[b:00334d22a3]1- Кирибати[/b:00334d22a3]… орлогын нь эх үүсвэр болсон аварга том дун, хясааг далайчид нь завиар явж түүн талхны мөнгөө олдог. [b:00334d22a3]2- Бүгд Найрамдах Сан Марина [/b:00334d22a3]Улс нь анх 301 онд Ромын дайралтаас зугатан энд ирсэн Мариногийн үеэс байгуулагджээ. [b:00334d22a3]3- Монтекарло[/b:00334d22a3]… Монакогийн хунтайжийн улсын нийт хүн ам нь 32 мянга бөгөөд ихэнх нь алдартай хүмүүс юм. 83% нь гадаадын иргэд байдаг ажээ.4[b:00334d22a3]- Вануата дахь нэгэн арал Танна[/b:00334d22a3]… Одоо хүртэл хуучин уламжлал, өнгөрсөн үеийн амьдралын хэв маягаар амьдарч буй нутгийн уугуул хүмүүс.5- Дэлхийн нэг талд 17сая км2 нутаг дэвсгэр бүхий хамгийн том гүрэн Орос байхад нөгөө талд нь 1км2-аас бага газартай [b:00334d22a3]Ватикан[/b:00334d22a3] улс бий. Мөн 1 тэрбум 400 сая гаруй хүн амтай Хятад орон байхад 32 мянгахан хүнтэй хунтайж Монако улс гэж байх юм. Учир нь Монакогийн хунтайж Раннерийн орны иргэн байх тийм ч амар биш… Банкинд данстай, байртай (1м2 нь ойролцоогоор 700мянган доллар зэрэг асар үнэтэй) байх шаардлагатай. Мөн Монакогийн иргэнтэй гэрлээд иргэн нь болдог явдал одоо үгүй болжээ. Монгол оронд цагдаа хүрэлцэхгүй байна гэж байхад Лихтенштайнд цэрэг, арми байхгүйг дуулаад бүр ч гайхах биз ээ.Дэлхийд 1000км2-аас бага нутаг дэвсгэртэй, микро хэмээн нэрлэгддэг 25 орон байдаг.Бүх микро орнууд НҮБ-ийн гишүүн орнууд бөгөөд нутаг дэвсгэрээрээ эсвэл хүн амаараа нэлээд дээгүүр ордог улсуудтай адилхан санал өгдөг гэхэд тун сонин байгаа биз. Харин хилийн дээсийг нь давахын тулд хэдхэн алхахад болох улсад хэрхэн амьдарч болдог байна аа. Эсвэл нийт хүн ам нь хэдхэн мянгаас хол давдаггүй улсад хамаатан нь байхгүй байх магадлал хэр өндөр байх вэ? Мэдээж нийтлэг дүрэм гэж байхгүй боловч хязгаартай байдаг нутаг нэгтнүүдийн тоо дундаж хуваарилалт бий болгодог. Италийн дотор оршдог Сан Марино нутаг дэвсгэр бага хүн ам цөөтэй учир удирдан чиглүүлэхэд илүү хялбар төдийгүй орлого нь Италиас илүү байдаг тухай мэдээ бий.Амьдралын өртөг өндөр Сан Мариногийн бичээч гэхэд л дунджаар 2,5 сая лир (ойролцоогоор 1.200 доллар) –ийн цалинтай. Энд засвар гэх мэт хар ажил хийж амьдардаг хүнийг олох амаргүй. Италитай хэлэлцээрийн дагуу хилийн шалгалт байдаггүй бөгөөд хэнээс ч паспорт нэхдэггүй мөн ямар зорилгоор орж байгааг асуудаггүй юм. Мөн цагдаа нь Италийн цагдаатай адил эррхтэй.Ватиканд байдал арай өөр. Ажиглагчид болон хамгаалагч, ардуудтай ямар нэг асуудал үүсгэхгүйн тулд улсын нь хил ханаар хүрээлэгдсэн байдаг. Гадаадыхан Ватиканд орохын тулд тасалбар авах шаардлагатай. Нөгөө талаас шуудан, эмийн санд хүрэх замд байдаг Гэгээн Аннагийн хаалгаар нэвтрэхийн тулд зөвшөөрөл авах хэрэгтэй болно. 1999 оны эцсээр 534 хүнтэй байсны 53 нь католикийн их лам, 269 нь папын элчин сайдууд, 56 нь хамба, үлдсэн 102 нь хамгаалагчид байжээ. Ватиканд 53 төрийн тэргүүн байдаг бөгөөд 534 дэх төрийн албан хаагч нь одоо хүртэл Польшийн иргэн гэгддэг Пап юм. Тэрбээр 2 улсын харьяат байдаг цорийн ганц тэргүүн юм. Гадаадых ч бай, биш ч бай (Итали ч бай) төрийн албан хаагчид Ватикан болон өөрийн улсад цалингаасаа татвар төлдөггүй. Ватиканы бараг бүх иргэд шашны хүмүүс бөгөөд эмийн сангуудад нь Италид хориотой эмнүүд чөлөөтэй байдаг.Амьжиргааны түвшин өндөртэй, орлогын хэмжээнд санаа зовдоггүй өөр хоёр улс бол Монакогийн Вант улс болон Лихтенштайн юм. Өөрийн улсын татвараас зайлсхийгчид энэхүү улсуудад мөнгөө оруулдаг. Кино, спорт, урлагийн ертөнцийн алдартнууд голдуу амьдардаг Монте Карло-д хүн амын ихэнх хэсгийг нь энд амьдардаг Формула-1 уралдааны нисэгчид эзэлдэг. Энэ хоёр орон хар аргаар мөнгө өсгөдөг тул Франц, Герман, Италийн татвараас зайлсхийгчдэд түншилдэг.