Author Topic: Лекцтэй холбоотой мэдээллүүд  (Read 10949 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline sw10d131.

  • Posts: 28
Ene brand valeu legst ni hunii uzel bodliig sainaar oorchloh uneheer SAK bolson. Bid ongorson tuuhiig baharhan yrih bish, ongorsonoos suraltsan odo oorsdoo shine Mongoliin tuuhiig delhiid bichih tsag bolson baina.Iimeesees BUGDEEREE SHINE MONGOLIINHOO BRANDIIG BII BOLGOSTGOOY OK. SANAL NIILJ BAIGAA SAK ZALUUCHUUD NI DEMJEED MSG BICHEER
« Last Edit: 2012.08.09 18:49 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Эрх баригчид маань халамжийн бодлогын талаар их ярьдаг. Хавтгайруулсан халамжийн бодлого бол тэдний засагт тогтох, дахин сонгогдох гол хэрэгсэл нь болдог гэдгийг ч хүн бүр мэднэ. Ер нь хавтгайруулсан халамжийн бодлогоос өөр ийм хүчтэй, өргөн хүрээтэй хэрэгждэг төрийн том бодлого Монголд бараг л байхгүй болов уу.[b:e7b7c3e870]Халамжилна гэдэг бол сайхан үг.[/b:e7b7c3e870] Гэхдээ халамжийн бодлогууд их олон янз, үнэхээр сайн сайхнаас эхлээд маш аюултай, тэр бүү хэл бүхэл бүтэн улс үндэстнийг устгах, колончилох зориулалттай нь ч байдаг гэдгийг олон хүн анзаардаггүй. Маш нарийн шүүлтүүр, судалгаатай, шаталсан, хэтийн зорилготой, нийгмийн тодорхой бүлэгт, тодорхой хугацаанд зориулсан сайн бодлого гэж бий. Бас хэнийг ч ялгахгүй хавтгайруулан олгодог, хүсээгүй байхад ч хүчээр олгодог, улс төрийн хахуулийн шинжтэй ч бий. Чухам аль нь Монголд байдаг вэ гэдгийг та өөрөө мэдэх хойно.Түүхэнд нэгэн “их халамжийн” бодлогын тухай бичигдэн үлдсэн байдаг. Энэ бодлого Монголчууд бидний хувь заяатай ч цаагуураа холбоотой. Тэр их бодлогын ачаар бид тусгаар тогтнолоо олж 300 шахам жилийн колончилолоосоо салсан гэхэд бараг хилсдэхгүй. Уг нь энэ бодлогыг Хятадын төрийн нэгэн их түшмэл Монголыг бус харин Хятад орноо Манжийн дарлалаас чөлөөлөх бодолтойгоор бодож хэрэгжүүлсэн гэдэг.Энэ бодлого нь Манж хүнийг бурхан мэт тахин дээдлэх, хүндэтгэн халамжлах гурван хуулиар хэрэгжсэн гэдэг.[size=18:e7b7c3e870]Нэгдүгээрт: Манж хүн бол тэнгэрийн гаралтай учир энгийн иргэн бус заавал ноён байх ёстойг хуульчилсан байна.[/size:e7b7c3e870]Мэдээж хэрэг, тэр олон ноёнд олон зарц, хамжлагат, өөрийн хот, тосгон хэрэгтэй. Нэг тосгонд хоёр ноён байх боломжгүй учир манж эр бүр өөр өөрийн тосгон, албаттай болохоор их Хятад гүрнээр нэг таран суурьшжээ. Мэдээж тэд бүгд л ноён болж жаргаж эхэлсэн байлгүй. Харин Манжийн нутаг эзгүйрчээ.[color=red:e7b7c3e870][b:e7b7c3e870]Хоёрдугаарт: Манж хүн бол тэнгэрийн хүү учир хар ажил хийхгүй, бас насан туршдаа цалин пүнлүүтэй байхаар хуульчилжээ.[/b:e7b7c3e870][/color:e7b7c3e870]Удалгүй, мужаан, дархан, тогооч, эрдэм мэдлэгтэй манж хүмүүс байхгүй болж бүгд л тогтмол сул цалинтай учир наргиж хэвтэхээс өөр “ажилгүй” болжээ. Газарт ажиллах манж хүн үгүй болж бүх ажлыг нь хятадууд хийдэг болсон байна.