Author Topic: Мэдээ  (Read 12945 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Odonchimeg

  • Гацуурхан
  • *
  • Posts: 15
Мэдээ
« on: 2009.04.19 22:42 »
[Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв

Манай Монгол-Японы Төвийн нэрийг бүтнээр “Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв” гэдэг. “Хүний нөөц” гэдэг нэр томъёоны агуулга, утга санааг гүнзгийрүүлэн ярилцаж, хүн бүр дор бүрнээ бодохийг хүсээд үүнийг тэрлэж байна.    Хүний нөөцийг эдийн засгийн ухааны хувьд үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд нэгэн төрлийн хүчин зүйл болон оролцдог хөдөлмөрлөх чадвар буюу хүмүн капитал гэдгээр нь авч үздэг. Энэ нь маш өргөн хүрээний ойлголт.       
 Монгол улс 2007 оны байдлаар 2 635.2 мянган хүн амтай болжээ. Үүний 1642.2 мянган хүн нь хуулиар тогтоосон хөдөлмөрийн насны хүн. Өөрөөр хэлбэл, 16-54 насны эмэгтэй, 16-59 насны эрэгтэй хүмүүсийн тооны нийлбэр гэсэн үг. Жинхэнэ ажил эрхэлж байгаа хүн 1024.1 мянгад хүрсэн байна.Эдийн засгийн ухааны үүднээс бол ажил эрхэлж байгаа хүн болон ажил идэвхитэй хайж байгаа хүн буюу бидний хэлж заншснаар ажилгүйчүүдийн нийлбэрийг хүний нөөцөд хамруулж үздэг.       
Манай төв дээр явагддаг бизнесийн сургалтын багш Кобаяши Ёшисүкэгийн лекцнээс иш татан тайлбарлахыг хүсэж байна. Японоор хүний нөөцийг “жин зай” гэж дууддаг. Багшийн тайлбараар “жин зай” дараах 4 хэлбэртэй байдаг байна. Эхнийх нь ханзаар “人罪” гэж бичдэг. Энэ хэлбэрийн хүний нөөц бол тухайн байгууллагад ихээхэн сөрөг үр дүн авчирдаг. Өөрөөр хэлбэл, ийм хүний нөөцтэй бол тухайн байгууллага дампуурахад гайхах зүйлгүй. Удирдлагын хэлснийг огт биелүүлдэггүй, дээр нь байгууллагынзарлагыг ч ихэсгэнэ. Удаах нь “人在” бөгөөд энэ хэлбэрийн хүний нөөц нь бараагаа харуулаад байж л байдаг нэгэн юм. Удирдлагын даалгаврыг хагас дутуу биелүүлсэн болоод л орон тоо бөглөгч нэгэн.       
Байгууллагад ямар ч нөлөөгүй, байсан ч нэмэр багатай, байхгүй байлаа гээд гарлага гарахгүй. Гурав дахь “人材”. Энэ бол байгууллагын ажлыг урагшлуулдаг, удирдлагын даалгаврыг сайн биелүүлэхээс гадна өөрийн санаачлагаар зарим зүйлийг нэмж хийдэг.         
Япон хэлэнд хүний нөөц гэвэл үүнийг л гэж ойлгодог. Үлдсэн нэг нь бол хамгийн сайн нөөц. Үүнийг ханзаар “人財” гэж бичнэ. Энэ төрлийн хүний нөөц байвал удирдлага санаа амар өөр ажилд анхаарлаа хандуулж болно. Удирдлагын заавар, даалгаврыг хүлээлгүйгээр ногдсон ажлаа бүрэн хийдэг, дээр нь өөрийн санаачлагаар бусад ажлыг ч амжуулж, санаачлагатай, бүтээлчээр ханддаг хүмүүс багтана.           
Ажил олгогчид сүүлийн хэлбэрийн хүний нөөцийг эрэлхийлж байдаг. Тэгэхээр хүн бүр өөрийнхөө байдалд үнэлгээ өгч, аль хэлбэрт орохоомэддэг болох нь хүний нөөцийн хөгжилд ихээхэн ашигтай юм. Болсон болоогүй сургууль дүүргэж, мэргэжил эзэмшснээр сайн, эрэлттэй хүний нөөц болдоггүй. Хамгийн гол нь ямар ч ажлыг сэтгэлээсээ хийж сурах, үүний тулд өөрийгөө бэлтгэх, идэвхитэй байх нь л чухал.Ажлаа бүрэн хийж чадахгүй, бүтээлч биш, идэвхигүй байж цалин хөлсөө голдог ийм сэтгэлгээг халах хэрэгтэй. Ихэнхи байгууллагад ажиллаж буй хүмүүсийг ажиглахад, монголын хүний нөөц 2 дахь хэлбэрт илүүтэй тохироод байх шиг. Иймээс манай орны хөгжил удаан, хөшүүн байна гэж үзэж болно.Монголын хүний нөөцийг хөгжүүлэхэд саад болж буй олон хүчин зүйл байгаа. Үүний дотор нилээд голлох үүргийг танил тал, “арын хаалга”-ны хүчин зүйл эзэлнэ. Бүр бага балчираас нь хүн бүрт суусан мэдрэмж бол энэ билээ. Хүүхдээ сайн цэцэрлэгт өгөх, илүү сургалттай сургуульд оруулах, дээд сургуульд оруулж, төгсгөх, их цалинтай ажилд оруулах гээд л бүр багаасаа эцэг эхийнхээ үйлдлийг харж өссөн хүмүүс танил ихтэй, мөнгөтэй л бол юу хүссэнээ хийж болно гэсэн сэтгэлгээтэй болж төлөвшиж байна. Ингээд л өөрийнхөө сонирхсон зүйлээ, илүү сайн хийж чадах зүйлээ хийхээс илүү хөнгөн хялбар байдлаар их орлого олох зам руу орчихдог нь манай өнөөдрийн бодит байдал. Бүх хүмүүсийн хувьд ийм биш ч хангалттай хувь нь ийм байгаагаас бусдад муу нөлөөтэй байдаг.           
Хүний нөөцийг жинхэнэ утгаар нь төлөвшүүлэхэд өрсөлдөөн маш чухал. Ажлын чөлөөт байрны төлөө өрсөлдөөнт шалгаруулалтыг шударгаар явуулах, нэгэнт ажиллаж буй хүмүүсийн дунд ч гэсэн байнга өрсөлдөөнт шалгаруулалт хийдэг байх нь хүний нөөцийг хөгжүүлэх хөшүүрэг болох учиртай. Хөдөлмөрийн хуулинд ч ийм заалт оруулж, ажлын шаардлага хангахгүй хүнийг халж болохуйц тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй юм.Хүний нөөцийг жинхэнэ утгаар нь хөгжүүлнэ гэдэг нь тэдний сонголтын чөлөөт байдлыг дээдлэн, нөхцөл боломжийг бүрдүүлэх явдал юм
« Last Edit: 2012.08.13 12:47 by serdaram »

Offline Odonchimeg

  • Гацуурхан
  • *
  • Posts: 15
(No subject)
« Reply #1 on: 2009.04.19 22:44 »
ene web-rvv ni orood vzeerei sonirholtoi yum bna   :wink:  :wink: