Author Topic: Бид яагаад...  (Read 15138 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline munkhzaya

  • Posts: 3
Бид яагаад...
« on: 2009.05.14 17:04 »
Бид яагаад... Нэгэн жирийн хотын бөөгнөрөлөөс залхисан иргэн миний бие та бүхэнтэй нэгэн сэдвийн талаар санал бодлоо “бид яагаад” сэдвийн доор санал бодлоо хуваалцъя. Хүн төрөлхтөн хөгжиж дэвшихийн хирээр техник технологийн өндөр өндөр амжилт дэвшилтүүд гарч аль хэдийн бид програмчлагдсан мэт заримдаа надад санагддаг юм. Учир нь дээр үед нүүдэлчин монголчууд маань яаж аж амьдралаа залгуулж амьдардаг байсан юм болоо их сонин байгаа биз. Би бодохдоо яагаад бид заавал ингэж бусдын дууриах дуртай сармагчингууд болчиховоо гэж боддог юм. яагаад гэсэн асуултын асуух болгоны ард яагаад гэсэн асуулт заавал байдаг шүү дээ. Бид яагаад сайхан тал хээр нутагтаа нүүдэлчлээд мал аж ахуйгаараа аж төрж амьдарч болохгүй гэж таниас би асуувал та инээж ч магад аль эсвэл их мэдэмхийрч сайхан сайхан олон юм ярьж ч магад тиймүү? Энэхүү эссегээрээ юуг хэлэх гээд байна вэ гэвэл хамгийн гол нь энэ хот гэх нийслэл маань хог новшоор дүүрсэн бөөн уур уцаар, стресс, өвчлөлттэй, бөөн болох болохгүй юмаар дүүрсэн болчиховоо. Тэдгээр бүр бидний нэгэн хэцүү зүйл нь тог тасраал бол амьдрал зогсчихож, юу ч хийж болохоо больчихожно. Хөгшчүүд нь цайгаа цанаж ууж чадахгүй болохоор даралт нь ихсэж багасаж бие нь хямарна, харин хүүхдүүд нь үзэж харах телевизороо үзэж чадахгүй болохоор гадуур гараад дэмий тэнэчихнэ. Залуучууд нь мөнгө байвал юм олж идчихээд унтахыг л бодон орондоо шургана. Энэ нь бид хөгжөөд байна гэсэн хирнээ харин ч хүй нэгдлийн үеийнхнээс долоон дор хоолоо хийгээд, цайгаа цанаад уучихаж чадахгүй болчихсон юм бишүү. үүнийг хэт туйлширч ойлгож болохгүй л дээ. Гэр хороололд байгаа, жаахан ядуухан айлууд бол амь амиа аргалаад л тогтой тоггүй ажил амьдралаа залгуулсаар байна. Харин нөгөө боловсролтой мөнгөтэй сайхан орон сууцанд амьдардаг хүмүүс маань тог, ус, халаалтгүй бол яаж ч чадахгүй байгаа биз. яагаад бид ийм байдалд хүрчихэвээ. Бид яагаад ингэж бүхнээс хараат амьдардаг юм бэ? Гээд ургуулж бодвол өч төчнөөн асуудал байгаа биз. За тэгвэл жил монгол даяар тог байхгүй байя гэж бодвол үнэхээр бүрхэг мэт санагдаж байгаа биз. Байгаль дэлхий нарны гэрлээр гийж байхад орон сууцныхан сүйрч байгаа биз. Нөгөө их ажил хийхийг хөнгөвчилсөн утас, компьютер огт ажиллагаагүй болж бид хуучин байдалдаа эргэн орж байгаа биз. Тэгэхээр бид хөгжөөд байна уу аль эсвэл програмчлагдаад байна уу? гэсэн асуулт байгаа биз... энэ хэдхэн өгүүлбэрээрээ бид яагаад ийм болчихсон юм болоо гэж бодож явдагаа л та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. Харин та юу гэж бодож явдаг вэ?...... Энэ нь үнэхээр хөгжил мөн үү эсвэл хүн төрөлхтөний дорой бэлэнчлэх сэтгэлгээ юу? Бид тэгэхээр туг ч барьчихдаг, тугал ч хариулчихдаг байвал зохих байгаа биз дээ.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Бид яагаад...
