Author Topic: "Цэвэр агаар бэлэглэцгээе" Оюутны илтгэлийн тэмцээн.  (Read 14468 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline enhmandah

  • Самбарын дэд удирдагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 768
  • Мод тарих галт тэрэгний хөдөлгүүр бүү зогсог...
    • Ногоон блог
Монголын мянганы сорилтын сангийн “Цэвэр Агаар” төсөл, тус төслийн олон нийтийн харилцаа, нийгмийн маркетингийн Зөвлөх багийн зүгээс их дээд сургууль, коллеж, тусгай мэргэжлийн сургуулийн оюутнуудын дунд “Цэвэр Агаар Бэлэглэцгээе” илтгэлийн уралдааныг зарлаж байна.

Уралдааны зорилго

Агаарын бохирдолын асуудалд олон нийтийн, ялангуяа гэр хорооллын иргэдийн анхаарлыг хандуулах, иргэдийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, агаарын бохирдолтой тэмцэхийн тулд амьдарлын хэвшил зан үйлээ өөрчлөхөд уриалах, Эрчим Хүчний Хэмнэлттэй Бүтээгдэхүүний ач холбогдол, хэрэглээнд гарах өөрчлөлт давуу талыг танилцуулах, шинэ санал санаачлагыг дэвшүүлэхэд уралдааны зорилго оршино.

Уралдааныг зохион байгуулах хугацаа, бүртгэл, үе шат

Илтгэл хүлээн авах сүүлийн хугацаа - Илтгэлүүдийг 2010 оны 12-р сарын 3-ны өдрийн 14:00 цаг хүртэл Зөвлөх багийн ажлын байранд болон essay@cleanair.mn хаягаар хүлээж авна.

Шилдэг 10 илтгэл шалгаруулах - Уралдаанд ирүүлсэн илтгэлүүдийг эрдэмтэн судлаачдаас бүрдсэн баг шүүж 12-р сарын 6-ны өдөр шилдэг 10 илтгэлийг тодруулна.

Шилдэгийн шилдэг 3 илтгэл шалгаруулах үе шат – 12-р сарын 8-ны өдөр МУИС-ын дугуй танхимд, шалгарсан 10 илтгэлийг тавиулж, шилдэгийн шилдэг 3 илтгэлийг шалгаруулна. Шилдэгээр шалгарсан 3 илтгэлийг 2010 оны 12-р сарын 13-ны өдөр нээгдэх “Цэвэр Агаар-Эрчим Хүчний Хэмнэлттэй Бүтээгдэхүүн-2010” олон улсын үзэсгэлэн яармаг дээр олон нийтэд танилцуулж шагналыг олгоно.

Хамрах хүрээ

Бүх их дээд сургууль, коллеж, тусгай мэргэжлийн сургуулиудын оюутнууд оролцох боломжтой.

Илтгэлийн утга санаа

Шинжлэх ухааны үндэслэлтэй, тоо баримтад тулгуурласан, сонирхолтой баримт нотолгоог иш татсан, шинэ санал санаачлагыг дэвшүүлсэн, агаарын бохирдлыг бууруулахын тулд Эрчим Хүчний Хэмнэлттэй Бүтээгдэхүүнийг хэрэглэсний ашиг тус, давуу талыг олон нийтэд ухуулан таниулж сурталчилсан, бүх нийтийг кампанит ажилд уриалан дуудсан агуулгатай байна.

Илтгэлд тавигдах техникийн шаардлага

-   Бичгээр болон файл хэлбэрээр ирүүлэх илтгэл нь Unicode ашиглан, Arial фонтоор, 12 шрифтээр бичсэн байх ба мөр хоорондын зай нь 1.0 байна.
-   Илтгэлд MS Power Point программ ашиглаж болно.
-   Илтгэлийг 3-5 хуудсанд багтаах ба үгийн тоо хамаарахгүй.
-   Илтгэлд ашигласан эх сурвалж, бүтээлийн жагсаалтыг илтгэлийн сүүлчийн хуудсанд бичиж ирүүлнэ.
-   Илтгэлдээ өөрийн овог, нэр, гэрийн хаяг, утасны дугаар, оюутны үнэмлэхний хуулбар, сургуулийн тодорхойлолтыг хавсаргасан байна.

Уралдааны шагнал

1-р байр,1, Өргөмжлөл, 1,000,000 төгрөг,
2-р байр, 1, Өргөмжлөл, 500,000 төгрөг,
3-р байр, 1, Өргөмжлөл, 300,000 төгрөг,

Бусад шаардлага
-   Оролцогч нь Монголын мянганы сорилтын сангийн www.mca.mn веб хуудасны “Цэвэр Агаар” төслийн талаарх мэдээлэлтэй заавал танилцсан байна.
-   Хугацаандаа ирүүлээгүй илтгэлийг хүлээж авахгүй болохыг анхаарна уу.
-   Уралдаанд ирүүлсэн илтгэлийг буцаан олгохгүй ба олон нийтийн харилцаа, нийгмийн маркетингийн Зөвлөх баг үйл ажиллагаандаа хэрэглэх эрхийг эдэлнэ.
-   МУИС-ын дугуй танхимд тавигдах 10 илтгэлийг 10-15 минутанд багтаан тавина.
Илтгэл хүлээн авах хаяг, лавлах утас, э-шуудан

“Solid Links” ХХК,
Чингэлтэй дүүрэг, 6 хороо,
Дипломат-95, 1-р орц, 6 тоот
Утас: 70-11-99-91, 32-81-81
Э-шуудан: essay@cleanair.mn

Website: http://essay.cleanair.mn/
МОНГОЛ ҮСГЭЭРЭЭ ФОРУМ ДЭЭРЭЭ БИЧИЦГЭЭЕ.

Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл мину.

Offline Dalai

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 51
  • Everything is simple...
Орох уу яахуу. Түрүүлвэл 1 сая  ::)   Даанч туршлагаар амжихгүй байх даа.
"My goal is simple. It is a complete understanding of the universe, why it is as it is and why it exists at all."
— Stephen W. Hawking