Харийн оронд ажиллаж амьдарч байгаа 250 мянган монголчууддаа энэхүү нийтлэлийг зориуллаа. Дэлхий дээр яг монгол гэж нэрлэгддэг, монгол хэлээр ярьдаг монгол үндэстэн олон байна. Тэдний тоо 11 сая 500 мянга. Монгол гэдэг үндэстний тоонд багтаж болох Дагур, Бао-Ань, Ёгар, Дүнсиань гээд үндэстнүүдийг оруулах юм бол 18 сая гэдэг тоог судлаачид хэлдэг.Ерөнхийдөө тархан суурьшсан монголчууд дөрвөн хэсэг газар байгаа юм. Tүүхийн улбаанд, монгол хаадын угсаанаас, монгол цэргүүдийн удмаас, 10-т, 100-т, 1000-таараа тухайн нутаг оронд галаа сахиж үлдсэн, эсвэл шархдаад үлдсэн монгол цэргүүдийн удам угсааны тухай юм. Нэг тосгонд 200 мянгаараа ч юм уу, нэг аймагт 500 мянгаараа амьдарч байгаа энэ хүмүүсийн тухай яригдаж байгаа юм.[b:16578b8ad7]Нэгдүгээрт мэдээж Монгол улс гэдэг газар нутаг орно. Хоёрдугаарт БНХАУ. Энд 5 сая 900 мянга орчим монголчууд амьдарч байна. Дараа нь ОХУ. Халимаг, Буриад, Тува, Алтай гэдэг дөрвөн угсаатан бий. Үүний дараа Ойрхи Дорнод гэж нэрлэдэг Афганистан, Иран, Ирак, Пакистан, Энэтхэг улсууд. Энд Хазара, Аймак, Могол үндэстнүүд байдаг.[/b:16578b8ad7]