Recent Posts

Pages: 1 2 [3] 4 5 ... 10
21
Г.А.Уэльсийг Намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалын машинаар үйлчилж, Засгийн газрын Нүхтийн амралтанд байрлуулжээ

Америкийн Нэгдсэн Улсын Дэд Ерөнхийлөгч Г.А.Уэльс 1944 оны 7 дугаар сарын эхээр Хятад улсад айлчлаад буцах замдаа Улаанбаатарт бууж 2 хоног зочилсон нь тус улсад айлчилсан хөрөнгөтөн орны анхны дээд хэмжээний зочин юм.
Дэд Ерөнхийлөгч Г.А.Уэльсийг угтахдаа ЗХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Ж.Самбуу гуайг хотын дарга болгож, Намын Төв хорооны Нарийн бичгийн дарга Д.Дамбыг албан ёсны үйлчлэгчээр, эрдэмтэн Б.Ринчин гуайгаар орчуулагч хийлгэсэн гэдэг. Мөн ДЯЯ-ны Хэлтсийн дарга Б.Болд, Гомбосүрэн нарыг ахлах дэслэгч цолтой цэргийн хувцас өмсгөн хамгаалагчаар томилон ажиллуулжээ. Г.А.Уэльсийг Намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалын машинаар үйлчилж, Засгийн газрын Нүхтийн амралтанд байрлуулжээ.

Дэд Ерөнхийлөгч Гандантэгчилэн хийд, Биокомбинат, МУИС-т зочилж, тэнд 2ш микроскоп бэлэглэсэн бөгөөд, орой нь Бөмбөгөр ногоон театрт “Шарай голын гурван хаан” жүжиг үзсэн байна. Г.А.Уэльс нутаг буцахаар онгоцоор хөөрсөн боловч цаг агаарын байдлаас болж буцаж ирээд Гандан хийдээр зочилж дахин нэг хоноод явжээ.

Сүүлд Дэд Ерөнхийлөгчөөс Ерөнхийлөгч Рузвэльтэд бичсэн тайландаа: “Зөвлөлтийн нөлөө их байгаа нь эргэлзээгүй боловч улс төр, засаг захиргааны хяналт авьяаслаг монгол хүмүүсийн гарт байна. Хятадын нөлөөлөл амархан сэргэх тухай бодол бол бүтэшгүй зүйл.” гэжээ.
22
1911 онд Монгол улс манжийн дарлалаас чөлөөлөгдөж Богд хаант Монгол улс байгуулагдах үед Богд эзний барьж байсан тамгыг солих төрт ёсны нэгэн асуудал тулгарч. уламжлалыг бодолцон хаш чулуугаар хийхээр шийдвэрлэжээ. Үнэндээ Чингис хаанаас хойшхи бүх хаад “хас боу бай” хэмээх хаш тамгыг үе дамжуулан барьж ирсэн түүх байдагаж. Богд хаант Монгол улсын тамга хийх хашийг Ерөнхийлөн захирагч чин ван Ханддорж олж нийлүүлэх. тамгийг сийлэх чулуучинг Дотоод яамны сайд Да лам Цэрэнчимэд олж. сийлбэрлэх ажлыг бүрэн хариуцах болсон гэдэг. Тухайн үед өнгө өнгийн хаш нэртэй чулуу бишгүй л байсан боловч жинхэнэ өөхөн цагаан хаш гэдэг нь элбэг байсангүй. Чин ван Ханддорж хаш чулуу олох гэж Нийслэл хүрээ хавийн чулуу мэдэх хүмүүстэй уулзаж, тал тал тийш нь элч илгээж сураг ажиг тавьж байж.

Цэцэн хан аймгийн Боржгин Цэцэн чин вангийн хошуунд суугаа Шавийн зайсан Цэнд багагүй хэмжээний тун аятайхан хашийг зарахаар хүрээний эрднийн чулууны пүүсэнд ирээд 100 лан өгөхөд нь өгөлгүй буцсан мэдээ авчээ. Тэр даруй нь зайсан Содов гэгчийг улаагаар мордуулж “Хаш үнэхээр сайн бол үнэ хайрлахгүй” хэмээн Шавийн зайсан Цэндийг нийслэл хүрээнд ирүүлсэн гэдэг. Цэнд зайсан хаш хэмээгдэх нөгөө цагаан чулуугаа Богд эзэнд өргөхөөр болж байтал Шавьд өргөгдөхөөс нь өмнөх үеийн хошуу захирагч цэцэн ван Гомбосүрэн гэгч ирж “энэ чулууг Цэнд чиний нэрээр оруулахад олон ноёдын дунд талаар болно. Ван би оруулбал аль бүрд хэрэгтэй болно” гэж одоогийнхоор бол хөөрхөн “томроод” уул хашийг Богд эзэнд өөрөө барьчихсан тухай О.Намнандорж агсан өгүүлсэн байдаг. Ямартаа ч Шавийн зайсан Цэндийн хашаар Богд эзний тамга бүтээгдэх явц ийнхүү эхэлжээ. Уг нь Цэнд зайсан сүрхий ажигч, гярхай нэгэн байсан учир одоогийн Говьсүмбэр аймгийн нутаг Оцол Сансар орчмын Сүмбэр уулын бэлээс уул хашийг олсон тухай өгүүлсэн байдаг. Тамганы хаш ийнхүү олдсон боловч түүний паян үүгээр дуусгавар болоогүй аж.

“Хар гарт” Лувсангомбын тухай өгүүлэх нь

Тамгыг гадаадын хүнээр сийлүүлэхгүйг хичээсэн Да лам маань чулууны мэргэжилтэн эрж хайсны эцэст Зүүн хүрээний Вангайн аймгийн “Хар гарт” Лувсангомбо гэгчийг сонгожээ. Тэр цагт чулууны мэргэжилтэн монгол хүн өдрийн од шиг ховорхон байж. Лувсангомбо нь нэлээд олон газар явчихсан, аливаа асуудалд тун овлог ханддаг. сийрэгхэн толгой байсан гэдэг. Ямар сайндаа Хүрээний банкнаас үлэмж хэмжээний мөнгө зээлж, худалдаа хийж яваад Бээжинд сүрхий “шатаж”, тэндээ гурван жил суурьшжээ. Тэнд чулуугаар урлах эрдмийг сурч нэлээд мөнгөтэй болж зээлээ төлсөн төдийгүй чулууны багаж худалдан авч ирсэн аж. Лувсангомбо багаасаа сийлбэр хийсэн сүрхий чадвартай нэгэн байсан учир хүрээнд тун нэртэй урчуудын тоонд ордог байжээ. Уг нь тэр Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу буюу одоогийн Төв аймгийн Өндөр ширээт сумын уугуул аж.

