Author Topic: Zarim negen uguulleguud  (Read 14902 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
Zarim negen uguulleguud
« on: 2008.06.04 23:45 »
Эхийн хайр“Би хүүхдээ харж болох уу” гэж дөнгөж нярайлсан эх асуулаа. Түүнд өлгийтэй хүүхдийг өгөхөд баярлаж хөөрсөн эх сайтар харахын тулд өлгийг нь задлаад цочирдсондоо юу гэж хэлэхээ ч мэдсэнгүй. Эх үрийг харж байсан эмч нүүр буруулан, цонхоор харан зогслоо. Хүүхдийн чих байхгүй байлаа… Хүүхдэд үзлэг хийхэд сонсох чадвар нь хэвийн, харин харагдах эрхтэн байхгүй гэж оношилжээ. Түүнээс хойш он жил урссаар хүү нь том болж сургуульд оров. Нэгэн өдөр сургуулиасаа хар хурдаараа гүйж ирээд ээждээ наалдан гомдолтой нь аргагүй уйлж байлаа…Энэ бол амьдралдаа анх удаа урам хугарсан хэрэг бөгөөд “Нэг том хүүхэд намайг эрэмдэг” гэсэн гэх нь тэр…Хүү ийм доромжлолыг амссаар өсчээ. Хэдийгээр найз нөхөд нь хайртай, сурлага сайтай байсан ч тэдэнтэй нийлдэггүй байв. Түүнд ээж нь цаг үргэлж “Бусадтай нөхөрлө” гэх боловч өрөвдөн хайрласан байдал илт илэрдэг байлаа. Залуу хүүгийн аав эмчтэй уулзан “Одоо ямар ч арга байхгүй юу” гэж асуухад нь “Хос чих олдвол шилжүүлэн суулгаж болно” гэжээ. Тиймээс хүүгийнх нь төлөө хоёр чихээ өгөх хүнийг эрж хайж эхлэв. Хоёр жил өнгөрсний хойно нэгэн өдөр аав нь “Хүү минь чамд чихээ өгөх хүнийг аав ээж хоёр нь оллоо. Харин хэн чихээ өгснийг бүү асуу” гэж хэллээ.Мэс засал маш амжилттай болов. Шинэ төрхтэй болсон залуу хүү нийгмийн амьдралд идэвхтэй болж амжилтанд хүрчээ. Тун удалгүй гэрлэж, гадаад харилцааны ажилтан болсон байна. Олон жил өнгөрсний хойно хүү аав дээрээ очоод “Надад ийм их тус болсон хүнийг хэлж өгөөч. Би өдий хүртэл тэр хүний төлөө юу ч хийсэнгүй…” гэж гуйв. “Чи тэр хүний төлөө юу ч хийж чадахгүй. Одоохондоо чамд хэлэхгүй” гэж аав нь хариуллаа. Энэ нууцыг олон жилийн турш тайлж чадсангүй. Гэтэл хүүгийн амьдралд гунигт явдал тохиолдов... Ээжийнхээ шарилын дэргэд аавынхаа хамт зогсож байв. Аав нь гараа аажмаар явуулан ээжийнх нь хүрэн улаан үсийг ярахад түүний хоёр чих байсангүй. “Ээж нь үсээ тайруулах шаардлагагүй болсон учраас баяртай байсан юм. Тэгээд ч түүнийг муухай гэж хэн ч хэлээгүй, тийм биз дээ?” гэж аяархан шивнэлээ.Хүний амьдралд гоо үзэсгэлэн гэдэг гаднах төрх байдалд биш, харин дотоод зүрх сэтгэлд байдаг юм. шинэ ертөнц сэтгүүлээс bish Chicken soup for the soul-s

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
(No subject)
« Reply #1 on: 2008.06.04 23:46 »
