Австралийн нэгэн эмзvйн компани Сидней хотын тєвд орших Martin Place хэмээх олон нийтийн талбайд маш євєрмєц нэгэн байгууламжийг байрлуулжээ. 219.000 ширхэг тамхиар хийгдсэн энэ байгууламж нь Сидней хотын тєв гудамжинд энэ сарын 21-нээс 23-ныг хvртэл тавигдсан бєгєєд бат бєх, тусгай шилний доор байрлуулсан олон зуун мянган ширхэг эдгээр тамхинууд дээгvvр зорчин явагчид алхаж байсан байна. Энэ ер бусын vзvvлэн нь хvмvvст тамхины хор хєнєєлийг таниулах, хэрвээ та тамхи татдаг бол тамхиа хаяж чадахад тань бид мэргэжлийн тусламж дэмжлэг vзvvлж чадна гэсэн нэг ёсны сурталчилгаа байсан юм. Магадгvй яагаад яг заавал 219.000 ширхэг гэж гайхаж байж болох юм. Тэгвэл энэ тоо нь єдєрт 20 ширхэг тамхи татдаг хvний 30 жилийн хугацаанд татах тамхины тоон vзvvлэлт юм байна. Та тамхийг хаяж чадсанаар єєрийнхєє тєдийгvй бусдын эрvvл мэнд, хvрээлэн буй байгаль орчиндоо маш vнэтэй хувь нэмрийг оруулахаас гадна эдийн засгийн хувьд ч гэсэн асар их хэмнэлтийг гаргах боломжтой гэдгийг энэдээс ойлгож болно, :arrow: :idea: