Author Topic: Жинхэнэ удирдагч гэж хэн бэ? - 2008/0  (Read 12931 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
“Залгамжлагч” холбооноос зохион байгуулсан “Жинхэнэ удирдагч” лекторын тэмцээний дэд байрын эзэн Л.Цэлмэгсайханы илтгэлийг толилуулъя. [b:4a667bdfec]"Удирдагч хvний нvд 2 гараас ч их юм хийж чадна"[/b:4a667bdfec]  Бенжамин Франклин Удирдагч!!! Энэ vгийг” сонссон хэний ч сэтгэлд 1 л сvрдмээр бас бахархмаар сэтгэгдэл тєрж буй за. Аль ч нийгэм улс vндэстэн, ер нь нийт хvн тєрєлхтнийг удирдан-жолоодож явдаг жинхэнэ удирдагч байдаг.Гэхдээ “ Эрх барих амархан удирдах хэцvv”хэмээн Германы их соён гэгээрvvлэгч Гёте хэлсэнчлэн хvн бvр удирдагч болдоггvй. Тvvхийн хvрдийг эргvvлэх сод билэг удирдагч хvмvvнээ тухайн цаг vе.нь єєрєє тєрvvлдэг жамтай. Иймдээ ч удирдагч хvн гэдэг маань цаанаасаа тєлєвлєгєєтэй бурхнаас заяатай ажгуу. Цаг хугацаа хэмээх vнэний шалгуураар дэнслэгдэж хvн тєрєлхтний тvvхэнд нэрээ мєнхєлж чадсан удирдагчид цєєнгvй.Гэхдээ тэдний дундаас удирдах арга барилыг тєгс эзэмшсэн ЖИНХЭНЭ УДИРДАГЧ нь хэд билээ!!! Єнєєдєр монголчуудын амаар дvvрэн наук буюу шинжлэх ухаан байна.Гэтэл ємнєх таваг нь юу ч vгvй хоосон байна. Бид тэр тавгийг хоолтой байлгах ёстой. Єнєєдєр Монголчууд бид их ярьдаг шигээ ихийг хийж бvтээх ёстой, Ийм учраас энэхvv илтгэлдээ шинжлэх ухааны онолын болоод практик ач холбогдлыг тусгаж єгєхийг зорилоо, Илтгэл бичих vндэсАливаа улс орныг жолоодох удирдагч байх хэрэгтэй, Монгол улсын Ирээдvйн удирдагчийг бэлтгэхийн тулд мэтгэлцээн маргаан.чєлєєт бvтээлч шvvмжпэл єрнvvлэх зайлшгvй хэрэгтэй, Иймээс дээрхид єєрийн vзэл бодлоо дэвшvvлзх vvднээс энэхvv илтгэлээ бичсэн болно , [b:4a667bdfec]Илтгэлийн зорилго[/b:4a667bdfec]Єнєєдєр монголд жинхэнэ удирдагч байна уу? Жинхэнэ удирдагчийг бэлтгэхэд юу юуг анхаарах вэ? Гэсэн асуултуудад хариулт єгч, жинхэнэ удирдагчийн шинж чанарыг тодотгохыг зорьсон болно[b:4a667bdfec]Илтгэлийн аЧ холбогдол[/b:4a667bdfec]Онолын ач холбогдол: Сурагч, vе тэнгийнхэн та бvхний мэдлэгийн бага ч болов мэдээлэл єгєх, удирдах урлаг, удирдагчийн талаарх vзэл , бодлыг тань тэлэхэд онолын ач холбогдол оршино. Практик ач холбогдол: Сурагч, vе тэнгийнхэн маань удирдах урлаг, удирдагчийн талаарх мэдлэгтэй болсноор єєрєє єєртєє дvгнэлттэй хандаж, хувийн зохион байгуулалт сайжирч, мєн алхам дутамдаа удирдах арга барилд суралцахад єчvvхэн ч атугай дагаж мєрдєх vзэл тєлєвшvvлэхэд практикийн ач холбогдол оршино.[b:4a667bdfec]Yндсэн хэсэг[/b:4a667bdfec]Ард олны эрх мэдлийн доор аж тєрєх л надад юу юунаас эрхэм. Эртний их сэтгэгч СолонМанай дэлхий дээр амьдрал бий болж, хvм тєрєлхтєн vvссэн цагаас хvн хvнээ удирдан жолоодох урлаг хийгээд тvvнийг бvтээлчээр хэрэгжvvлэх удирдагчид нь бэлтгэгдсээр иржээ. Удирдагч гэж ярихын ємнє удирдагч гэж хэн болох, хэзээ vvссэн талаар тодруулюу. Удирдагч гэдэг нэр томъёог МЭЄ 232 онд Грекийн эрдэмтэн Мосе анх дэвшvvлж байсан бєгєєд энэ талаар МЭЄ 230 онд хуралдсан Грек эрдэмтдийн цуглаан дээр хоёр эрдэмтэн энэхvv саналыг дэмжиж удирдагчын дараах шинж чанаруудыг гаргажээ.Yvнд:[b:4a667bdfec]1 Бодох2. Тєлєвлєх3. Удирдах[/b:4a667bdfec]Удирдагч гэдэг нь тєрийн ч, эдийн засгийн ч , нийгмийн ч ер нь аль ч салбарт удирдах урлагийг хийх хvнийг хзлнэ. Тd: Ерєнхийдєє удирдах урлаг нь иргэдийн 1 хэсгээс боломжийнх нь хэрээр аль боломжтойг нь авч нєгєє хэсэгт єгєхєд оршино хэмээн их гvн ухаанч Вольтер хэлсэн байдаг.Удирдагч нь бусад хvмvvст vргэлж хэрэгтэй байдаг хvн гэж хэлсэнчлэн удирдагчгvйгээр дээшилж тодорсон ард тvмний тухай тvvхэнд vгvй бєгєєд харин эсрэгээрээ сайн удирдагчаас бvхий л зvйл шалтгаалж байсан. Аливаа нэг тєр ялзран доройтсоны улмаас удирдагчид гарч ирдэг нийтлэг шинж чанартай. “Шатны хамгийн дээд гишгvvр дээр олон хvн шуугилдаад л байдаг, харин хэн ч бууж ирдэггvй” гэж эртний хятадын vгэнд хэлсэнчлэн хvн бvр удирдагч байж болохгvй. Удирдагч нь тухайн цаг vе, тухайн орчинд ганц л байх ёстой. Єнгєрсєн vеийн удирдагчдын дvр тєрхийг хvний Нийгмийн хєгжлийн явцтай нь холбон авч vзвэл зохилтой.1. Хvй нэгдлийн vе буюу манай эриний ємнєх vед хvмvvс овгийн зохион байгуулалттай байсан. Араатан амьтдын сvргийн дотор аль хvчтэй нь сvргийн толгойлогч болдог шиг тэр vед овог дотроо хамгийн хvчтэй, биеийн хєгжил сайтай нь удирдагч болж байсан.2. Дундад зууны vед аль их хєрєнгє мєнгє.эд баялагтай нь эрх мэдэл удирдлагыг хvчээр гартаа авч удирдагч болж байсан. Тоффлерийн “Эрх мэдлийн шилжилт” номонд:” Эрх мэдэл , удирдлагыг олж ирдэг vндсэн 3 хэрэгслийг мєнгє зэвсэг мэдээлэл” гэсэн байсан нь дээрхийн нотолгоо мэт. Гэхдээ энэ vед хараахан мэдээллийн vнэ цэнэ тодроогvй байсан.3. Орчин vед оюун ухаан, мэдлэг боловсрол, унаган давуу талтай, удирдах авьяастай хvмvvс удирдагч болон тодорч нийгмийн хєгжлийг жолоодож явна.Ийнхvv єнгєрсєн тvvхээ шинжлэн харж, ирээдvйгээ тєсєєлєн бодохын зуур жинхэнэ удирдагч гэж чухам хэн юм бэ? Жинхэнэ удирдагч байсан уу? гэх бодол єєрийн эрхгvй тєрнє.Эртний Хятадын гvн ухаанч, философич Ли Эр / Лаоз/: “[b:4a667bdfec]Хэрэв хvмvvс чиний араас дагаасай гэж хvсч байвал єєрєє тэдний араас яв[/b:4a667bdfec]” гэж хэлсэнчлэн жинхэнэ удирдагч хvн гэдэг нь ард олныхоо амьдралаар нь амьдарч, зовлонгоор нь зовж, жаргалаар нь жаргаж тэдэнтэйгээ нэгэн бvл болж чаддаг хvмvvнийг хэлнэ. Илтгэгч миний бодлоор тєв Азийн элгэн цээжин дээр нvvдэллэн орших Монгол хэмээх энэ нvvдэлчин малчин удмаас тєрєн гарсан дэлхийн хэмжээний их удирдагч бол Далай их эзэн богд Чингис юм.Чингис хаан тvvний хєвгvvдийн байлдан дагуулал нь дэлхийн бусад улсуудын удирдахуйн тєв тєрт улсыг тєвхнvvлж єгсєн. Хvн тєрєлхтєний тvvхэнд 13-14 зуун бvхэлдээ “Чингисийн монголын зуун” байлаа. Тэр тvvхэн цаг vе монголыг мэдэрч монголоор амьсгалж байсан юм.Чингис Тиймээ!! Энэ нэрийг сонсоод дэлхий чичирч байсан тэр зуунуудыг тvvх мартаагvй байхад єнєєдєр бид мартах учиргvй.Монголын удирдахуйн урлагийн бас нэгэн чухал єв нь эх хvн, эмэгтэй хvнийг хvндэтгэн, залгамж хойч vеэ хvмvvжvvлж чаддаг зарчмыг ямагт эрхэмлэн ирсэн бєгєєд бvсгvй хvний мяндсан ухааныг тєрд ашиглах эрдмийг нилээд тєгс эзэмшсэн байсан нъ Мандухай сэцэн хатны тvvхэн их хэргээр илэрсэн буй за. Удирдагч хvн єєрийн гэсэн удирдахуйн арга барилтай байх бєгєєд иймээс ч илтгэгч миний бие жинхэнэ удирдагч хvний1. Удирдахуйн арга барил ур чадвар/гадаад /2. Удирдагчийн мєн чанар /дотоод сэтгэл / гэсэн асуудлуудыг дэлгэрvvлэн авч vзлээ.Удирдагчийн ур чадвар /гадаад/ Монголын эртний хаан Атилла нь дараах зарчмуудыг удирдах урлагтаа ашиглаж байжээ. Yvнд;[b:4a667bdfec]1) Хvний чин vнэнч чанарыг эрхэмлэх2) Эр зоригийг эрхэмлэх3) Эрхэмлэх хvсэл эрмэлзэлтэй хvн амжилтанд хvрдэг4) Сэтгэлийн тэнхээтэй5) Биеийн тэнхээтэй6) Хvнд жинхэнэ ёсоор хvндлэг-дэж чаддаг7) Эрс шийдэмгийАливааг урьдчилан хардаг9) Цагийг vнэлж чаддаг10) Єрсєлдєгчєє vнэлж чаддаг -11) Єєрєє єєртєє итгэлтэй12) Аливаад эхнээс нь тооцоотой хандаж чаддаг13) Хариуцлагаа гvнээ ухамсарладаг14) Зорьсон зорилгоосоо няцдаггvй15) Итгэл найдвар даадаг16) Нємєр нєєлєгтэй, тvшигтэй17) Бусдыг байлдан дагуулах[/b:4a667bdfec]зэрэг тvvний энэхvv удирдахуйн ур чадваруудыг Чингис хаан бишрэн шvтэж, єєрийн vйл ажиллагаандаа бvтээлчээр хослуулан хэрэглэж байсан юм. Эндээс харахад одоогийн орчин нєхцєлд жинхэнэ удирдагч хvн дээрх чадваруудыг эзэмшсэн байхад илvvдэхгvй буй за.[b:4a667bdfec]Удирдагчийн мєн чанар /дотоод сэтгэл![/b:4a667bdfec]Хvн гэдэг єєрєє зvрх сэтгэлийн амьтан юм. Иймээс ч хvний амьдралын их багш болбоос хvний дотоод сэтгэл юм. Удирдагч хvн гэдэг зvрх сэтгэл, дотоод хvнээ vргэлж чагнаж байх ёстой. Удирдагч хvний дотоод сэтгэлд дараах эрхэм шинжvvд ямагт байх ёстой юм.1) Удирдагч хvний хамгийн эрхэм чанар болбоос [b:4a667bdfec]“ЄЄРИЙГЄЄ БУСДЫН ТЄЛЄЄ ЗОРИУЛАХ”. [/b:4a667bdfec]Єєрєєр хэлбэл удирдагч хvний амьдрал єрєєлийн тєлєє єєрийгєє залж зориулахад оршино.Энэ утгаараа удирдагч байна гэдэг “Єєрийгєє ялж гарах аугаа их сорилт юм”. Учир нь БИ гэж бодохоосоо илvv ТЭД гэж бодож, тэдний тєлєє шаналж, тэдний тєлєє амьдрах ухамсарт замаар замнадаг.2) Жинхэнэ удирдагч хvн гэдэг єєртєє хэн бvхэн хvлээн зєвшєєрсєн бодит нэр хvндийг бий болгох ёстой. Хvний олон талт vйл ажиллагаанаас илэрсэн сайн талуудын vндсэн дээр бий болсон итгэл хvндлэлийг нэр хvнд гэнэ. Нэр хvнд бvрэлдэн тогтох vндсэн зам нь удирдагч хvн ард тvмнийхээ тєлєє амь биеэ хайхралгvй зvтгэх явдал юм.Алдар нэрийг олж авах хэцvvОлж аваад хадгалах бvр хэцvv гэсэнчлэн удирдагч хvн єєрийн нэр тєрєє ямагт хvндэтгэн хайрлах ёстой.3) Хvн удирдана гэдэг vндсэндээ хvний зvрх сэтгэлийг таньж мэдэх, тvvнийг эзэмдэх урлаг юм. Єєрєєр хэлбэл удирдагч хvний, бусдын зvрх сэтгэлийг харж таньж чаддаг билгийн нvд нь хурц байх ёстой. Биеийг нь хураах гэвэл Сэтгэлийг нь тат Сэтгэлийг нь татвал бие нь хаа холдох вэ? хэмээн Эзэн богд Чингис хэлжээ. Хvний сэтгэлийг хураах хамгийн сайн эрдэм бол удирдаж буй хvнийхээ сэтгэлийг ойлгох. Ингэхийн тулд хэлж буй бvхнийг нь сонсч, хvсч буй бvхнийг нь мэдэрч тvvнтэй нийцvvлж шийдвэр гаргах юм.4) Удирдагч хvний сэтгэл, сэтгэлгээ гэдэг vргэлж залуу, шинэлэг байх ёстой. Ийм ч учраас “Улиг домог болсон хэв шинжит зvйлсийг vгээрээ ч, vйл ажлаараа ч тойр ч бай”!!! хэмээн эртний их сэтгэгч Пифагор хэлсэн бизээ.5) Удирдагч хvний онцлог шинж нь хэр зэрэг зарчимлаг амьдарснаар тодорхойлогдоно. Иймээс жинхэнэ удирдагч хvн єєрийн удирдахуйн философи, амьдралын зарчимтай байх ёстой.Жишээ: Чингис хааны удирдахуйн гол философи нь “ Хvчтэй байх явдал бєгєєд би чамайг няц дарна. Тэгээгvй цагт чи намайг няц дарна. Би юу? Чи юу?” гэсэн зарчимд тулгуурлаж байжээ.6) Жинхэнэ удирдагч нь сэтгэл зvйн хувьд хамгийн хvлцэнгvй, ууч, єгєємєр байх нь тvvний амжилтын бас нэгэн тvлхvvр билээ. Жишээ: Хаан хvний 35 эрдмээс хамгийн чухал нь хайрлах эрдэм юм. Чингисийн хамгийн хатуу шийтгэл нь уучилж шийтгэх явдал байсан юм.7) Эх дэлхий маань даяарчлагдаж байна. Даяарчлалын сєрєг vр дагавраас хамгаалах, vндэсний дархлаа бий болгох гол хvчин зvйл нь эх оронч vзэл юм. Удирдагч хvнд vндэсний эх оронч vзэл зайлшгvй байх шаардлагатай.Єнєєгийн эх оронч vзэл бусдын тєлєєх гэсэн сэтгэлд тулгуурлаж байна. Гэхдээ эх оронч vзлийг vндсэрхэх vзэлтэй хэрхэвч хольж болохгvй. Тэгвэл зожигрох аюулд орно;Энэ бvх удирдах арга барилыг эзэмшиж, хvмvvний сэтгэлийн сайхныг биедээ шингээсэнээр жинхэнэ удирдагч нь хvн тєрєлхтний хамгийн сайн сайхан, шударга зvйлийн бэлэг тэмдэг болох ёстой.