Ид шидБяцхан Селли, эцэг эх нь дүү Жоржийнх нь тухай ихэд чухалчлан ярьж байсан үед тэр ердөө л 8 настай байлаа. Охины дүү нь эдгэшгүй өвчтэй байсан бөгөөд түүнийг аврахын тулд эцэг эх нь хийж чадах бүхий л зүйлийг хийжээ. Гэвч эцэст нь Жоржийг мэс заслын аргаар аврах ганц л арга байсан боловч эцэг эхийнх нь мөнгө хүрэлцэхгүй учир машид сэтгэл шаналж байлаа. Тэр үед эцэг эх нь арга барагдсан байдлаар: “Хүүг маань зөвхөн ид шид л аварна.”гэж ярихыг бяцхан Селли сонссон байлаа. Үүнийг сонссон даруйдаа Селли өрөөндөө очиж оцон шувууны хэлбэртэй мөнгө цуглуулдаг хайрцгаа нээн доторх мөнгийг нь тоолж эхэллээ. Бүр гурван ч удаа тоолж өөрийгөө шалгав. Дараа нь тэр мөнгөө халаасандаа хийгээд шалавхан гэрээс гарч булангийн эмийн санд очив. Эмийн санчийн анхаарлыг татахын тулд тэвчээртэй нь аргагүй хүлээлээ. Эмийн санч орж гарсан хүмүүст эмийн тухай тайлбарлан ярьж охиныг анхаарах ч сөхөөгүй их ажилтай байлаа. Энэ их ажлын хажуугаар бяцхан охиныг анзаарамгүй байсан боловч Селлигийн удаан хүлээн зогсож байгааг нь хараад түүнээс юу хүсэж байгааг нь асуув. Тэгээд за охин минь хурдан хэлээрэй, харж байгаа биз дээ би ноёнтонд анхаарлаа хандуулан үйлчлэх хэрэгтэй байна хэмээн хажууд нь зогсож байгаа хээнцэр цэвэрхэн хувцасласан эрэгтэй рүү заав. Селли “Миний дүү” гээд хоолой нь зангиран хэсэг зогссоны дараа “Миний дүү хүнд өвчтэй байгаа, би нэг ид шид авмаар байна” гэж хэлэв. Эмийн санч Селли рүү гайхсан шинжтэй харж түүнийг сайн ойлгож чадаагүйгээ хэллээ. Хариуд нь охин “Юу л даа, аав минь түүнийг зөвхөн ид шид л аварч чадна гэж хэлсэн юм, ид шид ямар үнэтэй юм бэ ноёнтон” гэв. Үүнийг сонссон эмийн санч охиныг хайрлаж өрөвдсөн янзаар харж “Харамсалтай байна охин минь, манайх ид шид зардаггүй, би чамд тусалж чадахгүй нь дээ” гэж хэлэв. Селли тийм амархан байхгүй гэдэгт итгэхийг хүссэнгүй. Эмийн санчийн нүд рүү харан “Надад худалдаж авах мөнгө байгаа, та зөвхөн ямар үнэтэйг нь хэлж өгөөч” гэв. Энэ үед Селли эмийн санч хоёрын хажууд хүлээн зогсож байсан нөгөө цэвэрхэн хээнцэр хувцасласан хүн Селли рүү харан “Бяцхан хатагтай минь дүүд чинь ямар ид шид хэрэгтэй юм болдоо?” гэж асуув. Селли мэдэхгүй гэж хариулаа. Дараа нь нүднээсээ нулимс дуслуулан “ Ганц мэдэж байгаа зүйл минь гэвэл, дүү минь их хүнд өвчтэй байгаа хэрэв хагалгаанд орохгүй бол аврагдах боломжгүй гэж ээж хэлсэн, аав ээж хоёрт маань хагалгаанд оруулах мөнгө байхгүй. Харин аав маань түүнийг зөвхөн ид шид л аварч чадна гэж хэлэхийг сонсоод би мөнгөө аваад наашаа ирлээ” гэж хэлэв.Нөгөө цэвэрхэн сайхан хувцасласан хүн “Чамд хэр зэрэг мөнгө байгаа вэ?” гэж асуухад “Нэг доллар арван нэгэн цент” хэмээн Селли хариулав. “Дэлхий дээрх бүх мөнгө минь л энэ”. “Сайн байна бяцхан дүүд чинь хэрэгтэй тэрхүү ид шидийг худалдаж авахад энэ мөнгө хангалттай” гэж нөгөө цэвэрхэн сайхан хувцасласан хүн хэллээ. Тэгээд нэг гартаа мөнгийг нь авч нөгөө гараараа Селлиг хөтлөн “Намайг гэрлүүгээ авч явахыг гуйя” гээд “Би бяцхан дүү болон аав ээжтэй чинь танилцмаар байна” гэв. Цэвэрхэн сайхан хувцасласан хүн бол Др.