АГГОН тэмцээний аварга Америкийг зорино
Залуу манлайлал хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг үндэсний уран илтгэлийн аварга шалгаруулах “АГГОН” тэмцээний бүртгэл 2010.04.03-аас эхэлнэ. СЭДЭВ "ОЮУНЫ НҮҮДЭЛ ҮҮ? ЭЛСНИЙ НҮҮДЭЛ ҮҮ?" ТА ТҮРҮҮЛВЭЛ АМЕРИКИЙГ ЗОРИНО!!!
“АГГОН V” уран илтгэлийн тэмцээн.
Тэмцээний зорилго: Залууст өөрийгөө илэрхийлэх боломж олгож, шинэээр сэтгэдэг, үеийнхнийхээ манлай залуусыг шалгаруулан, урамшуулхад оршино.
Тэмцээний үе шат: 3
Эхний үе шат: Илтгэлийг хэвлэмэл байдлаар бичиж хураалгана.
Монголын Лектор Төвийн байранд
Хоёрдохь шат: Илтгэгчид илтгэлээ 3-5 минутад багтаж танилцуулна. Шилдэг 20 илтгэгчийг шалгаруулна.
Гуравдахь шат: IT park-д шилдэг 20 илтгэгчид илтгэлээ танилцуулна. Шилдэг 4 илтгэгчийг шалгаруулна.
Дөрөвдөх шат: IT park-д шилдэг 4 илтгэгч сугалаа сугалан оногдсон сэдвийн дагуу 5-7 минутад багтан илтгэлээ танилцуулна. Шилдэг 2 илтгэгч шалгарна.
Тавдахь шат: IT park-д шилдэг 2 илтгэгч шүүгчдээс оноосон сэдвийн хүрээнд 5-7 минутад багтан илтгэлээ толилуулна. Ялагчдийг тодруулна.
Хаана: Монголын Лектор Төвийн байранд Эхний үе шат
МУИС-д 3 хэсэг нь, IT park-д нэг хэсэг нь.
Гуравдахь шат буюу шилдэг 20 илтгэгчийн өрсөлдөөний тасалбарын үнэ 3.500 төгрөг байна.
Тэмцээний шагнал:
Нэгдүгээр байр: АНУ-д аялах эрх, өргөмжлөл.
Хоёрдугаар байр: Note book, өргөмжлөл.
Гуравдугаар байр /2 хүнд/ : Нэг зуун мянган төгрөг, өргөмжлөл, Монголын Лектор Төвийн менежерийн коллеж сургалтанд суух эрх.
Шилдэг 20 илтгэгчийг дурсамж, Монголын Лектор Төвийн “Реторик” сургалтанд 50%-ийн хөнгөлттэй суух эрх, тус төвөөс эрхлэн гаргасан номын дээжисээр урамшуулна.
Тэмцээний шаардлага: Илтгэлийн тэмцээнд оролцогчид техникийн зөвлөгөөний хурал, сургалтанд суух бөгөөд төлбөр 10.000 төгрөг байна.
Техникийн зөвлөгөөний хурал, сургалтанд суусан илтгэгчид мандат олгоно.
Бүртгэл: 2010.04.05-2010.04.21
Теникийн зөвлөгөөний хурал 2010.04.22-нд. МУИС-д.
Тэмцээн 2010.04.23-24-нд.