Author Topic: Amai zarluulj baina  (Read 26463 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Amai zarluulj baina
« on: 2010.06.02 18:18 »
ZARLAL:

2010 ony 6 saryn 7 ny 19:00-d Seuliin gudamj, huuchnaar Hangai buudlyn zamyn ard baidag Mongolyn anhny IRISH pub-d ayalah huseltei, ayalah durtai, uuriin naizyn hureegee teleh sonirholtoi, busdaas shine medee medeelel avah bodoltoi zaluusyg urij bain.

margaash n buyu Myagmar garag ajlyn udur tul Party, bujig bolohgui, oyunaa tsenegleh uulzalt gedgiig anhaaruulyi.

Mongold amidarch ajillaj ayalaj bui gadaad irgediig bas urij baigaa tul, sonirholtoi yariaa urnuulne gedegt ergelzehgui bain.

Couchsurfing-d burtgeltei humuus bas ireeree!

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: Amai zarluulj baina
« Reply #1 on: 2010.06.02 18:23 »
Амай бас хоосонгүй юмаа. Та нар залуу насан дээрээ заавал гадаад гэлгүй аялаж байгаарай. Үүргэвч үрээд өлсөөд, цангаад явж байсан ч алхах тоогоороо амьдрадыг амталж явах нь сайхан байдаг юм. Хэрэв би завтай байсан бол та нарыг дагуулаад 150 юань-аар Бээжин явна гэж байхгүй юу. Та нар тэгэж чадах уу? за за муу зүйлд уриалсан болно ш дээ.

Offline uganG

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 143
Re: Amai zarluulj baina
« Reply #2 on: 2010.06.02 19:32 »
Ta couchsurfing deer hayagtai yu, ene arga hemjeeg hen zohion bguulj bgaa ve?

Offline Dalai

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 51
  • Everything is simple...
Re: Amai zarluulj baina
« Reply #3 on: 2010.06.02 21:39 »
couchsurfing gej yu ve?
"My goal is simple. It is a complete understanding of the universe, why it is as it is and why it exists at all."
— Stephen W. Hawking

Offline Enghebatu

  • The Godfather of ESG
  • Ахмад гацуур
  • ****
  • Posts: 350
Re: Amai zarluulj baina
« Reply #4 on: 2010.06.03 02:03 »
couchsurfing гэж surf, host хийж бие биедээ туслах зорилготой бадарчингуудын онлайн коммюнити гэж ойлгож болноо.

Харин тийм. Энэ үнэхээр сонирхол татаж байгаа. Ажлаа зохицуулаад очихыг бодноо.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: Amai zarluulj baina
« Reply #5 on: 2010.06.03 17:13 »
Би энд хаян байхгүйв Харин Солонгосын НАВЕР дээр л ийм сүлжээнд холбоотой байдын. Ер нь тэгээд үргэвчтэй аялал залуучуудын дунд хүч аваасай. Заавал гадаадад ч биш дотоодод байгалийн сайхнаар явж болно ш дээ. Гэхдээ нутгийн Индианууд, Инфляц, Барааны хомсдлоос илүү Залуучуудын Залхуу, цамаан зан нь аймаар л даа.

Offline Dalai

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 51
  • Everything is simple...
Re: Amai zarluulj baina
« Reply #6 on: 2010.06.07 10:13 »
Өнөөдөр юм байна шд. Очиж үзэхээр шийдлээ.
"My goal is simple. It is a complete understanding of the universe, why it is as it is and why it exists at all."
— Stephen W. Hawking

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: Amai zarluulj baina
« Reply #7 on: 2010.06.15 12:45 »
Сайн байцгаана уу? Явган аялал хийх миний яриад байсан 2 баг ДАШТ-аас болоод хойшлогдсон. Асралт хайрхан явахдаа Мөнгөнморьтод машинаар хаяулаад 2 өдөр алхах төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Уг нь 6 сардаа багтаад явчихбал ялаа шумуул багатай, цаг агаар сайхан байх юм. 7 сард бол тийшээ явалтгүй. Ялаа шумуулын хоол болно. Биеэ засахын тулд 2,3уулаа явахгүй бол амжихгүй ажил болно шүү. Гэхдээ онгон зэрлэг байгалийг тэнд л жинхэнэ утгаар нь хардаг юм даа. Намар 9 сарын дундаар нэг сайхан налгар өдөр Асралт хайрхан явбал их сайхан байдаг. Намарын шар нар над дээр чамдээр тусаад, найган ганхах улиралд нь бид бас найгаад, Хар мод шар шилмүүсээ хаячихсан, ойн нилэнхүйдээ шар өнгөөр хөвдөө хуччихсан, алхахад намуунхан зөөлөн урьхан салхи хацар илээд л, дээшээ хараад тэрийгээд хэвтэхэд тэнгэр гүн хөх өнгөтэй, ганц 2 сэмжин үүл цасан шамрага сануулах мэт, тэгээд замдаа таарсан айлаас литрийг нь 1500₮-өөр худалдаж авсан хүйтэн айраг залгилаад, энэ тэрийг дурандаж суухад...  Үгээр хэлэхийн аргагүй үнэхээр сайхан шүү. Та нар нэг төсөөлөөд нүдээ аньдаа ....