Лувсангомбо Шаргаморьтын аманд улаан халзтай өргөө бариулан, тусгай харуул хамгаалалттайгаар тамга урлаж эхэлжээ. Хаш чулуу нь нэг сантиметр талбай тутамдаа 3500-7000 кг хүчийг хүлээн авч тэсвэрлэнэ гэдгийг бодоход гар ажиллагаагаар сийлбэр хийнэ гэхэд тийм ч амар байгаагүй нь тодорхой. Лувсангомбо хэдэн сар ажилласнаа шууд Богд эзэнд “Хашийн хороос болж миний гар, хөл, нүүр хавагнав. Энэ хорыг ганцхан хар архи л авдаг гэнэ” гэж айлтгуулж орхижээ. Богд эзэн элдээр шалгаж шахалгүй ‘”өдөрт нэг лонх архи өгч байсугай” гэж зарлигдсан аж. Лувсангомбо архины хангамжтай болж чадсан учир улаан зээрд амьтан л нэг жил гаруй нүдэж байж бүтээж гэнэ. Тамгыг Да лам Цэрэнчимэд үзээд “Тун удаан хийлээ. Тэгээд соёмбо үсгийг тамгын хүрээнд багтаагаагүй байна” гэж Лувсангомбыг донгодоход угаас сийрэгхэн толгой учир “тамгын үсэг хүрээндээ багтаагүй явдал бол улсын хил тэлэхийн шинж тэмдэг” гэж инээлгэж амжсан аж. Богдын дэргэдийн нэг ноён “Хар гарт”-аас “Та ямар гавьяа шагнал авна гэж горьдож байна” гэж асуухад “Хар гар минь байхад надад ямба хэргэм хэрэггүй. Ер нь зусар долдой, хээл хахуулиар хэргэм зэрэг авдаг нь би биш” гэж пээдийжээ. Гэсэн ч Лувсангомбо жил тойрон Богд эзнээс ямарч шан харамж аваагүй явснаа нэг өдөр хадаг бариулж “Хаан тамга хийсэн хүнд насаар нь цалин пүнлүү олгодог. Эсвэл түүнийг алдаг эртний ёсыг та мэднэ. Аль ч талаар нь таслахад мөхөс би бэлэн байна” гэж айлтгуулж орхижээ. Үүнийг сонсоод Богд эзэн Лувсангомбод сар бүр 30 төгрөгийн цалин олгож байх лүндэн буулгасан гэдэг. (О.Н) Тэр энэхүү цалингаа авсаар ардын хувьсгалтай золгож 1921 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын 8-р хурлаар цуцлагдаж, үлэмж тооны малаар шагнагдан үлдсэн аж.

Хашийн зарга үүссэн нь

Зайсан Цэнд өөрийнх нь олж өгсөн хашаар Богд хааны тамгыг хийж гүйцсэнийг сонсоод боржигон цэцэн ван Гомбосүрэнд бараалхаж ‘”Чин ван Ханддорж над руу анх Содов зайсанг илгээхдээ “Хаш сайн бол үнэн хайрлахгүй” гэсэн юмсан. Надад Богд эзэн хишиг буян хайрлах болов уу? Та сонорт нь хүргэж, мөргүүлж өгнө үү?” гэж хүсэж гэнэ. Гэтэл цэцэн ван учиргүй уурлаж “Тийм байдаг юм уу? Тэр чулууг аль газраас, хэний санал санаачлагаар ухаж олсноо бичиж өг. Чулуу эрж, малтсан хүмүүсийг хэрхэн шийтгэдгийг чи мэдмээр юм” гэж хууль ярьж загнасан аж. Цэнд зайсан тэр хашийг ухаж аваагүй гэдгээ учирлаад, зарга уүсгэхээ хэлээд гарч одож гэнэ. Тэр хэлсэн амандаа хүрч Шанзавын яамаар орж хашийг анх хэрхэн олж, эзэмшиж байсан болон ван Гомбосүрэн завсраас нь ашиг хонжоо харсан зэргийг айлтган зарга үүсгэжээ.

Нэгэнт Цэнд зайсан нь шавийн хүн байсан учир Шанзавын яам ч түүнийг хамгаалах нь тодорхой байв. Байдлыг мэдсэн ван Гомбосүрэн дотоод хорслоо битүү нууж Цэнд зайсанд “урьд ноёны албат болж явсан хэлхээ холбоогоо бодож, хашаар хааны тамга хийснийг баяр болгож заргалдахаа түдгэлзэнэ үү” гэж учирласан боловч далдуур Цэнд зайсанг шавиас буцааж аваад оронд нь өөр өрх айл өгч гартаа оруулж эд бод хийхийг бодож хөөцөлдөв. Гэвч Шанзавын яамнаас түүнд “Цэнд зайсан нь урьд нэгэнт шавь болсон хүн учир арилжиж болохгүй” гэж хариу өгчээ. Түүтээр үл эарам Дотоод яамны сайд Да лам Цэрэнчимэд уул заргыгхянан үзээд “Бид тэр хашийг Цэнд зайсангаас гардан хүлээж авалгүй, ван Гомбосүрэнгийн “Би худалдан авч Богд эзэнд өргөж байгаа юм” гэсэн үгээр орсноос ийм их будлиантай хэрэг болсон явдал бидний омтгойдсон ял мөн тул дээрээс яллахыг гуйна” гэж Богд эзэнд мэдүүлсэн байна. Богд уул заргыг нарийвчлан судалж үзээд “Гомбосүрэн чингэж дордыг дарлан, басхүү зуйгүйгээр гоёлхийлэн явсан нь үнэхээр нийцэхгүй. Зүй нь хүндэтгэн чангалан цээрлүүлбэл зохих боловч уг зүйл эрхэм чухал тул бэлгэ-ийг бодож, хүндээр шийтгэхийг уучлан хэлтрүүлж, энэ удаа Гомбосүрэнгээс 500 лан мөнгө хөөн гаргуулж Цэндэд шагнан олгоод улсын сангаас гаргуулахыг байлгаж. Гомбосүрэнг нэвширтэл донгодогтун! Цэнд даруй хувь зохиолтой хүн мөнийн тул үе улираан дэд зэрэг жинс шагнагтун! Цэрэнчимэд нар хэдий омтгойдсон боловч өөрсдөө ял гуйсны хэлэлцэхгүй болгогтун” гэж зарлиг буулгажээ.

Ингэж хаан тамга сийлсэн хашийг олж өгсөн Цэнд зайсан шагнал хүртэж, шунаг сувдаг сэтгэл барьсан ван Гомбосүрэн дэд сайд болон чуулганы даргаасаа огцорсноор зарга шувтарчээ. Энэхүү явдал нь төрийн их хэргийн дэргэд жижиг мэт боловч аливаа үйлийг бичил жаахан гэж алгууралгүйгээр шударгаар шүүн шийдвэрлэж байсан нь өнөөгийн төр засгийн түшээ нарт ч сургамжтай хэрэг ажгуу.
23
minii huwid anhnii lektsiin setgegdleesee iluuteigeer lekts tsaashid urgeljleh tusam arai sonirholtoi bogood huuhduuded heregtei medeelliig ogch baina gej bodoj bn.
24
1. Анхны лекц ямар санагдав. Анхны юм бүр сонирхолтой, бас хөгжилтэй байдаг. Миний мөрөөдөл бол 16 лекц маань бүгдэд нь анхны хичээл шиг сэтгэгдэлтэй байгаасай гэж хүсэж байна. Гэхдээ тийм зүйл хэзээ ч байдаггүй болохоор мөрөөдөл болчих гээд байдаг.
http://share.gogo.mn/BbNtmoyRX387741465349854/lekts-2a.rar
25
Сайн байцгаана уу? Лекц та бүхэнд ямар санагдав. Монголын түүх боловч түүхээр дамжуулан өөрийн амьдарч буй нийгэм, орчныг төсөөлөх, багаараа хамтран ажиллах, өөрийн үзэл бодлыг төлөвшүүлэх энэ хичээлд тавтай морил гэж та нарыг чин сэтгэлээсээ урьж байна.
Миний хичээл бүхэн та нарт эргэлзээ төрүүлж, шинэ мэдээлэл авах шунал хүслийг бий болгож түүний төлөө ганцаараа бус багаараа хамтран ажиллах нөхцлийг байнга өгч байгаасай гэж хүсэж байна.
26
HR management / Хар ажил:
« Last post by serdaram on 2016.01.27 19:56 »
Харвард төгссөн хүн ингэж ярьж:

Хар ажил:
Хар ажил бол олон төрөл. Голдуу биeийн хүчний ажлыг "хар" гэж тодотгоод байх шиг байдаг. Хар ажил хүнд тэсвэр хатуужил суулгаж, өөрийгөө таних ухаан хайрлана. Хүнийг үнэн төрх, жинхэнэ мөн чанараар нь харах хамгийн шилдэг "байрлал" бол хар ажил. Бас хөлс их урсана, махан биe хат сууна. Би хөгжлийн бэрхшээлтэй хүний асрагч, хоньчин, үхэрчин, адуучин, их сургуульд байхдаа таксичин, хилийн чанадад таваг угаагч, байр цэвэрлэгч, пицца зөөгч гээд олон "ажил" хийж байсан. Эд бүгд хар ажил биш ч ихэнх нь эгэл бор амьдралын хөлс урсгасан өдрүүд байсан. Би дандаа дардан замаар яваагүй. Хар ажил хүнд хамгийн том сургууль болдог. Хөдөө 10 мянгаар ямаа самнуулья гэхэд мөнгий нь голоод хүн олдохгүй байна гэж нэг танил маань хэлж байна лээ. Хий дэмий зурагт эргүүлж, хэт их сошиалдаж байхаар ямар ч атугай олдсон ажлаа хийгээд дотор хүнээ хүмүүжүүл. Бусдад харагдах хэлбэр чинь "гоё" байж болно. Харин хүлээн зөвшөөхөгдөх "дотор" -ыг чинь хар ажил зүлгэж өнгө оруулна дүү минь. Ялангуяа эр хүн хар борыг туулж, хатуу ширүүнд няцашгүй байж сурах чухал. Мартсанаас сургуульд байхдаа уураг тархины "хар ажил" сайн хийх хэрэгтэй.
27
Лекц / Галдан хааны түүх Халх Манж
« Last post by serdaram on 2016.01.11 18:39 »

-Галдан хааны түүх Халх Манжид эзлэгдсэн явдалтай яахын аргагүй холбогддог. Олонхи түүхчид Галдан хаан Халхад халдсанаас халхын ноёд Манжид дагаар орсон гэж үздэг. “Хэрвээ Халхад халдаагүй байсан бол…” гэх “Хэрвээ…” гэсэн таамаглал магадгүй дээрх дүгнэлтээс гарсан байх. Гэтэл Галдан хаан Монгол эх орныхоо эв нэгдэл, тусгаар тогтнолын төлөө өөрийн амиа огтхон ч хайрлалгүй Манжийн эсрэг тэмцсэн хэмээн түүхэнд бичигддэг. Мөн Галдан хааныг түүхэнд тархай бутархай Монгол улсыг сүүлчийн удаа нэгтгэсэн хүн гэж тодорхойлох нь бий. Ингээд бодохоор Галдан хааны түүх эмгэнэлт хувь заяа мэт санагддаг?
-Тийм ээ. Энэ тухай хамгийн эмзэг эмгэнэлтэй сэдэв нь түүний үхэл. Бодохоос элэг эмтэрч, зүрх шархирам хувь заяа. Тэр баатар хаан эх нутагтаа хэний ч дэмжлэггүй өнчирч, хорын тунгаар эм хэтрүүлэн уугаад эрдэнэт амиа алдсан. Итгэлт нөхөд нь Манжид урван дагасан. Ойрад зүүн гарчууд нь хамаг сайхан эрчүүдийг нь дайнд үрсэн хэмээн түүнд ял тулгасан. Харин халх түмэн болохоор бидэн рүү довтолж Анхдугаар Богдыг минь харийн нутаг руу хөөсөн гэсэн ял тулгасан. Эцэстээ түүнийг дэмжих Монгол хүн тэр үед бараг үлдсэнгүй. Шархадсан арслан шиг болсон тэр эр, “Эс чааваас даа ийм ч Монголчууд байх гэж…” хэмээн хилэгнэн хашгирч махир сэлмээрээ үхэр чулуу цавчсанаас сэлэм нь хуга үсэрч, өөрөө хүйт даасан өргөө рүүгээ орон үхлийн эмийг хүртсэн гэдэг юм. Дэндүү эмгэнэлтэй хувь заяа гэдэг энэ.

Энэ хар өдөр бол 1696 оны 12-р сарын 3 буюу Энх Амгалангийн 33-р он. Монгол тооллоор бол төр гүрний үйл хэрэгт ивээлгүй, үймээний эзэн үхэр жил, үймээнт үхэр жил, үйл лайны эзэн гэх мэтээр хэзээнээс цээрлэдэг үхэр жилийн өвлийн эхэн, ес эхлэхээс өмнө буюу эртний монгол тооллоор өөлжин хэмээх 3-р сарын 13-ны хар өдөр. Ану хатнаа суманд эрсдэхэд, мөн Сэвдэнбалжир хүүгээ баривчлагдан Бээжинд хүргэгдэж, Энх Амгалан хааны улс төрийн золиос болон нэг хэсэг ашиглагдаж, улмаар цаазлуулэн толгойг ньдээрлэл брлгон өлгөснийгдуулсан ч Галдан хаан Монголынхоо төлөө зорилгоосоо буцаагүй юм. Галдан хааны нас барсан газар нь одоогийн Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг Ацтын ам.

-Галдан бошигт хааныг түүхэн үүднээс хэрхэн нэрлэх нь зөв бэ? Зарим түүхчид Галдан бошигтыг хаан биш, харин хан гэх нь зөв гэж үздэг. Энэ талаар таны дүгнэлт? Мөн “бошигт” гэж ямар учиртай нэр вэ?
-Галдан хаан гэж түүхчлэх нь зөв. Хаан гэхээс цэрвэж, хал палгүйгээр нь Галдан бошигт гэж түүхчилдэг боллоо. “Бошигт” гэдэг бол V Далай ламаас олгосон шашны нэгэн цол байх. Галдан долоон наснаас 27 нас хүртлээ хорь шахам жил шашны мөр хөөж, “илхарамба” гэдэг шашны цол хүртэж, бүр Зонховын суудалд сууж ном айлдах эрх олтлоо хүндлэгдэж байсан санваартан.
Ах Сэнгээг нь хаан суудалдаа хорлогдоход, түүний эх Юм Агас холын аяныг үл ажирч, хүү Галдан дээрээ очин энэ бүх байдлыг хэлж, улмаар хүү нь шашны үйл хэргээсээ буцаж сахил санваараа буцаасан түүхтэй. Энэ тухайд нь ярих бол бид Галдан бошигт гэнэ биз. Харин Нийт монгол угсаатнаа Манжийн дарлалаас хамгаалах агуу тэмцэл нь эрэлхэг хаан хүний эрэлхэг үйл хэрэг байсан юм.
Энэ үед ч гэсэн шашны том цол дагасан Түвдийн хорон бодлого Галдан хааныг дагадаг байсныг түүх шаштирт тэмдэглэсэн байдаг.

-Хаан гэж нэрлэж буйн учир нь Галдан хаан том улс гүрэн байгуулж чадсан гэсэн үг үү? Ойрадыг мэдсэн нэгэн хан байгаад Манжийн эсрэг боссон эрэлхэг баатар гэж л хүмүүс ойлгодог шүү дээ?
-Манжийн Энх Амгалан (Кан Си) хааны тооцоолсноор Галдан хаан 1200 гаруй хот тосгодыг эзэлсэн хаан байсан юм шүү.


-Тийм өргөн уудам газар нутгийг эзэгнэсэн хаан байсан гэж үү?
-Галдан хааны эзэмшил газар нутгийг Чингис хааныхтай жишиж болно. Чингис хаан 40 гаруй улс орныг эзэгнэсэн гэдэг боловч түүхчид Галдан хааны эзэлсэн газар нутгийг мөн тийм хэмжээгээр тоймлосон байдаг. 1188 онд Чингис хаан Тайчууд аймгийн хан өргөмжлегдсөн шиг 500 орчим жилийн дараагаар буюу 1671 онд Галдан Цоросын хан өргөмжлөгдөж, дараа нь хошууд, дөрвөд, торгууд гээд бүх ойрадуудыг нэгтгэж, 1675 он гэхэд Зүүнгар улсын хаанд өргөмжлөгдөж хаан суусан билээ. Галдан хаан бол Хами, Турфан, Кашгар, Яркенд, Хасаг, Хотон гэх мэтээр эрхшээлдээ оруулж, улмаар Чингис хааны хүрсэн газар Сайрам, Самарканд, Бухар, Киргиз, Фирганы хөндий гээд Төв ба Дундад Ази, Дорнод Туркменистаныг нэгтгэсэн их хаан байсан юм. Урагшаа Төвд, Хөх нуур түүний гол холбоотон байв. Дутуу нь гэвэл, Зүрчидийн Алтан улсын хойчис болох Манжийг л дарж чадаагүйгээрээ Чингис хаанаас дутуу байх.

-Манжийн дарлалаас чөлөөлөгдсөний ой гэж манайхан тэмдэглэх гэж байна. Түүхэнд “харгис хулгай” Галдан Халхад довтолсноос Манжид эзлэгдсэн хэмээн харагддаг. Мөн зарим нь “урвагч” Занабазар Богд Манжид бууж өгснөөс болсон гэж үздэг. Та хэний талд байна вэ?
-Хүн бүхэн мэдэхийнхээ хэрээр л бурдаг. Миний тухайд хэн нэгнийг нь зөвшөөрөх нь утгагүй хэрэг. Түүхэн үнэний талаас нь сурвалж судалгаа, баримт нотолгоо дэлгэж яривал өөр хэрэг бөгөөд сонирхолтой ч байж магадгүй. Тэр бол хувийн ойлголт биш, судлаачийн гэмээр дүгнэлт, гаргалгаа болох байх.

