Author Topic: FREE TIBET  (Read 11838 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline sain_udur

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 78
FREE TIBET
« on: 2011.11.10 12:24 »
Хоосон чанарын эрхэмлэгч буддистуудын өлгий нутаг нь Төвд. Энэ утгаараа төвдүүд материаллаг зүйлст ач холбогдол өгдөггүй. Бүр гар утасны талаарх ойлголтгүй хүн цастын өндөрт амьдарч байгаа тухай гадны хэвлэлүүд бичдэг билээ. Орчин үеийн соёлоос алслагдсан төвдүүд өөрсдийн өв, соёлоо ч алдахад хүрчээ.Үүний гол учир нь юунд байна вэ?Далай лам Бүх Ардын Хуралд оролцохоор 1954 онд Бээжинд зочилсон. 9 сарын 11-нд Мао Зэдун Далай лам, Панчин лам нарыг анх удаагаа Зонгнанхайд хүлээн авч удаан ярилцсан байна.Яг энэ үед тэрбээр хэрвээ    энэхүү гэрээнд гарын үсэг зурж бидэнтэй нэгдвээс бид танай улсыг хятадтай нэгдүүлж шашин соёлыг тань дээдэлж хүн бүр эрх чөлөөтэй байж газрын диваажинд амьдрах болно гэж амлажээ.Энэ үгэнд итгэсэн эсэх нь тодорхойгүй ч гэрээнд гарын үсэг зурсан байна.Удалгүй дараагийн уулзалдаан болж Мао ЗэДун Далай ламын чихэнд "шашин бол хор" гэж хэлсэн байдаг.Ингэж хэлсэн нь магадгүй хэлснээсээ буцсаных нь илрэл байх.Энэ үйл явдлын дараа Түвд улс Хятадаас зэвсэг, хүн хүч ,эрх мэдэл гээд бүх зүйлээрээ дутаж хүн ам нь ч хятадуудын шахалтанд орж байдал дордсоор л байлаа.Гэвч энэ үед Хятадын удирдагч Мао ЗэДун Далай ламтай уулзах хүсэлт нууцаар илгээснийг нь ард түмэн мэдээд бүгд манай төр шашны тэргүүнийг хороож магадгүй байх хэмээн сэжиглэн зогсоох үүднээс Поталла ордны гадна бүгд цугларсан ч ард нь хэзээ ч буудаж магадгүй хэдэн зуун Хятадууд бас байсан бөгөөд харин Далай ламын эргэн тойрон дах хүмүүс түүнд цэргийн хувцас өмсгөн ордноос нууцаар гарч Гималайн уулыг мориор туулж Энэтхэгийн нийслэл Драмсала очиж Жавхарлал Нерутай уулзаж улс төрийн орогнол хүсэхэд тэрээр татгалзаж эх орондоо очиж чадах бүхнээ хий гэж төрийн тэргүүн үүднээс зөвлөсөн байдаг.Далай лам түүний зөвлөгөөг дагаж эх нутаг руугаа буцсан ч дахин дүрвэхээс өөр гарцаагүй байдалд орсон бөгөөд энэ удаа харин 100,000 гаруй ард иргэдээ дагуулан Неруд дахин хүсэлт гаргасанд иргэн хүнийхээ үүднээс зөвшөөрлөө гэж хэлсэн байдаг.Энэ бол 1959 он бөгөөд тэрээр дүрвэж чадаагүй тэнд үлдсэн ард иргэдийнхээ яаж зовж, сумны бай болж байгааг байнга радиогоор сонсдог байжээ.Ийнхүү Далай багш дэлхий нийтийн анхаарлыг Түвд улс руу татахын тулд чадах бүхнээ өнөөг хүртэл хийсээр байна.Энэ их хугацааны турш хийсэн бүгдийг нь үнэлэн 1989 онд энх тайвны нэрэмжит Нобелийн шагнал хүртсэн байдаг ч энэ их нэр хүнд улс оронд нь нөлөөлөөгүйд дурамжхан байдаг гэж сэтгэлээ илэрхийлсэн байдаг.2011 онд XIV Далай лам албан ёсоор улстөрийн албаны халааг  Лувсан Сангай авсан байдаг.Энэхүү тангараг өргөх ёслол Энэтхэгийн Дарамсала хот дахь тус засгийн газрын байранд болж, ёслолыг Далай лам удирдан явуулсан байна.Далай лам улстөрөөс холдож байгаагаа өнгөрсөн 3 дугаар сард зарласан билээ. Энэ үед түүний залгамжлагчийг тодруулахаар Энэтхэг, Балба, Бутан, АНУ, Австрали, Япон зэрэг дэлхийн янз бүрийн оронд амьдарч байгаа 80 гаруй мянган Түвд үндэстнүүдээс санал асуулга явуулсан юм.Энэ санал асуулгаар Лувсан Сангай 55 хувийн санал авч, энэ оны 4 дүгээр сард Засгийн газрын тэргүүнээр сонгогдсон юм.Түвдийн дүрвэгчдийн Засгийн газрын шинэ тэргүүн таван жил энэ албыг хашина.Харин 76 настай Далай лам буддын шашны тэргүүнээр үлдэж байна.