Author Topic: МАРКО ПОЛО ТӨВ АЗИД ОЧСОН УУ?  (Read 9860 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Марко Пологийн Хятад, Төв Ази болон Алс Дорнодоор аялсан тухай тэмдэглэлүүд нь түүнийг дэлхийн агуу судлаачидтай нэг эгнээнд аваачдаг. Гэхдээ үнэн хэрэгтээ тэрбээр тэнд огт очоогүй гэж археологичид одоо үзэж байна. Венецийн алдарт аялагч Марко Поло Хятадад огт очиж байгаагүй гэж Италийн археологичид таамаглаж байгаа тухай Ром дахь Британийн «Телеграф» сонин сурвалжлагч Ник Сквайрес бичжээ.
Марко Поло Хятад, Япон болон Монголын эзэнт гүрний тухай Хар тэнгисийн эрэг дагуу тааралдсан Персийн худалдаачдын ярьсан түүхийг ашигласан гэж тэд үзэж байна. Италийн археологичдын дэвшүүлсэн хувилбараас үзвэл, Марко Поло нэг мэдээллийг нөгөөтэй эвлүүлэн найруулсаар анхны номуудын нэг «Дэлхийн олон янз байдлын тухай ном»-оо гаргажээ. Поло 1274 болон 1281 онд Японыг Хубилай хаан эзлэхийг хоёр удаа оролдсон тухай бичихдээ алдсаныг археологичид цохон заажээ. «Тэрбээр анхны аяллын тухай мэдээллийг хоёр дахьтай хутгаж алдсан. Анхны аяллын тухай өгүүлэхдээ, флот Солонгосоо яваад, шуурганд өртсөний улмаас Японы эрэг хүрч чадаагүй тухай бичсэн байна. Гэтэл ийм үйл явдал 1281 онд болжээ. Долоон жилийн зайтай болсон хоёр үйл явдлыг гэрч андуурахгүй л болов уу» гэж Неаполийн их сургуулийн профессор, Японд малтлага хийж байгаа Италийн археологичдын удирдагч Даниэль Петрелла ярьсан байна. Японд малтлага хийх үед олдсон хөлөг онгоцуудын үлдэгдлээс Монголын флотыг дүрсэлснээс эрс ялгаатай байгаа тухай Даниэль Петрелла ярьжээ. Марко Поло таван шургаагтай хөлөг онгоцны тухай бичсэн байхад тэр үеийн хөлөг онгоцууд ердөө гурван шургаагтай байсан гэж профессор Петрелла нотолж байна. Аялагч хятад, монголын газар зүйн объектуудыг тайлбарлахдаа перс нэршлийг ашигласныг эрдэмтэн илрүүлсэн болохыг Ник Сквайрес бичжээ.
Английн түүхч, Хятад судлаач Фрэнсес Вудын бичиж, 1995 онд хэвлэсэн «Марко Поло Хятадад байсан уу?» номд тэрчлэн Марко Поло Хятадад очоогүй байж болох тухай баримтуудыг дурдсан байна. Марко Пологийн номд хятад эмэгтэйчүүдийн хөлийг ороодог, хоолыг саавхаар иддэг, цайны ёслол үйлддэг гээд хятадуудын амьдралын онцлогийн тухай, тэрчлэн Хятадын цагаан хэрмийн тухай нэг ч үг дурсаагүй байдгийг судлаач бичжээ. Хубилай хааны ордонд элч төлөөлөгчийн алба хашдаг байснаа Марко Поло нотолдог. Хятадын эсвэл Монголын түүхэн бичвэрүүдийн нэгд нь ч Марко Пологийн тухай огт дурсаагүй байдаг бол, аялагчийн гэрт Хятадаас аваачсан ганц ч зүйл байдаггүй гэж судлаачид нотолж байна. З.Амгалан
http://www.montsame.mn/index.php?com=news&id=2011082944
« Last Edit: 2012.08.10 15:47 by serdaram »