[b:4a667bdfec]Дvгнэлт[/b:4a667bdfec]Ухаан солиотой хvнд илд бариулах, шудрага бус хvнд эрх мэдэл олгох хоёрДvгнэж хэлэхэд жалга довны vзэлтэй Монголчуудыг чанд сахилга хууль цааз хатуу захиргаадах аргаар нэгтгэж байсан Чингисийн арга бодлого єнєєдєр ч ач холбогдлоо алдаагvйг амьдрал харуулсаар байгаа нь. Тvvнийг ямархан хэмжээний удирдагч байсныг илтгэх биз ээ.Гэхдээ их дээдэс Чингис дэлхийн амьдрах хэв маягийг тогтоож байсан тэр vеийн ,тvvх болсон алдарт нэр хvндээр Монгол орон Монголчууд бид єнєєдєр амьдарч чадахгvй. Єнєєдєр Чингис байхгvй !!! . .Тєвлєрсєн тєлєвлєгєєт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт, улс тєрийн социалист системээс ардчилсан системд шилжих шилжилтийн хvнд он жилvvдэд туйлдаа ортлоо хямарсан энэ эх орныг минь авч явах тэр жинхэнэ удирдагч хаана байна вэ?“ Аливаа боломж гарах болгонд дан ганц єєдрєг сайхан юмны тухай ярьж явдаг хvнд томоохон асуудлаар удирдах урлаг хийнэ гэж найдаж болохгvй “ хэмээн хоёр зууны тэртээд Уильям Хэзлитт хэлсэн байгаа. Єнєєдєр шинэ мянганд биднийг удирдан авч явах шинэ Чингис яагаад тєрєхгvй байна вэ. Энэ нь єнєєх л Монголын нийгэмтэй холбовол зохилтой. Yvнийг би 1 жишээн дээр авч vзьеНYБ 1960-аад оны илтгэлдээ дэлхийн хэмгийн залхуу хvмvvсийг Солонгосчууд гэж бичиж байсан. Гэтэл бид Солонгосчуудын ажилсагыг гайхдаг. Монголчууд бид vнэхээр залхуу юмуу гээд бодохоор бас биш. Манайхаас солонгост очиж ажиллаж буй хvмvvсийн ямар ажилсагийг гадныхан гайхдаг. Ингээд бодохоор энд орчин нєлєєлж байна уу гэх бодол тєрнє. Гэтэл vгvй юм.«Ерєєс манай Монголын нийгэмд хvнийг хєдєлгєх, хєгжvvлэх хєшvvрэг алга; Энэ нь 2 зvйлтэй холбоотой1. Нvvдэлчин ард тvмний амьдралын налгар назгай хэв маяг2. Хуучин социалист системийн vр дvнд бий болсон амьдын хэв маяг, бэлэнчлэх сэтгэлгээгээр тодорхойлог-дож Єнєєдєр л монгол хvн гэдэг чинь Ази ч биш, Европ ч биш зvгээр л монгол хvн болжээ. Гэхдээ дээрх дvгнэлтэнд сэтгэлээр унах хэрэггvй юм. Монгол улс ардчилсан чєлєєт зах зээл, хувийн ємч, хvний эрх, эрх чєлєє зэрэг нийт хvн тєрєлхтний зорилгоо болгосон хvмvvнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулхаар зорьж ардчилсан vндсэн хууль, тєр засаг тєвхнєж буй таатай нєхцєлд монголын шинэ vе болсон хvvхэд залуусын дотроос ирээдvйн жинхэнэ удирдагч тєрєн гарах нь лавтай. Чухам яагаад шинэ vеийнхнийг онцлон авч vзэв гэвэлМонголын ирээдvй болсон шинэ vе хуучин vе, хоёрын хоорондох сэтгэлгээний ялгаа асар их.