Author Topic: Агуу Моцарт  (Read 11495 times)

0 Members and 2 Guests are viewing this topic.

Offline Ulziisuren

  • Posts: 3
Агуу Моцарт
« on: 2011.05.02 20:22 »
Моцарт бол үнэхээр лидер хүн мөн билээ.Түүний тухай жаахан мэдээлэл хүргэе.3-1 пар 1-р баг Т.Өлзийсүрэн , Цогбаяр , Мөнх-эрдэнэСуут хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцарт 1756 оны 1-р сарын 27-ны өдөр Австри улсын Сальцбург хотод төржээ. Түүний эцэг Леополд Моцарт нь алдартай хөгжмийн зохиолч, сурган хүмүүжүүлэгч байсан төдийгүй тэр үеийн Сальцбургийн шашны байгууллагын хийл хөгжмийн гарамгай сайн багш байсан юм. Моцарт нь эгч Наннерлын хамтаар хөгжмийн гүнзгийрүүлсэн дасгалаа 6 нас хүртлээ давтдаг байсан ба тухайн үеийнхээ өсөж яваа хөгжмийн зохиолчдын нэг төдийгүй даралтат хөгжмийг гайхамшигтай эзэмшсэн нэгэн байсан юм. 1762 онд Леополд хүүгээ Венна хот дахь эзэн хааны ордны хөгжимчин болгосон ба 1763-1766 оны хооронд Европыг хөндлөн гулд тойрсон хөгжмийн тойрон аялалаа үргэлжлүүлэн хүүхдүүдээ харгалзан явсан гэдэг. Моцарт тэр үед даралтат хөгжмөөр гайхалтай тоглодгоороо алдаршсан ба үүгээрээ хөгжмийн салбарт ул мөрөө үлдээж чадсан гайхалтай хөгжмийн зохиолч бас түүнийг хөгжүүлэгч хүүхэд байсан юм.Сальцбург ба Итали 1766-1773. Моцарт 10-аас 17 нас хүртэлх хугацаандаа ихэнхдээ алдартай өөрөөсөө ахмад мэргэжилтэнүүдийг гүйцэж очсон бөгөөд хөгжмийг арга барилаараа тэднийг нэгэнт хол хаяжээ. Тэрээр 1766-1769 онд Латин болон Сальцбургт байж хөгжмийн сургуулийн хөгжмийн зохиолын ажлыг бичдэг байсан ба тэр үедээ тvvний анхны дуурь болох Bastien und Bastienne ба Buffa La Finta Semplice-г туурвисан юм. Урлагаас хөндий гэнэн La Finta Semplice-г Моцартын арай хожуу үеийн Итали дууриудтай харьцуулахад Италийн үгэн зохиолд гардаг баатруудын дүр нь нууцлаг нэр алдарын шинж чанартай байдаг.Моцарт хэдий нэр хүндтэй байсан ч гэсэн түүнд тохирсон албан тушаал олдохгүй байсан. 14 настай Моцарт 1769 онд Италид өөрийг нь үргэлж дагалдан явдаг аавтайгаа хамт дуурийн зохиол бичиж эхэлсэн бөгөөд тухайн vедээ өндөрт тооцогдох нэр төр, хүсэн мөрөөдөж байгаагаа ил тод зарладаг байсан. Моцарт эдгээр дуурийн бүтээлүүддээ тухайн үеийн агуу дуучдад зориулсан (нэн ялангуяа том хэмжээний Da Capo Aри) төрөл бүрийн хэв маягтай арийг гайхамшигтай ур чадвартай бүтээж байсан. Энэ нь дуурийн тухай төрөлд байсан цорын ганц захиалга байсан юм. Эдгээр авьяаслаг бүтээлүүд нь дуурийн өрнөлөөс илүү дуучны ур чадварыг илүүтэйгээр илэрхийлсэн ба Моцартын үеийн үхмэл хэлбэр байжээ. Гэвч Lucia Silla … үзүүлбэрүүдтэй тухайн үзэгдэлийн эмгэнэлт шинж чанарыг тодоор харуулсан байдаг.Сальцбург 1773-1777. Энэ хугацаанд Моцарт Сальцбургт шашны байгууллагын хөгжмийн удирдаачаар ажиллаж байсан. 1773 онд шашны шинэ байгууллагын толгойлогч Хиеронимус Коллоредо нь Сальцбургт шинээр ирсэн. Моцартын гадаад байдал болон дахин ажилдаа ирэхгүй байх зэргээс болоод тэр удаан хүлээсний эцэст Леополдыг жижигхэн сүмийн удирдаачаар тавьсан. Бяцхан Моцартын онцгой авьяасыг ламтан ойлгосонгүй. Моцарт Сальцбургийг үзэн яддаг болсон ч илүү сайн ажил олохгүй л байлаа. 