Author Topic: USA history.....  (Read 27778 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
USA history.....
« on: 2009.06.29 17:09 »
"Ирээдүйн ерөнхийлөгчийг бид хүмүүжүүлнэ"

АНУ-ын түүхэнд түүнээс өөр амьдралынхаа турш дайнд байсан хүн бараг байгаагүй болов уу. Тэрээр улс төрд орохоосоо өмнө ч дайнд явж байжээ. Тэр нь дэлхийн нэгдүгээр дайн бөгөөд их бууны ангид ахмад цолд хүртэл байлджээ. Франц улсад удаан үргэлжилсэн дайнаас эргэж ирээд Ардчилсан намын идэвхтэй дэмжигчдийн нэг болов. Тэрээр нэг их удсангүй 1922 онд Жаксоны оронд улсын шүүгчээр сонгогдон ажиллах нөхцөл бүрджээ. Түүний улс төрийн амьдрал ийнхүү эхэлсэн гэж болох юм. 1934 онд Сенаторт хүч үзэн ялалт байгууллаа. Дайнд явсан туршлагаараа ч тэр үү Труман дэлхийн II дайны турш байлдааны маршрут, төлөвлөгөөг боловсруулах хороог тэргүүлэн ажиллажээ. Ингэхдээ хахууль, хулгайн мөнгө болж урсаж болзошгүй 15 сая долларыг хэмнэсэн гэгддэг.Рүзвелтийн орлогч, дэд ерөнхийлөгчийн ажлыг хийгээд удаагүй байхдаа Ерөнхийлөгчийн суудалд суужээ.
Тэрээр 1945 оны дөрөвдүгээр сарын 12-нд ерөнхийлөгч болохдоо цөмийн бөмбөгийн хөтөлбөрийг ЗХУ-аас өөрөөр хөгжүүлэх тал дээр товчхон ч атугай зааваргүйгээр ажлаа хүлээн авчээ. Дайнд оролцогч талуудаас гэнэг Труманы шийдвэрийг хүлээх болжээ. Энэ үед тэрээр өгүүлэхдээ "Тэнгэрт түгсэн энэ олон од, сар, бүх гариг эрхэс над дээр унах гэж байгаа юм шиг санагдаж байна" гэжээ. Үнэхээр ч дэлхийн II дайны шийдвэрийг гаргах, ертөнцийг хааш нь эргүүлэх вэ гэсэн сонголт бараг түүний л гарт байсан гэхэд болно.АНУ-ын 33 дахь Ерөнхийлөгч Харриг багаасаа хөдөлмөрч нэгэн байсан гэж болно. АНУ-ын Миссоуригийн Ламарт фермер Жон Андерсон Труман, Марта Элен Труман нарын ууган хүү болон 1884 онд мэндэлж байлаа. Харри 12 настай байхдаа л өөрийн фермертэй болоод амжсан аж. Тухайн үеийн нийгэмд ажил хөдөлмөр эрхлэх нь чөлөөтэй байсан ч гэлээ өдгөө 12 настай хүүхэд ферм хариуцан ажиллаж байна гэж төсөөлөхөд хэцүү л юм. Труман үнэхээр шаргуу хөдөлмөрч хүн байсан гэдэг нь бага наснаас нь л харагдаж байна. Хэдийгээр ном зохиол унших, дуу хөгжим болон түүх сонирхдог байсан ч тэрээр нийтэч хүүхэд байсангүй, ээжтэйгээ хамгийн дотно ярилцаж чаддаг байсан гэж хожим дурсчээ. Түүний улс төрийн карьер эхлүүлэх сэдлийг ч ээж нь өгсөн байдаг. Тэр найман нас хүртлээ улсын уламжлалт сургуульд сураагүй, харин гэр нь нүүсний улмаас ням гаригийн сүмийн сургуулийн сурагч байлаа.Дэлхийн I дайн дуусч, Францаас эргэн ирээд Элизабета Виржиниа Виллас гэдэг бүсгүйтэй гэр бүл болж Канзас хотод жижиг барааны дэлгүүр байгуулан амьдралаа дээшлүүлжээ.АНУ-ын ерөнхийлөгч нарын дунд чухал шийдвэр гаргаж байсан хүмүүсээс хамгийн чухал, хүнд шийдвэрийг хийсэн хүн бол Труман гэж олон хүн хүлээн зөвшөөрдөг. Тэрээр дэлхийн II дайныг дуусгахаар хамгийн сүүлийн шат буюу Японд бууж өгөх шаардлага хүргүүлжээ. Гэвч тэрхүү шаардлагыг эсэргүүцсэн тул Японы цэргийн гол хүч байгаа гэж үзсэн Нагасаки, Хирошима хотуудад цөмийн бөмбөг хаяжээ.
Ингэснээр Японыг буулгаж авчээ. Хожим цөмийн бөмбөгийн хор уршигийг хөндөх болгондоо Хирошима хотыг сануулдгийг бодохоор хамгийн хүнд шийдвэр энэ л байсан болов уу. Хэдийгээр цэргийн хүчийг устгахаар товлосон хотууд байсан гэж тайлбарладаг ч сүүлд дээрх объектуудад цэргийн хүчний анги, салбар огт байгаагүй гэж буруутгадаг.
1945 оны зургадугаар сард Труман Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийн гэрээний үйл ажиллагаанд биеэр оролцон, гарын үсгээ зуржээ. Ингэснээр АНУ олон улсын энхийн гэрээг даган, олон улсын дүрмийг биелүүлэх болсон юм. Тэрээр шударга ёсны гэрээнд өгүүлэхдээ "Би Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд улс орныхоо бэлэгдэл байх болно" гэж хэлж байжээ. Удалгүй өөрийн боловсруулсан Нийгмийн хамгаалал, ажлын байр нэмэгдүүлэх, ажлын байрны ёс зүй, шударга байдлын тухай, ядуусын хорооллоос ангижирч, нийтийн байр байгуулах зэргийн 21 зүйл бүхий хөгжлийн хөтөлбөрийг Конгресст танилцуулж байжээ.Дэлхийн олон орны байдал 1948 он гэхэд хямарсан, аюултай байдалд ороод байсан юм, харин 33 дахь ерөнхийлөгч тэдгээр улсуудын байдлыг ажиглан харж байгаад хямралд орохгүй байх боломжийн ажиллагааг боловсруулсан юм. Тиймээс түүнийг гадныхан хамгийн амжилттай ажилладаг удирдагч гэж тодорхойлоод байлаа, 1947 онд ЗХУ-ын шахалтаар Турк болон партизанууд Грекийг хянах үүрэг авчээ.
Труман хоёр улсыг хамгаалах тухай Конгрессоос асууж байсан бөгөөд тэр үеэр Труманы сургаалт гэх нэрийг гаргажээ. Труманыхаар "Үндэсний нарийн бичиг" гэж нэрлэгдсэн Маршал төлөвлөгөө нь эдийн засгийг сэргээж, баруун Европыг дахин хөгжүүлж чаджээ. Оросууд 1948 он гэхэд Берлинээс болж баруун Европод хорио тогтоогоод байлаа. Гэсэн Труман тэр бүслэлт, хориог цуцлагдах хүртэл Германд агаараас нийлүүлэлт хийж байсан юм. Өөрөөр хэлбэл барууны үндэснүүдийн холбоотой наймаа хийж байсан гэсэн үг юм. Үүний үндсэн дээр Хойд Атлантын олон улсын байгууллага 1949 онд байгуулагдсан байдаг.Түүний амьдрал үнэхээр дайнтай холбоотой байсан юм. Том жижиг олон дайн болж байсан боловч тэрээр бараг хамаг л том дайныг дамжжээ. Түүний ерөнхийлөгчийн эрхийн хүрээнд хамгийн сүүлийн дайн нь Солонгосын хойд, өмнөдөөр хуваагдсан дайн байлаа. 1950 оны зургадугаар сард өмнөд Солонгос улс руу хойд Солонгосоос Цэргийн дайрал хийжээ. Тухайн үед өмнөд Солонгосын цэргийн боломж эсрэг талынхаасаа 2,5 дахин бага байсан гэсэн тооцоо бий. Труман өмнөд Солонгосын армийг зэвсэг, техникээр хангах, цэргийн хүчнээр хамгаалуулан Америк иргэдийг Солонгосоос гаргах үүргийг Мак Артур генералд өгчээ. Ийнхүү Труманы шийдвэрээр өмнөд Солонгост АНУ-ын тусламж үзүүлэхгүй боллоо. Хэдийгээр хойд Солонгосын эсрэг цэргийн нисэх хүчнийг идэвхтэй ашиглахыг Труманы цэргийн зөвлөхүүд санал болгож байсан ч Ерөнхийлөгч зөвшөөрөөгүй юм. Солонгосын дайн эхэлсэн өдөр НҮБ-ын аюулгүйн зөвлөл хуралдсан бөгөөд ЗХУ-ын төлөөлөгч хуралдаанд суухаас татгалзаж, Югославын төлөөлөгч түдгэлзсэн санал өгсөн тул АНУ-ын санал болгосон тогтоолыг хүлээн авлаа. Хэрэв энэ тогтоол дээр ЗХУ хориг тавьсан бол НҮБ-ын зөвлөл өмнөд Солонгост цэрэг оруулж чадахаар-гүй байсан гэдэг. Учир нь 1947 онд хойд Солонгосын удирдагч Ким Ир Сен ЗХУ-ын удирдагч Сталинаас дайн эхлүүлэх зөвшөөрөл авч байсан ажээ.
« Last Edit: 2013.04.09 12:29 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: USA history.....
« Reply #1 on: 2009.07.14 16:15 »
Бид ирээдүйн Ерөнхийлөгчдийг хүмүүжүүлнэ

АНУ-ын 28 дахь Ерөнхийлөгч байсан Томас Вудро Вильсон 1856 оны арванхоёрдугаар сарын 28-нд Виржиниа мужид төржээ. Аав нь доктор Жозеф Раглес, ээж нь Жесси Жанет Вудро юм. Вильсоны аав Охайо мужийн уугуул бөгөөд түүний өвөө нь “The Western Herald and Gazette” хэмээх сонинг гаргаж байжээ.Вудрогийн эцэг эх нь 1851 онд өмнөд рүү нүүжээ. Тэнд ням гаригийн сургуульд явж, сүмд байнга очдог болсон байна. Аав нь холбооны армид орсон. Вудрог гурван нас хүрээгүй байхад Абрахам Линколын ерөнхийлөгч болж байсан гэдэг.