За за одоо нээ нээ...  Номин ахад хэлэхэд анх удаа алхаж байгаа хүмүүстэй явах бол Асралт хайрхан их хэцүү даваа. Тиймээс бэлтгэлээ сайн хангаж байгаад Хагийн хар нуур явахад болно. Тийшээ явахад мориор\түрээсийн морь үнэтэй\ь явган 2 янз байна. Явган аялах бол Тэрэлжээс цааш нэвтрээд машинаар Дунд баян гэдэг гол хүргүүлнэ. Тэрэлжээс цааш 3 баян гэдэг нэртэй гол байдаг. Сайн машинтай бол Хавиргын даваа хүртэл машинаар хаяулж болно. Энэ нь та нарт сайн, харин машинд муу. Дунд баян голоом алхвал зүгээр. Шууд алаад хурдан бол 4 цаг яваад Хавиргын даваа гэдэг хөндлөн хөх уулсын бэлд очино. Тэндээ хоноглосон нь дээр байдаг. Гэхдээ сэрэмжтэй байхгүй бол болохгүй. Араатан байхгүй, нутагийн Индианууд даваан дээр дурандаад сууж байдаг юм. Миний мэдэх хэд хэдэн баг замын хоол хүнс, хэрэглэлээ анхны шөнийн "замын мялаалган"-ы дараа нутгийн индиануудад алдаад буцахаас өөр аргагүй байдалд хүрч байсан юм даг. Тэдний арга нарийсаад уургаар хүртэл авах юмаа майхнаас өлгөөд авчихдаг болсон гэсэн.
За тэгээд юмаа алдаагүй, сайхан амарсан бол өглөө эртлэн цайгаа уугаад хөдлөх болно доо. Зогсоорой. Өчигдөр нэг юм мартсан юм байна. Дундбаян гол хүргүүлээд алхаж байхдаа цаг зав байвал 8км хазайгаад Гүнжийн сүм орж болно. Их сайхан түүхтэй сүм. Манжийн хаан ЭнхАмгалангийн гүнж, Чахундоржийн хүү Дондовдоржийн эхнэр болон Монголд ирээд Монгол их хайртай болжээ. Манжийн хааны хэд хэдэн туршуулыг илчилсэн учраас аав нь түүнийг хүн явуулж хороолгуулсан гэдэг. Монголчууд түүнд зориулж сүм бариад тахих болсон. 10 жилийн өмнө очсон чинь засварлаад, бас нэг сүм барих гэж байсан. Машин явдаг болохоор машинаар ч очсон болно. Дээр үед тэнд явж байгаад шүдээ хүртэл камераар авч зэвсэглэсэн нэг гадаадтай таарсан чинь зөвхөн цэцэг, ургамлын зураг авдаг гэж байсан. Тэр үед миний мэдэхгүй хэд хэдэн хэрэгсэл барьчихсан байсан нь ЖиПейЭс байсан байхаа. Олон цэцэг, ургамлын зураг авсан. "Танай байгаль бол яг онгон охин шиг. Цэцэг нь 20-оодхон хоног болоод хагдарч өнгө дардаг. Тэр үедээ хаана ч байхгүй тансаг сайхан бүхнийг цогцлоодог. Тийм болохоороо л богино настай харам байдаг" гээд л манай байгалийн сайхныг магтаад байсан. Өөрийнх нь оронд нь сарнай, лиш гээд сайхан цэцэг зөндөө байдаг ч Монголынх шиг сайхан байдаггүй гээд олон юм ярьсныг нь ойлгоод байгаа хэрнээ яг үгээр сайн буулгаж чадахгүй л байна. Хамгийн гол нь Онгон охин - Монголын байгаль 2 адилхан богино настай, сайхан байгаль гэж ойлгож авсан бөгөөд яаж уран гоёоор хэлэхээ мэдэхгүй л байна.
За тэгээд Хавиргын даваагаар давна даа. Даваа биш уул л даа. огцом өгсүүр замтай, жим нь халтиргаатай. Хавиргын даваагаар ороож уулын оройгоор хярлаж алхана. Тэр Алтан-Өлгий уулын хэсэг. Их том уул бөгөөд хайрга, хадан чулуутай. Бас ч үгүй бэрх зам байгаа. Гэхдээ сайхан байгалийг өндөр уулаас харж явахад таатай. Юмыг яаж мэдэх вэ? Даралтаа үзүүлж байх хэрэгтэй шүү. Уул уруудаад Баян хөндийгөөр ороод уулын\нэр нь орж ирдэггүй\ баруун сугаар ороод Алдарт Хонгорын гол байна. Их намуун урсаж байгаа юм шиг мөртлөө ачаатай туулахаар хөл алдана. Энд хурдан алхаж ирэхэд 6 цаг болдог гэдэг юм байна лээ. Эндээ үдлээд цай хоолоо хийж идэх хэрэгтэй. Ус нь хачин сайхан тунгалаг. Хажуугаар нь хэд хэдэн булаг бий. Хонгорын голд очоод шууд усанд хөлөө дүрж болохгүй. 1996онд нэг туршлагатай тамирчин харвалт өгөөд Хонгорын голоос 3 өдөр дамнуургатай авчирч байсан эмгэнэлтэй түүх байдаг. Тиймээс байнга даралтаа үзүүлж, ачаагаа тааруулж байх хэрэгтэй. Хонгорын голд үдлээд цааш хөдлөхөд торлогтой зам угтана. Их хэцүү зам даа. 1998 онд явж байхад 2 жилийн өмнө шатсан нь хэвээрээ хувцас нилдээ хөө болж байсан. Хурдан буудаж алхаад тамирчид л оройдоо очдог болохоор Хагийн нууранд хүрэхгүй арай наана нь үдлээд хонох хэрэгтэй. Өдөрт дунджаар 40-45 км явах хэрэгтэй.