-Таны гаргалгаа ямар дүгнэлтэд хүрэв?
-Тухайн үе бол Монголын тулгын гурван чулуу баруун төв, зүүн гэх эртний уламжлал нь өөрчлөгдөж, Ойрад, Халх, Цахар буюу Ар, Өвөр, Баруун Монгол гэсэн ялгамжаар зааглагдсан үе. Ар халх нь боржигин буюу алтан ургийн бага ноёдын удамтнуудтай. Ойрад нь цорос овгийн дээд ноёдтой. Өвөрлөгч нар нь Лигдэн зэрэг алтан ургийн их ноёдын удам, мөн түүнийг дагасан Чингис хааны онгон шүтээнтэй байдаг байлаа.
Ар Монгол нь Чингис хааны цагаан тугтай голомт нутаг боловч товойн гарч чадахгүй байсан. Иймд шашны Анхдугаар Богдын дүрийг Түшээт хан Гомбодоржийн гэрээс Занабазар гэдэг хүүг тодруулж, түүнийгээ хаан хэмээн өргөмжилсөн.
Өвөр Монгол нь угсаа залгамжилсан Лигдэн хүртэлх хаадтай. Харин баруун Монгол нь Зүүнгарын Галдан хааны улстай байв. Манжийг эсэргүүцсэн Лигдэн хааны тэмцэл мөхөстөж, улмаар өвөрлөгч ноёд ээлж дараалан Манжийн цол шагналд оочирлогдон урвасаар 1630-аад оноос Манжид дагаар оржээ. Халхын ноёд, ялангуяа Түшээт хан аймгийнхан хашир хэрсүү Гомбодоржоос хойш Манжид ил далдаар сээтэгнэх болсон. Энэ үеэс л Галдан, Занабазар хоёрын тэмцэл хурцадсан хэрэг.

-Анхдугаар Богд Занабазар Манжид урвасан, урваагүй гэж түүхчид одоог хүртэл маргалдсаар байгаа юм биш үү?
-Урвасан нь бодитой үнэн түүх. Түшээт хан Гомбодоржийн хүүхдүүд өсч, эцгийгээ амьд байх үеэс “Манжид эзлэгдэх юм бол…” хэмээн эртнээс нүхээ малтах зорилгоор Манж руу тал тохой татаж эхэлсэн байдаг. Түшээт хан Гомбодорж 1655 онд нас барсан. Гэтэл түүнээс хоёр жилийн өмнө 1653 онд хүү Бундар нь харъяат ард иргэдээ аваад Манжид очиж дагаар орсон байдаг. Тэр байтугай Халхын ноёдоос хамгийн анх удаа Засаг Чин ван цол хүртэж, харьд урвасан тод тохиолдол түүхэнд бичигдсэн байдаг.

Энэ бол Гомбодоржийн нөгөө нэг хүү Занабазар тэргүүтнүүд Манжид 1691 онд бүрэн бууж өгснөөс даруй 38 жилийн өмнө болсон үйл явдал шүү! Бас тэр эмгэнэлт цагаас 36 жилийн өмнө Анхдугаар Богдын төрсөн дүү шинэ Түшээт хан Чахундорж эцгийхээ эзгүйрсэн• суудлыг өвлөмөгцөө өөрийн дүү, хүүхдүүдээ Манжийн хааны ивээлгэд суулгасан гээд урвалгын урьдчилсан бэлтгэлийн гэмээр түүх яривал зөндөө зүйл ярьж болох байх. Тодруулж хэлбэл, анхдугаар Богд ч, Чахундорж ч хожим Манж руу зугтан очиход тэнд эцэг эх нэгтэй элгэн садан Бундар зэрэг ах дүүс нь Манжийн албанд зүтгээд, элбэг хангалуун хүлээж тосч авсан. Өөрөөр хэлбэл, тэд Галдан хаанд хөөгдөхийн эрхээр юуны ч учир ололгүй хүний газар очсон юм биш.

-Тэгвэл Галдан хаан Халхад довтолсноос хамаг хэрэг үүджээ гэж ойлгож болохгүй нь ээ дээ?
-Хамгийн гол нь энэ буруу ойлголтоос бас салах хэрэгтэй байна. Түшээт хан буюу төв халхдаа бурууг тохохоос зайлсхийдэг бөөрөнхий, аймхай үзэл сурталч түүхчдийн балгаас түүх гажуудаж байгаагийн тод жишээ энэ юм. Галданг довтлохоос өмнө Түшээт хан Чахундорж нэгэн түм буюу арван мянган цэрэг дайчлан Зүүнгарын нутаг руу дайн байлдаан, өдөөн хатгалга хийж, Галдан хааны дүү Доржжав болон Засагт хан Шар нарыг хүйс тэмтрэн алсан байдаг. Мөн Галдан хаанаас Манжийн хаанд илгээсэн гурван зуу гаруй элчийг зам зуураас довтолж устгасан гээд эдгээр ярих өч төчнөөн баримт юу харуулж байна вэ? Яагаад Түшээт хан Чахундорж Халхын хүчийг харийн Манж руу биш, Ойрад Монгол руу эхнээс нь эргүүлэх гээд байв?

-Та Галдан хааныг Халхад довтолдог нь буруу гэж үздэг түүхчдийн эсрэг байна аа даа?
-Би өмнө нь баримт дурьдан ярьсан. Галдан хаан, “Долоон хошууны Халх надад дайсан биш” гэж мэдэгдэж, “Түшээт хан, түүнийг дагасан Сэцэн хан нарыг дүү нар, үр хүүхдээ Манжийн хаанд илгээн, тэд нартай ураг худ болж холбоолж байгааг зогсоо, ойрад, халх хоёр нэгдэж Манжийн эсрэг зогсоё” гэж тэмцсэн. Чахундорж, Занабазар нар зугатаж Манжид байсан холбоотон болон ах дүүстээ очиход, Манжийн хаанаас “Монголын нэгдэл, тусгаар тогтнолд дайсагнасан эл хоёр этгээдийг өг!” гэж шаардаж байсан.