Тэрээр түүх судалдаг, улс төрч нэгэн байсан бөгөөд Принстоны их сургууль, Жон Хопкинсын коллежийг төгссөн байна. Анх удаа Нобелийн энх тайвны шагнал хүртсэн ерөнхийлөгч, нэрт эрдэмтэн, профессор хүн юм. АНУ нэгэн зууны турш тэмцэж байж европын их гүрнийг өөрийнхөө тив дээрээс шахаж чадсан. Гэвч тив дээрээсээ хальсангүй, дэлхийн их гүрэн болоход бас ч зай байлаа. Энэ түүхэн дуудлагыг хүлээн авч хэрэгжүүлсэн хүн бол АНУ-ын 28 дахь Ерөнхийлөгч Вудро Вильсон билээ.[b:dd4f43e8ce]Хүндхэн Америкийг хүлээн авсан Вудро[/b:dd4f43e8ce]Тэрээр 1913-1920 онд засгийн эрхийг барьсан. Ерөнхийлөгч болоход нь АНУ далай тэнгист чөлөөтэй зорчих эрхгүй, Европын томоохон орнуудад өртэй, гадаадад колони, эзэмшилгүй, хөрш орнуудтайгаа харилцаа муухан тийм л дүр төрхтэй байсан юм. Өнгөрөгч зууны эхнээс л Америк Ази дорно руу тэмүүлсэн боловч Европын колони орнуудад тулж зогсчихоод байсан хэрэг. Энэ үед дэлхийн хэмжээнд сэтгэж чадах, эрс шинэ ерөнхийлөгч хэрэгтэй байсан аж.
АНУ дэлхий дахинд долоон их гүрэнтэй эн тэнцүүгээр өрсөлдөх хэрэг гарлаа. Үүнд нь Европын зургаан улс, Ази тивийн нэг улс байсан юм. Эртнээс алдар нь түгсэн Принстоны их сургуулийн олон улсын харилцааны профессор байсныхаа хувьд Вильсон Олон улсын харилцааны цоо шинэ онолыг үндэслэгч болсон юм. АНУ-ын төрийн машиныг таван тив дээр үр бүтээлтэй ажилладаг болгох нь түүний гол үүрэг, хүслэн байв. Түүнийг тангараг өргөж байхад Хятадад АНУ-ын нэр огт гараагүй, Европ бол дэлхийн улс төрийн төв гэсэн үзэлд нэрвэгдсэн байсан.Тэнд АНУ-д орон зай байхгүй байлаа. Төв Америкт л америкийн дипломатууд, цэргийнхэн хийх ажилтай байв. Яг тийм хуучирч, хөдлөшгүй болсон мэт хэвшил ойлголтыг Вильсон эвдэхээр эргэлтгүй шийдэв. Харин халаагаа өгч буй Вильсоны үед АНУ дэлхий дахинд өөрийн гүрний статусаа хүлээн зөвшөөрүүлж, бүс нутгийн ядуурлаас гаргаж, дэлхийд шинэ дэг журам тогтооход голлон оролцогч болгож, олон улсын харилцааны цоо шинэ систем тогтоосон билээ. Энэ бүгдийг 8 жилд л хийжээ. Британи улс дэлхийн дөрөвний нэгийг эзэмшиж байхдаа, дэлхийн нэгдүгээр дайныг хүчрэхгүй болох үедээ, дэлхийн үйл хэргийг үргэлжлүүлж дөнгөхгүй болохдоо ч , өөрийн хязгаарын нэгэн колони АНУ-аас тусламж авна гэж зүүдлээ ч үгүй байх. Хэдийгээр ийм байдлаар хамтарч ажилласан ч Европ тивд АНУ хориотой, хаалттай бүс хэвээрээ л байсан юм. Ийм л үед эрс алхам хийж, ихэмсэг Европтой дэлхийн асуудлаар хамтран ажиллахаар зориглосон хүн нь Вудро юм. Зориглосон нь аз турших мэт байсан аж. Дэлхийн нэгдүгээр дайныг Англи, АНУ, Герман гурван улсын хоорондын зөвшилцөөр асуудлыг шийдчихнэ гэж санаж байсан аж. 100-хан жилийн түүхтэй, салан тусгаарласан алсын Америкийг хэн ч тоогоогүй, учир нь Европ дотроо олон холбоодод хуваагдаад байсан юм.

Энх тайвны Нобелийн шагналт анхны ерөнхийлөгч
Дэлхийн дайныг АНУ анхнаасаа эсэргүүцэж байсан бөгөөд төвийг сахих бодлогоор үүнийгээ илэрхийлсэн. 1914-1916 онд америк орон дэлхийн аж үйлдвэр, санхүүгийн төв болсон нь гол ололт. Тэрээр дайныг зогсоохыг хичээж байсан энх тайванч байсан ч түүний удирдаж буй америк ч хохирч байлаа. Тэр нь Америкийн худалдааны хөлөг онгоцуудыг живүүлсээр байсан явдал. АНУ дайныг зогсоохоор чармайх болсон нэгэн бодит шалтгаан нь үүнийг гэдэг ч дайн үргэлжилсээр. АНУ-Орос-Хятад гурван талт дайныг эсэргүүцэгч эсвэл байгуулах санал гаргасан ч амжилтгүй болов.Эвлэлдэн нэгтгэхийг хүссэн АНУ-ын гадаад бодлого 1915 он гэхэд мухардан зогссон юм. Ингээд аль нэгийнх нь талд орж нөгөөд нь бодлогоо тулган хүлээлгэхээс өөр аргагүй болов. Хэрэв Орост болшевикууд Германыг ялахаас зайлсхийж Бүгд найрамдах засаглалыг түлхэн унагана гэж бослого, хөдөлгөөн хийсэн нь Вильсоныг шийдэмгий байдалд хүргэжээ. Орост ардчилал гарах гэж байтал Ленин тэргүүтэй болшевикууд хямралд оруулж, үзэл суртлаа түгээв. 1917 онд Вудро Германд дайн зарлалаа. Нэг сая Америк цэрэг европ тивд бууж байлаа. Гэсэн ч тэрээр дайныг хүчээр бус, эвээр шийдэхийг хүсч байсан учраас дайныг зогсоох 14 зүйлт саналыг хүргүүлсэн байна. Ленин Орост, Вудро Америкт гарч ирээд өөр өөрийн үзлийг гаргаж байлаа. Энэ хоёр зарчим ардчилал ба нэг намын дарангуйлал, зах зээлийн чөлөөт харилцаа ба захиран тушаах төвлөрсөн эдийн засаг, хүний эрх, үндсэн эрх чөлөө ба нийгэмчлэх гэсэн хоёр ондоо элементүүд агуулснаараа эрс ялгарна. Дэлхийн дайны дахин гаргуулахгүйн тулд олон улсын улс дундын механизт ашиглах тухай урьд хэн ч дэвшүүлж байгаагүй санал бол Вильсоны ертөнцийг үзэх философийн оргил нь байв. Хоёр дайны хооронд ажилласан Үндэстнүүдийн холбоо яг түүний томъёолсноор анх байгуулагдсан. Европ таван зуун жилийн удирдлага, ноёрхлын дараагаар өөрсдийн эгнээнд өөрийн колони орныг хүлээн авсан бөгөөд түүхэнд ийм явдал анх удаа тохиолдсон юм. Вудро Вильсоны үйл хэрэг туйлдаа хүртэл бүрэн хэрэгжээгүй бөгөөд түүнийг дахин ерөнхийлөгч болгоогүй. Версалын гэрээ гэх мэт зүйлс үүнд нь нөлөөлжээ.
Вильсоны гэр бүл
Түүний гайхалтай эхнэр нь Элэн Акссон Вильсон 1860 оны тавдугаар сарын 15-нд төржээ. 1914 он хүртэл тэргүүн хатагтай байсан бөгөөд Вудро нэгэн удаа Жиоржиад байдаг үеэл Жесс Вудро Вильсоныд зочилжээ. Тэгэхдээ эхнэртэйгээ танилцсан аж. Эллен Жонс Хопкинсын Их сургуульд ажиллаж, сурч төгссөн ч аавыгаа асардаг байсан байна. 1885 оны зургадугаар сарын 24-нд тэд хуримaa хийхэд Вильсон 28 настай, Эллен 25 нас хүрсэн байлaa. Жиоржиад хийсэн хуримынхаа бал сарыг Хойд Калифорниа мужид өнгөрөөсөн гэдэг. Вильсон Брин Маур коллежед ажиллаж жилийн 1500 долларын орлоготойгоор коллежийнхоо хотхонд аж төрдөг байсан. Нэгэн сонирхолтой зүйлийг энд дурдахад Вудро ерөнхийлөгч байхдаа зүрхний шигдээсийн улмаас хэвтэрт орсон байна. Энэ үед улс орноо түүний эхнэр болон туслахууд нь удирдаж байсан гэдэг. Вильсоны гэр бүл гурван ч охинтой боллоо. Маргарет Вудро Вильсон, Жесси Вудро Вильсон, Эленор Рэндольф Вильсон гэсэн гурван охиных нь том нь дуучин, бизнес эрхлэгч болжээ. Харин дунд охин нь Гаучерын коллежид элсэж, Филадельфиад гурван жил ажиллаж, 1913 онд Цaгaaн ордонд Фоаннис Сайертай хуримаа хийжээ. Дараа нь Массачусетсын Кэмбриджид элсээд, дараа нь Харвардын хуулийн сургуульд орсон байна. Тэрээр эмэгтэй сонгогчдын эрхийг хамгаалах, дуу хоолойг хүргэхийг дэмжсэн холбоог байгуулж, үндэстний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулжээ. Харин бага охин Эленорын тухай мэдээлэл хараахан байхгүй байна. Вудрогийн анхны эхнэр нас барахад 1915 онд Эдит Гальт гэдэг бүсгүйтэй гэрлэсэн байдаг.
« Last Edit: 2013.04.09 12:31 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: USA history.....
« Reply #2 on: 2009.07.30 11:52 »
АНУ-ын түүхэнд 1789 оноос өнөөг хүртэл 44 Ерөнхийлөгч сонгогдоод байна. Хувь заяаны тавилангаар Ерөнхийлөгч болсон эдгээр хүмүүсийн улс төрийн үйл ажиллагаа, түүхэн гавъяа зүтгэлийг нь үнэлсэн олон ном, зохиол, бичиг сурвалжуудад тодорхой дурдсан байдаг тул түүнийг нь үл өгүүлэн, тэдэнд тохиолдож байсан сонин үйл явдлуудаас нь  Facts about the Presidents  түүвэрлэн авав.1789 оны 4 сарын 30-нд АНУ нь Ерөнхийлөгчтэй болжээ. Анхны Ерөнхийлөгч АНУ-ын түүхэнд 1789 оноос өнөөг хүртэл 44 Ерөнхийлөгч сонгогдоод байна. Хувь заяаны тавилангаар Ерөнхийлөгч болсон эдгээр хүмүүсийн улс төрийн үйл ажиллагаа, түүхэн гавъяа зүтгэлийг нь үнэлсэн олон ном, зохиол, бичиг сурвалжуудад тодорхой дурдсан байдаг тул түүнийг нь үл өгүүлэн, тэдэнд тохиолдож байсан сонин үйл явдлуудаас нь  Facts about the Presidents  түүвэрлэн авав.
