Author Topic: НА- Д СУРСАН 3 ЖИЛ  (Read 12858 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

НА- Д СУРСАН 3 ЖИЛ
« on: 2009.05.07 14:47 »
Нийгмийн ажил мэргэжлээр сурсан миний гурван жил

Хэдийгээр би энэ сургуульд өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн ороогүй ч гэсэн энэ сургуулийг төгсөхдөө өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл тэмүүлэлтэй болж төсгөж байгаа юм. Анх энэ анги нэг л таалагдахгүй, шилжих гэж оролдсон боловч бүтээгүй юм. Тэгээд юу ч гэсэн эхлээд төгсөөд дараа нь өөр мэргэжлээр дахиад суралцана гэж бодож байсан хэдий ч одоо бол шал өөр бодолтой болсон. Энэ мэргэжлээр улам гүнзгийрүүлж судлах тусам ямар их үнэ цэнтэй мэргэжил болохыг ойлгосон. Үнэхээр мэрэгжил бүхэн сайхан гэдэг үг үнэ мэт санандаж байна. Нийгмийн ажил мэргэжлээр гуврван жил суралцах хугацаандаа нийгмий ажил мэргэжлийн талаар тодорхой ойлголттой болсон . нийгмийн ажилтан нь хувь хүн , гэр бүл, бүлэг, олон нийтийг хөгжүүлж тэдэнд тохиолдсон бэрхшээлийг даван туулах нөөц боломжийг нь бодит байдал болгоход нь туслах зорилготой мэрэжлийн үйл ажиллагаа явуулдаг мэргэжилтэн юм. Гэдгийг ойлгосон.нийгмийн ажил мэргэжлийн анх үзэж байхад манай багш нийгмийн ажилтан хүн гэдэг өөрөө маш их асуудалтай байсан ч өөрийн асуудлаас илүү бусдын асуудалыг шийдвэрлэхийн тулд тусладаг тийм их үнэ цэнтэй мэргэжил юм гэж хэлж байсан юм. Энэ үеээс эхлэн энэ мэргэжлээр суралцаж , ажиллах итгэл үнэмшил төрөх болсон.Нийгмийн ажил мэргэжлийн бусад мэрэгжлээс ялгарах гол онцлого бол энэ мэрэжил бидний амьдралд ч хэрэг болох мэргэжил юм. Энэ мэргэжлээр суралцсан тохиолдолд хүнтэй яаж харилцах, тухай хүнээ гадна талаас нь хараад ямар нөцөл байдалд байгааг нь ажиглаж мэддэг болохоос гадна хүүхдээ хүмүүжүүлэхэд хүртэл хэрэг болдогоороо илүү онцлого юм. 
Нийгмийн ажил мэргэжил бол нийгмийн хэрэгцээг даган гарч ирдэг болохоор нийгэм өөрчлөгдөхийн хирээр нийгмийн ажилтаны ашиглаж буй мэдлэг, үзэл баримтлал нь даган өөрчлөгддөг. Нийгмийн асуудал нийгмийн үйлчилгээний технологийн хөгжлийг дагаад нийгмийн ажилтанууд хөгжиж байх шаардлагатай байдаг юм. Жишээ нь АНУ – д хар тамхинд хэт их донтсон хүүхдүүд нийгэмд сөрөг үйлдэл гаргах нь ихэссэн байна. Тэдэнтэй ажиллах нийгмийн ажилтан хар тамхинд донтолтыг талаар судлан энэ чиглэлээр мэргшисэн байна. энэ нь нийгмийн ажилтан үйлчлүүлэгчээ даган мэргэших, түүнтэй ажиллах дадлага туршлагатай болохыг илэрхийлж байна. нийгмийн ажил нь манай улсад хурдацтай хөгжиж байгаа салбар юм.
Нийгмийн ажилтан хүн үйлчлүүлэгтэй яаж ажилвал илүү үр дүнтэй талаар мэдэж авсан. нийгмийн ажилтан үйлчлүүлэгчийхээ онцлого, хувийн зан чанарыг нь харгалзан үзэх хэрэгтэй байдаг юм. Үйлчлүүлэгтэйгээ анх удаа нүүр тулан уулзахын өмнө чухам юуг хийгээсэй хэмээн бодож буйгаар төсөөл гэхдээ үйлчлүүлэгчийнхээ талаарх хувийн бодлоо хойш нь тавиад түүнтэй огт өөр байр сууринаас хандах нь илүү үр дүнтэй юм. Нийгмийн ажилтан үйлчлүүлэгчээ өөрөө сонгодоггүй үйлчлүүлэгч нийгмийн ажилтаныг сонгон ирдэг болохоор нийгмийн ажилтан нийгмийн бүхийл давхрагын хүмүүстэй ажилдаг мэргэжилтэн юм.
 Хэрвээ та хүүхэдтэй ажиллах гэж байгаа бол зарим тохиолдолд хүүхэд шиг аашил . хүүхэдтэй ажиллаж байхдаа түүний найз шиг нь л  байх хэрэгтэй түнээс биш тэгж болохгүй, ингэж болохгүй гээд байх юм бол тухайн хүүхдийн итгэлийг олж чадахгүй юм. Хамгийн гол хүний итгэлийг л олох хэрэгтэй байдаг юм.   Энэ мэргэжлээр суралцах хугацаанд надад энэ мэргэжлээ цаашид хөгжихөд өөрийн хувь нэмэрээ оруулан ажиллах болно гэсэн итгэлд үнэмшил төлөвшсөн.
« Last Edit: 2012.08.13 16:30 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: НА- Д СУРСАН 3 ЖИЛ
« Reply #1 on: 2009.05.07 16:11 »
Нийгмийн технологын сургуульд сурсан гурван жилд миний олж авсан үнэт зүйлүүд