-Түүх бичиг ном зохиолуудад яагаад энэ бүхнийг үнэн мөнөөр нь тусгаж болдоггүй юм бол?
-Тийм учраас л “аймхай бөөрөнхий түүхчид, зохиогчид” гэж хэлж байна. Үнэнийг гаргавал, үндэсний үзэл хагаралд хүргэнэ, одоогийн ар, өвөр хангайнхнаа хүнд байдалд оруулна, дөрвөд, торгууд гээд “бага ястнууд”-ыг давраана гэдэг эмзэглэл түгшүүр байдаг бололтой. Тэгсэн атлаа түүх бичигт, тэр бүү хэл төр засаг нь захчин, үзэмчин, дархад ястан, бага ястнууд гэх мэтээр зохиомол их багын ялгаа, доромжлол гаргаад байдаг нь тун хачин.
Уг нь монгол даяараа цагаан ястан тайж хаад, харцас буюу хар яст ард иргэд эгэл түмэн гэх хоёр л ястан байдаг түүхтэй. Өөлд, мянгад, урианхай гэдэг нь төрөлх аймгууд бөгөөд Говь-Алтай, Сүхбаатар гэдэг нь хожмын зохиомол аймгууд. Овог гэвэл аймаг дотроо дэгрээ тамгатайнхан, шар хятадууд, хар үхэрт гэх мэт юм. Гэтэл одоо халх гэдэгхэлний ухагдахууныг их ястан гээд тэр дотроо бүгд шахам боржигин овог (уг нь аймаг) болсон нь тун ч инээдтэй ч гэмээр юм уу, үндэсний эмгэнэл ч гэмээр гаж төрх юм. Манай зохиогчид ихэнхи нь энэ мэт хөнгөн гоомой ойлголттой байдгаас Түшээт хан буюу Төв Халхыг Монголын ари угсаа гэж үзэн өмгөөлөх олонхи болдог.

Үүнээс болоод Галдан хааныг ерийн нэгэн тэмцэгч мэтээр доош нь хийх доголон сэтгэлгээ хэвшмэп байсаар байна.

-Ер нь тэр үед халх, ойрад хоёрын хүч болон хүн ам хэр зэрэг ялгаатай байсан бэ?
-Тэнцүү байсан гэж хэлж болно. Харамсалтай нь, Галдан хаанаас хойш ойрадуудыг Манжийн түрэмгийлэгчид эзлэхдээ 620 мянган ойрадыг 120 мянга болтол нь түйвээсэн. Дайны хөлд 240 орчим мянга хүн амьүрэгдсэн. 100 мянга гаруй ойрадуудыг хоморголон цаазалж, олноор нь амьдаар нь газар булж хүйс тэмтэрсэн. Ийм аймшигт яргаллыг Монголын түүх Манжийн балгаар зөвхөн Ойрадад үзсэн. Энэ гашуун түүхийг ил гаргах дургүй түүхчид бас бий. Энэ балгаас болж ойрадууд бага ястан болсон гутамшиг эхэлсэн.

-Зүүн гарын улс хэдийгээс хэдий үе хүртэл оршиж байсан юм бэ?
-Галдан хааны улс 1635-1758 он хүртэл 120 гаруй жил оршин тогтносон. Галдан хаанаас хойш 60-аад жил төр улс нь ямар нэгэн хэмжээгээр хадгалагдаж байсан.

-Галдан хааны улс гэхээр үр хүүхэд нь түүний төрийг сэргээн залгамжилсан хэрэг үү?
-Үгүй ээ. Галдан хааныг Халхыг нэгтгэж Манжийн эсрэг хамтын хүчин бий болгохоор тэмцэж байх хооронд ар хударгаар талийгаач ах Сэнгэ хааны хүү Цэвээнравдан өөрийгөө Зүүнгар улсын хаан хэмээн өргөмжлөн ар талын гол хүчнээс тасалж эсэргүүцэл буй болгосон түүхтэй. Мөн Богд хаанд дайсагнаж, манай Халхад довтолсон гэж ар халхууд Галдан хааныг эсэргүүцсэн. Энэ байдлыг Манжийн Энх Амгалан ха,ан овжин ашиглаж, “хулгай” Галданы харгис довтолгооноос ар халхыг чөлөөлнө гэдэг шалтгаанаар нэгэн удаа 50 мянган цэрэг зэвсгийн хүч илгээж, улмаар энэ үйл явдлаар ар халхыг Манжид нэгтгэх бодлогоо ерөнхийд нь хэрэгжүүлсэн.
Галдан хааны улс гэж байгаа нь түүний үндэслэсэн улс гэсэн санаа. Хөдөөгийн түүхч өтгөс тэгэж ярьж хэлэлцдэг байсан, Жүчийн улс, Чагадайн улс, Хүлэгүгийн улс… Өөрөөр хэлбэл, Хубилайн улс гэж ярьдаг байснаас Юань улс гэдэггүй. Одоо л шинжлэх ухаанчирхан нэр томъёолжуулж Юань, Алтан Ордны гэх мэтээр цоллох болж. Тэгэж ярих төрөлх түүхчийг олохгүй дээ.

Нанхиад гүрэн дотроо Хубилайн улсыг тэгэж нэрлэдэг л юм байгаа биз. 1254-1368 он хүртэлх хугацааг Дайдуд сууж асан хаадууд бүгд Хубилайн улсын л хаад. Энэ нь Монгол гүрний хаан гэсэн утга огт биш, Монгол гүрний гэвэл эдгээр дөрвөн ханхүүгийн хараат дөрвөн улс дээр Тулуй эзний сахисан Монгол газрын төрийн голомт нутгаа нэмж амилуулаад Монгол гүрэн гэж ухаардаг уламжлалтай юм. Энэ л гүрний төлөө эрслэн тэмцсэн Галдан хааны улсыг би тийн зүйрлэн нэрлэсэн хэрэг.

-Тэгвэл “Зүүн гар” гэсэн нэрний хувьд таны дүгнэлт…?
-Зүүнгарын улс гэдгийг ч манай эрдэмтэд буруу тайлбарладаг. Одоо эрдэмтэд биш энгийн түүхч хэд гурванхан эгэл Монгол л мэдэж байгаа эртний өвөг зурхайн ёсонд төрийн хэргийг алтан гадас одыг харж зогссон хүний гараар баруун, зүүн гэдэг ёс бий. Энэ нь зүг чигээ хэзээ ч алдаж төөрөлдөхгүй гэсэн энгийн санаанаас үүдэлтэй эрдэм л дээ.! Энэ зурхайн ёсоор ертөнцийн баруун зүгт зүүн гарын монголчууд оршдог юм. Баруун монголчууд гэвэл монгол зурхайн бар зүгээр ярьж байгаа хэрэг бөгөөд зүүн гарын гэдэгтэй дүйх адил утга.