Washington нь хоёр удаа 100 хувийн саналаар сонгогдсон цорын ганц Ерөнхийлөгч ажээ. Цэргийн албанд өндөр албан тушаал хааж явсан Ерөнхийлөгчдөд Ж.Вашингтон, Э.Жэксон, Б.Харрисон, З.Тэйлор, В.Грант, Д.Эйзенхауэр нар ордог бол цэргийн алба хаагаагүй 13 Ерөнхийлөгчийн тоонд Б.Обама оржээ. Цэргийн сургууль дүүргэсэн зургаан  Ерөнхийлөгчийн нэг нь Жимми Картер  цөмийн физикч мэргэжилтэй. Картер нь нисдэг тавагт итгэдэг нэгэн гэнэ. Тэрбээр 1973 онд нисдэг таваг харснаа Олон улсын судалгааны төвд мэдэгдсэн боловч одон орон судлаач эрдэмтэд Үүрийн цолмонг олж харжээ гэсэн хариуг түүнд өгчээ. Энэхүү хариунд сэтгэл дундуур үлдсэн Картер Ерөнхийлөгчид өрсөлдөж байхдаа нисдэг тавагны талаарх бүх мэдээлэлийг ялсан нөхцөлд ил гаргана гэж амласан боловч 39 дэх Ерөнхийлөгч болоод түүний талаар нэг ч үг дуугаралгүй байсаар байгаад Цагаан ордныг орхижээ.Харвард, Иелийн Их сургууль болон бусад их, дээд сургууль төгссөн олон Ерөнхийлөгч байхад огт дээд боловсролгүй найман Ерөнхийлөгч бас Америкийн түүхэнд байжээ. Тухайлбал, 1865-1869 онуудад Ерөнхийлөгч байсан Эндрю Жонсон нь багадаа сургуульд сурч байгаагүй бөгөөд 17 настай Элиза Карделагаар бичиг үсэг заалгаж байгаад сүүлд түүнтэй гэрлэсэн байна.
Хамгийн сүүлийн дээд боловсролгүй Ерөнхийлөгчийн тоонд 33 дахь Ерөнхийлөгч Гарри Трумэн ордог. Тэрбээр хуулийн сургуульд сурч байсан боловч дүүргэж чадаагүй нэгэн юмсанж. Трумэн нь 1945 оны 8 сард Японы Хирошима болон Нагасаки хотуудад атомын бөмбөг хаях тушаал өгсөн Ерөнхийлөгч билээ.Г.Трумэнийг Ерөнхийлөгч байх хугацаанд түүний тэжээсэн нэгэн ямаа Цагаан ордны хашаан дотор бэлчдэг байжээ.
Гарри Трумэн 1972 оны 12 сарын 26ны өглөө нас барсан бол яг энэ өдөр  34 жилийн дараа  38дахь Ерөнхийлөгч Жералд Форд мөнх бусыг үзжээ. Ж.Форд нь Ричард Никсоныг огцорсны дараа 1974 оны 8 сарын 9нд сонгуульгүйгээр гарч ирсэн цорын ганц Ерөнхийлөгч юм байна. Тэрбээр өнчин хүүхдийн газраас үрчлэгдсэн гэдгээ 12 настай байхдаа үрчилж авсан эцэг эхээсээ анх сонсчээ.Арав дахь Ерөнхийлөгч Жон Тайлер нь 15 хүүхэдтэйгээрээ хамгийн олон хүүхэдтэй Ерөнхийлөгч байжээ..1857-1861 онуудад Ерөнхийлөгч байсан Жэймс Бюкенен нь цорын ганц гонь Ерөнхийлөгч байжээ.
Ерөнхийлөгчийн албан тушаалд хамгийн удаан хугацаагаар /1933-1945/  Франклин Делано Рузвелт байсан бол хамгийн богино хугацаагаар Вильям Харрисон хашжээ. Тэрбээр 1841 оны 3 сарын 4-нд Америкийн ес дэх Ерөнхийлөгч болоод ердөө сарын дараа 4-р сарын 4-нд таалал төгсч албан тушаал дээрээ нас барсан анхны Ерөнхийлөгч гэнэ.
Тангараг өргөх ёслол дээрээ хоёр цаг үргэлжилсэн хамгийн урт үг хэлсэн Ерөнхийлөгч гэж  түүхэнд бас тэмдэглэгджээ. Тэрхүү Ерөнхийлөгчийн Тангараг өргөх ёслол нь бороотой өдөр таарч нимгэн хувцастай байсан Харрисон хатгаа авч, удалгүй нас барсныг “Тэкумсэгийн хараал” хүрсэн гэж түүхэнд үлджээ. В.Харрисоны ач хүү Бенжамин Харрисон нь Америкийн  23 дахь Ерөнхийлөгч бөгөөд  Тангараг өргөх өдөр нь мөн шиврээ бороо орж байжээ. Бенжаминыг үг хэлж байхад түүний өмнөх Ерөнхийлөгч Грувер Кливленд нарны хаалтыг нь барьж байсан гэж түүхэнд орсон байна. Ингэж өвөөгийнхөө эмгэнэлт алдааг давталгүйгээр Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхт хугацааг дуусгаж чаджээ.Тэрбээр Цагаан ордонд чийдэн асаахыг зөвшөөрдөггүй байжээ. Иймээс 1889-1893 онуудад Цагаан ордоныхон оройн цагаар лааны гэрэлд ажиллаж, амьдарч байжээ.Грувер Кливленд нь хоёр удаа /1885-1889, 1893-1897/ Ерөнхийлөгч болохдоо Бенжамин Харрисоны өмнө бөгөөд дараа нь сонгогдож Америкийн түүхэнд тасралттайгаар хоёр удаа сонгогдсон цорын ганц Ерөнхийлөгч бөгөөд Цагаан ордонд хуримаа хийсэн цорын ганц хүн ажээ.
12дахь Ерөнхийлөгч Заґкари Тэйлор нь хамгийн их сүсэг бишрэлтэй Ерөнхийлөгчид тооцогддог гэнэ. 1849 оны 3 сарын 4нд Ерөнхийлөгчийн Тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа ням гаригт таарсан учир Тэйлор нь бурхны сургаалиар амрах ёстой гээд маргааш нь Ерөнхийлөгч болж байжээ. Үүнээс үзэхэд АНУ нь 24 цагийн турш бүтэн нэг өдөр Ерөнхийлөгчгүй байсан байна. Сүсэг бишрэлтэй Ерөнхийлөгчийн тоонд Роналд Рейган зүй ёсоор ордог. 40дөх Ерөнхийлөгч Рейган нь “азтай” мөнгөөр хармаагаа дүүргэж явахаас гадна хар, цагаан хэл ам хүрчих вий гэж байнга мод тогшиж, зүүн мөрөө давуулан “түй, түй, түй” гэж явдаг нэгэн байжээ. Р.Рейганыг “Тэкумсэгийн хараал” хүрсэн хамгийн сүүлийн Ерөнхийлөгч гэж үздэг болсноос хойш эхнэр  Нэнси нь Цагаан ордонд Жоан Квигли хэмээх хувийн зурхайчтэй болжээ.
Тэкумсэ гэж хэн байв?19-р зууны эхэн үед индианчуудын эсэргүүцлийг цэргийн хүчээр цус урсган дарсан генерал Вильям Харрисоныг 1840 онд Америкийн Ерөнхийлөгч болоход нь индиачуудын удирдагч Тэкумсэг хараал хийсэн гэсэн цуурхал гарснаас хойш тэр хараал нь тэгээр төгссөн онуудад таарсан  Ерөнхийлөгчдөд үйлчилдэг гэсэн яриа нь өнөөг хүртэл үргэлжилсээр иржээ.
1. В.Харрисон 1840 онд сонгогдоод өвчний улмаас 1941 онд нас баржээ.
2. А.Линкольн 1860 онд сонгогдоод 1865 онд буудуулж нас баржээ.
3. Ж..Гарфилд 1880 онд сонгогдоод 1881 онд будуулж нас баржээ.
4. В. Мак Кинли 1900 онд сонгогдоод 1901 онд буудуулж нас баржээ.
5. У. Гардин 1920 онд сонгогдоод 1923 онд таалал төгсжээ.
6. Ф.Рузвелт 1940 онд сонгогдоод 1945 онд мөнх бусыг үзжээ.
7. Ж. Кеннеди 1960 онд сонгогдоод 1963 онд буудуулж газар дээрээ нас баржээ.
8. Р.Рейган 1980 онд сонгогдоод 1981 онд  буудуулж хөнгөн шарх аваад тэгээр төгссөн Ерөнхийлөгчид дотроос амьд үлдсэн цорын ганц хүн нь ажээ.
Сүсэг бишрэлтэй Ерөнхийлөгчийн тоонд 32 дахь Ерөнхийлөгч Франклин Делано Рузвелт мөн орно. Ф.Рузвелт нь 13 тоонд бишрэлгүй байжээ. Ямар нэгэн үйл ажиллагаа, аялал жуулчлалыг 13-нд төлөвлөдөггүй байжээ. Хурал, цуглаан, уулзалтанд тохиолдлоор 13 хүн ирсэн нөхцөлд нарийн бичгийн даргаа дуудаж тэрхүү үйл ажиллагаанд заавал оролцуулдаг байжээ. Тэрбээр 1945 оны 4 сарын 12ны шөнө 13 гарахад цаг хүрэхгүй хугацаа үлдээд байхад таалал төгсжээ.
Р. Рейган /69/ хамгийн настай Ерөнхийлөгч байсан бол 42 настайдаа Ерөнхийлөгчөөр /1901-1909/ сонгогдсон Теодор Рузвелт нь хамгийн залууд тооцогддог. Т.Рузвелт нь Америкийн Ерөнхийлөгч дотроос хамгийн түрүүнд нисэх онгоцонд сууж үзсэн нь ажээ. Теодор Рузвелт тэр үед байсан бүх 48 муж улсаараа явсан анхны Ерөнхийлөгч гэнэ.Нэгэн удаа Теодор Рузвелт Миссиссиппи мужид ажлаар очиход нь тус мужийн захирагч Эндрю Лонгино түүнийг анд урьжээ. Хамт явсан хүмүүс нь баавгай буудаж шархдуулаад  Рузвелтэд мэдэгдэлгүйгээр том модноос уяад бууд гэхэд нь тэр татгалзжээ. Түүнээс хойш нэн удалгүй Washington Post сонины 1902 оны 11 сарын 16ны дугаарын хошин шогийн буланд модноос уяатай бамбаруушийг Тэдди буудаж чадаагүй гэсэн шог зураг гарчээ. Тэрхүү шог зураг хэвлэгдсний дараахан Моррис Мичтом  Teddy Bear хэмээх алдартай зөөлөн бамбаруушан тоглоомыг үйлдвэрлэж эхэлжээ. Ийнхүү Теодорын өхөөрдсөн нэр Тэдди нь зөөлөн бамбаруушны нэр болон хувирчээ.