Гэхдээ огцрох өргөдлөө өөрөө гаргасан бөгөөд магадгүй 15хан настайгаа өдийг хүртэл зүтгээд ядарч эцсэн нь гарцаагүй биз.Эсвэл би ингэж хэлмээргүй байгаа ч залхсан юм болов уу.Хамгийн сүүлд Хятадын Сичуан мужиид 35  настай хандмаа өөрийгөө шатаахдаа Далай ламыг Төвдөд эргэн ирж, ард түмнийхээ тэмцлийн бамбай болохыг уриалсан. Төвдүүд тусгаар тогтнолоо алдсанаас хойш сүүлийн 60 жилийн турш Хятадын эрх баригчидтай тайван замаар тэмцэж ирсэн.Гэвч үр дүн нь хаана байна вэhttp://sex.yahuu.mn/index_m.php?id=27[color=darkblue:c2de8345e0]Түвдийн оюун санааны лидер XIҮ Далай лам “The Newsweek” сэтгүүлд тусгайлан өгсөн ярилцлагадаа Түвд дэх хүчирхийлэл, ирээдүйн талаархи үзэл бодлынхоо талаар ярьжээ.- Одоо болж байгаа эсэргүүцэл болон 1980-аад оны сүүлчээр Лхаст болсон бослогын хооронд ямар ялгаа байгаа вэ?- Тэр үед голдуу Лхаст бослого гарсан. Өнөөдөр Түвд лам нар Хятадын газар нутаг дээр Түвдийн далбааг хийсгэж байна. Лхасаас хол газар түвдүүд дургүйцлээ илэрхийлж байгаад би их гайхсан. Одоо Түвдийн ард түмэн тэр аяараа хүчтэй мэдрэхүй, сэтгэхүйтэй болоод байна. Хятадын тал түвдүүдийг ах, эгч шигээ адилтган үзэж, тэд нарт итгэж байсан бол ийм юм болохгүй байх байсан.- Хоёр Засгийн газар таныг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Эх Хятадад танд талтай байдаг албаны хүмүүс бий биз?- Тийм ээ.- Аль хэр их байдаг вэ?- Олон мянган энгийн хятад иргэд энд ирдэг. Хэд хэдэн том албан тушаалтнууд ч захиа, зурвас илгээж байдаг. Хятадын удирдлага үзэл бодол, хандлагаа өөрчилнө гэдэгт би ихэд итгэлтэй байдаг. Хятадын ард түмэн бодит байдлыг мэдэж авах нь хамгийн чухал. Тэд Түвдийн талаар илүү их мэдээлэл авч байх ёстой.- Энэ чинь амаргүй байх юм биш үү. Хятадад интернэтийг хатуу хянадаг. Yр дүнд нь хятадууд харанхуй байж, илүү үндсэрхэг үзэлтэй болдог юм шиг?- Тийм, тийм. 1959 он хүртэл хан хятадуудын Түвдэд хандах хандлага дотно, ойр, хэвийн байсан. Монголд болсон үйл явдлын улмаас коммунизм гэдэг нэр Түвдийг айлгасан. Тэгээд хятадууд илүү их цэрэг авчирч, илүү түрэмгий загнасан. Тэр үед бид “Муу коммунистууд” гэж гомдоллож байснаас “муу хятадууд” гэж хэлж байгаагүй. Хэзээ ч ингэж хэлж байгаагүй шүү. Сүүлийн 20 жилийн хугацаанд би Түвдийн олон түвд хүн, оюутан, Засгийн газрын хүмүүс, бизнесмэнүүдтэй уулзсан. Тэд ихэд сэтгэл дундуур байгаагаа хэлж байсан. Зарим нь хятадуудыг муулж байсан. Шоронд хүртэл хятад, түвд гэдгээрээ хуваагддаг болчихсон. Энэ бол их муу. Yүнийг өөрчлөх ёстой. Гэхдээ хатуу арга хэмжээгээр биш. Итгэлийг бий болгох хэрэгтэй. Бодит автономид л энэ итгэл бий болно. Энэ зорилгын төлөө би тууштай явна. Энэ бол зөвхөн улс төр биш. Миний зорилго бол жинэхэн нөхөрлөлтэй, аз жаргалтай нийгмийг бий болгох. Түвд, хятад хүмүүсийн хоорондох нөхөрлөл хамгийн чухал.- Түвдэд шатааж, түйвээж байгаа зураг, бичлэгийг та харсан уу. Сэтгэл ямар байв. Таныг нулимсаа арчиж байсан гэх юм?- Тийм ээ, би уйлсан. Эх оронд минь үймээн самуун гарч байгааг хараад зүгээр сууж чадаагүй. Би шөнө бүр мөргөхдөө өгдөг, авдаг. Би Хятадын хардалт, сэрдэлтийг авдаг. Би итгэл, өрөвч сэтгэлийг буцааж өгдөг. Би тэдний сөрөг мэдрэхүй, сэтгэлийг аваад нааштай, эерэг сэтгэлийг буцааж өгдөг. Би үүнийг өдөр бүр хийдэг. Ийм дасгалыг хийснээр өөрийгөө тайвшруулж чаддаг. Тиймээс сүүлийн өдрүүдэд санаа зовох юм их байгаа ч тайван унтаж байгаа. (инээв)[/color:c2de8345e0]