-Галдан хаан Чингисийн алтан урагтны удам биш биз дээ?
-Ойрадын Гүүш хааны Цорос аймгийг Хасарын хойчис гэдэг. Цоросын Эсэн тайш хаан эцэг Тогоон тайшаас өвлөж, 1451-1454 онд нийт Монголын хаан байсан. Галдан хаан бол Эсэн хааны бага хүү Эсмүний хойчис бөгөөд 1643 онд Эрдэнэбаатар хиан тайшийн зургаадугаар буюу хоёрдугаар хүү болон мэндэлжээ. Зургаадугаар хүү гэсний учир нь, Эрдэнэбаатар хиан тайш гурван хатнаас төрсөн арван хоёр хөвүүнтэй байснаас зургаа дахь хүү нь Галдан хаан байсан юм. Харин Юм Агас хатнаас гарсан лоёр дахь хүү нь Галдан хаан юм. Хэрэйдийн Тойрол хааны торгууд удмын Амгалан ноёнд Ойрадын Тогоон тайш өөрийн Юм Агас охиноо өгчээ. Тэгэхээр Галдан хаан Хасарын хойч Цорос эцэгтэй, эртний хуяань (хүннү) хаадын хойчис, Хэрэйд Тойролын алтан ургийн торгууд эхийн үр язгууртан юм.
Ер нь Алтан ураг гэж зөвхөн Чингисийн удмыг хэлдэг юм шиг хуудуу ойлголг байгаа нь уг язгуур муутай удамласан төрөлх эрдэм ухаангүй ч гэсэн цол хамгаалжтом нэр хүртсэн эрдэмтдийн таамгаар тарьсан нэр томъёо. Зөвхөн XIII зуунаас түүх ярья гэвэл Хэрэйдийн Тойрол хааны, Найманы Таян ханы, Мэргэдийн Тогтохын, Тайчудын Чингисийн гэх мэт тэнгэр язгуур ярих хэрэгтэй алтан урагтай олон удам бий. Чингисийн удмын бага ноёд зөвхөн өөрийгөө алтан урагган гэж нэрлээд, Тогоон, Эсэн нарыг Чингисийн хойчис биш учраас алтан урагтан биш гэдэг байв.

Иймд хаан гэлгүй харин Ойрадын Тогоон тайш, Эсэн тайш гэж түүхчилдэг байсан. VIII Богдыг ч төвд хүн тул хаан гэлгүй наран гэрэлт түмэн наст богд эзэн гэх ёстой гэж үздэг байсан юм гэнэ лээ. Бас Алтан ураг гэж эцгийн талын удам биш эхийн хэвлийн ураг удмыг хэлдэг ёсыг бас мэдүүштэй.

-Ану хатны тухайд?
-Ану хатан Галдан хааны ах Сэнгэ хааны бага хатан байсан. Сэнгэ хаан нас барж, Галдан хаан эхнэрээ болгож, харин Ану хатны дүү охин нь Галдан хааны дараа хаан төрийг уламжилсан Сэнгэ хааны хүү Цэвээравданы сүйт бүсгүй байсан ч Галдан хаан нэр нөлөөгөө ашиглан бас эхнэрээ болгосон. Зүйрлэвэл, Чингис хааны Есүй, Есүгэн эгч дүү хоёр хатан шиг. Цэвээнравдан энэ өшөөр Галдан хааныг Халхад үйл ажиллагаа явуулж байгаа хооронд өөрийгөө Зүүнгарын хаан өргөмжилж, Галдан хааныг нас барсны дараа ч мөн төрийн хаан суудлыг үргэлжлүүлж Манжтай эрэлхэгээр тэмцсэн түүхтэй. Ану хатныг Сэнгийн хатан гэхээр Цэвээнравдангийн эх гэж ойлгож болохгүй.

-Хамгийн их хохирол үзсэн тулаан Налайх, Зуун мод, Заан Тэрэлжийн дэргэд болсон. Энэ тулалдаанд Галдан хаан Ану хатнаа алдсан гэдэг биз дээ?
-Монголын хувь заяанд эмгэнэлт учир холбогдолтой энэ газар нутгийг мөн л ойрадтай холбоотой учир шалтгаанаар хайхрахгүй орхисоор элсний карьер болгон энд тэндгүй ухаж сийчсэн хэвээр л… Зүй нь тэр. хавийг төрийн хамгаалалтанд авч, Галдан хааны болон Ану хатны хөшөө дурсгалыг хүндэтгэн босгох учиртай.
Галдан хаан Энх Амгалан хааны удирдсан 50 мянган манж, хан, нанхиад, өвөр, ар монгол нийлсэн гурван замын их цэрэгтэй тэнцвэргүй дайн хийж ялагдаад, үлдсэн нөхдөө авч баруун зүгт зугтахдаа үхрийн баас шиг цувран гээгдсээр бутарсан. Манжийг сөрсөн хүч энэ дэлхий дээр ганцхан Галдан хаан, түүний хүчирхэг арми л байсан. Манжаас илүүтэйгээр монголчууд, ялангуяа Түшээт ханы Чахундорж тэргүүтэй Түшээт ханыхан Галдан хааныг дотроос нь задлах, гаднаас нь бутлах үйл ажиллагааг олон жил уйгагүй хийсэн.
Галдан хаан Манжтай тулгарсан их бага олон тулаан, дайн байлдаан бий. Хамгийн гол нь, Галдан хаан бол манж, нанхиад, өвөрмонгол, бас халх монголын нэгдсэн цэргийн хүчний эсрэг Монгол үндэс угсаатныхаа тусгаар тогтнолын төлөө хааны ёсоор тэмцэж, эцэстээ ганцаардах хуртлээ туйлбартай тэмцсэн жинхэнэ Монгол хаан.
Манжийн дарлалаас чөлөөлөгдсөний 100 жилийн ойг хөл болгон тэмдэглэхдээ хамгийн гол нь анх яагаад Манжийн дарлалд орчихсон юм бэ гэдгийг зөв тунгаах ёстой. Гэтэл тэгэх шинжгүй байна. Ой болно гээд бас баахан манж бодлого ёслол болно гэхээс ичиж байна. Манжууд монголчуудыг өөрт нь ямар ч гарз гарлагагүй хоосон цол хэргэм, чулуун жинш, шувууны өд мэтээр өрсөлдүүлж, нэгэн зууны ч насгүй баахан эд хөрөнгөөр дотор нь жөтөөрхөлцүүлж, атаа жөтөө дэгдээснийхээ хүчинд санасандаа хүрсэн. Өнөөгийн төр тэр ёсыг дэглэж, бас баахан одон тэмдэг, гавъяат ардын баатар гээд хоосон цол шагнадаг байна. Түүний оронд адаглаад Зуун модны замд Галдан хааны дурсгалын цогцолбор байгуулах шав тавих юмсан.