« Reply #1 on: 2009.05.14 17:21 »
[b:46e69586f4]Би цаашид ямар мэргэжлээр сурах вэ? [/b:46e69586f4][color=red:46e69586f4]Мэргэжлийг хүн голдоггүй юм Мэргэжил хүнийг голдог юм. Мэргэжилтэй гэхээр нэг их үнэ цэнэтэй алт эрдэнэ шиг зүйл өвөртлөөд авчихсан юм шиг монголчууд боддог болчихожээ. Миний хувьд тийм биш гэх бодох боллоо. Миний энэхүү эссений сэдэв бол монголчууддаа бэлэнчлэх сэтгэлгээнээс салцгаая. Учир нь хүн аж амьдралаа залгуулахын тулд өөрийн гэсэн бүхнээ л өөрөө хийчихдэг байвал боллоо шүү дээ. өмд нь ургадлаа гээд оёдолчин хайгаад явах биш өөрөө өөрөө оёчихдог байвал боллоо шүү дээ. Би аар дээрээ жишээ татъя л даа. Надад айлын хүн болчихоод байж байхад үнэхээр тийм ч амар байгаагүйээ. Учир нь би хөдөлмөрийн хичээлээ ээжээрээ хийлгэчихдэг, зургийн хичээлээ эгчээрээ хийлгэчихдэг, алгебрийн хичээлээ ахаараа хийлгэчихдэг байсан болохоор хоол хийж юм угаахаас өөр зүйл сайн хийж чадахгүй л байлаа. Юм оёх гэхээр муруй сарий оёчихно түүндээ их ичнэ. Тэгээд ер нь амьдралыг ажаад байхнээ би юу хийж сурсан юм бэ гэж өөрөөсө асуухад олигтой төгс хийж чадах зүйл огт үгүй болоод явчихлаа. Хоол сайн хийж сурах дамжаанд чсуумаар, хүүгээ асарч сувилах сувилагч болмоор, хүүгийнхээ юмыг оёчихдог оёдолчин ч болмоор болоод явчихлээ. Гэвч одоо би нийгмийн ажилтан болох мэргэжилээр сурч байгаа шүү дээ. Бөөн онол үзэж байгаа нь надад юуг өгөх вэ ч гэж асууж үзлээ? Түүний эцэст тиймээ мэргжилээр хүн өөртөө сайхан энерги авахуйц байхаар нийгэмд сайн сайхан хувь нэмэр оруулах гэж л эзэмшиж буй зүйл харин мэргэшсэн зүйлээрээ хүн бусдыггуйлгүй өөрөө өөрийгөө өөд нь татаад л аваад явчихдаг байх юм байнаа гэж өнөөдрийн хувьд өөрөө өөртөө дүгнэлт хийчихээд байна. Үүгээрээ би юу хэлэх гээд байна вэ гэвэл мэргэжлийн хувь цаашид дээшлүүлэн өөрийгөө чадваржуулахаас гадна аж амьдралаа залгуулахын тулд үргэлж амьдралын мэргэжилд суралцах нь хамгийн чухал гэж бодож байна. Аав ээжээс алгебр асуухад ахаасаа асуу гэх нь хэцүү Ах эгчээс англи хэл асуухад аа мэдэхгүй гэх нь хэцүү Эмээ өвөөгөөс эрх зүй асуухад ээ энэ өөрчлөгдсөндөө гэх нь хэцүү Эмч нарт энд өвдөөд байна гэхэд шинжилгээ өг тэгээд харъя гэх нь хэцүү Энэ бүгдийг мэддэг их мэдэгч болох юмсан. Өмд ургадчихлаа гээд өөд хүүгээ бариад ирэхэд өө ингээд оёчихлоо гэсэн ч Өдий том болонгуут нь өөрөө оёчихдог болгочихоор өвлүүлээд үлдээчих юмсан. Нийгмийн халамжийн мөнгийг харалгүй цалинтай нэг мөсөн болчихгүй ч Нийгэмдээ сайн сайхныг цогцлоож мэргэжлээрээ ажиллах нь надад сайхан. Цаашид би мэргэжлийн мэргэжилд сурна, амьдралын мэргэжилд ч суралцана. Цаг алдалгүй сурсаар л байна, сургасаар л байх болно.[/color:46e69586f4]

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Бид яагаад...
