Author Topic: Өдрийн мэнд  (Read 9017 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Myagmarsuren

  • Posts: 2
Өдрийн мэнд
« on: 2009.12.08 17:34 »
Өдрийн мэнд. Багшаа би таны хичээл надад хэрхэн санагддаг талаар өөрийн санал бодлоо бичлээ. Намайг 10 жилд байхад түүхийн хичээл  зарим үед их сонирхолтой юм шиг санагддаг байлаа  гэхдээ ихэнхдээ их уйтгартай байдаг байлаа. Яагаад гэхээр байнга л нэг өнгөрсөн үеийн он сар өдөр, болсон үйл явдлыг цээжлүүлээд л, тэр нь миний амьдралд ямар ч хэрэгтэй юм шал хэрэггүй зүйл мэт санагддаг байсан. Их сургуульд ороход бас л өнөөх түүх гэсэн  балай хичээл заавал үзэх хичээл дээр байж байхыг хараад дургүй хүрч байлаа. Өнөөх л 10 жил шиг юм цээжлүүлж , бичүүлж , бөөн ном унш гэх байх даа хэмээн бодож байсан. Гэтэл үзэж байгаа хичээл маань миний бодсоноос шал өөр байсан. Одоо бол миний түүхийн хичээлд хандах хандлага маань тэр үеийнхээс арай өөр болсон. Гэхдээ би өөрийгөө түүхийн хичээлд дуртай гэж хэлж чадахгүй. Би одоо таны хичээлд суух дуртай. Энэ хичээлийн намайг татдаг зүйл бол хичээл бус таны яриа юм. Таны ярьж байгаа зүйл надад их сонирхолтой санагддаг. Надад ч гэж дээ бараг бүх хүүхдэд байхаа. Таны бүхий л талын сэдвээр бидэнтэй нээлттэй, чөлөөтэй ярилцдаг тань их гоё байдаг. Ер нь бүх багш нар тань шиг байдаг бол тэ. Даанч хүн болгон адилгүй байх юм да. Би анх түүхийн хичээлийг тань дээр сонгосныхоо дараа ер нь ямар гээчийн багш дээр сонгочихвоо багшаа буруу сонгочлоо хэмээн бодож байлаа. Яагаад ч юм  D.Ph Сэрдарам гэхээр нэг  л аймаар чанга, хөгшин багш байх даа хэмээн бодож байсан юм. Гэхдээ бодит байдал дээр та шал өөр хүн байсан. Таныг анх семинар ороод “би та нарт түүхийн хичээл заахгүй” гэж хэлэхэд би дотроо энэ багш тэгээд хичээлээ заахгүй юу заах гэж байгаа юм болоо гэж бодсон ч дотроо их баярласан. Таны оюутнуудад хандаж байгаа байдал тань бараг бүх оюутнуудад их сайхан санагддаг байхаа. Та хичээлээ дараа дараачийн оюутнуудад ч бас бидэнд ордог шигээ сонирхолтойгоор орж байгаарай. http://