Пөөх ямар олон асуулт вэ? Би бичлэгүүдийг чинь нэгтгээд оруулчихлаа.
Би өөрөөрөө бахархаад байдаггүй ээ. Би өөрийнхөө дуртай ажлыг ямар нэг шан харамж харалгүй. Сэтгэлээсээ хийхийг хүсдэг болохоор бахархаад, онгироод байдаггүй. Өмнө жоохон залуу байхдаа онгирдог л байлаа. Цөөнгүй захидал авна, тэгээд онгирох, сүржигнэх гээд олон сүртэй ааш гаргадаг байлаа шүү дээ. Одоо харин хичээл заах, та нарын үзэл бодлыг сонсох, мэтгэлцаж ярилцах гээд би өөрөө та нараас суралцдаг байхгүй юу. Надыг магтаж байгаа энэ олон ярианууд 16-р долоо хоногт ч гэсэн хэвээрээ байгаасай гэж хүсэж байна.
Би өөрөөрөө болон клуб-ээрээ бахархах үе МОДНЫ ТАЛБАЙ дээр л болдог. Би модондоо явахдаа дуулна, хуурдана, яг л та нартай адилхан "хөгжилдөж цэнгэлдэнэ"... Бид одоо 16-р долоо хоногоос хойш НАЙЗ-ууд болно. Модондоо явахдаа яг л найз нар шиг байна.
Солонгос хэл дээр хичээл орохсон гэж хүсдэг байсан. Даанч тийм хичээлүүд байхгүй. Одоо ч хэлээ мартаж байна даа. Харин дараа жил та нар Дэлхийн соёл иргэншлийн түүх гэдэг хичээл над дээр үзэж болно шүү