Жишээ: Дуртай газраа хог хаядаг асуудлыг шинэ vе яаж шийдэх вэ? “Бvх газар хогын сав байрлуулна”. Тэгвэл одоогийн засаг тєр хоёр л арга хэрэглэнэ.1 Тогтоол гаргаж хог хаяхыг хориглоно.2. Хог хаях явдалтай тэмцэх дэд хороо байгуулна. Ингээд ирэхээр бид хvvхэд залуусдаа анхаарал хандуулах нь зvйтэй. 1996 оны 5-р сард УИХ-д МУ-ын хєгжлийн vзэл баримтлалыг хэлэлцэж баталсан. Энэхvv vзэл баримтлалын хоёрт заасан “улс орны хєгжлийн эх сурвалж”-ийг тодорхойлохдоо “Монгол улсын хєгжлийн эх сурвалж бол тасралтгvй хєгжиж байх бvтээлч хvч, эрдэм боловсрол, оюуны болон мэргэжлийн єндєр чадавх бvхий монгол улсын иргэд мєн.” гэжзаасан байгаа. Энэ иргэд нь хvvхэд залуучууд бид бvхэн юм. Ирээдvй єнєєдрєєс эхэлнэ. Ирээдvйн жинхэнэ удирдагч єнєєдєр бэлтгэгдэнэ.Орчин vеийн удирдах урлаг нь єндєр боловсрол єргєн мэдлэг, овсгоо заль, хvнлэг vзэл хуулийг болон нийгмийг хvндэтгэх vзэлгvйгээр ер явахгvй. Энэ бvхнийг эзэмшсэн жинхэнэ удирдагч болоход нийгэм, эдийн засаг, хуулийн бvхий л vvд хаалга vе тэнгийн найз нєхєд та бидний ємнє нээлттэй байна.Жинхэнэ удирдагч гэж хэн бэ? Жинхэнэ удирдагч бол шинэ vеийнхэн.Тэгвэл энэ шинэ vеийнхнээс шигшигдэн гарч, монгол улсын ирээдvйг жолоодон явах жинхэнэ удирдагчийг хэрхэн бэлтгэх вэ?Yvн дээр илтгэгч миний бие дараах нэгэн санааг оруулюу хэмээн сэтгэлээ. Хаан хvнийг тєрсєн цагаас нь эхлэн улсыг удирдахад бэлтгэдэг байсан. Энэчлэн Монгол улс ирээдvйн жинхэнэ удирдагчаа бэлтгэх асуудлыг тєрийн бодлогын хэмжээнд авч vзэж ойрын хорин жилийн хэтийн тєлєвийг боловсруулах нь зvйтэй. Илтгэгч миний бие энэхvv хэтийн тєлєвт багтах ‘Жинхэнэ удирдагч бэлтгэх сургалт”-ын ерєнхий загварыг дараах байдлаар гаргалаа.1.Сонгон шалгаруулах.“Хvvхдийн тархи цагаан цаас шиг л байдаг” гэсэн vг бий. Тийм ч учраас жинхэнэ удирдагчийг багаас нь сонгон авч бэлтгэх нь зайлшгvй. Жинхэнэ удирдагч болох хvvхдэд тавигдах шаардлага.1. Бие бялдарын хувьд эрvvл чийрэг2. Оюуны єндєр чадамжгай./ Ю тестээр шалгах/3. Зохион байгуулах авьяастай2. Бэлтгэн боловсруулахДээрх шалгуурыг давсан хvvхдvvдийг удирдах арга барил удирдагчийн ёс зvйд 25 нас хvртэл нь буюу 13 жилийн турш суралцуулна. Сургалтын хєтєлбєр.1. “Чингэс хааны дэлхийн академи”- н єв их эрдэнэ болсон монгол хаадын гvн ухаан хэмээх монголын хаадуудын суралцан боловсорч байсан удирдах урлагт хичээллэн суралцуулах.2. Хvн байхын мєн чанар, хvний мєс, хvмvvжил тєлєвшилийн ёс зvйд суралцуулна.3. Орчин vеийн бvхий л ололт амжилтанд тулгуурлан бvтээгдсэн бvхий л хэрэгсэлийг эзэмших чадвартай хослуулах. /гадаад хэл, компьютер, интернет гэх мэт/З.Yр дvн1-Энэ бvхний vр дvнд бидний хvсэн хvлээж байсан тєгс тєгєлдєрт маш их дєхєж очсон жинхэнэ удирдагч бий болно.