« Reply #2 on: 2009.05.14 17:22 »
[b:8973a2513f]“Алдсан ч, оносон ч би оюутан” [/b:8973a2513f]Эрхэм уншигч, шүүгч, шүүмжлэгч өөрөөр хэлбэл дүн тавигч багш таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийи Хүмүүнлэгийн Ухааны Сургуульд элсэн ороод 3-н хаврын нүүрийг үзэж байна. Энэ хугацааг эргээд харахад үнэхээр баяртай, жаргалтай, алдаатай, оноотой үеүд дурсамж л болон үлдэж дээ. Энэхүү эссегээрээ танд “Алдсан ч, оносон ч би оюутан” хэмээх сэдвийг сонирхуулъя. Тиймээ 2006оны намар ээж аавтай хамт энэхүү сургуульд бүртгүүлж байхдаа би яг л нэгдүгээр ангийн хүүхэд шиг л байсансан. Би ШУТИС-КТМС-ийн “Хүний нөөцийн” ангид орно гэж бодож байсан ч аав, ээж 2 минь намайг нийгмийн ажилтан мэргэжил хөгжиж байгаа, тэглээ ч хүний төлөө үргэлж сайн сайхан зүйл хийдэг болохоор үнэхээр гоё мэргэжил гэсээр байгаад энэ ангид элсэн орж билээ. Одоо би харамсдаггүй, харин ч бахархдаг. Би мэргэжилээрээ бахархдаг, би НТС-ээрээ бахархдаг, би ШУТИС-ээрээ бахархдаг. Учир нь би 1-р курстээ нэг л их оюутнуудын төлөө гүйсэн оюутны холбоо, оюутны зөвлөлд харъяалалтай, мөн олон улсын хүний эрхийн байгууллагын сайн дурын ажилтан шинэхэн оюутан байлаа. Би өглөө гараад л орой ордог цалингүй ажилтан шиг л байсан. Тэгэхдээ би үүндээ сэтгэл хангалуун өөрийгөө хөгжүүлж бусдад таниулж байна гэж боддог байсан. Тийм ч байсан. Харин би 2-р курст нөгөө идэвхтэй оюутан маань өөрийн эрхгүй оюутны холбоо луу гүйдэг байсан хөл маань нэг мэдэхэд л болзоондоо яаран гүйдэг боллоо. Тэр ханхүү маань хэн гээч 5-р ангиасаа таних ах, 7-р ангидаа үерхсэн хөвгүүн маань байлаа. 3-р юурст би бяцхан хүүгийнхээ ээж, тэр ханхүүгийн шинэхэн гэргий, түүний гэр бүлийн шинэ бэр болоод л байж байна даа. “Алдсан ч, оносон ч би оюутан” гэдгийн учир нь би анх жирэмсэн болсноо мэдээд шууд гэрийнхнээсээ нуучихсан юм. Тэгээд хичээл амрах хавар бүгд мэдсэн тэгсэн би жирэмсэн байхдаа хичээлдээ яваад аймар ядардаг тэгээд бас ууц нуруугаар учиргүй их өвддөг байсан маань төрхийн хожуу үеийн хордлогонд ороод ёстой л үхээд сэхсэн гэж хэлэхэд хэлстэхгүй. Би сая намар хичээлдээ орчихоод 3 хоноод л эмнэлэгт сэхээнд орчихсон. Төрхийн өмнө 7 хоног сэхээнд байж байгаад 2009,09,02ны өдөр дутуу төрөөд 1600кг хүүтэй болсон хүүгийнхээ царайг ч сайн харж тэвэрч үзэлгүй шууд л сэхээнд хүү маань ч, би ч орчихсон. Ар гэрийхэнд маань найдлагагүй шүү гээд л байсан гэсэн. 