Т. Рузвелтын үед Вашингтон хотын газар нутагт хэрэмээ устгаад бараг дуусгасан байжээ. Ерөнхийлөгч Т.Рузвелтын санаачлагаар Цагаан ордны цэцэрлэгт Канадын 28 хар хэрэм авчирч үржүүлж өсгөснөөр нийслэл хот нь дахин хэрэмтэй болсон түүхтэй гэнэ.Иргэний дайны үед Америкийн муж улсуудыг бутарч задрах аюулаас ангижруулж, боолын системийг халж чадсан 16дахь Ерөнхийлөгч Абрахам Линкольны гавъяаг хойч үе нь өндрөөр үнэлж үндэстний баатар хэмээн шүтдэг. Линкольныг Ерөнхийлөгч болсны дараахан нэгэн баян хүн Сенатын гишүүдийн өмнө:
-Танай эцэг манай аавын гутал хийдэг байсан гэж басамжлан доромжлох маягаар хэлжээ. Тэгээд юу гэж? гэж Линкольныг асуухад “Танай эцэг гуталчин байсан гэдгийг л хэлэх гэсэн юм” гэжээ. Линкольн түүнд: “Тийм ээ, миний эцэг гуталчин байсан. Хотынхоо бараг бүх хүмүүсийн гутлыг хийж байсан нь үнэн. Харин өдий хүртэл аавын хийсэн гутлын талаар нэг ч гомдол гараагүйд нь би эцгээрээ бахархаж явдаг” гэсэн хариу барьжээ. Ерөнхийлөгч Линкольн цилиндр бүрх  малгай дотроо улсын чухал баримт бичиг болон хувийн захиануудаа хийж өмсчихөөд явдаг байсныг түүхэнд тэмдэглэн үлдээсэн нь бас сонирхолтой байна.
ХХ зууны анхны Ерөнхийлөгч Вильям Мак Кинли нь Нобелийн шагнал хүртсэн анхны америк хүн бөгөөд Цагаан ордонд хар арьстай хүнийг урьж оруулсан анхны Ерөнхийлөгч билээ. Мак Кинли нь энгэрийн хармаандаа байнга амьд улаан цэцэг зүүж, таалагдсан хүндээ “Энэхүү цэцэг минь танд аз жаргал өгөг” гэж хэлээд бэлэглэдэг байжээ. 1901 онд Нью Үорк мужийн Буффало хотод нээгдсэн үзэсгэлэн үзэж явахдаа Мак Кинли нэгэн залуу эмэгтэйд энгэрийнхээ улаан цэцгийг аваад өгчээ. Гэтэл нэн удалгүй тэр бүсгүйн сүйт залуу болох  польш гаралтай Леон Франк Чолгош гэгч Ерөнхийлөгчийг 2 удаа буудан шархдуулав.  Ерөнхийлөгчөө таниагүй хартай тэр залуу цагдаа нарт баригдаад зодуулж  байхыг нь харсан шархтай Мак Кинли: “Залуучууд аа! Түүнтэй зөөлөн харьцаач” гэж гуйж байжээ.
1969-1974 онуудад Ерөнхийлөгч байсан Ричард Никсон Хятад улсад айлчилсан анхны Ерөнхийлөгч гэнэ.
Америкийн Ерөнхийлөгчид дотроос хамгийн олон удаа гадаадад аялсан нь Билл Клинтон бөгөөд тэрбээр дэлхийн 133 оронд очиж үзжээ. Forbes  сэтгүүлийн судалгаагаар хамгийн баян Ерөнхийлөгчдийн тоонд Ж.Вашингтон, Ж.Кеннеди нар орсон бол Э.Жонсон хамгийн ядуу нь байжээ. Ж.Вашингтон, Ж.Кеннеди нарын хөрөнгө одоогийн ханшаар 900 сая долларт хүрч байжээ. Анхны Ерөнхийлөгчийн цалинг Конгрессоос жилдээ 25000 доллароор тогтооход Ж.Вашингтон цалин авахаасаа татгалзаж байжээ. 17 дахь Ерөнхийлөгч Э.Жонсон нь  хувцасаа өөрөө оёж чаддаг нэгэн байжээ.
6 дахь Ерөнхийлөгч Жон Квинси Адамс нь нэг л хувцастайгаа арван жилийг барсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн бол 21 дэх Ерөнхийлөгч Честэр Артур нь 100 өмд сольж өмсдөг ганган эр байсан гэж түүхэнд ороод авчээ. Жон Квинси Адамс нь Америкийн анхны Дэд Ерөнхийлөгч бөгөөд 2 дахь Ерөнхийлөгч Жон Адамсын хүү билээ. Жон Адамс 1826 оны 6 сарын 4нд “Томас Жефферсон амьд үлдчихлээ” гэж хэлээд амьсгал хураажээ. Гэтэл түүний улс төрийн гол өрсөлдөгч байсан  Жэффэрсон нь мөн  тэр өдөр хэдхэн цагийн өмнө түүнээс түрүүлээд нас барчихсан байжээ.
Томас Жефферсон нь АНУ-ын анхны Төрийн нарийн бичгийн дарга, 2 дахь Дэд Ерөнхийлөгч бөгөөд 3дахь Ерөнхийлөгч /1801-1809/ байжээ. Жефферсон нь Конгрессын номын сан болон Виржиниягийн Их сургуулийг үндэслэн байгуулжээ.
Америкийн Ерөнхийлөгч дотроос 28дахь Ерөнхийлөгч Вудро Вилсон нь докторын зэрэг хамгаалсан цорын ганц хүн гэнэ. Тэрбээр түүхч, улс төр судлаач байжээ. Герман гаралтай 31дэх Ерөнхийлөгч Хэрбэрт Хувэр нь нийтдээ 16 ном бичиж хэвлүүлснээс  Fishing for Fun and to Wash Your Soul  “Зугаацах болон сэтгэлээ ариусгахад загас барихын ач холбогдол” хэмээх ном нь америкчуудын унших дуртай номын нэг гэнэ.
Голланд гаралтай 8 дахь Ерөнхийлөгч Мартин Ван Бюрен нь Цагаан ордон дахь амьдралынхаа тухай сонирхолтой олон дурсамж үлдээхдээ эхнэрийнхээ нэрийг нэг ч удаа дурсаагүй гэнэ. Ж.Картер  хэд хэдэн түүхэн роман бичжээ. 43 дахь Ерөнхийлөгч Ж.Буш /2000-2008/  буухаасаа өмнө Ирак улсад айлчлаад гутлаар шидүүлсэн нь түүхэнд  тэмдэглэгдэн үлдэх нь гарцаагүй. Энэ удаад Африкаас гаралтай, хар арьстай Барак Хусейн Обама Америкийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Барак Обама Ерөнхийлөгчийн сонгуулийн үед  дэмжигч сонгогчдоос өгсөн  “азтай мөнгө”, хүч чадал илэрхийлсэн Энэтхэгийн мич дүрстэй бурхан, дурсгалын бугуйвч зэрэг эдгээр зүйлийг аз хийморь авчиран хэмээн бэлэгшээж  хармаан дотроо байнга авч явдаг байснаа  хэлж, алган дээрээ тавьж үзүүлсэнийг TIME сэтгүүлийн 1-р сарын 5-ны дугаарт нийтэлжээ. Ш.Наранчимэг /Арлингтон/
« Last Edit: 2013.04.09 12:40 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: USA history.....
« Reply #3 on: 2009.07.30 12:31 »
Доллар гэдэг үг Америк улсаас, АНУ өөрийн гэсэн мөнгөн тэмдэгттэй болохоос хамаагүй эрт үүсчээ. Гэхдээ АНУ мөнгөн тэмдэгтээ яагаад заавал “доллар” гэж нэрлэсэн нь тодорхойгүй.
Олон таамаг байдгийн нэг нь одоогийн Чех улсын Яхимов буюу тэр үеийнхээр шашин сүм хийдийн томоохон төв болох Иоахимшталь хотод “Талер” нэртэй жингэнэсэн дуутай зоосоор арилжаа хийдэг байсантай холбож ярьдаг. Оросууд энэ зоосон мөнгийг ефимок гэсэн нэрээр анддаггүй. Англи хэлэнд “Талер” нь жин ба хэмжээгээрээ дээр өгүүлсэн ефимоктой адил том мөнгөн зоосыг, мөн Испанийн песо, Португалийн реалыг ч ингэж нэрлэдэг байжээ. Эдгээр зоосны аль аль нь хожим АНУ болсон хойд Америк, Английн колони орнуудад чөлөөтэй хэрэглэгддэг байсан түүхтэй. Үнэн гэдэгт нь эргэлзээ төрөхөөр ийм түүх олон.
1611 онд тайзнаа тавигдсан У.Шекспирийн “Макбет” жүжгийн зохиолд “доллар” гэж гардаг. Энэ жүжиг тавигдахаас есөн жилийн өмнө өөрсдийгөө Америкийг үндэслэгчид гэх шинэ ертөнцийн анхны колончлогчдыг хүргэсэн “Maytlower” хөлөг онгоц Америкт очсон баримт байдаг, Америкчууд мөнгөн тэмдэгтийнхээ нэрийг Англи, Германаас биш харин Скандинаваас бүр тодруулбал, Швейцарь, Данид нутгийн иргэд “далер” гэж нэрлэдэг зоосны нэрнээс ч үүсэлтэй байх магадлалтай. Юутай ч америкчууд үндэсний мөнгөн тэмдэгтээ “доллар” гэж нэрлэсэн анхны улс.
Бүр 1784 онд Конгресс нь АНУ-ын бүх нутаг дэвсгэрт мөнгөн тэмдэгтийг доллар гэж нэрлэнэ гзсэн тогтоол шийдвэр гаргасан ч бусад тусгаар тогтносон муж улсуудад нь XIX зууны сүүлийн хагаст л одоогийн энэ долларыг эргэлтэнд албан ёсоор оруулсан байна. Энэ үеийг хүртэл Америкийн зуу зуун банк янз бүрийн хэлбэр, загвартай “доллар” нэртэй мөнгөн тэмдэгтийг ямар ч хяналтгүйгээр бие даан хэрэглэдэг байжээ. Хамгийн анхны цаасан дэвсгэрт доллар нэрээр 1785 онд хэвлэгдсэн.Мөн долларын бэлгэ тэмдэг болсон “$” хэрхэн үүссэн нь ч оньсого хэвээрээ байгаа. Английн фунт стерлингийн бэлгэ тэмдэг “J” нь Америкийн үнэт цааснаас хамаагүй эрт үүсэлтэй бөгөөд хэлбэрээ өөрчилсөн “L” үсэг нь латин цагаан толгойн эхний үсэг бөгөөд үнэт металл болох мөнгийг илэрхийлсэн байх магадлал өндөртэй юм. “$” тэмдэг нь Мексикт ч хэрэглэглэдэг Испанийн песогийн Р-г S-тэй авчээ. Учир нь англи хэлнээ S нь олон тоог илэрхийлдэг учраас олон Р (песо) хэмээн тайлж болох аж. Хожим нь $ хэмээн хөндлөн зураас хийсэн нь песог хоёр колони улсад хэрэглэгдэж байсантай холбоотой. Испаний песо олон зууны турш дэлхийд түгээмэл хэрэглэгддэг мөнгөний нэгж байв. Тэр үед песо-г одоогийн Боливийн мөнгөний орд газраас олборлосон цалин цагаан мөнгөөр цутгаж хийдэг байжээ.Хойд Америкийн колони орнуудад цаасан дэвсгэрт ховор, хэрэглээнд мөнгөн зоос түгээмэл байсан ба тэр үеийн бичиг баримтуудад мөнгө /Silver/ гэсэн үг маш их давтагдсан байдаг. Мөн цовдлогдсон Исүс, загалмай ороосон могойн зураг хожим нь $ болсон гэсэн таамгууд ч бий. Португальчуудын дэвшүүлсэн өөр нэг онол нь зуут, аравтын, нэгжийн орнуудыг заагласан тэмдэгтэй холбоотой. Жишээ нь, 2,31-ийг 2 $ 31 хэмээн тэмдэглэдэг байж. Арабууд харин энэ тэмдэглэгээг боол-SIave гэсэн үгнээс үүссэн.