Науру бол 21км2 нутаг дэвсгэртэй нэгэн улс. Номхон далайн дунд оршдог энэ жижиг арал дээр хүн амьдрах аргагүй мэт боловч зарим хүмүүс жинхэнэ диваажин гэж нэрлэдэг. Учир нь 1978 онд Америкийн засгийн газар хуучин ЗХУ–аас уг аралд 70 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийснийг тэмдэглэжээ. Нэг үе арал дээр дэлхийн тоотой баячууд амьдардаг байв. Уг арлынхны баярлах учиртай нэг зүйл нь шувууд юм. Учир нь мянга мянган жилийн турш бий болгосон шувуудын ялгадаснаас бий болсон бууц 5 м зузаан фосфат давхарга барууны орнуудын хөдөө аж ахуйд их тустай учраас шууд ачиж экспортолдог бөгөөд машин нь эвдэрвэл засуулна гэдэггүй харин шинийг авдаг. 11 мянгахан хүн амтай уг арлын орлого 4 жилийн өмнө 35 мянган доллар байсан бол одоо 100 мянган доллар болжээ. Баян Науручуудын мөнгөө зарцуулах нь их сонин. Нэгэн удаа баячуудын нэг нь нэлээд сүүлийн үеийн люкс машинаа бохь наалдсаны улмаас хаяад шинийг авсан гэдэг. 20 км урттай ганц замтай аралд олон цлиндртэй хүчтэй машин ч явж харагддаг. Урьд засварын газар байдаггүй байсан бол одоо Лубначууд машин засч байдаг. Засгийн газар нь тун өглөгч бөгөөд гадаадад сурдаг оюутнууддаа тэтгэлэг өгч, шинэ гэр бүлдээ байр бэлтгэн, өвчтөнүүдээ Австралид эмчлүүлдэг.Науругаас их хол оршдог Тувалу арал ч эдийн засгийн шинэ төв болжээ. Дал модны холтос, гадил жимсний навчинд дарагдсан кабелийн олон утас нь арлыг холбооны том сүлжээ болгожээ.[b:00334d22a3]6- Лихтенштайн дахь Гутенбургийн шилтгээн[/b:00334d22a3]. Хунтайжийн банкинд мөнгө ихээр орж ирдэг бөгөөд энэ улсад шорон гэж байдаггүй. Гэмт хэрэгтнүүдээ шийтгэхийн тулд Швейцарын шоронг түрээслэдэг.[b:00334d22a3]7- Микрозиа дахь холбооны улсуудын нэг болох Каролиноос Яп-д[/b:00334d22a3] хүртэл барууны соёлыг хүчээр нэвтрүүлэн цаасан мөнгө амьдралд нь нэвтрүүлсэн ч хэрэглэхэд хэтэрхий томхуучин мөнгөө хэрэглэсээр байна.8- Микро орнууд нутаг дэвсгэр, хүн ам гэсэн хоёр зүйлээр тодорхойлогддог Газрын зураг дээр 1000км2 хүртлэх нутаг дэвсгэртэй 25 орон (Антигуа, Барбуда нэг захиргаатай) бий. Мөн 102000 км2 нутагтай [b:00334d22a3]Исланд ч микро орон [/b:00334d22a3]юм.Монтагаас бусад орнууд эх газар оршдог. Зарим нь 2 улсын дунд эсвэл дотор нь байдаг. Жишээ нь Франц Испани хоёрын дунд оршдог Андорад франк, песог хоёуланг нь хэрэглэдэг. Европын гадна оршдог бүх улсыг арлын оронд оруулдаг бөгөөд Бахрейнийг Саудын Арабтай, Сингапурыг Маллакийн хагас аралтай ганц гүүр холбодог ч мөн л арлын оронд тооцдог. Сингапур нь 639 км2 нутаг дэвсгэртэй, 3 сая хүн амтай тул хүн амын нягтралыг дээд амжилтыг барьсаар байна.[b:00334d22a3]9- Ванаутагийн[/b:00334d22a3] бусад орнуудад амьдрал арай орчин үеийн болжээ.[b:00334d22a3]10- Тувалу [/b:00334d22a3]дахь дал моддын доорх сургууль. Энд загасчлах нь элбэг боловч интернетийн сүлжээ илүү их эрэлттэй байдаг.11- Итали дахь Импориагийн дүүрэг болох Себорагийн утасны лавлахын эхний нүүрэнд хунтайж Георг-1-ийн хөрөг байдаг. Учир нь Сан Ремогийн Себорын хунтайжийн төлөөлөл болсныг нь он удаан жил гэрчилдэг хэрэг. Ард иргэд нь худаалдааны ямар ч газар гүйлгээнд байдаггүй “луйнор” хэмээх мөнгийг хэрэглэдэг. Иргэд нь (Италийн засгийн газраас хүлээн зөвшөөрөөгүй) паспорт, жолооны үнэмлэхээ бүртгүүлэх шаардлагатай болдог. Гадаад харилцааны хувьд зөвхөн БН Комору, Буркинатай холбоотой бөгөөд Парист элчингийн яам нээхийн тулд Европын орнуудтай хэлэлцэж байна.