2009,09,09нд хүүгээ харахаар тасагт шилжихдээ зүрх минь ямар их догдолж, хамаг биеийн хөлс урсаад нэг л их яарч байснаа одоо болтол мартдаггүй юм. Хүүгээ хараад өөдсийн чинээ өвгөн шиг санагдаад өөрийн эрхгүй уйлчихсансан. Учир нь би гамтай сайн байсан бол, зун жолоонд яваагүй байсан бол, хүмүүсийн ярьснаар унтахгүй шал сайн угаавал сайн гэдгийн нь сонсчихоод өдөр болгон 3 өрөөний шал хивсийг мөлхөн мөлхөн цэвэрлээгүй байсан бол бүтэн төрөх байсан байхдаа гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөнсөн. Одоо би харин хүүгээрээ бахархдаг түүнийг инээхэд би дагаад инээдэг түүнийг баярлахад бид дагаад баярладаг тэр бидний амьд бурхан болсон. Харин түүнийг өвдөөд 2 удаа сэхээнд ороод эмнэлэгт хэвтэх үнэхээр хэцүү байсансан. Тиймээ тэр бяцхан гаранд тариа хийнэ гээд хатгаад судас нь хагараад ахиад хатгах ямар аймар байдаг гээч өмнөөс нь өөрөө л тариулчихмаар байдагсан. Эмч нар үхсэнээ хийж өөрөө хүүхэд байж хүүхэд гаргадаг юм гэхэд нь би өөрийн эрхгүй шанатардаг байсан ч өөдсийн чинээ үр минь өдрөөс өдөрт өсч торнихийг нь хараад өвдөхгүй л бол бид жаргалтай байдаг юм чинь гэж боддог. Тэгэхдээ миний хүү бидэнд ирсэн бурхан болохоор бид шантардаггүй, түүнийг сайхан өсч торниход хүн болгоны хувь нэмэр, хүчин чармайлт их байдаг. Тархины даралттай болохоор үргэлж уйлдаг болохоор өдөр шөнөгүй ээлжиж авна. Үүгээрээ би юу хэлэх гээд байна вэ гэвэл би тэгэж хүнд төрсөн гээд хичээлээсээ чөлөө аваагүй оюутан хэвээрээ, би ангийн хамт олонтойгоо инээж шуугисан оюутан, хүмүүнлэгийн сургуулийн хүндэт багш нар маань намайг хүүхэд гаргасан хүнтэй суусан гээд өөрсдөөсөө түлхэж нүд үзүүлээгүй, ангийн анд нар минь намайг янз бүрээр хэлж шивэр авир гээгүйд алдсан ч оносон ч би оюутан гэж өөрийн эрхгүй хэлмээр бахархмаар санагддаг юм. Тиймээ би Нийгмийн Технологийн Сургуулийн нэгэн жирийн оюутан.

Offline zoloo

  • Posts: 8
(No subject)
« Reply #3 on: 2009.11.17 18:20 »
aldsan ch onoson ch bi oyutan gedeg nen niitlel ih taalagdlaa. ooroo emegtei hyn boloodo ch teryy ene emegteigeer baharhah setgel turj bna shyy. ezogiin bagsh emegteichyydiig ih tevcheertei erchyydiig ih ih amarhan gunidag gej bsan ene ynen bh shyy. bi hcheeeliinhee hajuugaarajil hiideg l dee. tegeed yum l bolbol ajil amjdagguy buun ajil geed syrjignegnedeg bsan. odoo bolinoo.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
(No subject)
« Reply #4 on: 2010.08.10 14:01 »
БИ ЯАГААД ... ?Энэхүү эссэгээ би яагаад гэсэн сэдвээр бичиж байгаадаа би өөрөөсөө ичиж байна... Хүний нөөц хэмээх хичээлийн талаарх түрүү жил үзсэн ангийн найзуудаасаа эссэ бичээд түүнийгээ бусаддаа уншиж өгдөг талаар сонсоод тухайн үедээ багагүй эмээж байлаа. Учир нь би олны өмнө өөрийгөө илэрхийлж илтгэх дал дээрээ тааруу болохоор жаахан санаа зовж байснаа нуух юун. Тийм болохоор семинарын цаг дээр унших зориг хүрэлгүй дуугүй суусаар завсарлахыг хүлээдэг