Author Topic: Мод усалгаа, Эрдэнэ сум 2011-06-04  (Read 14346 times)

0 Members and 3 Guests are viewing this topic.

Offline moogii

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 74
Хэхэ, өчигдөр нарлаг сайхан өдөр байлаа. Гэнэтийн зарлал байсан учир өглөө 8.40 гэхэд 7-8хан хүн ирсэн байсныг 9.20 хүртэл хүлээж 14 хүн тоолоод хөдөлвөө. Миний урд талын суудалд “Ариукатай хамт 30минут” нэвтрүүлгийн нэвтрүүлэгч, найруулагч нар сууж байгаа юм байна. Тэгээд удалгүй Миний клубын тухай нэвтрүүлгээ эхлэлээ...
Замдаа Налайхаас УБ хүртэл гүйж байгаа холын зайн гүйлтийн тэмцээний оролцогчидтой зөрж аажуу тайван явлаа. Замын хажуугаар сэргийлэгч, машинтай сэргийлэгч, эмч зэрэг хүмүүс  мөн хөвөрсөөр.
Усалгаагаа кембабаар эхэлж үдийн хоол ирснээр завсарлав. Моднууд маань жижиг том навчлаад сайхан болж байна лээ. Хоолны дараа хуруу харж хуруу гаргадаг тоглоом тоглоход бантаанд дургүй гурван залуу шөвгөрсөн. Нилээн амарсны дараа усан сан хоослох ажилдаа эрчтэй орж билээ. Хэсэг, бараг 20-иод солонгосчууд ирж хүч нэмсэн нь сайн болсон :).
Сониноос, усчин Төөгий нэвтрүүлэгч охиныг албан ёсоор шавиа болгож авч байна лээ. Хүйтэн усанд зэрэгцээд орох нь арай яарсан хэрэг болсон, хоолой нь гайгүй байгаа. Мөн бидэн дунд байсан хөлөө гэмтээдэг 2 нөхөр дээр би нэмэгдлээ. Гэхдээ энэ бол яг анхаарал болгоомжгүйн "үйлдвэрлэлийн осол" байсан шүү. Усаа аваад эргээд алхахдаа нүх харалгүй хальт гишгээд уначихсан юм. Тавхайн нэг хэсэг гишгэхэд хөндүүр болж хавдаад амралтын цагаа албан ёсоор бичүүлвээ. Ээдээ, хүмүүс минь эрхий дарам газрыг ч анхаарч яваарай!!! Өглөө эхэлсэн 30 минутын нэвтрүүлэг маань хамгийн бацхан мод услагч 12 нас хүрч байгаа Ананд хүүгийн “Хүүхдүүдээ, мод тарьж, эрүүл агаарт биеэ чийрэгжүүлцгээе” гэсэн уриагаар төгсөв. Маргааш буюу даваа гарагийн 19 цаг орчмоос SBN сувгаар гарна гэнэ.
Явах дөхөж байхад хамт мод услалцаж буй Со-чууд маань биднийг дайлж, гаргаж өгсөн, камсам мидда! Цөөхөн хүн явсан тэгээд ч орж үзээгүй хүн байхгүй болоод Цонжин болдогоо алгасаад шууд гэрийн зүг гэдэн годон. Ирэх долоо хоногт илүү олуулаа, илүү их төлөвлөгөөтэй, сонинтой байх юм байна лээ шүү. Нээрэн 8 усан сан буюу 4000-д мод усласан гэсэн тоо гарсан.

Бидний мод услах ажилд хэрэг болох ганц нэг бодол байна.
  • Усан сангаа ирэх хүний тооноос хамаарч аль болох сул зогсоохгүйгээр бодож урьдчлан дүүргэсэн байвал их талбай услана.
  • Нэг усан сангаас явж услах мод суулгасан эгнээ, мөрийн тоо, цаад хязгаарыг тэмдэглэж, эхлэл төгсгөлтэй болговол услаж байгаа хүмүүсийн явах зам, хугацааг хэмнэж, дунд нь услалгүй орхисон мод үлдэхээс сэргийлнэ. Мөн энэ явалтаар хэрэгжүүлсэн усан сангийн хоёр талаар хуваагдаж багаар ажиллах аргаа дахин хэрэглэвэл бид илүү чанартай услах болно.
Өнөөдрийн мод усалгаанд сэтгэлээ зориулсан хэн бүхэнд талархаж байна!
« Last Edit: 2011.06.05 15:27 by moogii »
Үнээр өөрөөрөө байдаг хүмүүний үрст талархнам, ;)
Мэдмээр байна, http://miniiclub.dusal.net/forum/index.php?topic=367.msg7098;topicseen#msg7098

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: Мод усалгаа, Эрдэнэ сум 2011-06-04
« Reply #1 on: 2011.06.05 21:04 »
za Moogii andyin hol ni gaigyi bolson ni yaamai daa. Sanaa uneeriin ih zavsan shuu. Za ochigdor bugdeeree l ydarlaa. Ih ineelee. Ih hogjiltoi yavlaa. Everyday delguuriinhen namaig andahaa baisan baina. Odor pechen, chiher, undaa avsan chin oroi Zairmag irne hadgalj baihuu? gej baisan.
Oroi ni Morozko zairmag idsen shuu. Haluun narand huzuu, gar ih tulegdsen bolohoor ih l hetsuuhen baina. Hed honogoos gaigyi boloh baihaa. Manai Togoldor maani ajlyin 50 huviig nugalj ogson shuu. Togoldor l yavj ajil ih sain butej baigaa shuu. Toogii yavaad l baigaarai. Ene 6 saryin tursh modoo sain usalbal ih sain baina.
Baahan zambaraagyi yum bichlee. Bi geree zasvar hiih baij ingeed mod, usalgaa geed yavj baidag. Yer ni dontoj baina daa. Margaash ter nevtruuleg  ni SBN deer bish Dream TV-eer garah baih gesen shuu

Offline xsodoo

  • Ахмад гацуур
  • ****
  • Posts: 164
Re: Мод усалгаа, Эрдэнэ сум 2011-06-04
« Reply #2 on: 2011.06.06 18:11 »
hnnnn
миний хайрын уянгалаг дуунуудийн эгшиг яруу нь чи минь байлаа...
гунигтайхан ч гээд зүүдэндээ би хайртай ... хичнээн хол ч гээд чамдаа би хайртай...