Author Topic: ONII SHILDEG 10 NOM - 2007/12/15 21:32  (Read 12436 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
ONII SHILDEG 10 NOM - 2007/12/15 21:32
« on: 2008.06.09 19:28 »
Бестселлер-2007” оны шилдэг ном шалгаруулах ёслол “Интерном” номын их дэлгүүрт өчигдөр боллоо.Монголд анх удаа зохион байгуулж байгаа энэ үйл ажил­лагаанд БСШУЯ-ны соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Дагвадорж, хэв­лэлийн “Жиком пресс” компа­нийн захирал Д.Ганболд, “Бо­лор цом”-ын эзэн, модернист яруу найрагч Б.Галсансүх нарын олны танил хүмүүс хүрэлцэн иржээ. [b:ddb691bce5]“Шилдгийн шилдэг бестселлер”-ээр 90 гаруй мянган үг хэллэг, 135 мянган орчуулга багтаасан “Оксфорд-Монсудар” англи, монгол толь бичиг[/b:ddb691bce5] шалгарсан бол “Амжилтын шилдэг бест­селлер”-ээр психотроникийн хүрээлэнгээс эрхлэн гарга­сан [b:ddb691bce5]Стивен Ковейн “Бүтээмж өндөртэй хүний долоон да­дал” [/b:ddb691bce5]ном тодорчээ.“Монгол уламжлал” академийн ерөн­хийлөгч, зохиолч Л.Дашням гуай “Монголчууд хэлтэй бол хөлтэй гэж ярьдаг. Оксфорд-Монсудар толь хэл сурах хүнд хөл байтугай жигүүр ургуулна” гэж хэлсэн юм. [b:ddb691bce5]Хамгийн богино хугацаанд амжилт олсон номоор “Өд­рийн сонин”-ы нэгдүгээр ор­логч эрхлэгч, МЗЭ-ийн шаг­налт зохиолч Б.Цэнддоогийн “Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэл­чин” ном тэргүүлсэн байна.[/b:ddb691bce5] Төр нь иргэдээ шөнө хөнжилд унтаж байна уу, дээлээ нөм­рөн хэвтэж үү гэдгийг хүртэл хянаж байсан үеийн зугаатай түүх, наргиантай баримтаас бүтсэн энэ бүтээлээ зохиогч “Эх түүхтэйгээ инээмсэглэн байж танилцах явдал” гэж дүгнэжээ. Шилдэг маркетинг­тай бестселлерээр Монголын утга зохиол судлалын тэр­гүүн, профессор [b:ddb691bce5]Д.Гүн-Үйл­сийн “Англи хэлийг алхам алхмаар”[/b:ddb691bce5] цувралууд, манлай­лагч бестселлерээр [b:ddb691bce5]Ц.Баа­тар­хүүгийн “Ажил хэргийн гурвалжин”[/b:ddb691bce5] номууд шалгар­лаа. Олны хүртээл болсон хэмээх шалгаруулалтад зо­хиогч [b:ddb691bce5]Ц.Оюунгэрэлийн оюу­тан залууст зориулсан “Аме­рикт суралцсан тэмдэглэл” гарын авлага, “Сонгодог бэл­гийн бестселлер”-ээр АНУ-ын тэргүүн хатагтай асан Хил­лари Клинтоны “Миний амьд­ралын түүх” ном тус тус то­дор­чээ.[/b:ddb691bce5]Хатагтай Ц.Оюун­гэрэл “Америкт хөглөсөн хувийн намтар, долоон бул­чирхайгаа тоочиж бичсэн ном маань ийм амжилтад хүрнэ гэж төсөөлсөнгүй” хэ­мээн өгүүлж байсан. “Хүүх­дийн шилдэг бестселлер” номинацид “Монсудар” хэв­лэлийн газраас эрхлэн гар­гасан “Гайхамшигт нүд” танин мэдэхүйн найман цуврал оржээ. “Шинжлэх ухааны нээлтүүд”, “Хорхой шавьж”, “Үлэг гүрвэл”, “Далайн дээ­рэмчин”, “Хүний бие”, “Цай­зууд ба рыцариуд”, “Дэлхий”, “Цаг агаар” зэрэг хүүхэд залуусын оюуны хүрээг тэлэх эдгээр цувралыг эцэг эх, багш нар ч их уншсан байна. Цаст Түвдийн эрдэмтэн мэргэдийн оройн чимэг, гурван ертөн­цийн амьтан бүгдийг гэгээ­рүүлэгч багш хэмээх Богд Зонховын туурвисан “Бодь мөрийн зэрэг” сургаалын бүтээл “Хамгийн хүндэтгэл­тэй бестселлер”-ээр тодорч айл гэрийн шүтээнд залагдав. XIҮ зуунд мэндэлсэн дорно дахины их мэргэний эл бү­тээлийг “Нэпко паблишн” хэвлэлийн газраас хэвлэжээ. Инээдтэй ч гэмээр нэг зүйл нь хөтлөгч бүсгүйн “Зохиолч Богд Зонхов та тайзнаа гарч ирж шагналаа авна уу” гэсэн андуурал номын хорхойт­нуудад мартахын аргагүй хөгжөөнтэй дурсамж үлдээв.Энэ оны хамгийн их шуугиан тарьсан бүтээлээр зохиолч Д.Энхболдын “Казиног ном­хотгосон түүх” хэмээх АНУ-д амьдарч буй монгол залуу­гийн бодит амьдралаас сэдэв­лэж бичсэн роман нэрлэгдэв. Харийн нутагт аж төрж уран бүтээлээ туурвиж буй түүний шагналыг охин Э.Мягмар­сүрэн нь гардаж авсан юм. Шилдэг арван номын өргөмж­лөлийг гардуулсны дараа “Монголын лектор төв”-өөс “Оны онцлох гурван ном”-оор доктор Б.Батчулуун, Ц.Ням­сүрэн нарын орчуулсан “Өр­нийн мэргэн ухаан”, сэтгүүлч О.Чинзориг, Ж.Батсүх нарын хамтран бичсэн “Монголын авьяаслаг бизнесменүүдийн нууц”, зохиолч Б.Шүүдэрцэ­цэгийн “Шүрэн бугуйвч” туу­жийг тодруулснаа зарласан билээ.