Author Topic: Миний карьерын дээд хязгаар  (Read 12236 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline k.ss06d021

  • Гацуурхан
  • *
  • Posts: 4
Миний карьерын дээд хязгаар

Хүн бүхэнд хүрэхийг хүссэн карьерын дээд хязгаар байдаг. Харин миний хувьд карьерын дээд хязгаар маань ганц бус олон ажил мэргэжлийн оргилд нь гарахыг хүсдэг. Зарим хүмүүс ганцхан зүйлийг сонгон аваад түүнийхээ төлөө ажилладаг бол миний хувьд нэг хүний хувьд хийж чадахааргүй олон зүйлсийг хийхийг мөрөөддөг. Хэдийгээр мөрөөдөл бол хийсвэр боловч биелүүлэхийн төлөө ажиллаж чадвал зорилгодоо хүрэх “эрхэм зорилго” нь болж чаддаг. Одоо суралцаж буй мэргэжлээрээ төгсөөд ажиллах ба энэ мэргэжлийнхээ карьерын хувьд шийдвэр гаргах түвшинд хүрэхийг хүсдэг. Учир нийгмийн ажил мэргэжлийн хэрэгцээ шаардлага Монголд хэдийгээр эрчимтэйгээр нэмэгдэж байгаа ч халамжийн чиглэлээр бусдад бэлэн зүйлс олгох хэлбэрээр хөгжиж байгаа юм. Хэрэв энэ мэргэжлийнхээ шийдвэр гаргах төвшинд хүрч ажиллаж чадвал энэ байдлыг өөрчилж нийгмийн ажил гэдэг мэргэжлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх болно. Мөн шийдвэр гаргах төвшинд ажиллаж чадвал хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан олон үйлчилгээ бий болгохыг зорих ба хамгийн гол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах тэдний боловсрол эзэмшихэд дөхөм болох болно. Нийгмийн ажил мэргэжил эзэмшиж байгаа оюутны хувьд төгсөөд хийхийг хүсдэг зүйл маань харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан Баррель үсгээр хэвлүүлсэн олон төрлийн ном зохиолтой номын санг байгуулахыг хүсдэг. Учир харааны бэрхшээлтэй иргэд ертөнцийн өнгө будаг, амьдралын гэрэл гэгээ харж чаддаггүй учир тэдэнд амьдралын гэрэл гэгээг номноос мэдрүүлдэхийг хүсдэг. Эдгээр зүйлс бол нийгмийн ажил мэргэжлийнхээ тодорхой карьерын түвшинд гараад хийж бүтээх зүйлс юм. Суралцаж буй мэргэжлээсээ гадна хийхийг хүсдэг зүйл маань өөрийн бүх насаараа сонирхож ирсэн мэргэжил “түүхч” юм. Бага ангид сурдаг байхдаа өөрийгөө түүхтэй холбоотой хүн болно гэж боддог байсан учир боломж гарвал түүхийн тухай ном байнга уншдаг байсан. Боломж гарвал бүтэн өдрөөр ч хамаагүй номын санд сууж түүхийн ном уншдаг байсан ч хувь заяа гэдэг зүйл өөрөөр шийдсэн юм. Хэдийгээр түүхийн мэргэжлээр суралцаж чадаагүй ч өөрийнхөө сонирхлыг орхиж байгаагүй харин ч гүнзгийрүүлэн судалсаар байна.
Судалсаар байгаа зорилго нь Монголын болон Төв Азийн түүхийн талаарх ном зохиол гаргахыг хүсдэгт оршино. Хэдийгээр унших төдийгөөр хүсэл маань хязгаарлагдаж байгаа ч “эхлэл гэдэг 50 %” гэдэг үг байдаг учир мэдлэгээ өргөтгөсөөр байна. Монголын түүхийн ихэнх сурвалж бичиг хятад хэл дээр байдаг учир цаашид хятад хэл сурахаар зорьж байгаа. Хэрэв хятад хэлийг сурч чадвал мөн боломж гарвал Тайваны Чан Кай Ши-гийн нэрэмжит төв номын санд байгаа хятадын эртний сурвалж бичгүүдтэй танилцаж Монголын түүхийн бүрхэг байгаа хэсгийг тодотгох ном гаргах боломжтой болох юм. Хэдийгээр энэ бүхэн мөрөөдөл хэвээр байгаа ч хүссэндээ хүрэхийг тулд хичээсээр байх болно. Өөр нэгэн хүрэхийг хүссэн зүйл бол амьдралын баяр гунигийг хүмүүст мэдрүүлж чаддаг хамгийн гайхалтай мэргэжил болох гэрэл зурагчин болохыг хүсдэг. Гэрэл зураг хүнд өөрийнхөө сэтгэлийн дотоод бүхнээ бусдад дэлгэн харуулахад тусладаг гайхалтай зүйл юм. Гэрэл зураг гэдэг хосгүй мэргэжлийг зөвхөн сонирхогчийн түвшинд эзэмшихийг хүсдэг ба өөрийнхөө бодол санаа, мэдрэмжээ бусдад мэдрүүлэхийг хүсдэг. Мөн байгалийн гайхамшигт үзэгдлийг хүмүүст харуулахыг хүсдэг ба байгаль гэлтгүй хүмүүс, нийгэм, соёл заншилыг тэдэнд өөр нүдээр харуулахыг хүсдэг. Гэрэл зурагчин болохын төлөө юу хийж байгаа гэвэл бусад гэрэл зурагчдын гэрэл зургийг цуглуулж тэдний арга барилыг судалж байна. Мөн гэрэл зургийн объект болсон хүмүүс, нийгэм, байгалийг харж ажиглаж байна. Эцэст нь хэлэхэд эдгээр карьерынхаа төлөө юу хийж байна вэ гэвэл сурч байна, уншиж байна, харж байна.
« Last Edit: 2013.03.05 12:58 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Миний карьерын дээд хязгаар
« Reply #1 on: 2009.04.30 16:47 »
sain baina. Sonirholtoi bichjee. Chinii karier biyeleh bolnoo gedegt itgeltei baina. Tsaashdaa yamar neg neg bichihdee odor yariltsaj baisan zyilyydiig tusgaj avnaa gedegt igeltei baina. AMjilt hysiye! Jish Hoishdoo mon-toi fondoor bichihgyi baival zygeer shyy

Offline zolkoo

  • Гацуурхан
  • *
  • Posts: 11
NA-3 Zolkoo
« Reply #2 on: 2009.05.10 01:25 »
chi iim ziul bodoj yabdag baihnee. uneheer uuniigee husej bga bol chi chadnaa
z.zoljargal