Author Topic: Гадаадад сурахад бүрдүүлдэг мат  (Read 14222 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
Иймээс бүрдүүлэх материал хамгийн чухал. Бид энэ дугаартаа гадаадын их, дээд сургуулиудад бакалавраас дээш түвшинд суралцах сонирхолтой хүмүүс ямар материал бүрдүүлэх хэрэгтэй болдог, юуг анхаарах талаар мэдээлэл бэлтгэлээ. Америк, Англи, Герман, Австрали, Швед, Ирланд, Шинэ Зеланд… алинд нь ч суралцахад зайлшгүй бүрдүүлэх ёстой байдаг хэд хэдэн төрлийн материал бий. Үүнд: Америк, Англи, Герман, Австрали, Швед, Ирланд, Шинэ Зеланд… алинд нь ч суралцахад зайлшгүй бүрдүүлэх ёстой байдаг хэд хэдэн төрлийн материал бий. Үүнд: 1. Эссе /Essay/ Манай уншигчид эссе гэж юу болох, хэрхэн бичих талаар хангалттай ойлголттой болсон байхаа. Бид 17-р дугаартаа “Хэрхэн гялалзсан сайн эссе бичиж сурах” талаар маш дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн учир та эссенд чухам юуг хөндөх, юуг хөндөхгүй байх, юунаас эхлэх, сайн эссенд байдаг шинж зэргийг манай сэтгүүлийн 17 дахь дугаараас уншаарай. Эссений хамгийн гол зорилго бол таныг тухайн сургалтад буюу сургуульд тохирох хүн эсэхийг харахад л оршдог. Үүний тулд таны ирээдүйн зорилго, төлөвлөгөө, өнгөрсөн хугацаанд зорилгодоо хүрэхийн тулд, өөрийгөө хөгжүүлэхийн тулд юу хийсэн, амжилтын төлөө хэрхэн хичээл зүтгэл гаргадаг, хэр зэрэг зөв үзэл бодолтой, бусадтай нийцэж ажиллаж чадах эсэхийг тань харах гэдэг. Иймд та өргөдөл өгч буй бусад олон зуун залуучуудаас өөрийгөө ялгаруулж, амжилттай суралцах чадвартай, тухайн сургалтад тохирно, суралцаж төгсөөд амжилттай ажиллаж чадна гэдгээ харуулах хэрэгтэй. Эссег ихэвчлэн 500 үгэнд багтаах ёстой. 2. Тодорхойлолт захидал /Letter of Recommendation/ Энэ захидлыг 2-3 өөр хүнээр тодорхойлуулсан байхыг шаарддаг бөгөөд ихэвчлэн таныг тодорхойлж буй тухайн байгууллага, хувь хүнээс сургуульд хаяглан шууд ирүүлсэн байх хэрэгтэй гэдэг. Юун түрүүн та тухайн салбарт амжилттай ажилладаг, таны мэргэжлийн ур чадвар, хийж бүтээсэн судалгааны ажил зэргийг тань мэддэг, үнэлж чадах хүнээр нэгийг нь бичүүлж аваарай. Харин нөгөөг нь таны хичээл сурлага, оюуны болон суралцах чадвар зэргийг тань үнэлж чадах багш, эсвэл дипломын удирдагч багш, эрдэмтэн, профессороос авбал сайн. Гэхдээ энэхүү хоёр тодорхойлолт дээр таны хувь хүний зан чанаруудыг, та ер нь хэн бэ, хэр зэрэг ирээдүйтэй боловсон хүчин гэдгийг тодорхой хэмжээгээр дурьдсан байх хэрэгтэй гэдгийг санаарай. Харин гуравдахь тодорхойлолтыг хэнээс авахаа сайн бодох хэрэгтэй. Хэрэв та олон нийтийн байгууллага, сайн дурын ажил, сонгуульт ажил зэрэгт хамрагддаг бол эдгээрээс авах нь зүйтэй. Ямартай ч ээж, аав, ах, эгч, найз нөхөд зэргээсээ авах нь таныг өөр тодорхойлж өгөх хүнгүй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Харамсалтай нь тодорхойлж болох хүмүүс тань ихэвчлэн таныг өөрөө бичиж ирээд гарын үсэг зуруулж, тамга тэмдэг даруулчих гэх нь бий. Ингэж бичсэн тодорхойлолтууд “худлаа” гэдэг нь ихэвчлэн ялгагддаг. Тиймээс аль болох эртхэнээс энэ захиаг бичүүлж авах нь дээр байдаг. Зарим сургууль урьдчилан бэлтгэсэн маягтыг бөглүүлдэг. Энэ маягт дээр “Та тодорхойлуулагчийг ямар шугамаар, хэрхэн, хэдий хугацаанаас мэддэг вэ, Түүний энэ салбарт ямар амжилт гаргаж, хувь нэмэр оруулж чадахыг нь тодорхойлно уу, Манай сургуульд хэр зэрэг амжилттай суралцана гэж бодож байна?” зэрэг асуултууд байхаас гадна таны хувь хүний зохион байгуулалт, бие даах чадвар, харилцааны чадвар, бусдыг хүндлэх, мэргэжлийн чадвар зэргийг үнэлнэ үү гэсэн хүснэгт байдаг. Харин загвар байхгүй, бичих шаардлагатай бол таны захиануудад эдгээр асуултын хариултууд зайлшгүй байх ёстой гэдгийг мартуузай. 