АНУ-ын хамгийн их эрэлт хэрэгцээтэй, caйн төлөгдөж байгаа мэргэжлийн TOP 10 жагсаалтыг та бүхэндээ хүргэжийнэ. Ихээр хувьсан өөрчлөгдөж байгаа Америкийн хүчирхэг зах зээлд инженер, техникийн мэргэжлүүд манлайлж байна. Ард иргэдийнхээ шүүмжлэлд ихээхэн өртөж буй ерөнхийлөгч Обама ба түүний засгийн газар улс эх орноо дэлхийн тавцанд дахин тэргүүлэгч байр сууринд гаргахын тулд нилээн олон салбартаа шинэчлэлтийг хийж эхэлснийг энэхүү жагсаалтаас харж болноо.
1. Газрын тосны инженер (Petroleum engineering, дундаж цалин $120,000)
2. Эм зүйн мэргэжилтэн (Pharmaceutical science, дундаж цалин $105,000)
3. Математикч & компютерч (Mathematics & Computer Science $98,000)
4. Агаарын инженер (Aerospace Engineering, $87,000)
5. Химийн инженер (Chemical Engineering, $86,000)
6. Цахилгааны инженер (Electrical Engineering, $85,000)
7. Усан цэргийн болон хөлөг онгоцны инженер (Naval Architecture and Marine Engineering, $82,000)
8. Механик, техникийн инженер (Mechanical Engineering, $80,000)
9. Төмөрлөгийн инженер (Metallurgical Engineering, $80,000)
10. Эрдэс бодис, Уул уурхайн инженер (Mine & Mineral Engineering, $80,000)