Боолын эздийн мөнгөний тоо хэмжээ боолынх нь тоогоор хэмжигддэг байсан гэх.Мөн Америкийг үндэслэгчдийн нэлээдгүй хэсэг болох шашны томоохои төлөөлөгчид S үсэг нь Соломон хааны нэрийн эхний үсэг гэх таамаг дэвшүүлсэн байдаг. 1961 оноос Австрали, 1967 оноос Шинэ Зелавд, 1970 оноос Зимбаби гэхчилэн цаашилсаар одоо дэлхийн 23 улс долларыг гүйлгээнд ашиглаж байна, Сальвадор, Эквадор зэрэг зарим улс орон долларыг авч өөрийн үндэсний мөнгөн тэмдэгтээс татгалзсан жишээ ч байдаг юм.
« Last Edit: 2013.04.09 12:41 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: USA history.....
« Reply #4 on: 2009.07.30 16:55 »
АНУ-ын ерєнхийлєгч
Америкийн ерєнхийлєгч нь vндсэн хууль заасны дагуу улс орны тэргvvн, Холбооны засгийн газрын тэргvvн, цэрэг армийн ерєнхий командлагчийн бvх эрх мэдлийг гарта авдаг.  Мєн бие даан хуулийн тєсєл боловсруулан конгрессоор хэлэлцvvлэх эрхтэй.
Нэр дэвшигчээс шаардах нєхцєл: Vндсэн хуулийн дагуу АНУ-ын ерєнхийлєгч болох хvн нь 35-аас дээш настай, АНУ-д 15-аас дээш жил амьдарсан,америкийн иргэн байх ёстой аж. Ерєнхийлєгчийг дэд ерєнхийлєгчийнх нь хамт шууд бусаар /хоёр шаттй сонгуулиар/ дєрвєн жилээр сонгоно. Согногдсон ерєнхийлєгч нь сонгуулийн ажил дууссаны дараа жилийнх нь 01.20-ний єдєр тангарагаа єргєдєг. Тангараг єргєх ёслолын vер шинээр сонгогдсон ерєнхийлєгч нь “Би єєрийн АНУ-ын ерєнхийлєгчийн vvрэгийг нэр тєртэйгєєр гvйцэтгэж, нэгдсэн улсынхаа vндсэн хуулийг ямагт дээдлэн тvvнийг хамгаалахын тєлєє хамаг бvхнээ зориулан ажиллана гэдгээ андгайлан тангараглаж байна” гэсэн тангарага єргєнє. Тєгсгєлд нь “-Бурхан Надад туслах болно” хэмээдэг. Энэ єгvvлбэрийг заавал хэлэхийг vндсэн хуулинд нь заагаагvй байдаг. Анх сонгогдсон єдрєє л тогтсон журмын дагуу олгогддог балин хєлсийг дєрвєн жилийн хугацаагаа дуустал авна. Явцын дунд цалин нэмнэ хасна гэсэн ойлголт байхгvй. Мєн дєрвєн жилд АНУ улс болон аль ч мужаас татвар, хувь хvртэнэ гэж байхгvй ерєнхийлєгч нь Америкийн арми, усан флотын ерєнхий командлагч бєгєєд улс орны эрх ашиг тєлєє зайлшгvй шаардлага гарвал бvх мужийн цагдаагийн газар тэдний бие бvрэлдэхvvнийг шууд удирдлагандаа авдаг.
Ерєнхийлєгчийн онцгой эрх: -тєрийн аль ч департаментдаа ямар нэгэн асуудлаар єєрийн санал, зєвлємжиг бичгээр хvргvvлэх-Улс оронд нь занал хийсэн гэмт vйлдэлд єєрийн биеэр оролцож гэрээ хэлцэл хийх, тэдний эсрэг арга хэмжээ авах тушаал, тогтоолыг гаргах-сенатын зєвлєлєєс зєвшєєрсєн тохиолдолд 2-3 сенаттай байхдаа олон улсын ямар ч гэрээ хэлцэлийг улсаа тєлєєлєн хийнэ-онцгой тохиолдолд санал оруулан Конгрессийн аль ч танхимыг огцоруулж болно. Эсвэл хоёуланг нь. Мєн сенатын зєвшєєрсєнєєр элчин сайд, консул, дээд шvvхийн ерєнхий шvvгч зэрэг зарим нэг шаардлагатай гэсэн тєрийн дээд албан тушаалтаныг томилно.Ерєнхийлєгчийн шууд удирдлаган дор дэд ерєнхийлєгч, конгрессийн хоёр танхимын спикер, тєрийн нарийн бичгийн дарга, хууль зvйн сайд, батлан хамгаалахын сайд болон сангийн сайд нар байдаг. Хэрвээ онцной тохиолдол гарсан тохиолдолд /томоохон газар хєдлєлт, цємийн дайн г.м/ шууд захирагдах байгууллагын тоо 50-100-д ч хvрэх тохиолдол бий.
« Last Edit: 2013.04.09 12:42 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: USA history.....
« Reply #5 on: 2009.10.27 11:59 »
Томас жефферсон (THOMAS JEFFERSON)
АНУ-ын гурав дахь ерөнхийлөгч, Тусгаар тогтнолын Тунхаглалыг зохиогч Томас Жефферсон 1743 онд Виржини мужийн Шедвелл хотод хvvдээ ихээхэн хөрөнгө өвлөн vлдээсэн газрын эзний хvv болон төржээ. Уильям, Мерийн коллежид хоёр жил, дараа нь хэдэн жил хууль судалж 1767 онд Виржини муж улсын өмгөөлөгчийн газарт ажилд оржээ. Дараагийн долоон жилийг өмгөөлөгч, газрын эзнээр ажиллан өнгөрөөхдөө мужийн хууль тогтоох байгууллагын гишvvн болсон байв.Анхны чухал зохиол болох "Британийн америкийн эрхийн товч тойм" номоо 1774 онд бичжээ. Дараа жил нь Виржини мужаас Тивийн хоёрдугаар Конгресс их хуралд сонгогдож 1776 онд Тусгаар тогтнолын Тунхаглалыг зохиожээ. Жилийн дараа Виржини мужийн хууль тогтоох байгууллагад буцан ирж хэд хэдэн чухал шинэчлэл хийхэд чухал vvрэг гvйцэтгэжээ. "Шашны эрх чөлөөний асуудлаархи Виржини мужийн дvрэм", "Мэдлэгийг бvх нийтээр тvгээх тухай хууль" нь тvvний боловсруулсан өндөр ач холбогдолтой баримт бичиг байжээ.Ардын боловсролын талаархи Жефферсоны боловсруулсан төлөвлөгөөнд бvх нийтэд бага боловсрол олгох, авьяаслаг хvvхдvvдэд тэтгэлэг өгч суралцуулан дээд боловсролтой мэргэжилтэн болгох гэсэн хэд хэдэн чухал санаа орсон ч Виржини мужийн засаг захиргаа уг төлөвлөгөөг хvлээн зөвшөөрөөгvй нь харамсалтай. Шашны эрх чөлөөний асуудлаархи дvрэмд аливаа хvнд сэтгэлд нь нийцсэн шашин шvтэхийг нь зөвшөөрөх, сvм хийдийг төрөөс тусгаарлах тухай дурдсаныг нь Виржиний мужийн эрх баригчид удтал эсэргvvцсэний эцэст 1786 онд хvлээн авсан юм. Энэ vзэл санааг бусад мужийн хvний эрхийн тухай хуулиудад болон АНУ-ын Vндсэн хуульд тусгасан байна.Т.Жефферсон 1779-1781 онуудад Виржини мужийн амбан захирагч байгаад улс төрийн амьдралаас хэсэг холдон байхдаа боолчлолын тогтолцоог өөрчлөх тухай утга санаа бvхий "Виржини муж улсын тухай тэмдэглэл" нэртэй ганц ном бичжээ.
Эхнэр нь арван жил Хамт амьдарч зургаан хvvхэд төрvvлж өгснийхөө дараа 1782 онд нас баржээ. Т.Жефферсон залуугаараа бэлбэсэрсэн ч дахин гэрлээгvй юм.Дараа нь улс төрд буцан орж Конгрессийн гишvvн болж бvх шинэ мужид боолчлолыг хориглох тухай төлөвлөгөөг дэвшvvлэн тавьсныг нь ганц хvний санал дутсанаар хvлээж аваагvй байна.
1784 онд Франц улсад элчин сайдаар томилогдож таван жил ажиллах хугацаанд, АНУ-ын Vндсэн хууль зохиогдон батлагдсан байна.Vндсэн Хуулийг сайшаан угтсан ч хvний эрхийн тухай асуудлууд оруулах нь зvйтэй байсан гэж vзэж байв.1789 онд эх орондоо буцан ирж Төрийн нэгдvгээр нарийн бичгийн даргаар томилогдсон ч Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга А.Гамильтонтой улс төрийн vзэл бодлын талаар таарахгvй байв. А.Гамильтоны талынхан эцэстээ нэгдэж холбооны нам байгуулахад Т.Жефферсоны талынхан гар хамхин суусангvй, бас нэгдэж бvгд найрамдах-ардчилсан нам байгуулсан нь одоогийн ардчилсан намын эх суурь болсон билээ.1796 онд ерөнхийлөгчийн сонгуульд оролцож Ж.Адамсад ялагдсан ч хуулийн дагуу дэд ерөнхийлөгч болжээ. Харин 1800 оны сонгуульд ерөнхийлөгч Ж.Адамсийг ялж АНУ-ын гурав дахь ерөнхийлөгчөөр сонгогджээ.