1777 онд тэрээр Мюнхент Вuffa La Finta Giardinire дууриа амжилттай тавьсан боловч түүний байдалд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсангүй. Сальцбургт байх энэ хугацаандаа Моцарт 9 симфонио (Nos 22-30) бичсэн. Үүний дотор гайхамшигт 29-р симфоний А мажор, дивертиментийн ихэнх хэсэг үүнд Haffner Serenade багтана. Хийлийн 6 концерт бусад концертууд ба Сальцбургт тоглож байсан сүүлчийн дуунууд бүгд багтана.Mannheim ба Paris 1777-1779. Уран бүтээлээ туурвихын хажуугаар Моцарт Австрийн хөдөөгийн амьдралаас бүрэн залхаж 1777 онд дахин аян замд гарсан юм. Munich Augsburg-р дамжин Mannheim ба Парист очсон. Mannheim нь алдартай оркестор, сайн дуурийн театртай байсан. Моцарт зарим бүтээлүүдээ (лимбэний дөрвөлд зориулсан 3 бүтээл, хийлийн сонат) туурвисан боловч бас л байр сууриа олж чадсангүй. Парис хот нь Моцартын авьяас билэгт тохирч байсан. (аав нь агуу авьяасын цуурайг дэлхий даяар сонсгохоор Парис явья гэж хvvдээ бичиж байлаа) 1778 оны 3 дугаар сараас 1779 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд Парист өнгөрүүлсэн хэцүү саруудын дараа Моцарт дахин Сальцбургт хөл тавьсан.Ээжийнх нь гэнэтийн үхэл зэрэг шалтгаанууд түүнийг гүн цочролд оруулсан байна. Тэрээр Парист байхдаа гэрээний дагуу зарим үлээвэр хөгжимд зориулсан бүтээлүүдээ туурвисан: 4 соло үлээвэр хөгжим ба оркесторт зориулсан симфони, лимбэ ба босоо ятганд зориулсан концерт, бусад хөгжим ба Les Petits riens балетийн хөгжим. Үүний зэрэгцээгээр мөнгө олохын тулд тэрээр хөгжмийн хичээл зааж байлаа. Парисаас илгээж байсан захидалдаа (1778 оны 7 дугаар сарын 31-ний захиа) “Би хөгжмөөр хүрээлэгдсэн ба бvхэл өдөржингєє ярих маань ч ховор байх юм. Гэвч би ажиллах сурах, бясалгах дуртай” гэжээ. Энэ зохиолд Моцартын мөн чанар илэрсэн байдаг. XIX зуунд нээгдсэн гайхамшигуудын нэг нь бясалгал байсан юм.Сальцбург 1779-1781. Моцарт Сальцбургт дахин буцаж ирэхдээ оркестрийн удирдаач, хийлчийн алба хашиж байлаа.Венна 1781-1791. Моцартын Веннийн жилүүд нь түүний 25 наснаас насан өөд болсон 35 нас хүртэлх богино хугацаанд хөгжмийн түүхэнд ихэнх гайхамшигт хөгжлүүд гарсан билээ. Тэрээр маш их үр бүтээлтэй ажиллаж байсан бөгөөд түүний хөгжим нь тухайн цаг үеээ хол давсан байсан ба тэр үеийнхээ хэл ярианаас ч илүү өндөр тvвшинд байсан юм. Гэвч энэ 10 жилийн хугацаанд Моцартын бүтээлүүд нь түүний мэргэжил нэгтнүүдийн үл ойлгох явдлаас огт хамаарахгүй өндөр ур чадвартайгаар туурвигдсаар байлаа. Түүний санаа бодол, арга барилыг нь одоо харахад ойлгоход хэцүү хөгжмийн зохиолч байсан нь илт байдаг.            Ф.И. Гайдн нь Моцартыг нүүрэн дээрээ үргэлж магтдаг, түүнд сайн, найдвартай ажил олох хэрэгтэйг ойлгуулахыг хичээдэг байсан боловч энэ бүхэн нь ямар ч эргэлзээгүйгээр түүний Веннийн өрсөлдөгчдөө атаархдагтай холбоотой байсан.