Өнөөдөр зохион байгуулалт сайтай сайхан явлаа. Мокси сайн зохион байгуулсан шүү, Чи шүү. Дөлүгэн, Дээгий, Сувд гээд ЗБ-д оролцсон бүх хүмүүстээ баярлалаа.
Мөн явсан бүх хүмүүстэй чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа илэрхийлье. Мөн жолооны дромоо таслаж ирсэн Далайг энд дурдах нь зүйтэй байх
Энэ удаагийн усалгаа маш олон гэнэтийн зүйлсээр дүүрэн байлаа. Сүүлд ирсэн хүмүүсийг оролцуулаад нийтдээ 49 хүн явлаа. Удаан уулзаагүй Бороо, Цэндээ, Ууган Жи гэх мэт манай архагууд явсан. Мөн 7-8 шинэ хүмүүс ирсэн ба тэд уламжлал ёсоор автобусанд өөрсдийгөө танилцуулан авьяасаа үзүүлж шийтгүүлэв.
70-80-д оны атарч залуусын өмсдөг байсан богино саравчтай савхин шляпан малгай, хар пальто, хромон гутлаар гангарсан Бороо маань тэнд байсан бүх хүний харцийг өөр дээрээ татаж байлаа.
Миний бие Анархист Зоригоо-н ажил болох BUS-DJ -г хийвээ.
Өдөр миний клубын маань бяцхан тоглолт боллоо_ Тоглолтын Төөгий/Бэтмэн/ Ээждээ зориулсан шүлгээрээ эхлүүлж, би ардаас рэп үглэж Бороо үгэлж буй аяанд минь Рэп бүжлээ.
Улмаар нэгэн тусгай үзүүлбэр гарсан нь Бороогийн маань Аэробрэк байлаа. Үнэхээр хүнд хүнд хэцүү техникүүдийг бүжгийн аяанд хийж байсан нь бид бүгдийг ихэд баясгав.
Сувдаа маань Рататүэй /Ratatouille/-н болон Эллений дууг дуулсан нь үнэхээр гайхалтай байлаа. Франц дуунуудыг яагаад ч юм сонсохоор их гоё байдаг. Би Парис Комбо гээд нэг хамтлагийн улаан шар ногоон фэн нь ...
Эцэст нь ИСЖ-хэн маань Beatles- Yesterday, Jackson - Heal the world-г дуулж өндөрлөв.
Гэхдээ энэ удаагийн усалгаагаар бид нар өмнөх хийж байсан зүйлсээсээ хамаагүй бага юм хийсэн юм шиг ээ. Энэ ганц л мотор ус шахаж байсантай холбоотой. Нөгөө моторыг нь асаах гж бүх аргаа дайчилсан ч эцэст нь чадсангүй.
Өнөөдрийн усалгаа дуутай хууртай, хуртай, хөгжилтэй байлаа.
2009-10-17-нд Лемонтой цай уунгаа Нис бас Нис гэж орилолдон Шөнийн галт тэргээр зугаалцгаая