хэхэ яаг л багшийн хэлдэг үг байна даа. Нэг бодлын энэ 70 онооны төлөө зүтгэхээс өөр аргагүй учир нь бага оноо авбал энэ хичээл дээрээ улираад дахиа л мөнгө гарздан байж үзэх шаардлагатай болно шдээ. Гэхдээ багшийн хэлээд байгаагаар бол миний ойлгосоноор бол:Дипломоороо дүүрэн онц дүнтэй нэг хүүхэд, нөгөөх нь муухан дүнгүүдтэй 2 хүүхэд байлаа гэж бодьё. Хамгийн гол нь онц дүнтэй хүүхэд нь зөвхөн дүн нь л сайн гарж байвал болоо гэсэн ойлголттой ба өөрийн мэдэж сурсан зүйлгүйгээр сургуулиа төгссөн харин нөгөө хүүхэд нь дүн хэдий чухал ч дүнгээ хойш тавьж өөрт хэрэгтэй гэсэн бүх мэдээллийг цуглуулж чадсанд энэ 2-ын ялгаа байгаа юм. Наад зах нь л гэхэд ажилд орлоо гэхэд онц дүнтэйг нь дуртайяаа ажил авах хэдий ч удалгүй гологдоно, харин нөгөөх нь ажилд ороход хүндрэлтэй боловч ажилд орсны дараагаар амжилтанд хүрэх магадлал өндөр. Учир нь тэр хүүхэд ажиллахад өөрт нь хэрэг болох ихэнх мэдээллийг өөрийн болгож чадсанд байгаа юм.