Ямар ч авьяасгүй олон тооны мэргэжил нэгтнүүд нь Моцартыг хурцаар шүүмжилцгээдэг байв. Леополд  түүнээс энгийн хөнгөн хэлбэрээр бичихыг үргэлж гуйдаг байлаа. Моцарт хариу захиандаа (Венна 1782 оны 12 дугаар сарын 28) өөрийн ихэнх хөгжим, эдгээр концертууд нь (413-415 дугаар концертууд) дэндүү энгийн, дэндүү хүнд 2-ын завсарт хамаарах бөгөөд зөвхөн нарийн мэдрэмжтэй хүмүүс л таашаал авч чадах юм гэвч бусад хүмүүс ч гэсэн яагаад гэдгийг үл ухамсарлан миний хөгжмийг сонсох болно гэжээ.Энэ үеийн хөгжмийн зэмсэгт зориулсан бүтээлүүдэд: 6 симфони, үүний дотор алдарт сүүлийн 3 багтдаг. Эдгээр нь 39-р бималь мажёр, 40 дүгээр G минор, 41 дүгээр С мажёр юм. Моцарт энэ 3 бүтээлээ 1788 оны зуны 6 долоо хоногт тэмдэглүүштэй их хүч зарцуулан бүтээжээ. Чавхдаст хөгжмийн дөрвөлд зориулсан бүтээлүүд нь түүний 1780 оноос өмнө туурвисан бүтээлүүдийг хол давсан юм. 1785 онд Гайдн-д зориулсан 6 дөрвөлөө нийтлүүлсэн (387, 421, 428, 458, 464 ба 465-р концертууд) ба Hoffmeister дөрвөлийг 1786 онд нэмж зохиожээ. Prussia-н хийл тоглодог байсан хаан Фредирик Уиллиам-д зориулан 1789 онд сүүлчийн 3 дөрвөлөө (575, 589 ба 590-р концерт) бүтээсэн.Гайдн-д зориулсан 6 дөрвөлөө тэрээр их юм сурсан нь ойлгомжтой ба түүний 1781 онд зохиосон 33 дугаар дуурьт тусгалаа олсон. Моцартын бүтээлvvд нь Гайдны тогтоосон стандартыг нэгэнт давжээ. Моцартын Веннад зохиосон гайхамшигт бүтээлүүдэд, төгөлдөр хуурын 2 дөрвөл, хийлийн 7 сонат, сүүлчийн төгөлдөр хуурын гурвал, төгөлдөр хуур, үлээвэр хөгжмийн тавал ба амьдралынхаа сүүлийн 5 жилд зохиосон сүүлийн чавхдаст хөгжмийн тавал ба кларинетийн тавал зэрэг нь багтдаг.Энэ 10 жилд ихэнх төгөлдөр хууранд зориулсан бүтээлээ туурвисан бөгөөд эдгээр нь сонгодог концертыг өндөр түвшинд гаргасан бөгөөд Моцартын бүтээлүүдэд энэ хугацаандаа тухайн үедээ нэрд гараагүй байсан И.С.Бах ба Ж.Ф.Хандел нарын бүтээлүүдтэй танилцсан явдал нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байдаг. Baron Gottfried van Swieten-р дамжуулан Моцарт Бах болон Хандел нарыг мэддэг болсон бөгөөд Бахын зарим чавхдаст хөгжимд зориулсан бүтээлүүдийг нь хянаж өгсөн. Мөн Ханделын Acis, Galatea, Messiah, ба Alexander-н баяр зэрэг бүтээлүүдийг нь ч хянаж өгч байжээ. Jupiter симфони, Гайхамшигт лимбэ, Гашуудлын дуун зэрэг бүтээлүүддээ Сontrapuntal аргыг ихээр ашигласан нь тухайн үеийн Моцартыг илэрхийлж чадсан.Сүүлийн бүтээлүүддээ тэрээр Сontrapuntal аргыг шууд Тextures биш маш нарийн ашигласан байдаг нь маргаангүй Bach, Handel нарын бүтээлүүдтэй холбоотой.. Веннийн жилүүдийн дууриуд 1781 оноос насан өөд болох хүртлээ хүртлээ Моцарт нь дуурийн хөгжмийг зохиогчын хувьд агуу бүтээлүүдийг бүтээсэн. Энэ нь тэр үед дуурийг урлагын асуудал бусад хөгжмийн зэмсгийг бодвол бүрэн шийдэгдээгүй байсантай нягт холбоотой. Моцарт нь өөрийнхєє бүтээлүүдээрээ дуурийг хэн ч ойшоож үздэггүй байхад урлагын бие даасан нэгэн төрөл болгож чадсан юм. Christoph Willibald Gluck нь дуурийг урлагт шинэчлэл хийсэн