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: FREE TIBET
« Reply #1 on: 2011.11.12 20:38 »
Bid buruutang gadnaas l haigaad baidag. Oorsdoosoo l haij, oorsdoo tuuniigee davan tuulah heregtei baih shuu. Sayahan Eagle TV-eer Dalai lamyin tuhai gaihamshigtai saihan barimtat kino garlaa. Tiim gaihamshigtai humuusiig Burkhan bidend ilgeed baigaad ni bayarlalaa.[size=18:21758188d0][b:21758188d0]“Бид өөрийн явцуу ашиг сонирхолд хөтлөгдөхөөсөө илүү бусдад туслаж болох боломжийг харж оюуны ухаанаа хөгжүүлэх шаардлагатай” [/b:21758188d0][/size:21758188d0]Dalai Lham

Offline dembee

  • Гацуурхан
  • *
  • Posts: 26
(No subject)
« Reply #2 on: 2011.11.15 14:58 »
[size=18:8473bcc04b]busdin 1000 aldaag olj harsanas ooriho 1 aldaag olj har gej vneher vnen vg shv zaluusa[/size:8473bcc04b][color=blue:8473bcc04b][/color:8473bcc04b]

Offline sain_udur

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 78
(No subject)
« Reply #3 on: 2011.11.15 18:24 »
gol ni ene bichsen zuilsees hunii erh erh chuluug yaj zurchij, hargis hatuu huurmag bj boldog tuhai bas enerengui niiguulseh tuhai l oilguulahiig zorison yum shuu dee

Offline bebe_0519

  • Posts: 30
(No subject)
« Reply #4 on: 2011.11.16 03:03 »
teriigg chine hun bur oor ooroor oilgoj awna shuu dee unshaad negiig bodson teged l boloo