Author Topic: Би яагаад биелэхгүй ч байж болох  (Read 11633 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Byambasuren

  • Posts: 8
Энэ хорвоо дэлхий дээрх хүн бүхэн мөрөөддөг мөрөөдөлтэй байдаг. Тэгэхээр мөрөөдөл гэдэг нь хүний амьдралын салшгүй нэг хэсэг байх нь. Надад ч бас мөрөөдөл бий. Мөрөөдөл мөрөөдөлдөө миний мөрөөдөл их том.Хүний нөөцийн семинарын хичээл дээр 1 удаа Сэрдарам багш англиар Dream гэдэг үг бол мөрөөдөл гэж Монгол руу хөрвүүлэгддэг  ч, бас "зүүд" гэдэг утгатайг санаарай гэж хэлсэн. Хэдийгээр би энэ үг хэд хэдэн утгаар орчуулагддагыг мэддэг байсан ч яагаад ч юм тэр бүр ялгаж салгаж дотроо бодож байгаагүй юм байна лээ. Тэгээд миний нууцхан мөрөөдөл маань зүүд төдий хийсвэр зүйл үү?, эсвэл биелэж ч болох олон олон зорилго бүхий чиглүүлэгчээр тэтгэгдсэн бодит байж болох зүйл үү гэж бодож эхэлсэн. Түүнээс хойш дотроо өөрөө өөртэйгөө мөрөөдлийнхөө тухай ярьж үзтэл хариулт нь тэр том мөрөөдөл минь биелэх биелэхгүй нь тодорхойгүй зүүд мэт байсан ч гэсэн тэр л том гэж нэрлээд байгаа мөрөөдөл минь надад ар араасаа олон олон зорилго, жижиг ч гэсэн хүсэл мөрөөдлийг дагуулсаар ирсэн байсан...("Том" гэж тодорхойлоод байгаа мөрөөдөл маань МУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох юм ).  Хүмүүс сонсоод дооглож, шоолж болох ч миний мөрөөдөл надад хамгийн нандин эрхэм зүйл.Би яагаад МУ-н анхны эмэгтэй ерөнхийлөгч болохыг мөрөөдсөн бэ?Энэ мөрөөдөл маань жилийн өмнөөс эхлэлээ тавьсан гэж хэлж болно. Тодруулж хэлбэл Америкийн ерөнхийлэгч асан Bill Clinton-эхнэр Hillary Clinton гэх эмэгтэйн амьдралын хүүрнэл болох номыг уншсанаас хойш гэж хэлэхэд болно. Тэр хүнийг шууд даган дуурайж copy-дохыг оролдсондоо биш үнэхээр үлгэр дууриалал авч хүндэлмээр бас бахархмаар байсандаа тэр юм. Маш сайн мэдлэг, боловсрол, амьдралдаа баримталсан зарчим, ямар ч саад бэрхшээлийг хугарч нугаралгүй даван туулж, бүх зүйлийг энхийн замаар хэрнээ маш хүчирхэгээр шийдвэрлэж чадсан гэх мэт тэр бүгд үнэхээр гайхмаар бас бахархмаар санагдаж билээ. Тэгээд одоо бодохнээ миний бүтэхгүй ч байж болох тэр том мөрөөдлийг минь сэтгэлд  минь үндэслэж соёолуулахад маш томоор нөлөөлсөн тэр эмэгтэй үнэхээр гайхалтай. Тийм хүчирэг болохын төлөө би цаашдаа маш сайн мэдлэг боловсролыг эзэмшиж хаана ч хэнд хүлээн зөвшөөрөгдөхүйц чадварлаг нэгэн болж зөв зүйтэй амьдрахыг зорилгоо болгосон. Биелэхгүй ч байж болох зүйлийг мөрөөдсөн маань бага багаар надад ухаарал бас зорилгыг бий болгож өгсөн болохоор би ТОМ МӨРӨӨДӨЛДӨӨ хайртай.  [b:b08677f122][/b:b08677f122]

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
wow Byambasyreen. Dajgyi bichjee. Yneheer moroodol gedeg zyiliig serehed alga boldog ZYYD bolgohgyind tuld tsag hugatsaa baidag baih. Bi jisheelbel ooriinhoo amjiltyig baga gej chamlaj baigaa ch zarimdaa tsag hugatsaag butsaamaar sanagdaad baidag yum. Gehdee hyn byriin tsag hugatsaa baidag baidag bolohoor endees yavtlaa "I HAVE DREAM" gej bainga helneeAmjilt hysiye! Bicheed baigaarai bichne gedeg bol yarihaas ilyy gaihamshig