Ингээд өдөр нь ажуу алхаад Хагийн нуурандаа ирнэ дээ. 6 уулсыг ороосон их сайхан хөх нуур байгаа. 4 газараа элсэн эрэгтэй. Тохой гэдэгт нь аялагчид буудалладаг. Би 2 удаа 10-аад жилийн өмнө очиж байхад Загас барих ямар ч сонирхолгүй болгодог байсан. Уурга шийдээд 3 тоолоогүй байхад Алгана загас зуучихна. Эргээсээ 80 метрт 180см гүехэн. Хүсснээрээ сэлж болно. Сэлж байхад алгана засаг хөл мөргөөд л. Ус нь 11 цаг гэхэд сайхан бүлээсчихнэ дээ. Ваннад ордог хүмүүс бол "Юун цагаан сар, юун наадам" гэнэ дээ. 2000 онд явахдаа би 68 алгана загас барьж байж арай гэж нэг Линок барьж байлаа. Та нар ирэхдээ буцах өдрийнхөө хоолыг булж Хагийн нууранд тос, хуурай өндөг, давс, улаан вино зэрэгтэй л ирэх хэрэгтэй. Тэгээд 2 хонолоо гэж бодоход загас шарж, Загасны толгой улаан дарстай чанаж\Ухо гэдэг байхаа\ янз бүрийн төрлийн зөвхөн загасны хоол идээд явбал сайн. Гэхдээ одоо мах үнэт орсон шиг Хагийн нуурын загас цөөрсөн гэсэн. Ноднин жилийн 7сард гэхэд Хагийн нууранд 100 гаруй хүн, тэдний тал нь Оросууд байна гэсэн. Оросууд энд Соци үеээс ирдэг байсан. 1987 онд онгоцоо хүртэл тэнд унагаад сэг нь байсан. Дэсэлгээ хийж загас шүүрддэг байсан гэдийн. Дорж генералын бариулсан байшин тэнд бас бий. Орой майхны үүдэнд галын дэргэд суухдаа энэ байшингийн аймшгийн "онигоо"-г ярьж өгнө дөө. Жилийн өмнө зохиосон онигоо хачирлагдаад эзэндээ яригдаж байхад гайхах юм байхгүй.
 За одоо хамгийн супер сонин сайхан бол: Анх газарчилж явсан Баатар ах биднийг , цагийн оройн хоолны дараа дагуулж баруун хойд уул өгсөж байгаад цав цагаан хуш мод үзүүлэв. Ямар сонин байсан гээч. Дараа жил нь би энэ үзснээ жилжингээ хачиртай ярьснаа батлах гээд 10 хүн өдөржингөө хайгаад олоогүй. Баатар ахаас ирээд асуусан чинь тэр чинь харагдана гэсэн үедээ л харагддаг юм. Би ч хүртэл хааяа олдоггүй, заримдаа олчихдог гэж байсан. Сонин шүү...  Бас нэг зүйл гэвэл өглөө 4 цаг гээд үүр цайна. Баатар ах сэрээгээд Хандгай харуулсан. Тэр яг Хандгай мөн байсан. 30-аад минут усанд шумбаж хөвд, хаг идээд гарсан. Би тэр үед эвэрийг нь л харсан. Мань хүн их бэлэгшээж би 2 дахиа харлаа. Жил бүр Хандгай харах гэж ирдэг юм гээд нулимас унагааж билээ. Амаар ан хийдэг хүн шиг хүн бүрд ярихаар итгэхгүй.
Хагийн нуурийн баруун дээд хэсэгт Сарьдагийн уулс байна. Түүний баруун уулын орйд алдарт Сарьдагийн хийд байдаг. Занабазар энд нямба хийхээр тусгайлан бариулжээ. Энэ хийдэд арц их байдаг. Өндөр гэгээн авхуулсан үсээ арц болог гээд цацаад ийм их арцтай болсон гэдэг юм байна лээ. Сүмийн гол цогчин дуганг мод ороогоод ургачихсан. Анкорбат шиг харагдаж байсан. Тэр сүмийн зургийг авбал ямар гоё уран сайхны зураг гарах болоо. Хотоор зохиомж хайгаад аппарат үүрсэн залуучуудад Та нар сарьдагийн хэдэд очвол боон олз гэж хэлдийн...
за нэг иймэрхүү л байна. баахан юм бичсэн байна ш дээ. Хэрэв байгууллага, хамт олноороо явбал илүү сайхан, бас сохирхолтой байдаг юм. Бас өөрсдийн болон өрөөлийн хогийг цэвэрлээд явчихбал сайн байдаг юм. Өө тийм уснаас болгоомжтой байгаарай. Энэ уул, ус их догшин 2 жилд нэг хүний амь аваад байдаг гээд нутгийнхан арьдаг юм. Хагийн нуураас Хавиргын даваа, Дундбаян хүртэл айл амьтангүй болохоор их болгоомжтой, бие биедээ дэмтэй явах хэрэгтэй. 7-8 хоног та нар зарцуулах байх шүү.
Хүндэтгэсэн дарам