[color=red:e7b7c3e870][b:e7b7c3e870]Гуравдугаарт: Манж эр хүн тэнгэрийн гаралтай учир ямар ч гурван хятад хүүхнийг инж төлөлгүйгээр өөрийн хүслээр эхнэрээ болгон авч болохыг дархалжээ. Тэр үеийн Хятадад сайхан хүүхнийг худалдан авахад их мөнгө төлдөг ёс байсан ч манж эр хүнд энэ ёс хамаарахгүйг хуульчилсан байна. Харин хэдэн жилийн дараа манж эрийн хүүхэд нь гэж хэн төрөх билээ ? Мэдээж хэрэг, хятад хүүхэд гарч удам тасарна.[/b:e7b7c3e870][/color:e7b7c3e870]Манж Чин улсын их хааны дэргэд ажиллаж, манж хүнийг “бурхан мэт шүтэж” тэднийг хавтгайруулан халамжлан хайрлах хуулийг гаргасан тэр түшмэлийг хятадын ард түмэн үнэхээр үзэн ядаж, урвагчийн дээдээр нэрлэн харааж байсан гэдэг.Тэр түшмэл бол хавтгайруулсан халамжийг бодлогын мөн чанарыг ойлгосон агуу ухаантан байсан байна. Хятад орон 100 жилийн дараа л түүний энэ их ухааныг  ойлгосон гэдэг.Гурван зууны туршид  байлдаад дийлээгүй, Их эзэн Чингисийн Монголыг хүртэл эрхэндээ барьсан Манжийн их төрийг нэгэн түшмэл ганцаараа, бүр тодруулбал, нэгэн халамжийн бодлогын хүчээр мөхөөн сөнөөсөн ийм нэгэн түүх байдаг.Өнөөдөр Манжийн хүчирхэг үндэстэн хаана байна? Тэд халамжлуулан алга болжээ.Харин тэдний өмнөөс халамжийг нь үргэлжлүүлэн авахыг хүсэгчид наагуур чинь байна уу? Сайн хараарай.Мөн хавтгайруулсан халамжийн тэр агуу муу бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг хүсэгчид бидний дунд байгаа болов уу? Байх шиг байна аа (Саарал байшин хавиар).Харин та манж хүн шиг халамжлуулмаар байна уу, эсвэл жинхэнэ монгол хүн шиг өөртөө итгэж, өөдрөгөөр зүтгэж амьдармаар байна уу?УИХ-ын гишүүн Д.Энхбат  Blog URL: http://www.enkhbat.mn/

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
рдэмтэд хийсэн судалгаандаа тулгуурлан хүн төрөлхтнийг 125 жил амьдруулахаар төлөвлөж буй. Нээрээ ч эрүүл саруул урт удаан амьдралыг хэн хүнгүй л хүсдэг шүү дээ.Түүхийн баримтаас үзвэл XIX зууны үед хүний дундаж нас 35 байжээ. Дэлхийн I дайны өмнө энэ тоо дунджаар 50-60 хооронд хэлбэлзэж байв. Харин бидний амьдарч буй орчин цаг үед эрдэмтдийн тооцоолсноор эрэгтэй хүн дунджаар 73.5 насалдаг бол эмэгтэйчүүд 80 жил амьдардаг гэнэ.Ингээд бодохоор хүний дундаж нас 100-д хүрч болзошгүй гэсэн таамаглалд хүргэж байгаа юм. Нөгөөтэйгүүр хөгшрөлтийн явц хүнд урьд өмнөхөөсөө илүү орой үзэгдэх болсон аж.Тухайлбал 70 настай хүн биеийн болоод сэтгэцийн хөгжлөөрөө 30 жилийн өмнөх 65-тай хүнийхтэй адил төвшинд байна гэсэн судалгааны дүн гарчээ. Тэгвэл хүн яагаад хөгширдөг юм бол гэсэн асуултад Америкийн эрдэмтэд хариулт хайж буй."Хөгшрөх нь хүн төрөлтний үүслийн нэг асуудал бөгөөд хөгжлийн томоохон бүтээл юм" хэмээн америк эрдэмтэн, хөгшрөлтийн үндэс судлаач Леонард Хэйлик хэлсэн байдаг. Тэрбээр бусад эрдэмтэнтэй адил "Хүн төрөлхтөн үржин хөгжсөнөөр тэдний хөгшрөлтийн үйл явц хурдасдаг" гэсэн үзэлтэй санал нэг байдаг аж.Хөгшрөлтийн шалтгаан тодорхой болсон ч өнөөдрийг хүртэл хөгшрөлтийн хугацаа болон үечлэл нотлогдоогүй байгаа юм.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Ийм мэдээлэл оруулж байнаа