байлаа. Үүндээ ч үргнлж сэтгэл дундуур байдаг байлаа. Хүний нөөц хичээлийн анхны семинар дээр энэ семистрт хүний нөөц хичээлээр үзэх хичээлийн агуулгийг бичсэн хэдэн хуудас цаасны нэгэн буланд бичсэн “ энэ хичээлийг таслахад харамсахаар тийм сайхан уур амьсгалыг бүрдүүлье” гэсэн утгатай хэдхэн үг үнэхээр их таалагдаж, маш их урам зориг орж билээ. Яагаад ч юм лекцэнд суух нь илүү их сонирхолтой санагдсан хэдий ч нэг дэх өдрийн хамгийн эхний пар ч гэсэн огтхон ч нойрмоглодггүй ёонирхолтой санагддаг. Харин семинарт суух нь нэг л сонин нам гүм уйтгартай багш л ярина энэ үед дотроо өөрийнхөө болон бусдынхаа өмнөөс гэмшин суух нь үнэхээр хэцүү. Аливаа хүний багийн хүмүүжил төлөвшил хэр баргийн өөрчлөгддөггүй юм шиг санагддаг. Би багийн л бүрэг дуу муутай томоотой хүүхэд байсан, одоо ч гэсэн бараг л тэр хэвээрээ энэ байдал маань надад огтхон ч таалагддаггүй. Хүн даруухан томоотой байгаад юунд ч хүрэхгүй гэдгийг мэдсэн хирнээ л хэцүү энэ зангаа засахийн тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтнйг ойлгосон. Зөвхөн хөдөлмөрлөнө гэж бичих биш хөдөлмөрлөнө гэж хэлэх биш биелүүлэх хэрэгтэй гэдгийг ийм хожуу ойлгосондоо харамсаж байгаа ч хожуу ч гэсэн ойлгосондоо баярлаж байна аа.ДӨРВӨН ЖИЛ СУРСАН МИНИЙ СУРГУУЛЬАрван жилийн бяцхан сурагчаас их сургуулийн оюутан болж юугаа ч мэдэхгүй жаахан хүүхэд их сургуулийн босгыг алхсан мөч дөнгөж саяхан мэт санагдана. Анх хувиараа ч зохиож мэдэхгүй, ангиа ч олохгүй, багш нараа ч танихгүй будилж явсан нь одоо бодоход сайхан дурсамжуудын маань нэгэн хэсэг нь болж сэтгэлд тодхон үлджээ. Бусад сургуулийн оюутнуудтай хамт хичээлд суухад манай сургуулийг хүзүүвчний сургууль гэж ярихад дургүй маш их хүрдэг байлаа. Хэзээ нэг нартай сайхан өдөр манай хүмүүнлэг тис-ийн хамгийн том сайн сургуулийн нэг нь болно гэдэгт итгэдэг. Нэг л мэдэхэд төгсөх болчихож гунигтай юмаа. Санаа алдмаар ч юм шиг. Багш нартаа тухайн үедээ загнуулж, зэмлүүлж гомдож, дургүй хүрч байсан ч бүх багш нараа хайрлаж хүндэлдэг. Одоо бодоод байхад номын сандаа тоотой хэдхэн удаа л сууж байсан юм байна. Амараа багш оюутан байхдаа сургуулийнхаа номын сангийн бүх номыг уншиж байснаа яриад биднийг ч гэсэн ном сайн унш гэж сургааль айлдаж билээ. Мэдээж дөрвөн жил сурахад тийм ч дардан сайхан байгаагүй ээ. Манай ангийн нэг найз маань микрогийн хичээлийг дөрөв сонгож байж тэнцсэн юмдаг. Хамгийн хөгжилтэй нь дандаа далан гураваар унадаг байсан. Монголын маань ирээдүй болсон оюутан залуус бид хариуцлагатай байж сурсан мэдсэнээ улам батжуулж улс эх орондоо бага ч гэсэн хувь нэмрээ оруулах хэрэгтэй.[b:ad65eefc70]SHIJIRTUYA AJM-4[/b:ad65eefc70]