Author Topic: Мэдээллийн дайн ба миний ойлголт  (Read 11978 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline sw10d125

  • Posts: 19
Монголын түүх SS102 гэдэг хичээлд Ууганбаяр миний бие суугаад түүхийн ганц ч он тоолол цээжилсэнгүй.Гэхдээ мэдээлэл гэдэг юмны талаар бага саг ойлголлоо.Дэлхий дээр хамгийн хүчтэй зүйл буу, мөнгө, мэдээлэл 3 гэдэг. Харин энэ зуунд буу сумаар биш мэдээллээр дайтаж байна. Хэн мэдээллийн хүчирхэг сувгийг эзэмшинэ тэр хүчтэй байна.[color=red:e83ff8ff03]Дайн 1[/color:e83ff8ff03]. АМЕРИК МӨРӨӨДӨЛ: Америкийн сүр хүчийг тодруулж буй зүйл нь цөмийн зэвсгээс илүүтэйгээр Америкийн талаарх дэлхий нийтэд төрүүлж чадаж буй сэтгэгдэл биз. Америк хүчирхэг хэвлэл мэдээлэлээрээ дэлхийн тархийг “Америк мөрөөдөл”-өөр угааж чадаж байна. Дэлхий нийтэд “Америк орон бол мөрөөдлийн орон” гэсэн ойлголтыг суулгаж чадсан байна. Зарим нэг жижиг улс орны газар нутаг, өв соёлоо хамгаалж буй тэмцэл нь терорист ажиллагаа болж харагдтал дэлхий нийтийн тархийг угааж байна. Хүмүүс юу бодож, юу сэтгэхийг хэвлэл мэдээлэл тодорхойлж байна.  Нэгэнт дэлхий нийтийн тархийг угааж сэтгэл зүйг нь байдан дагуулж чадаж байгаа бол хүчтэй байх нь ойлгомжтой. Үүнийг мэдээллээр эзэгнэж байгаа хэрэг гэж ойлгож болно.[color=red:e83ff8ff03]Дайн 2[/color:e83ff8ff03]. СОЁЛТОЙ СОЛОНГОС: Солонгос олон ангит киногоороо мөн л бидний амьдралыг үрж тархи угааж байна. “Солонгос бол агуу их соёлтой ард түмэн, солонгос бол хамгийн үнэнч хайрлаж дурладаг хүмүүс, солонгосд хамгийн сайхан залуус байдаг, солонгосчуудтай гэрлэвэл жаргана” гэсэн өрөөсгөл ойлголтуудыг олон ангит киногоороо сэтгэхүйд суулгаж байна. Солонгос киноны араас солонгос хувцас, солонгос хоолноос эхлээд солонгосын бизнесүүд орж ирнэ. Цаашилвал кино үзсэн бяцхан охин “Солонгос хүн ямар гоё зантай юм бэ, солонгос хүн ямар сайхан халамжтай юм бэ, ер нь солонгос хүнтэй гэрлэвэл жаргах юм байна” гэсэн бодолд автаж солонгос хүнтэй гэрлэхээр бүртгүүлнэ. Нас нь хамаагүй ээ, солонгос хүн л байвал... Гэтэл бодит байдал дээр эсрэгээрээ байна. Хөдөөгийн тосгоны гахайчин сэтгэцийн өөрчилттэй Со Му өвөө монгол бүсгүйг дарамталж, зодож, хүчирхийлнэ. Мөрөөдөж явсан аз жаргал нь харийн нутгийн шавар балчиг дунд эмгэнэлтэйгээр дуусна.[color=red:e83ff8ff03]Дайн 3.[/color:e83ff8ff03] АГУУ ИХ ХЯТАД: Хятадын сүр хүчийг илэрхийлсэн баатарлаг түүхтэй кинонууд, хурал, үзэсгэлэн, экспо. Хятад бол агуу их түүхтэй ард түмэн, хятад баатар ялагдашгүй, хятадууд дэлхийг төвхнүүлж байсан, төвхнүүлнэ гэсэн ойлголтуудыг дэлхий нийтэд тунхаглахыг зорьж сая саяыг кинонд зориулж, тэрбум тэрбумыг мэдээлэлд цацаж байна. Хятад кино урлагаа хөгжүүлээд байна уу?! Эсвэл хятадын сүр хүчийг дэлхийд зарлан тунхагласан тархи угаах бодлогоо хэрэгжүүлээд байна уу?! Хятадыг сонирхсон аялал жуулчлал, ажиллах хүчний эрэл, үйлдвэрлэл, ... Хятадын гадагш цацах мэдээлэл нь нээлттэй дотогш оруулах зарим мэдээллийн суваг хаалттай жишээ нь: youtube, facebook, twitter, blogger хаалттай байна. Хятад улс мэдээлэлд яагаад ийм чухал бодлоготой хандаж байна вэ? Яагаад гэвэл мэдээллийн дайн болж байна!!! Яагаад гэвэл youtube, facebook, twitter, blogger Хятадын бодлогод нөлөөлж чадахуйц хүчтэй байна...БИД ДАЙНД ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?Тэгээд бид яах уу? Хүссэн хүсээгүй дэлхий даяар мэдээллийн өрсөлдөөн, хүчирхийлэл, тархи угаалт явагдаж байна. Энэ тулаанд бид хэрхэн оролцож байна вэ? Бид ялагч байж чадах уу?1. Ямартай ч мэдээлэлд шүлтүүртэй хандах, хүүхдүүдийнхээ тархинд мэдээлэлд шүүлтүүртэй хандах чадвар суулгах, олон нийтийн хэвлэл мэдээллээр юуг түгээх, ямар киног гаргах гэх мэт олон зүйлд бодлоготой хандах шаардлага тавигдаж байна.2. Дэлхий нийтийн мэдээллийн өрсөлдөөнд бид хэрхэн оролцох вэ? Улаанбаатарын FM радио, сумын төвийн телевизээрээ дэлхийтэй өрсөлдөх үү? Хором бүрд хувьсан хөгжихийн хэрээр дэлхийг хавтгайлж буй мэдээллийн пуужингуудтай хойд хананд өлгөөтэй байгаа цахиур буугаараа өрсөлдөж чадах уу?Интернетээр “Mongolia” гэж хайхад хэдэн траншений хүүхэд, нүцгэн хүүхнүүд биш, харин монголын байгаль, монгол хүний хийж бүтээж буй ажил, бүтээлүүд гарч ирдэг байхын тулд бид яах ёстой вэ? Монголчууд Америкийг мөрөөддөг биш, америкчууд Монголыг мөрөөддөг болгохын тулд Монголын дүр төрхийг илэрхийлсэн мэдээллийг бодлогын чанартай тогтмол нийтэлж байх нь чухал.  Харин одоо бид мэдээллийн зэвсэглэлээр хөөцөлдөх, бүрэн зэвсэглэх, мэдээлэл түгээх арга хэрэгсэлээ бүрэн эзэмшиж ашиглах шаардлага тавигдаж байна!!!                                             [size=18:e83ff8ff03]  [color=red:e83ff8ff03] БИД ЯЛНА!!![/color:e83ff8ff03][/size:e83ff8ff03]

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
saihan bichjee. Byh oyutan byhen iim oilgolttoi baigaasai gej hysej baina. Medeelel mash ih hychtei heregsel. Yyniig bid sain ashiglaj, sain zevseg bolgoj chadna bidend l heregtei zyil ogno. Hoishdoo lekts byr deer iim sanal bodol, shyymjlel helj baigaasai. Bayarlalaa