Сайн байцгаана уу? Андуудаа Сайхан наадсан уу? Баяннуур яваад ирлээ. Бидний тарьсан, ургахад нь арчилж, услалцсан моднууд үнэхээр сайхан ургасан байна. Баяннуурт очоод 3 жил 6 удаа явж байсан дурьдатгалууд кино шиг өөрийн эрхгүй хөврөөд л байлаа. Бид чинь энэ хугацаанд багагүй зүйл хийж, сайхан дурьдатгал үлдээсэн юм байна шүү. Би өнгөрсөн 2 өдөр та нарыг бодож, та нарыг ярьж байлаа. Би та нарыг хэтэрхий их загнадаг байсан юм байна ш дээ. Уучлаарай.
Баяннуурын Эхо эгч, Жавзаа дарга гээд олон хүн манайхныг ярьж байна. Талбайн харуул зарим нэгийг бүүр нэрээр нь хэлж, олон хүний амттай хоолыг яаж хурдан хийдэг байсан тухай ярьж байна. Яаагаад би үүнийг яриад байна вэ гэвэл би Баяннуур луу маш муухай яваад ирлээ.
Өвөрмонголчууд гэж өөрт биш хүнд юм хийж өгч байгаа болохоор гурбахан чаг ажиллаад их гэцүү, хамиг тэнкээг нь барчих шахлаа гээд бүгдээрээ муу харжийна. Хоолыг нь болбол огтоос хйиж чадахгүйм байна. Махан үнэ их доошоо тул 2 өдөрт 2 хониор сүйтгэл хийсэн ч олигтой хоол хийж чадахгүй жутруу ядруу хүмүүс байнаа. Бүгдээрээ мод услах ажлыг үл хийж чадаад ажлыгаа хаяад явсан байнаа. Манай жарим нэг багш урьд шөнө нь үсэргээнд орж дэвхцэхдээ тэнхээгээ мэдэхгүй галт усыг залгилсныгаа Хүүхдүүдийн амарыг хамгааалан сахин суусан гэж над уурлаж ажилдаа их шантралтай оролцож хоолыг хүртэл хийгээгүй ажгуу. Асар их жам туулан хөрөнгө мөнгө сүйтгэлдсэн ч Модоо олигтой услан тэжээгэнгүйдээ бачимдсан би өдрийн хоолоо өөрийн биеээр хийж байгааг харсан Талбайн харуул намайг гайхан харж "Цасту аулын чагаан барс" тогоонд гошуу дүржихүй гэж бодсон бөлгөө.
3-хан чаг модыг тэжээсэн 40 хүн 200 гаруй чачарган жимсний мод усалсан нь туйлын харамсалтай ажгуу. Халуун дэгдэж, дотор шүүснүүд нь догдолж хямарсан хүнээрээ шалтгаалан Улаанбаатар луу үтэр түргэн буцсан бөлгөө.
Харьж явах задаа намар Баяннурлуу заавал явахыг би ихэд хичээж бодсон бөлгөө