боловч хөгжмийн нээлтүүдээрээ Моцарттай харьцуулашгүй юм.Idomeneo нь Gluck-н хувьд ололт байсан хэдий ч Моцарт нь тэр дороо дууриас нүүр буруулсан билээ. Герман, Италийн дуурийн номыг үзээд тэрээр хөгжмийн театрын утга ба хугацааг өөрийн эрч хүчдээ тохируулж болохыг ойлгожээ. Эхний чухал үр дүн нь Die Entführung aus dem Serail нэртэй Герман дуурь (1782 он Seraglio-с орчуулсан нь) байсан юм. Арийн хажуугаар утгын тайлбарын гайхамшигтайгаар уялдуулсаны дээр зохиолын баатруудын хоорондох шинэ харилцаа холбоог гаргаж тавьсан.Моцарт Италийн дуурьт буцаж ирэхдээ жинхэнэ урлагын хүн болох Lorenzo da Ponte-тай учирсан нь их аз байлаа. Моцарт Понтетой ажиллаж байх хугацаандаа түүний алдарт 3 дуурийг хянасан юм. Le nozze di Figaro (1786, The Marriage of Figaro), Don Giovanni (1787, for Prague), ба Cosi fan tutte (1790). Figaro нь Pierre Caron de Beaumarchais-г тоглоход зориулагдсан ба дуурийн шаардлагад уялдуулсан байлаа. Энэ зохиолд утгын зохиол нь аригаас илүү чухал байж, үйл явдалын хувьд элбэг баян байсан ба Моцартын өрсөлдөгчдөөс гарсан хамгийн тэмдэглүүштэй бүтээл байлаа.Эдгээр тайлбарын эцэст хэлэхэд баатруудын илэрхийлэл нь үнэмшилтэй биш боловч дуурьт анх удаа үйл явдалын өрнөл, хөгжмийн хөдөлгөөн 2-г уялдуулж чаджээ. Figaro ба Моцартын сүүлийн дууриудад дуучин нь зохиолчийн бүтээсэн дүрийг төлөөлөлгүйгээр ари ба зохиолын шинж чанар, утгыг төлөөлсөн байдаг. Хөгжмийн түүхэнд Моцартаас гадна хэдхэн зохиолч л тэр үед дээрх маягаар бүтээл туурвисан ба хүрсэн болгоноо ажиллуулж чаддагаараа Моцарт бас амжилт үзүүлсэн. Эдгээр бүтээлүүд нь дуурийн үзэгчдээс өндөр үнэлэлт авч чадахуйц гайхамшигтай байсан юм.Don Giovanni нь оюун ухаан, энэрэнгүй сэтгэл хоёрыг нарийн уялдуулсан нь тухайн үед их ховор үзэгдэл байсан. Cosi fan tutte дуурийн санааг дурласан хосын хоорондох үнэнч сэтгэл дээр тулгуурлан эмгэнэлт байдлаар илэрхийлжээ. Тэрээр єєрийн сүүлчийн дуурь болох Гайхамшигт лимбэ (1791) дээ Моцарт Германы дуурь луу эргэн тухайн үеийн театрын элементүүдийг нарийн холбож ардын дуунаас Италийн Сoloratura хүртэлх хөгжмийн мөн чанаруудыг утга төгөлдөр уялдуулж чаджээ. Найруулагч Emanuel Schikaneder нь Freemasonry-н элементүүдийг орлуулсан ба тухайн үеийн улс төрийн хандлагыг ч бас харуулсан байна.Гайхамшигт лимбээ дуусгаад Моцарт өөрийн сүүлийн ажил болох “Гашуудлын дуун”-д анхаарлаа хандуулсан. Тэрээр энэ бүтээлээ өөртөө бичиж байгаа гэж итгүүлж байсан боловч энэ нь захиалгын эзэнтэй байсан юм. Өвчтэй байсан Моцарт эхний 2 үзэгдлийг дуусгаад дараагийн үзэгдлийг төлөвлөсөн байсан боловч дуусгаж чадалгүй нас барсан юм. Түүнийг нас барсаны дараа л бүрэн гүйцэдээрээ 3 үзэгдэл нь гарсан. 1782 онд гэрлэсэн эхнэр Constanze ба шавь Franz Sussmayer нар нь Моцартыг нас барсны дараа сүүлчийн бүтээлийг нь дуусгажээ. В.А.Моцарт 1791 оны 12 дугаар сарын 5-нд нас баржээ.  Ядуу Моцартыг нийтийн оршуулгын газар нутаглуулжээ. Тэрээр Френц, Карл гэдэг 2 хүүтэй байсан юм.