Еренхийлөгчийн хувьд бусад өрсөлдөгч нартайгаа эв найртай, хvлээцтэй ханддаг байснаараа АНУ-ын хувьд маш vнэтэй улс төрийн туршлагыг өв болгон vлдээсэн юм. Тvvний ерөнхийлөгч байх vеийн хамгийн том ололт нь АНУ-ын нутаг дэвсгэрийг бараг хоёр дахин нэмэгдvvлсэн Луизиана мужийг Францаас худалдаж авсан явдал юм. Луизиана мужийг худалдаж авсан нь хvн төрөлхтөний тvvхэн дэх асар их газар нутгийг тайван замаар нэгтгэсэн хамгийн том vйл явдал төдийгvй АНУ-ыг дэлхийн хvчирхэг гvрэн болгон хувиргасан тvvхэн чухал vйл явдал болсон билээ.Луизиана мужийг АНУ-д худалдах шийдвэрийг Францийн хаан Наполеон Бонапарт гаргасан юм. АНУ-аас Париж хотод суугаа элчин төлөөлөгч Роберт Ливингстон, Жеймс Монро нар ер бусын том наймаа болохыг дор нь ухаарч эрх мэдлээ хэтрvvлэн асар том нутгийг худалдан авах хэлэлцээг шууд хийж эхэлсэн байна. Т.Жефферсон нас барахынхаа өмнө өөрийн хvрсэн амжилтуудын тухай бичихдээ Луизиана мужийг худалдаж авсныг оруулаагvй байдаг нь их сонин.1804 онд дахин ерөнхийлөгчөөр сонгогдсон ч 1808 онд гурав дахь удаагаа нэр дэвшихээс татгалзаж Ж.Вашигтоны тавьсан уламжлзлы улам баталгаажуулсан юм. Тvvний хамгийн сvvлд оролцсон чухал vйлс нь 1819 онд Виржинийн их сургуулийг байгуулсан явдал байжээ. 182 оны долоодугаар сарын 4-ний өдөр 83 насандаа, тусгаар тогтнолын тунхаглал батлагдсаны 15 жилийн ойн өдөр өөд болсон Т.Жефферсон зургаан гадаад хэл мэддэг, байгалийн шинжлэх ухаан, математик сонирхдог, хувийн эдлэн газар дээрх аж ахуйгаа щинжлэх ухааны vндсэн дээр хөтлөн явуулдаг байсан төдийгvй vйлдвэрлэл эрхэлдэг, зохион бvтээгч, чадварлаг уран барилгач байжээ.
Тусгаар тогтнолын Тунхаглалыг зохиосон нь Т.Жефферсоны хамгийн гарамгай гавьяа юм. Энэхvv Тунхаглал бол АНУ-ын засгийн газрын хуулийн хэсэг биш чухамдаа америкийн эрхэм тэмvvллийн баталгаа юм. Тунхаглалд тусгагдсан vзэл санааны дийлэнх хэсгийг Т.Жефферсон английн гvн ухаантан Жон Локкийн зохиол бvтээлээс авсан юм. Тусгаар тогтнолын Тунхаглал бол гvн ухааны өвөрмөц сургаал биш чухамдаа америкчуудын итгэл vнэмшлийн товч хураангуй билээ.Гэхдээ Тусгаар тогтнолын Тунхаглал нь АНУ-д тусгаар тогтнолоо зарлах шийдвэрт хvргээгvйг тэмдэглэх хэрэгтэй. Энэхvv Тунхаглал гарахаас бараг нэг жилийн өмнө, 1775 оны дөрөвдvгээр сард эхэлсэн хувьсгалт дайны явцад Английн Америк тив дэх хараат мужуудаас бvрмөсөн тусгаар тогтнолоо зарлах уу эсвээс Английн засгийн газарт буулт хийх vv гэсэн хоёр тэс ондоо шийдвэрийн аль нэгийг гаргахыг шаардсан. 1776 оны хавар Конгресс дахь vзэл бодол дээрх хоёр шийдвэрийн аль нэгийг заавал гаргах байдалд шилжсэн байна. Гэхдээ Т.Жефферсон биш Виржиний муж улсаас сонгогдсон гишvvн Ричард Генри Ли бvх харьяат мужид Англи улсын, харьяаллаас гарч тусгаар тогтнолоо зарлахыг зургаадугаар сарын 7-ны өдөр санал болгосон ажээ.Конгресс Лигийн дэвшvvлсэн саналаар санал хураалт явуулахыг хэдэн долоо хоногоор хойшлуулж тусгаар тогтнолыг зарлаж байгаа шалтгаануудын тухай нийтэд зориулсан-мэдэгдэл гаргах зорилгоор тусгай хороо байгуулж даргаар нь Т.Жефферсоныг томилсон байна. Конгресс долоодугаар сарын 1-ний өдөр Лигийн гаргасан саналыг Дахин хэлэлцэж дараа өдөр нь нууц санал хураалт хийхээр тогтжээ.
« Last Edit: 2013.04.09 12:44 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: USA history.....
« Reply #6 on: 2010.01.15 19:13 »
Америкийн иргэний эрхийн хөдөлгөөний нэрт удирдагч Мартин Лютер Кинг

 1929 оны нэгдүгээр сарын 15-нд Жоржиа муж улсын Атланта хотод төржээ.Түүний үлдээсэн үнэт өв бол АНУ-д иргэний эрхийг хамгаалах талаар гарсан ахиц дэвшлийг бэхжүүлэх явдал бөгөөд тэрбээр хүний эрхийн билэг тэмдэг болж байлаа. Христийн хоёр ч сүм Кингийг бусдын сайн сайхны төлөө амьдралаа зориулсан хүн гэж тодорхойлжээ.Баптист номлогч Кинг бага залуу наснаасаа иргэний эрхийн төлөө тэмцэгч болсон юм. 1955 онд Монтгомери хотын нэгэн автобусанд цагаан арьстан эрэгтэйд суудал тавьж өгөөгүйн улмаас баривчлагдсан охиныг өмөөрч “Монтгомерийн автобусны эсрэг хөдөлгөөн” кампанит ажлыг зохион байгуулж байлаа. Христийн шашны өмнөд нутгийн удирдагчдын бага хурлыг 1957 онд үүсгэн байгуулахад гар бие оролцож, анхны ерөнхийлөгчөөр нь сонгогдон ажиллаж байв.
Кинг 1963 онд болсон “Вашингтоны жагсаал”-ын үеэр “Надад мөрөөдөл бий” хэмээх алдарт үгээ хэлж, түүний хэлсэн үгийг Авраам Линкольны Геттисбургт, Франклин Делано Рузвельтийн Инфамид хэлсэн үг зэрэг алдарт үгсийн нэгэн адил Америкийн хамгийн сайхан үгсийн нэг гэдэг юм. Тэнд цугласан хүмүүс иргэний эрхийн хөдөлгөөний ухамсрыг өргөж, түүнийг АНУ-ын түүхэн дэх хамгийн агуу уран илтгэгчдийн нэг хэмээн хүлээн   зөвшөөрсөн билээ.Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг тайван замаар шийдсэнийхээ төлөө Кинг 1964 онд Нобелийн Энхтайвны шагнал хүртсэн хамгийн залуу хүн болсон юм.1968 онд нас барахынхаа өмнө ядуурлыг арилгах, Вьетнамын дайныг эсэргүүцэх асуудалд гол анхаарлаа хандуулж байлаа. Кингийг 1968 оны дөрөвдүгээр сарын 4-нд хөнөөсөн бөгөөд 1977 онд түүнийг Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медалиар, 2004 онд Конгрессийн алтан медалиар тус тус нэхэн шагнаж, төрсөн өдрийг нь амралтын өдөр болгон тэмдэглэх шийдвэр 1986 онд гарсан байна.
« Last Edit: 2013.04.09 12:45 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: USA history.....
« Reply #7 on: 2010.04.25 00:14 »
АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнер, Төв банкны тэргүүн Бен Бернанке нар 100 долларын дэвсгэртийнхээ шинэ загварыг танилцуулсан билээ.   
Хуурамч доллар үйлдэхээс сэргийлж, шинэ дэвсгэртийг хамгийн сайн технологийг ашиглан бүтээсэн байна. Шинэ мөнгөн тэмдэгт дээрх хонх болон 100-гийн тоог гурван хэмжээст технологиор хийжээ. Зэсэн шаргалаас ногоон болж өнгөө хувиргадаг хонхыг мөнгөн тэмдэгтийн нүүрэн талд байрлуулсан байна. Тэгэхдээ дэвсгэрт дээрх хамгаалалтын хуучин гурван хэрэгсэл болох усан тэмдэгт буюу Бенжамин Франклины хөрөг, хамгаалалтын тусгай утас, өнгө нь хувирдаг 100-гийн тоо хэвээр байгаа юм.   
Шинэ 100 долларын дэвсгэртийг 2011 оны хоёрдугаар сарын 10-наас эхлэн гүйлгээнд гаргах ба 6,5 тэрбум хуучин дэвсгэртийг гүйлгээнд байлгах ажээ. Шинэ дэвсгэрт гарсантай холбогдуулан долларын гарал үүслийн талаар уншигчиддаа сонирхуулъя. Америк долларын үүсэл Европын түүхтэй салшгүй холбоотой. XVI зууны эхээр баруун хойд Богемид Ромын эзэнт улсад зориулсан гэгээн Иоахимын дүрстэй зоос цутгажээ. Тэр зоосыг “иоахимсталер” гэж нэрлэх болсон байна. Яваандаа түүнийг зүгээр л талер гэдэг болжээ. Талер дэлхийн анхны валют байсан бололтой. Испанид түүнийг далеро, өмнөд Нидерландад дальдре, Скандинавын орнуудад далер, Англид доллар гэдэг байв. Тэр үеийн өөр хатуу валют бол Испанийн мөнгөн реал, алтан дулон юм. Тэдгээрийг бас доллар гэж нэрлэдэг байжээ. Анлийн банканд маш ихээр хадгалж байсан учир Английн хаан III Георг Испанийн реалыг гүйлгээнд оруулан ашиглах зарлиг буулгаж байсан байна.    Нэг реал Английн фунтын 1/8-тэй тэнцдэг байсан учир “наймны нэг” /piece of eight/ хэмээн нэрлэх болжээ. Яваандаа piece of eight нь “peso” болж хувирсан байна. Песо умард Америкийн колониудад нэвтэрч, бусад том мөнгөн зоосны адил доллар гэж нэрлэх болжээ.
Тусгаар тогтнолоо олсны дараа Томас Жефферсоны саналаар 1785 оны зургадугаар сарын 6-нд долларыг АНУ-ын мөнгөний нэгж болгох шийдвэрийг  тус улсын Конгресс гаргажээ.    Долларын тэмдэг хэвлэмэл байдлаар дөнгөж 1797 онд гарсан хэдий ч өөрийн гэсэн багагүй сонин түүхтэй. Тэмдгийн үүслийн тухай нэгдсэн санал байхгүй. Харин хэд хэдэн хувилбар бий.\

Албан ёсны хувилбар: Ирланд гаралтай баян худалдаачин, газрын эзэн Оливер Поллок орчин үеийн долларын тэмдгийг анх удаа хэрэглэжээ. Тэрбээр Английн дарлагчдын эсрэг дайны үеэр америкийн эх орончдын армид нийлүүлэгч байсан бөгөөд олсон орлогоо Р, S үсэг хосолсон тэмдэгтэй тооцооны дэвтэрт бичиж тэмдэглэдэг байжээ. Поллок данс тооцоогоо Америкийн конгрессын гишүүн Роберт Моррист танилцуулдаг байв. Тэр долларын тийм тэмдгийг баримт бичигт албан ёсоор хэрэглэж эхэлсэн анхны өндөр дээд тушаалтай америк болжээ.   
Долларын тэмдгийн үндэс нь Испанийн песо буюу S-ийг нэмсэн Р, өөрөөр хэлбэл олон тоон дээрх песо болжээ. S-ийг Р дээр хялбарчилан давхарлажээ. Песо дээр Гибралтарын багануудыг сийлдэг байсан учир тэмдэгт дээрх хоёр босоо зураас бий болжээ. Тэдгээр зоос Британийн колониудад “Баганат доллар” гэдэг нэртэй байжээ.