-Та “Зууны мэдээ” сонинд нийт монголчуудын хаан төрийг ойрадууд гурван удаа авсны эцэст Монгол улс өөдөлнө гэж бичээд Ойрад угтай хүмүүс танд ихэд дургүйцэж байгаа дуулдсан?

-Би Ойрадыг муулаагүй, бас худлаа өргөмжлөөгүй. Ухаант эцэг дээдсийн тийм зурхай байдгийг л хэлсэн. Тэр нь үнэн болохыг эртний монгол зурхайн ухаанаар харьцуулал, жишээтэйгээр ярьсан. Эсэн тайжийн үед Халхын Агварчин жонон тэргүүтэн 64 өрлөгтөн, 32 хиуртан тэргүүтнийг хядаж цуст яргалал үйлдсэн. Эндээс ноёдын үхэл чуулганд гэх хэлц үг гарсан. Энэ харгис үгээс Ойрад, Халхын хагарал эхэлсэн тухай түүх сурвалжид тэмдэглэгдсэн. Ойрадын зах мянган буюу захчин аймгийн Тогоон тайш, Эсэн тайш нар Монголын хаад байсан гэж би өмнө нь хэлсэн.
XX зуунд социализмын замаар далан жил явсан. Тэр онол мэдлэгээр жолоодсон гол эзэд нь Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нар байсан. Тэд бас ойрад хүмүүс. Тэр талаар маш сайхан түүх, бас базаахгүй баримт ч ярьж болно. Ойрадууд гурав дахь удаагаа Монголын төрийг авсан нь өнөөгийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нарын энэ үе гуравдахь нь болох юм. Энэ шинжийг би Монгол доройтохын, эсвэл мандахын дохио тэмдэг гэж хэлээгүй. Гурван удаа ойрадууд Монголын төрийг атгана гэсэн зурхайн тооцоо зөв байна. Энэ тэмдгийн дараа Монголын цоройсон их бадрал ирнэ гэсэн. Тиймээс Манжийн дарлалаас чөлөөлөгдсөний зуун жилийн ойн өмнө Монгол төрийн гал голомтын цогцолбороо улсын нийслэл Улаанбаатарын төв цэгт мандуулж, Галдан хааны тэмцлийн ганцаардалд гэмшиж чадваас ойн ач холбогдол тэрболно. Ойрад, Халх хоюулаа алтан урагтай нэг үндэстэн.

-Ингэхэд Галдан хааны тэгш ой ойрын үед хэдийд болох бол?
-Галдан хаан Хасарын хойч цорос хүн тул Есүхэй баатарын удам. Халхын ноёд ялангуяа Түшээт хан гомбодоржийнхон Чингисийн хойч. Тэмүжин, Хасар хоёр Есүхэйн хөвгүүд шүү дээ. Тэр Манжийн эсрэг дайтна гээд цэрэг элсүүлж боссон эгэл нэгэн зоригт баатар биш тэнгэр заяат хиан угсаат хаан хүн. Байгуулсан улс нь зэр зэвсгийн, галт бөмбөг, дарьт бууны үйлдвэртэй, тагнуулын алба сүлжээтэй, газар тариалан, мал аж ахуй хосолсон том гүрэн байсан. Анхдугаар Богд болон Түшээт хан Чахундоржийг Монголынхоо төлөө Манжийн эсрэг тэмцэлд ятгуулахаар мянган лам тагнуул бэлдэн халхад оруулж байсан гээд бод. Тэр хаан эцэстээ яаж ганцаардан ягтаж, өлөм зэлэм өнчрөн эцэслэв дээ.

Тэр их хүний түүхэн ойг тэмдэглэхээр барахгүй, Манжийн эсрэг тэмцлийг манлайлж, амь нас, амьдралаа өргөсний хувьд төрийн дээд хүндлэлээ амилуулах ёстой. Хөшөө дурсгал нь зөвхөн Ховдод биш, Улаанбаатарын ойролцоо, тухайлбал Зуун модонд сүндэрлэх ёстой. Галдан хааны Зах мянганы Эсэн тайш хааны хувилгаан хойд дүр болон хорвоод мэндэлсний 370 жилийн ой 2013 оны намар болно.
28
Багшийн энэхүү Монголын түүх хичээлээр дамжуулан хүүхдүүдийг багаар ажиллуулах мөн бусад хичээлүүдээс өөр байлгаж чаддаг нь их давуу талтай санагддаг. Семинарын хичээл их сонирхолтой байдаг. Баг болж хуваагдаад хоорондоо өрсөлдөөд даалгавар аваад л. Харин лекцийн цагийг мөн бага зэрэг өөрчлөх хэрэгтэйн болов уу гэж бодож байнаа. Ердөө л миний л хувийн бодол. Монголын түүх хичээл ялангуяа Сэрдарам багшийн хичээл их сонирхолтой санагддаг гэсэн бодлыг надаас гадна бусад группын хүүхдүүд ч мөн адил боддог байхаа. Тоо математикийн хичээл зөвхөн ойлгомжтой байхад хангалттай байдаг бол энэхүү хичээл маань ойлгомжтой байхаас гадна сонирхолтой байх хэрэгтэй байх. Лекцийн цаг ойлгомжтой байдаг. Харин бага зэргийн сонирхолтой болговол гоё болноо. Лекц бол багшийн цаг семинар бол оюутнуудын лекцийн цагаар олсон мэдлэгээ батжуулах цаг гэдэг. Нэгэнт бусдаар арай сонирхолтой онцгой гэсэн бодолтой явдаг болхоор ингэж бодлоо баярлалаа.
30
миний бодлоор хүмүүс аливаа зүйлийн тохирох хэм хэмжээ гэдгийг өөр өөрийнхөөрөө биш бусдын үзэл бодлоор тохируулах гэсэн нь ийм ташаарлыг бий болгоод л энэндээ баригдаж явдаг байхаа
Pages: 1 2 [3] 4 5 ... 10