Би та нарт биелүүлэхэд амархан ч заавал багаараа хийдэг энгийн мөртлөө та нар ач холбогдолтой гэж үзвэл та нарт маш их хэрэгтэй байдаг амархан, жижигхэн, төвөг багатай даалгавар өгдөг. Гэтэл та нарын дийлэнх нь амарчлах, эсвэл үл тоомсорлон, эсвэл тэгс ингэс хийгээд хиймээр аядаад алга хийчихдэг. Бас даалгаврын болсон ФОРУМ дээр бичлэг үлдээдэггүй. Би дүн тавьдаг ч гэсэн хамгийн чухал нь юу үлдэв, даалгавраа бүрэн биелүүлсэн үү? гэдгээс нь эцсийн хувилбарыг гаргадаг. Энэ сүрдүүлэг, айлгах төлөвлөгөө биш шүү...
За одоо даалгавар:
1. Саналаараа 2 хүний бүрэлдхүүнтэй баг болно. Эрэгтэй эмэгтэй, анги сургууль хамаагүй.
2. Ажилд орж байгаа, Ажиллаж байгаад ямар нэг эрх зөрчигдсөн/Амралтын мөнгө, жирэмсний амралт, ажлаас орон тооны цомхотголоор халагдах зэрэг/, Байгууллагын соёлын элементүүд, Ажлаас халагдаад Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор зөвлөмж гаргуулж байгаа зэрэг ямар ч төрлийн кейсээр зөвлөмж гаргах.
3. Зөвлөмж нь: Ямар асуудал гарсан - Түүнийг хаана, хэнд хандсан - Түүнийг ямар хууль дүрэм, ямар шийдвэрээр шийдвэрлэж болох гэдэг зөвлөмж бичнэ. 6 минутанд багтаана.