Тэмдгийн үүслийн тухай бусад хувилбар-$ бэлгэдэл нь Америкийн Нэгдсэн Улсын товчилсон нэрнээс үүсэлтэй бөгөөд U, S хоёр үсгийн нийлбэр юм. Ингэхдээ U үсгийн доод хэсэг алга болж, хоёр босоо “зураас”-ыг хамтатган S дээр зуржээ.    -Энэ хувилбартай ойролцоо "мөнгөн" хувилбар нь зөвхөн S, U үсэг өөр зүйл илэрхийлнэ: S үсэг нь товчилсон “silver” - мөнгө гэдэг үгнээс үүсэлтэй, түүний дээр U -үсгийг /unit  -нэгж/ байрлуулах нь олонтаа байжээ. Хожим U доош байрлаж, доод хэсэг нь байхгүй болж $ болж хувирсан байна.   
 Түүнчлэн тэмдэгтийн үүслийн тухай Герман, Британи, Ром, Португал онол бий.   
-Герман онолд Англи талерын ур хийцийг өөрчилснөөр $ тэмдэг бий болсон гэж өгүүлдэг. Зоосны нүүрэн талд цовдлуулсан Исус, нөгөө талд загалмай ороосон могой дүрсэлсэн байдаг байжээ. Могой хожим $ бэлгэдэл болон хувирсан гэнэ.   
-Британи хувилбараар бол $ тэмдэг S хэлбэртэй, заримдаа босоо зураас “нэмсэн” шиллингээс үүсэлтэй аж. Британийн эрх баригчид хуурамч мөнгө хийгчидтэй идэвхтэй тэмцдэг байсан учир шиллингийг Хойд Америкийн колониудад ч нууцаар цутгадаг байжээ.   
 -Португал онол ч гэж бий. Долларын бэлгэдэлтэй маш төсөөтэй өөр тэмдэг байжээ. Тэр тэмдэг тооны аравны, зууны нэгийг ялгахад хэрэглэдэг орчин үеийн таслал, цэгийг илэрхийлдэг байжээ.    -Ромын онолд бол долларын тэмдэгт HS үсгээр тэмдэглэдэг байсан ромын зоосноос үүсэлтэй. S дээр тавьдаг байсан Н АНУ-д холбоосгүй болчихсон юм гэж өгүүлнэ.    Долларын тэмдэг үүссэн тухай араб болон шашны үүднээс тайлбарласан хувилбар илүү сонин.   
-Араб хувилбарт энэ тэмдэг бол боолчуудыг дөнгөлдөг байсан дөнгөний зураасан дүрс мөн, бас “боол” - sIave гэдэг үгийн эхний дүрсээ өөрчилсөн S үсэг гэдэг байна.   
 -Шашны үүднээс тайлбарлагчид энэ тэмдэг бол Соломон хааны сүм, түүний хоёр баганы, бүр тодруулбал “Соломон” /S/ гэдэг нэрийг масоны ёсны тэмдэглээс мөн гэж онцлон тэмдэглэдэг. АНУ-ыг үндэслэн байгуулагчид масоны бүлгүүдийн идэвхтэй гишүүд байсан билээ.   Цаасан долларын төрх байнга өөрчлөгдөж иржээ.
Доллар орчин үеийн дүрсээ 1928 онд олжээ. Түүний дизайныг Оросын цагаач, зураач Сергей Макроновский хийсэн байна. Дэвсгэртүүд дээр АНУ-ын төрийн зүтгэлтнүүдийн хөргийг дүрсэлдэг.    Макроновский  цаасан долларын нэг тал дээр  АНУ-ын Том тамганы /төрийн ялгах тэмдэг/ бүрдэл хэсгүүд болох чидун жимсний модны мөчир, сумнууд бүхий далайн бүргэд, тэрчлэн дээр нь “Орчлонт ертөнцийн аугаа их архитекторын" “Бүхнийг харагч мэлмийг” гэрэлтэгч гурвалжинд байрлуулсан дуусаагүй пирамидын дүрсийг зурсан. Далайн бүргэдийг одоо ч албан ёсны лого болгон өргөнөөр хэрэглэж байгаа, харин пирамид зөвхөн нэг долларын дэвсгэрт дээр бий.   

Бүр эхлээд долларыг хар цагаан өнгөөр хэвлэдэг байжээ. 1929 онд л ногоон өнгөтэй болсон байна. Ногоон өнгө гадны нөлөөлөлд харьцангуй тэсвэртэйн дээр  сэтгэл зүйн хувьд мөнгөнд итгэх болон өөдрөг санаа бодол төрүүлдэг учраас түүнийг сонгосон биз ээ. Сүүлийн жилүүдэд долларын дэвсгэртүүд  шар, ягаан аястай шинэ өнгөтэй болжээ. АНУ-ын Засгийн газар долларыг хуурамчаар үйлдэхээс сэргийлж дэвсгэртүүдийн дизайныг 7-10 жилд өөрчилж байхаар төлөвлөж байна. Одоо нийт мөнгөн тэмдэгтийн  хоёрны гурваас илүү нь /бараг 700 тэрбум/ АНУ-аас гадна гүйлгээнд байна.    Канад, Австрали, Шинэ Зеланд, Либери, Зимбабве, Бруней, Сингапур, Барбадос, Гайана, Тринидад Тобаго, Ямайка, Баруун Самао, Белиза, Фижи, Бермудын арлуудын мөнгөний нэгж бас доллар нэртэй.    1907-1949 онд Хятадын мөнгөн зоосыг доллар гэдэг байжээ.   

Доллартай холбогдох сонирхолтой баримт
-Долларыг урагдаж хэрэгцээнээс гаргах хүртэл 4 мянган удаа нугачих шаардлагатай.
-Тавьт, зуутын дэвсгэртийг гүйлгээнд 8 хүртэл жил ашигладаг.
-20 долларын дэвсгэртийг ойролцоогоор 2 жил гүйлгээнд байлгадаг.
-Тавтын дэвсгэртийн “амьдрах хугацаа” 15 орчим сар.
-Нэгтийн дэвсгэртийн “дундаж нас” 18 сар ажээ.
« Last Edit: 2013.04.09 12:48 by serdaram »

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: USA history.....
« Reply #8 on: 2013.04.09 12:51 »
ТУСГААР ТОГТНОЛЫН ТУНХАГЛАЛ (United States Declaration of Independence)

Бяцхан өмнөтгөл
Манайхан АНУ-ын Үндсэн Хуулийг л голдуу яриад байдаг болохоос биш, түүнээс 11 жилийн өмнө гарч үзэл санааных нь эх болсон энэ Тунхаглалыг бараг мэддэггүй, ярьдаггүй. 1776 оны 7 дугаар сарын 4-нд Хойт Америк дахь британийн колониуд Пенсильвани мужийн Филадельфид болсон Тивийн (Америк) хоёрдугаар конгресс дээр Их Британиас тусгаар тогтнохоо зарласан түүхэн баримт бичиг болно. Америкийн Нэгдсэн Улс гэсэн нэрийг албан ёсоор анх удаа хэрэглэсэн ба энэ өдөр АНУ-ын Тусгаар Тогтнолын өдөр болсон юм. Тунхаглалын төслийг Томас Жефферсон, Жон Адамс, Бенжамин Франклин, Рожер Шерман, Роберт Ливингстон нарын 5 хүнтэй комисст даалгасан боловч Томас Жефферсон голлох бүрэн эрхтэйгээр 17 өдөрт багтаан зохиожээ. Тунхаглалд Конгрессын ерөнхийлөгч Хэнкок, нарийн бичгийн дарга Томас нар гарын үсэг зуран баталгаажуулан нийтдээ 56 хүн гарын үсэг зурсан байдаг. Хамгийн инээдэмтэй нь тэдний нэлээд нь худалдаа болон контрабанд хийдэг гэж анкетаа бөглөсөн байдаг юм байна. Харин Нью-Йоркын төлөөлөгч бүрэн эрхгүйгээсээ хоцорсон бөгөөд хожим нь гарын үсгээ зуржээ.
АМЕРИКИЙН ТУСГААР ТОГТНОЛЫН ТУНХАГЛАЛ 1776 оны 7 дугаар сарын 4.
Америкийн Нэгдсэн арван гурван Штат санал нэгтэй батлав.

Үйл явдлын явцад аль нэгэн ард түмэн бусад ард түмэнтэй холбож буй улс төрийн зангилааг тайлж, дэлхийн бусад улс гүрнүүдийн дунд бие даасан, тэгш эрхтэй байх байр суурь эзлэх байгалийн болон түүнийг Бүтээгчийн хууль ёсны эрхтэй бөгөөд хүн төрөлхтний үзэл бодолд хүндэтгэлтэй хандах явдал ингэж салан тусгаарлахад хүргэж буй шалтгаанаа тайлбарлахыг түүнээс шаардаж байна.
Бид бүх хүмүүс түүнийг Бүтээгчээс заяан өгсөн тодорхой салшгүй тэгш эрх, түүний дотор амьдрал, эрх чөлөө, аз жаргалд тэмүүлэх эрхтэй гэх илт үнэнийг иш үндэс болгож байна. Эдгээр эрхээ хангахын тулд хүмүүс удирдан буй хүмүүсийн зөвшөөрлөөр хууль ёсныхоо бүрэн эрхийг шавхан олдог засгийн газруудыг байгуулдаг билээ. Хэрэв засгийн газрын аль нэгэн хэлбэр эдгээр зорилгод өөрт нь хөнөөлтэй болсон тохиолдолд ард түмэн түүнийг өөрчлөх буюу цуцлан тарааж, хүмүүсийн аюулгүй байдал, аз жаргалыг хамгийн сайн хангаж чадна хэмээн өөрсдөө төсөөлж буй эрх мэдлийн зохион байгуулалтын хэлбэр, ийм зарчмуудад үндэслэсэн шинэ засгийн газар байгуулах эрхтэй.
Хэрсүү ухаанаар бол эртээс чинагш тогтсон засгийн газрыг чухал бус, цаг зуурын нөхцөл байдлын улмаас өөрчлөхгүй байх нь мэдээж, улмаар өнгөрсөн үеийн бүх туршлага хүмүүс дасал болсон засаглалын хэлбэрийг цуцлах эрхээ ашиглах гэхээсээ илүүтэйгээр гэм нүглийг нь тэвчээр алдрах хүртлээ тэсэн өнгөрөөх зуршилтайг нотолж байна. Гэхдээ хэрвээ нэг л зорилгод мөнхөд захируулах гэсэн гэмт хэрэг хүчирхийллийн урт цуваа ард түмнийг хязгааргүй дарангуйлалд (деспотизм-Д.Г) хүчээр захируулах хорт санаатайг нь гэрчилж байвал ийм засгийн газрыг түлхэн унагаж, ирээдүйн аюулгүй байдалдаа шинэ баталгаа бий болгох нь ард түмний эрх бөгөөд үүрэг болно.