Offline Enghebatu

  • The Godfather of ESG
  • Ахмад гацуур
  • ****
  • Posts: 350
Re: Amai zarluulj baina
« Reply #8 on: 2010.06.16 11:50 »
Үүүүүүү ямар гоё юм бэ? Бүр нүдээ аниад хүртэл төсөөллөө ш дээ.
Гоё гоё гэсэн хэсгүүдийг нь аваад твиттер дээрээ жиргээлээ ш дээ.

Өө нээрээ, жинхэнээсээ хэдүүлээ ярьж байгаад энэ аяллыг хийеэ.

Offline Enghebatu

  • The Godfather of ESG
  • Ахмад гацуур
  • ****
  • Posts: 350
Re: Amai zarluulj baina
« Reply #9 on: 2010.06.16 11:51 »
Би Тайландад байхдаа Камбож орж, Ангкор Ватыг үзнэ гэж их ч бодсон доо.
Одоо ядаж Монголынхоо Ангкор Ватыг үзье дээ.  :D

Offline enhmandah

  • Самбарын дэд удирдагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 768
  • Мод тарих галт тэрэгний хөдөлгүүр бүү зогсог...
    • Ногоон блог
Re: Amai zarluulj baina
« Reply #10 on: 2010.06.16 17:54 »
Багшийн энэ бичлэг урт ч гэсэн сонирхолтой юм. Нээрээ нэг сайхан явган аялалаар явъя.

МОНГОЛ ҮСГЭЭРЭЭ ФОРУМ ДЭЭРЭЭ БИЧИЦГЭЭЕ.

Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл мину.