгийн гол нь тухайн хүн өөрийн хүсэл сонирхол,ур чадвартаа тулгуурлан амьдралынхаа замыг сонгох нь чухал юм гэж боддог зөв сонголт хийж, өөрийн сонирхолыг даган мэрэгжилээ сонгоогүй оюутнууд маш их байдаг үүнээсээ болоод муу суралцах, хичээлээ таслах явдал анх орж байх үед их л гардаг.Оюутан нас бол нийгмийн амьдралд бие даан, үүрэг хариуцлага хүлээж аливаа зүйлд зорилго чиглэлтэйгээр оролцож эхлэх үе гэдгийг нийгмийн технологийн сургуульд суралцах явцдаа ойлгож авсан.Манай сургуулийн бусад харъяа сургуулиас ялгарах гол онцлог нь нийтийн өмнө үзэл бодолоо чөлөөтэй,илэрхийлж,нийгмийн,амьдалд идвэхтэй оролцож, хувь хүнийхээ хувьд харьцангуй зөв нийгэмшиж, хөгжиж, төлөвшөн, орчин нөхцөл нйигэм эдийн засаг,гэр бүл, ойр дотны хүмүүс, мөн бусадад өөрийгөө зөв ойлгуулж харилцаж ер нь бол хүнтэй ажилдаг мэргэжил гэдгээрээ онцлог юм. миний хувьд 3 жил суралцах хугацаанд хувийн янз бүрийн шалтгаанаас болж хичээлээ нилээд цалгардуулж хаясан, Хүний амьдрал тэр чигээрээ сайхан дардан байдаггүйн адилаар би оюутан болоод энэ сургуульд суралцах явцад маш олон бэрхшээлүүд, асуудлууд тулгарч байсан.Гэвч одоо эргээд хархад маш их цаг хугацааг алдажээ үүндээ би харамсдаг тиймээс ч цагийг алдаж болохгүй гэдгийг ойлгож авсан.
Цаг хугацаа гэдэг хүнийг хэзээ ч хүлээдэггүй,нүд ирмэх зуур л өнгөрдөг үүний адилаар техник технологи, нийгмийн хөгжил ч гэсэн байнга өөрчлөгдөн хөгжиж байдаг. Оюутан нас гэдэг хүнд ганц л удаа тохиолддог гэвч бид энэ цаг хугацааг үр ашигийг нь гаргаж чадахгүйгээр өнгөрүүлсээр л байна хийж бүтээж,эд сурч боловсрох ёстой залуу насныхаа эрч хүчээ бид өөр зүйлд зориулж, харин энэ бүхнийг эргээд засаж залруулхад хэтэрхий их цаг хугацаа зарцуулах болсон хойно нь эсвэл нэгэнт оройтсон хойно нь л ухаарч эргэж харж дүгнэж үздэг.Хэдийгээр хүн алдаан дээрээ суралцдаг гэх боловч энэ үед алдсан цаг хугацааг эргээд хархад хэтэрхий хожимдхоосоо өмнө ойлгож ухаарч чадах хэрэгтэй болдог тиймээс хүн алдахаасаа өмнө л ухаар ч ойлгох хэрэгтэй юм. Хөгжилтэйгөө хөл нийлүүлэн алхахын тулд цаг хугацааг залхуурал хойш тавилтанд хумсалуулалгүй,цагийн юмыг цагт нь хийж гүйцэтгэж сурах, байнга шинийг эрэлхийлж,үүрэг хариуцлагыг өөртөө хүлээлгэж, зөв шийдвэр гаргадаг байх нь чухал гэдгийг л энэ хушацаанд маш сайн ойлгож ухаарч авсан даа.
Бидэнд энэ олон сайхан эрдэмтэн багш нараасаа суралцах зүйл маш их байна. Би энэ сургуульд суралцаж, байгаагаараа нийгмийн технологийн сургуулийн оюутан гэдэг овог нэрээрээ бахархаж явдаг. Иймээс ч өөрийнхөө алдсан цаг хугацааг нөхөж цаашид сайн суралцаж сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж явна гэдэгтээ итгэлтэй байна.
« Last Edit: 2012.08.13 11:00 by serdaram »