Эдгээр колониуд удаан хугацаанд тэвчээр гаргасан, зөвхөн зайлшгүй нөхцөл байдал тэднээс засгийн газрынхаа өмнөх системийг өөрчлөхийг албадаж байна. Одоо хаанчилж буй Их Британийн хааны засаглалын түүх бол хязгааргүй дарангуйлал тогтоох шууд зорилго бүхий тоолж баршгүй шударга бус явдал, хүчирхийллийн цуглуулга мөн. Дээр хэлснээ нотлохын тулд бүх хүн төрөлхтний алагчлалгүй шударга шүүхэд дараах баримтыг дэлгэж байна.
Тэрбээр (Английн хаан болон засгийн газрыг хэлж байна-Д.Г) нийтийн сайн сайханд амин чухал бөгөөд зайлшгүй хуулиудад зөвшөөрөл өгөхөөс удаа дараа татгалзсан.
Тэрбээр губернаторууддаа хойшлуулшгүй, нэн чухал хуулиудыг хэрэгжүүлэхийг (явуулах) хориглож, тэдгээрийн үйлдлийг хааны зөвшөөрөл автал хойш тавихаар үл барам тэдгээрийг ямар аргаар зогсоосноо хүртэл ямар ч анхаарал тавилгүй сүржигнэн орхидог.
Тэрбээр өргөн уудам тойргуудын хүн амын амьдралд чухал бусад хуулиудыг тэр нь легистратур (хууль тогтоох байгууллага-Д.Г) дахь төлөөлллийн эрхээсээ, өөрөөр хэлбэл түүний хувьд үнэ цэнэгүй, зөвхөн дарангуйлагчийн хувьд аюултай эрхээсээ татгалзсан нөхцөлд л хэрэгжүүлэхийг зөвшөөрдөг.
Тэрбээр өөрийнх нь санал болгож буй бодлогыг туйлдуулан ядрааж хүчээр зөвшөөрүүлэх цорын ганц зорилгоор хууль тогтоох байгууллагуудыг албан ёсны баримт бичиг хадгалах газраас хол орших дасаж дадаагүй, тохиромжгүй газар хуралдуулдаг.
Тэрбээр өөрийнх нь ард түмний эрхэд халдсан явдлыг нь эрэлхэг бөгөөд хатуу сөрөн зогсогч төлөөлөгчдийн танхимийг нэг бус удаа тарааж байсан.
Тэрбээр ийнхүү тараасныхаа дараа удаан хугацаагаар өөр депутатуудыг сонгохоос татгалзаж, үүний улмаас мөн чанараараа устгагдашгүй хууль тогтоох бүрэн эрхийн хэрэгжилтийг ард түмэнд бүхэлд нь буцаасан, энэ үед штат гадаад довтолгооноос ч, дотоод эмх замбараагүй байдлаас ч урган гарсан бүхий л аюулд нэрвэгдэж байсан.
Тэрбээр эдгээр штатуудын суурьшилд саад хийхийг оролдож, энэ шалтгааны улмаас гадаад хүнийг өөриймшүүлэх хуулийг үгүйсгэж, цагаачлалыг дэмжихэд чиглэгдсэн бусад хуулиудыг гаргахаас татгалзсан ба түүнчлэн шинэ ногдол газар олгох ажлыг хүндрүүлсэн.
Тэрбээр хууль зүйг хэрэгжүүлэхэд саад хийж, шүүх эрх мэдлийн байгууллагын тухай гаргасан хуулинд зөвшөөрөл өгөхөөс татгалзсан.
Тэрбээр шүүгчдийн албан тушаал хаших хугацаа, түүнчлэн тэдний цалин хөлсний хэмжээг тодорхойлох замаар тэднийг зөвхөн өөрийн хүсэл зоригоос хамааралтай болгосон.
Тэрбээр асар олон шинэ албан тушаал бий болгож, ард түмнийг шахан хавчих, тэднийг оршихуйн хэрэгслээс нь салгахын тулд бидэн рүү тоо томшгүй олон түшмэдүүдийг илгээсэн.
Тэрбээр тайван цагт манай легислатурын зөвшөөрөлгүйгээр манайд байнгын арми байлгадаг.
Тэрбээр цэргийн эрх мэдлийг бие даасан, иргэний эрх мэдэлтэй харьцуулахад хамаагүй илүү болгон хувиргахыг эрмэлздэг.
Тэрбээр манай үндсэн хуульд харш (английн хуулийг хэлж байна-Д.Г.), манай хуулиар хүлээн зөвшөөрөөгүй хууль ёсонд биднийг захируулахын тулд бусад хүмүүстэй нэгдэж, хууль ёс ба биднийг захирахад тэмүүлж буй тэдний хуулийн актуудыг баталж:
- манай зэвсэгт хүчний томоохон нэгтгэлүүдийг задалж байна;
- штатуудын оршин суугчдыг алсан цэргийнхийг чөлөөлөх гэж зөвхөн шийтгэсэн дүр үзүүлэхээс өөр юмгүй шүүх ажиллагаа явуулж байна;
-дэлхийн бусад хэсгүүдтэй хийх манай худалдааг зогсоож байна;
- бидний зөвшөөрөлгүйгээр бидэнд татвар ногдуулж байна;
- шүүхийн олон хэрэгт биднийг тангарагтны шүүхийн давуу талыг ашиглах боломжгүй болгож байна;
- колонийн оршин суугчдын гэмт хэргийг тэнд шүүх зорилгоор далай давуулан дамжуулан илгээж байна;
- хөрш мужуудад английн хуулийн чөлөөт системийг халах замаар тэдгээрт дарангуй засаглал тогтоож, ийм маягаар түүний хил заагийг нэмэх замаар манай мужуудыг ийм харгис засаглал тогтоох нэгэн жишээ, бэлэн хэрэгсэл болгож байна.
- бидний өргөн барьсан хартийг татаж, бидэнд хамгийн ашигтай хууль болон манай засаглалын хэлбэрийн язгуур өөрчлөлтийг таягдан хаяж байна;
-манай легислатурын үйл ажиллагааг зогсоож, бүхий л тохиолдолд бидний хууль тогтоох бүрэн эрхийг өөртөө авч дураар дургиж байна.
Тэрбээр биднийг хамгаалахгүй гэдгээ зарлан, бидний эсрэг дайн эхлэж колонийн удирдлагаас татгалзаж байна.
Тэрбээр биднийг далайд дээрэмдэж, манай эргийг хоосолж, манай хотуудыг шатааж, манай хүмүүсийг алж талж байна.
Тэрбээр эдүгээ биднийг бүр мөсөн хөнөөх, үгүйрүүлэх, дарлал тогтоох гэж гадаадын хөлсний томоохон армийг бидэн рүү илгээж байгаа нь харгислал, итгэл эвдсэн баримтаараа хамгийн бүдүүлэг үед ч байж болохооргүй, соёлжсон үндэстний тэргүүний хувьд огт үл тохирох явдал болохыг харуулж байна.
Тэрбээр задгай далайд манай иргэдийг олзлон авч өөрийн эх орны эсрэг байлдах, өөрийн нөхдийг алж хядах, эсвэл тэдний гарт өөрөө үхэхийг албадаж байна.
Тэрбээр биднийг дотоод үймээнд хатгаж манай хил орчмын газрууд дахь иргэдүүдийг дайн явуулахдаа хүмүүсийн нас, хүйс, гэр бүлийн байдлаас нь үл хамааран алж хядахыг зөвшөөрсөн дүрэмтэй өрөвдөх сэтгэлгүй зэрлэг-индианчуудыг турхирахыг оролдож байна.
Эдгээр хавчлагын хариуд бид эрхээ сэргээлгэх хүсэлтийг хамгийн хүлээцтэй өнгө аястай айлтгал бичгээр (петици) тухай бүр өгч байсан: гэвч бидний айлтгал бичгийг зөвхөн шинэ шударга бус байдал дагалдаж байна.
Дарангуйлагчид (тиран) хэвшмэл бүхий л шинжийг агуулсан араншинтай Хаан чөлөөт ард түмнийг захирагч байж болохгүй.
Үүнтэй нэгэн адил хэмжээгээр бид манай британийн ахан дүүсээ анхааралгүй үлдээгээгүй. Бид цаг үргэлжид тэдний парламентаас манай хууль ёсыг хууль бусаар захирах оролдлогоо орхихыг сануулж ирсэн. Бид дүрвэн гарч, энд суурьших болсон шалтгаанаа тэдэнд сануулсаар ирсэн. Бид тэдний шударга ёс, өгөөмөр сэтгэлийн төрөлх мэдрэмжийг дуудаж, цусан холбооныхоо төлөө бидний энэхүү холбоо, харилцааг гарцаагүй тасрахад хүргэх энэхүү хавчлагыг болиулаач гэж мөргөн гуйсан. Тэд ч гэсэн бидний шударга ёс, цусан холбооны дуу хоолойд дүлий дүмбэ хандсан.
Ийм учраас бид хуваагдал эргэн буцалтгүй гэдгийг арга буюу хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд бид цаашдаа тэднийг хүн төрөлхтний бусад хэсгийн адилаар дайны үед дайсан, энх тайван үед нөхөр гэж үзэх болно.
Ийм учраас нийтийн Конгресст хуран цугларсан Америкийн Нэгдсэн Улсын төлөөлөгчид бид манай шударга Бүхнээс дээд хүсэл эрмэлзлэлийг батлахад уриалж, эдгээр колонийн сайн санаат ард түмний нэрийн өмнөөс болон тэдний олгосон бүрэн эрхийн дагуу эдгээр нэгдсэн колониуд нь эрх чөлөөт, тусгаар тогтносон штатууд байх эрхтэй, тэд британий титмийн аливаа хамаарлаас чөлөөлөгдсөн, түүнтэй болон Британийн улсын хооронд улс төрийн холбоо харилцаагаа бүрэн таслах ёстой, тэд эрх чөлөөт, тусгаар тогтносон улсын (штатын-Д.Г) хувьд дайн зарлах, энхийн гэрээ байгуулах, аливаа холбоонд элсэх, худалдаа эрхлэх зэрэг тусгаар тогтносон эрх бүхий улсын адилаар бусад дурын үйлдэл хийх эрхтэй гэдгийг ёслол төгөлдөр тэмдэглэж зарлан тунхаглаж байна.
Бид энэхүү Тунхаглалыг өөрсдийн амьдрал, өөрсдийн эд хөрөнгө, өөрсдийн бохирдоогүй нэр хүндээрээ дэмжинэ хэмээн Бурхны Гэгээн мэлмийн ивээлд байгаа гэсэн бат итгэлтэйгээр бие биедээ тангараглаж байна.
Орчуулсан: Судлаач Д.Ганхуяг  http://ganaa.mn/2012/02/16/wyhnlsdf/
« Last Edit: 2013.04.09 12:54 by serdaram »

Offline Yondoo123

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 47
  • no pressure, no diamonds
Re: USA history.....
« Reply #9 on: 2013.04.13 17:02 »
endees bichj bolhuu lektsee bgshaa
hicheel zutgel gargahkuigeer amijiltand hurehkui