Карлтон Армстронг байсан бөгөөд Жоржид хэрэгтэй хагалгааг хийдэг алдартай эмч байсан юм. Хагалгаа амжилттай болсон бөгөөд Селлигийн гэр бүлийнхэн үүний төлөө ямарч мөнгө төлөөгүй юм. Бүгд баяр хөөртэй гэртээ хариад энэ болсон явдалд итгэж ядан байлаа. “Итгэж чадахгүй нь энэ хагалгаа үнэхээр ид шид юм. Ямар үнэтэй болохыг нь үнэндээ сонирхож л байна” гэж ээж нь хэллээ. Селли чимээгүйхэн инээмсгэлэн байлаа. Тэр энэхүү ид шид ямар үнэтэй болохыг сайн мэдэж байсан юм. Нэг доллар арван нэгэн цент… шинэ ертөнц сэтгүүлээс bish Chicken soup for the soul-s

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
(No subject)
« Reply #2 on: 2008.06.04 23:51 »
Амьдралын үнэ цэнэНэгэн алдартай уран илтгэгч 200 хүн цугласан том танхимд илтгэлээ тавьж байна. Гэтэл тэрээр гэнэт 20 долларын дэвсгэрт гаргаж ирээд хэн нэгэн үүнийг авахыг хүсч байгаа эсэхийг асуухад хүмүүс бүгд гараа өргөв. Илтгэгч “Энэ мөнгийг та нарын хэн нэгэнд өгөх болно. Харин тэгэхийн өмнө нэг зүйлийг хийх хэрэгтэй.” гэж хэлээд нөгөө 20 доллараа нугалж үрчийлгэн, базаж байснаа дахиад л авахыг хүсч байгаа эсэхийг асуухад хүмүүсийн гар мөн л өргөөтэй байлаа. Гэтэл илтгэгч маань нөгөө мөнгөө бүр газар шидээд дээрээс нь дэвсэж, үрчийлгэн бүр шороотой хольж хутгаснаа ахиад л нөгөө асуултаа давтав. Гэвч бүх хүн дахиад гараа өргөсөн ба тэр мөнгийг бүгд авахыг хүсч байлаа. Гэтэл тэр хэлсэн нь:-Энэ бүхний эцэст, бид нэг зүйлийг ойлгоно. Энэ бол үнэ цэнэ». Ингэж ярьж байгаагийн гол утга нь би энэ мөнгийг үрчийлгэж, базалж, дэвсэлсэн ч энэ бүхэн түүний үнэ цэнийг алдагдуулахгүй. Тэр одоо ч 20 доллар. Бидний амьдралд хэн нэгэн гомдох, өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодох, сэтгэлээр унах зэрэг янз бүрийн зүйл тохиолддог ч бид тэр бүр өөрийн үнэ цэнийг алдах ёсгүй. Хамгийн гол нь чамд хайртай хүмүүс үргэлж чиний хэр зэрэг үнэ цэнэтэй болохыг санаж байж болно. Амьдралын үнэ цэнэ гэдэг бол бидний юу хийсэн, хэнийг таньдаг зэргээр хэмжигддэггүй. Харин бидний хэн болохыг тодорхойлдог. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй гэв.энэ өгүүллэгүүд амьдралд сургамжтай үнэхээр гое үргэлжлүүлэн уншихийг хүсвэл http://www.yadigar.mn/shineyortonts/konular.asp?id=16 дарна ууDaram:ene ih sonirholtoi site shyy! Bi nodnin jilees hoish unshij baigaa yum. Daan ch shinechlegdehgyi udaj baigaa yum. Manaid iimerhyy gerel gegeetei medeelliin eh survaljuud dutagdsan heveeree l baina.