3. CV болон Resume CV болон Resume нь хоорондоо хэд хэдэн ялгаатай. Гэхдээ зорилго нь, таны тухай ерөнхий мэдээллийг товч бөгөөд тодорхой байдлаар өгөхөд оршино. Ялгаанууд: - CV илүү урт, зарим тохиолдолд хэдэн хуудас үргэлжилсэн байдаг. Харин Resume богино, товч буюу нэг хуудаснаас хэтэрдэггүй. - CV дээрх мэдээллүүд тодорхойлсон, тайлбарласан хэлбэртэй байдаг бол Resume дээрх нь зөвхөн дурьдаад өнгөрдөг. - CV-г төрөл бүрийн судалгааны ажлын тэтгэлэг авах, судалгаа шинжил­гээний ажилд орох, эсвэл их, дээд сургуу­лийн докторын зэрэг горилох гэж буй үед хэрэглэхэд илүү тохиромжтой. Учир нь CV-нд авсан шагнал, цол хэргэм, хэвлүүлсэн, нийтлүүлсэн бүтээлийн жагсаалт, хэрэгжүүлсэн төсөл, сонгуульт ажил, гишүүнчлэл, оролцсон, илтгэл тавьсан хурал, семинар зэргийг заавал баг­таасан байдаг. Тиймээс зарим томоо­хон эрдэмтэд, амжилтанд хүрсэн хүмүү­сийнх 20 хуудас ч үргэлжилдэг. Харин Resume нь өргөн хүрээнд буюу ажилд орох гэж байгаа, сургуульд элсэх гэж бай­гаа зэрэгт голчлон ашиглагддаг. Тухайн хүний ерөнхий дүр зургийг хамгийн богино хугацаанд, үр дүнтэйгээр харуулах ёстой. Овог нэр, төрсөн огноо, хүйс, суралцсан байдал, ажлын туршлага, хүртсэн шагнал, урамшуулал, амжилт, хий­сэн судалгааны ажил, хэлний чадвар, со­нирхол зэрэг байхад хангалттай. 4. Application Form Application Form-ыг (өргөдлийн маягт гэж болно) сургуулиуд өөрсдөө боловсруулсан байх бөгөөд та үүнийг авахын тулд тодорхой хэмжээний төлбөр төлдөг. Ерөнхийдөө CV-тэй төстэй буюу таны тухай тал бүрийн мэдээллийг авах зорилготой ч өөрийн сургуульд хэрэгтэй гэсэн мэдээллүүдээ багтааж, нэг загварт оруулсан байдгаараа ялгаатай. Та энэ маягтыг бөглөөд бусад материалуудын хамт илгээх ёстой. http://www.altangadas.mn

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
Бичсэн Мягмарын Сувдмаа www.hamagmongol.net Миний бичсэн Америкийн их сургуульд хэрхэн vнэгvй сурах талаарх нийтлэлvvдийг уншсан нэлээд хvмvvс надад санал сэтгэгдэл, асуулт явуулсан билээ. Зарим залуус, "Их хэрэгтэй мэдээлэл олж авлаа, би єєрєє одоо сургуульд орох гэж бэлтгэж байна. Ямар сурах бичиг, ном хэрэглэвэл зvгээр вэ?" гэж асуусан. Би энэ нийтлэлд TOEFL, SAT, GRE шалгалтанд зориулсан ном хэрхэн сонгох, ямар нэртэй номнууд зvгээр гэдгийг хэлж єгєе. Ерєнхийдєє шалгалтанд бэлтгэх ном сонгохдоо дараах шаардлагуудыг анхаарах хэрэгтэй: 1) Тухайн шалгалтны бvтэц, хэв шинжийг сайн тайлбарласан байх. Жишээ нь, TOEFL хэдэн тєрлийн хэсэгтэй, хэсэг бvрт ямар тєрлийн асуулт ирдэг, хариулах хугацаа, цаасан дээр эсвэл компьютер дээр єгдєг болохыг тайлбарласан байна. 2) Шалгалтыг амжилттай єгєх арга ухаан буюу стратеги заасан байх. Жишээ нь, олон сонголттой асуултанд хариулахдаа зарим тохиолдолд зєв хариултыг олох гэж цаг алдахын оронд буруу хариултуудыг хасах замаар зєв хариултаа олсон нь дээр. Огт хариулж мэдэхгvй бол яасан нь дээр вэ, математикийн асуултанд олон тооны vйлдэл хийж цаг алдалгvй хэрхэн хариулах гэх мэтийн олон хэрэгтэй зєвлєгєє агуулсан байх ёстой. 