ЦалинЮуны өмнө энэхүү эссэг минь цаг заваа хумслан байж уншиж буй та бүхэнд гүнээ талархаж буйгаа хэлмээр байна. Өнөөдөр нийгэмд ямар мэргэжил илүү их эрэлт хэрэгцээтэй байна вэ? Та эзэмшсэн мэргэжилээрээ ажлын талбар дээр гараад ажиллана гэдэгтээ итгэлтэй байна уу? Сонгосон мэргэжлээрээ хийж буй ажил чинь таны болоод гэр бүлийн гишүүдийн чинь амьдралын баталгааг хангахуйц цалин авчирна гэдэгт итгэлтэй байна уу? гэсэн асуултыг хамгийн түрүүнд хүн бүр өөрөөсөө эхлээд асуух хэрэгтэй юм шиг. Яагаад ч юм буруу мэргэжил сонгосноосоо болоод нийгэмд хэсэг хүмүүс амьдралынхаа нэгээхэн том алхамыг урагшаа бус хойшоо алхан хамгийн үнэтэй цаг хугацааг алдаж байх шиг бодогддог. Тиймээс хүн бүрийн өнөөдрийн идэх хоол маргаашийн үнэ цэнэтэй цаг хором мөч бүхэн энэхүү сонголтоос хамаарч байна. Өнөөгийн нийгэмд хүн бүр өндөр цалинтай, ажилд орохыг хүсч байна. Энэ хэрээрээ ч залуучууд өөрийнхөө хүсэл сонирхлоо үл хайхран өөрийгөө мэргэжилд бэлтгэн, хүн мэргэжилийг сонгохгүй харин мэргэжил хүнийг сонгож байна. Тиймээс хүн өөрийнхөө хүсэл сонирхолдоо тулгуурлаагүйгээс улбаалаад нийгмийн эрэлт хэрэгцээг хэт давсан чанаргүй илүүдэл боловсон хүчин бий болж буйг та бүгд надаар хэлүүлэлтгүй мэдэх бизээ. Энэ ч утгаараа хүн цалинг голохгүй амьгүй хоосон \ төг \ цалинд, амьд хүн гологддог цаг ирсэн ч юм шиг нэг бодлын санагддаг. Илүү ихийг сурч мэдэн, мэдлэгээ ур чадвар болгон хөгжүүлсэн хүн л одоогийн цагт өндөр цалинтай тухайн байгууллагадаа нэр хүндтэй гишүүн нь болон ажиллаж чадна гэдгийг олон чадварлаг мэргэжил нэгт ах, эгч нараасаа сонссон. Миний хувьд бол цалин ирээдүйн амьдралын минь баталгаа болно гэж боддог. Нэг талаараа амьдалд минь хүрэлцэхүйц хэмжээний цалин хөлс авахын тулд, би өөрт байгаа цаг хугацаандаа илүү ихийг суран мэдлэг чадвартай болж байж ирээдүйд сэтгэл хангалуун ажиллах ажлын хамт олон, оюуныхаа чадварыг өндрөөр үнэлүүлэн түүндээ тохирохуйц цалин хөлс авахын тулд одооноос чармайн суралцаж байна. Амьдралд дөнгөж хөл тавьж эхэлж буй залуу хүнийхээ хувьд юуны түрүүнд өндөр цалин гэж туульширахгүй, хамгийн чухал нь сонгосон мэргэжилдээ тууштай, ямарч хэмжээний цалин хөлс амлалаа гэхэд цалинг голохгүй харин өөртөө мэдлэг ур чадвар, мэргэжлийн үнэт зүйлс, итгэл үнэмшил, ёс зүйг бий болгох нь өөртөө хамгийн чухал оюуны хөрөнгө оруулалт болно гэсэн итгэлээр цаашид ирээдүй өөд тэмүүлэн мэргэжилээрээ ажиллана гэдэгтээ итгэж явдаг.