Дvгнэлт2Хамгийн шилдэгт єєрєє суралц Хамгаас шилдэгт бусдыг сургаФалесГрекгийн гvн ухаанч Эпихарм: “Хvний тєрєлх чанар гэж юусан билээ? Yлээж хийлсэн арьсан туламнаас ялгаа юун” гэж хэлсэнчлэн єнєєгийн энэ нийгэм маань хvний мєн чанар, хvн байхын утга учрыг яасан их алдагдуулаа вэ? Орчин vед хvмvvсийн хооронд бусдыг бодох болон хувиа хичээх гэсэн хоёр эсрэг тэсрэг vзэл бодлын дайн дэгдэж байна.Дэлхий ертєнцийн хvн бvрийг амгалан тайван; аз жаргалтай болгохын тулд удирдагч хvн єргєн цар хvрээтэй єєрчлєлтийг хийх хэрэгтэй. Тэрхvv єєрчлєлт нь зан суртахуун ухамсрын єєрчлєлт байх ёстой.Жинхэнэ удирдагч хvн жинхэнэ хvмvvжvvлэгч байдаг.Залуус бид ирээдvйд тєлєвлєсєн амьдралынхаа удирдагч нь болох ёстой. Ийм ч учраас энэхvv дvгнэлтэнд оруулах гэсэн илтгэгч миний гол санаа болбоос:“Хvн бvр, хvvхэд бvр єєрєє єертєє удирдагч байх ёстой” гэсэн санаа юм.Энэ санаагаа тайлбарлая.1 .Хvvхэд бvр єєрийн дvv нартаа удирдагч болж, буруу зvйлээс татан авч, улмаар зєв зvйлд чиглvvлэх, хєгжvvлж чаддаг байх ёстой.2.Эцэг эх нь гэр орноо авч явж чадахгvй, хямралд орсон онцгой тохиолдолд, хvvхэд гэр бvлээ удирдан авч явж болох юм. “Сайн удирдах аргад урьдаар гэр бvлийнхээ дотор суралцаж боловсор” хэмээн философич Хилон хэлсэн.3. Хvvхэд бvр мєн найз нєхдєє удирдан чиглvvлж, хамтран буруу зvйлээс сэрэмжилж, хєгжиж боловсорч байх.4. Хvvхэд бvр хамт олон дотроо єєрийн байр суурь, нэр хvндийг олж тэднийгээ удирдан зохион байгуулж, хамтын хvчээр амжилтанд хvрч чаддаг байх. Хvvхэд бvр улс орны иргэн, нийгмийн гишvvний хувьд нэг, нэг дэвшилтэд санаа гарган орчин тойрноо удирдан хєгжилд хvрч чаддаг байх ёстой.“Хэн ч ариун vйлстэн байжчадна. Мэдээж тийм байхаар шийдвэл шvv дээ” хэмээн Хятадын их сургагч Кvнз хэлсэнчлэн дээрх таван чадварыг єєрийн амьдралд бvтээлчээр хэрэркvvлж чадсан хvvхэд бvр ирээдvйд Монгол улсыг удирдах, эрvvл, эрч хvчтэй нийгмийг бvрдvvлэх чадварлаг иргэд болох юм. Учир нь нийгмийн тухайн салбарт єєрийн vvргийг хамгийн сайн биелvvлдэг, улс орондоо тус болж буй хvн жинхэнэ удирдагч гэсэн vг бий.Эцэст нь хэлэхэд удирдах арга барил удирдах урлаг гэдэг нь хvн бvр ухамсартайгаар сурч эзэмшиж, бvтээлчээр хэрэгжvvлж болдог амьдралын их шинжлэх ухаан юм.Єсвєр vе, vе тэнгийн найз нараа!“Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэсэн ардынхаа сайхан угийг мєрдлєг болгон ухамсартайгаар сурч амьдран ирээдуйн жинхэнэ удирдагч болохын тєлєє урагшаа!!