3) Oлон бvрэн хэмжээний тест агуулсан байх. Practice, practice, practice! Иймэрхvv шалгалтанд бэлдэхэд хамгийн чухал зvйл бол тестний форматийг гартаа оруулж авах явдал юм. Энэ нь богино хугацаанд, бага алдаа гаргаж, бvх асуултандаа сандралгvй хариулж дуусгана гэсэн vг. Аль болох олон удаа бvрэн хэмжээний дадлагын шалгалт (full-length practice test) єгєх хэрэгтэй. Ингэвэл та зєвхєн мэдэхгvй зvлээсээ болж оноо хасуулна; цагтаа хариулж амжаагvй эсвэл бантаад алдаа гаргах тохиолдол гарахгvй. Сонгосон ном чинь аль болох олон бvрэн хэмжээний тест агуулсан байх ёстой, мєн эдгээр тест нь жинхэнэ тестний тvвшинд, ижил стандарттай байвал зохино. 4) Сайн хэл зvйн хэсэгтэй, байнга тохиолддог vгсийн жагсаалт агуулсан байх. Монгол хvмvvст хэл зvйн хэсэг хамгийн хэцvv байдаг тул шинээр олон vг сурах хэрэг гарна. Мэдээж толь бичиг аваад эхнээс нь дуустал цээжилнэ гэж байхгvй. Зєвхєн тухайн шалгалтандаа хэрэгтэй vгсийг цээжилвэл таны цагт хэмнэлттэй бєгєєд дэндvv олон vг цээжилж урьдах vгсээ мартах нь багасана. Нэг шалгалтанд бэлдэхэд 2-3 ном хэрэглэх хэрэг гардаг. Учир нь нэг ном дээр тоочсон бvх шаардлагыг хангах нь ховор. Юуны тvрvvнд албан ёсны шалгалт зохиодог байгууллагаас гаргасан номыг авах хэрэгтэй. Ийм номын давуу тал нь шалгалтны бvтцийг сайн тайлбарласан, урьд нь албан ёсоор єгч байсан ядаж нэг шалгалтыг оруулсан байдаг. Дутуу тал нь гэвэл арга барил заадаггvй, цєєн тооны дадлагын тесттэй, байнга тохиолддог vгсийн жагсаалт агуулдаггvй. Хэрэв та яг одоо жинхэнэ шалгалт єгсєн бол хэдэн оноо авахаа тогтооё гэвэл энэ л номыг хэрэглэ. Kaplan, Barron, Princeton гэх мэтийн хэвлэлийн газруудаас гаргасан номнуудын давуу тал нь гэвэл шалгалтаа амжилттай єгєх олон арга барил заадаг, мєн цаасан дээр болон компьютер дээр єгєх олон тооны дадлагын тест агуулсан байдаг. Дутуу тал нь гэвэл эдгээр номнуудын зохиолчид нь жинхэнэ шалгалт бичдэг хvмvvс биш тул тестvvд нь жинхэнээс арай єєр тvвшинтэй байдаг. Зарим номнууд алдаатай байх тохиолдол бий. Хэрэв та аль нэг асуултны хариултыг баттай мэдэж байгаа боловч номны хариулт єєр бол редакцаас алдаа гаргасан боловуу. Ийм номнууд голдуу ямар нэг хэмжээгээр "мэдвэл зохих vгс" гэсэн жагсаалт агуулсан байх боловуу. TOEFL тэр чигээрээ, SAT/GRE-ийн хэл зvйн хэсгvvд их єргєн дэлгэр vгийн баялаг шаардана. Мэдээж TOEFL-ийн хэлний тvвшин нєгєє хоёр шалгалтаас хамаагvй доогуур, гадаадын хvмvvст зориулсан, гэхдээ л англи хэлээр аль ч их сургуульд лекц сонсоод ойлгох тvвшинд байна. SAT/GRE шалгалтуудыг та бусад америкчyyдтай хамт єгнє гэдгээ санах хэрэгтэй, ийм учир хэлний бэлтгэлдээ сайн анхаарах хэрэгтэй. Yгийн баялгаа сайн арвижуулая гэвэл зориулалтын сурах бичиг, ном авах хэрэгтэй. Зєвхєн хэл зvйн хэсэг, vгийн баялагт тєвлєрсєн номнууд бий. Доорх номнуудыг та ойролцох "Barnes and Noble" эсвэл "Borders" гэсэн номын дэлгvvрvvдээс хайгаарай. Хэрэв та хєдєє орон нутагт байдаг, ойролцоо том номын дэлгvvр байхгvй, эсвэл дэлгvvрт чинь зарим номнууд байхгvй бол интернет дэлгvvрээс ав. Хамгийн их номтой, хамгийн бага vнэтэй, найдвартай онлайн номын дэлгvvр бол amazon.com юм. Би єєрєє эднийхээс олон ном авч байсан. Ер нь номны vнэ онлайн илvv хямдхан байх нь элбэг.