Хүн чин сэтгэлийн хайраар дутдагОлон өнгө сүлэлдсэн орчлон ертөнцийн аяг аашинд хүний сэтгэл хайраар л дутаж явдаг. Хатуу зөөлөн хосолсон амьдралын нугачаанд халгаж бүдэрч, босож сэхэж явахдаа хүний сэтгэл хайраар л дутаж явдаг. Хааяадаа ганцаардаж, хэн нэгэнд гомдож бас гомдоож явсан сэтгэлийн үрчлээсэнд ганц хайраар л дутаж явдаг. Үүлэн чөлөөний наран шиг энэхэн тавиланд, үдлээд л буцдаг энэ орчлонд, өнгө мөнгө, өөр юуны ч төлөө өдөр шөнөгүй зүтгэхдээ юуг олж, юуг алдаж орхино вэ? Бид.Хайр хайж энэ орчлонд нүцгэн ирээд, хайраа аваад нүцгэн буцахдаа л хүн жаргаснаа мэдэрдэг. Хүмүүсээ бие биенээ чин сэтгэлээсээ хайрла. гэж их гоё үгс.........