Анх нэгдүгээр курст орж суралцаж эхлэхэд энэ сургууль ямар тэнэг санагдаж байсан гэж санан. Аргагүй дэ би өөрөө бүрэг ноймоо , хэр барагтаа хүнтэй дугардаггүй байсан болохоор тогтсон найз гэж байдаггүй байсан . Гэхдээ ийм байдалд хэн бүхэнд л ингэж санагддаг байх. Хаан ч байсан хүнд найз гэдэг итгэсэн хүн байхгүй тохиолдолд алива зүйлийг хийхийг, явхыг ч хүсдэггүй байх . Яагаад гэвэл дэлхий дээрх бүхий л амьтан хосоор амьдрах тавилантай байдагтай нэгэн адил юм. Арван жилийн балчирхан охин их сургууль гэдэг завин дээр хөл тавин суугаад , завиа хөмрүүлэхгүй тулд тэнцвэрээ олох гэж их л хичээдэг байлаа ингэж хичээсэний үр дүнд би өөрийгөө сайн сурсан гэж хэлэхгүй ч гэсэн , энэ мэргэжилдээ өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй болсоноос гадна маш олон сайн хүмүүстэй учирсан минь миний хувьд аз юм.
Одоо миний эргэн тойронд байгаа найз нар бол миний энэ насандаа олж авсан гавьяа шагнал юм. Бид хэдийгээр нэгдүгээр курсээсээ үерхэж, нөхөрлөж эхлээгүй ч гэсэн одоо бол бид уй зайгүй найзууд. Зовох цагт нөхөрийн чанар танигдан гэдэг шиг саяхан би машинд шүргүүлсэнийг мэдсэн даруйдаа миний найзууд бүгд л ээлж дараагаараа утасдан, яасан миний найз зүгээр үү, юу нь өвдөж байна гээл, зарим нь бүр чамд хэлдэг биз дэ гэж загниж байсан хэ хэ хэ би чинь энэ сургуульд ороод ийм сайнхан найзуудтай болсон хүн дэ. Одоо бол би найзууддаа итгэсэн шиг итгэж, итгэлийн даасан шиг дааж явыг л хичээж явна. Манай найзууд анх намайг ямар охин орж ирж байсаныг сайн санаж байгаа байх.
Анх самбарын урд гарч семнараа тавих гэж сандар чичрээд, гар хуруу салгалаал, хоолой зангираал бөөн юм болж байж нэг юм тавидаг байсан. Одоо бол өөрийнхөө хэлэх гэсэн бүхнээ чөлөөтэй илэрхийлээд хэлчиж чаддаг болсон гэж өөрийгөө бодож байна. Энэ сургуульд орсоноороо нийгмийн амьдрал идвэх оролцоотой оролцдог төдийгүй хүнтэй харицаж , ярилцаж сурсан гадна өөрийгөө бусдад илэрхийлэх чадварт суралцадаг.
Манай мэргэжлийн гол онцлого бол энэ юм. Нэдүгээр курсд Миний үзэж байгаа хичээлүүдийн багш нар хүртэл надад таалагддаггүй байлаа. Их сургуулий багш нарыг хувиа хичээсэн муухай хүмүүс байдаг юм байна гэж бодож байсан миний алдаа байж яагаад гэвэл манай сургуулийн багш нар хичээл орох болсоноор энэ бодол минь өөрчлөгдөх болсон .Учир нь манай сургуулийн бүх багш нар үнэн ч, шудрага, өөрийнхөө эзэмшсэн мэргэжилдээ үнэхээр сайн мэргэшисэн, өөрийнхөө хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчдэг байдал нь надаа маш их таалагддаг. Би ийм л хүн болно гэж боддог. Дээрх бичсэн зүйлийг хүн бүхэн уншаад өөрийнхөөрөө ойлгож хүлээж аваарай. энд элдэв янзын зүйл бодсонгүй зөвхөн миний чин сэтгэл юм.
« Last Edit: 2012.08.13 16:32 by serdaram »