Хүмүүс Баабарыг өөр өөрийнхөөрөө ойлгож, бодож, хүлээж авцгаадаг. Бодвол бичсэн ярьсаныг нь бүгдийг л уншиж сонссон хэрэг байлгүй дээ. Зарим нөхдүүд сүүлийн үед ам ам дамжсан уу үнэхээр өөрөө бодсон уу мэдэхгүй шүүмжлэлтэй хандах нь ихссэн ажиглагдлаа. Илүү байгаа бүхэн шүүмжлэлд өртдөг нь жам. Дундуур шингэнтэй лонх булгиж хэлбэлзэх дуртай, дутуу эрдэмтэй хүн бусдыг дүгнэх дуртай гэж… чухамаа чухам. За гол зүйлрүүгээ оръё! Слово олдож, корово холдлоо энэ тэр гэдэг байхаа. Баабарын хэд хэдэн бүтээлийг уншиж өөрийнхөө дүгнэлтийг дотроо л хадгалж явлаа. Тэгээд ч миний нэг найз энэ талаар надад нилээдгүй олон зүйлийг ярьсанаар ер нь энэ талаарх сэтгэгдэлээ хүмсүүдтэй хуваалцвал сонирхолтой юм биш үү гэсэн бодол төрлөө л дөө. “Дори идэр дүүдээ”-г хадгалах юм бол хайран, бас хувиа хичээсэн хэрэг болно. Залууст зориулсан, ер нь өөрийгөө Баабараас арай бага судалсан, мэддэг, мэдэрдэг гэж үзвэл энэ номыг уншаарай. Уншихдаа сэтгэлээсээ, болж өгвөл суудал дээрээ нэг уншчихаарай. Тэр нь дээр. Дараа нь яах бол юуг мэдээд авчихвал зүгээр вэ энэ тэр гэж бодохгүй амар ш дээ.1. Оршил болгож хэдэн үг хэлнэ. Юу гэх гээд байгаа нь урсаад л гараад ирнэ дээ. Ойлгомжтой тайлбарлах юун.2. Боловсролын давуу тал. Хүн ер нь яагаад заавал их ч бага ч бай тодорхой хэмжээгээр боловсрох ёстой вэ? за даа үүнийг хариуг Баабар юу гэж өгөв! Сонирхолтой л юм.3. Бэлтгэл. Энэ хэсэгт хэрэв та өмнөхөөс боловсролтой хүний давуу байдлыг ойлгосон бол боловсроход ханцуйгаа шуугаад дайрахаасаа өмнө яах ёстойгоо л мэдчих.4. Ертөнц, байгаль, 5. Шашин, гүн ухаан, ертөнцийг үзэх үзэл, 6. Өрнийн сэтгэлгээ, 7. ХХ зууны сэтгэлгээ, 8. Түүх социологи, 9. Орчин үе, 10. Психологи, 11. Эдийн засаг, 12. Монгол судлал, 13. Уран зохиол, 14. ХХ зууны уран зохиол, 15. Яруу найраг, 16. Кино, 17. Тайзны урлаг, 18. Хөгжим, 19. Дүрслэх урлаг, 20. Мораль, 21. Шогийн мэдрэмж, афоризм, 22. Төгсгөл, 23. Боловсролтой зулуу хүнд зөвлөх номын жагсаалт гэсэн үндсэн хэсгүүдтэй. 4-21 хүртэлх ойлголтууд бол яг энэ сэдвийн хүрээнд юу юуг нь мэдээд авчихвал бидний амьдралд хэрэгтэй вэ гэдгийг үзсэн харсан, бодсон болгоосноороо тайлбарлаад өгсөн. Сайхан. Надад л лав их таалагдаж байж билээ л. Юу ч олоод уншчихаа мэдэхгүй явдаг үе байдаг л байсан юуг нь ч нуух билээ. Нэгэнт л чи өөрийгөө боловсруулъя гэж боддог бол яг хэрэгтэй мэдлэг мэдээллийг олж авах хэрэгтэй л дээ. Энэ санаа бүхэлдээ нилээн задаргаа хийгдсэн байдалтайгаар бичигдсэн. За тэгээд хэрэг болох номын жагсаалтыг нь ч оруулчихъя. Энэ номнуудаас би бээр орчуулагдсанаас нь 5-г, эх хэл дээрээс нь 1-г л уншссан байна билээ. Нийлээд 6 ширхэг байх жишээтэй. Хол зөрүүтэй хаягдсанаа бас ойлгоноо гэж. Ер нь тэгээд тоонд бус чанарт шүтээд ойлгохгүй л бол дахин уншсан ч болно.