Author Topic: hunii nootsiin hicheel  (Read 16314 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline handarmaaa

  • Posts: 4
hunii nootsiin hicheel
« on: 2009.05.13 00:30 »
Хүний нөөц энэ хичээлийг анх үзэх гээд орох анги руугаа явж байхдаа дотроо би , за одоо ямар багш байдаг болдоо, ааштай юм байвал яаанадаа, бас учиргүй тоо бодуулаад байвал өнгөрсөөн  гэж бодож байлаа. Харин ороод хичээл дээрээ суугаад эхэлсэн чинь өөр байнаа, ярьж хэлж байгаа зүйл нь, үйл хөдлөл нь манайд хичээл ордог багш нартай харьцуулбал аятайхан (нэг тийм шинэ ертөнцөд ороод, дахин эхэлж байгаатай адил мэдрэмж.) гэхдээ аятайхан гэдгийг нөгөө хоёрдугаар сувгаар ойлгож болохгүй юм. учир нь манайд  ордог багш нарын хичээлүүд  нэг л хэцүү уйтгартай, зовж зүдэрсэн хүмүүст туслах тэднийг идэвхжүүлж чадваржуулах энэ тэр гээд л байнга тийм хичээл үзээд байхаар өөрөө бүр тийм зовж зүдэрсэн мэт болчох юм.. нэг талаараа хүнд туслана гэдэг сайхан ч нөгөө талаараа хэцүү санагдах юмөө.. гэхдээ би улааныг үзэж урваж, шарыг үзэж шарваж байгаа хэрэг огтхон ч  бишээ.. хүний нөөцийн энэ хичээлээр би олон зүйлийг мэдэж бас сурж (бараг л компанитай болохоо дөхсөн)авсан юм. ертөнцийг арай өөр бизнесийн өнцгөөр хардаг болсон гэхүүдээ. олон олон боломжууд миний хажуугаар өнгөрдгийг мэдэрсэн юм. та хичээлээ ойлгомжтой,амьдралтай жишиж харьцуулдаг болохоор, бас учиргүй онол яриад л нэг л их юм мэддэг царайлаад байдаггүй болхоор таны хичээлийг дажгүй сайн сурсан юм болвуу.. нээрээ би таниас айдаг байсанштээ.. хэхэ инээдтэй байна уу та энэ одоо юу яриад байнаа, би тийм хүн айлгамаар мангаа байна уу гэж бодож байж магадгүй ээ.. бие даалтын сэдэв бүлэг болоод компани  байгуул гэж бид нарт даалгавар өгсөн. түүнийг хийх гээд хийж чадаагүй юм. хийгээгүй ч гэсэн хичээл дээрээ ороод сууя гэхээр нэг л эвгүй, та биднараас асууна хийгээгүй болхоор худлаа ярина. таниас айгаад ч юмуу магадгүй таныг хүндэлсэндээ орж чадахгүй семинарын хичээлээ гурван ч удаа тасалж билээ.. эргээд харахад 3 сарын хугацаанд  таниар хичээл заалгасандаа сэтгэл ханамжтай, сурсан мэдсэн зүйлтэй л төгслөө.  Тань шиг хичээлээ заадаг багш нар энэ ТИС-д олон байгаасай гэж хэлмээр байнаа. за ингээд хүний нөөц хичээлийн тухай миний бодол ийм байлаа. Жич: нэмж хачирласангүй, үнэн хэзээд үнэн байдаг хойно.  Багшаа таньд амжилт хүсье.. Баярллаа.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: hunii nootsiin hicheel
« Reply #1 on: 2009.05.13 13:04 »
setgeleesee bichsen essaynd chin ih bayarlalaa. Bi nas ahiad baigaa yumuu magtuulah durtai bolood baina. hehehe... Manai surguulid mash olon sain bagsh nar baigaa. Ter bagsh nartai bygdtei ni setgelee ongoilgoj, bas neelttei baival shavi - bagshaas ilyy ajil hergiin hamtragchid, zovlogchid bolno shyy dee. ta nartaa amjilt hysiye! Bayarlalaa