Recent Posts

Pages: 1 [2] 3 4 ... 10
14
Лекц / Засаг захиргааны түүх
« Last post by serdaram on 2016.06.16 20:16 »
Монгол Улс түүхэн хөгжлийнхээ өнө эртний үеэс засаг захиргааны уламжлалт хуваарьтай байжээ. 1912 онд Монгол Улс дөрвөн аймаг, хоёр хязгаар, 129 хошуу, 1923 онд 6 аймаг, 110 хошуунд хуваагдаж, хошууны нутаг дэвсгэр нь тухайн бүс нутгийн байгаль экологийн онцлог болон нүүдлийн мал аж ахуй эрхлэх үйл ажиллагаатай уялдан зохицсон байсан байна. 1921-1990 он хүртэл Монгол Улсын засаг захиргаа,нутаг дэвсгэрийн хуваарь дараах үе шатыг дамжсан гэж үздэг.
 
-1923-1929 онд 10 гэр, баг, сум, хошуу, аймаг
- 1927-1931 онд 10 /20/  гэр, сум, хошуу, аймаг
-1932-1959 онд баг, сум, аймаг Улаанбаатар хот нь хороо, хорин
-1960-1992 онд сум, түүнтэй адил зэрэглэл бүхий орон нутгийн хот, хороо, аймаг
-1992 оноос баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэл

1922-1925 онд “Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм”, “Их шавийн захиргааны дүрэм”, “Ховдын харъяат газрын захиргааны дүрэм”, “Дарьгангийн нутгийн захиргааны дүрэм”, “Улаанбаатар хотын захиргааны газрын дагаж явах дүрэм”-ийг баталсан байна. Эдгээр дүрмийг үндэслэн Монгол оронд ардчилсан засаг захиргааны байгууллага байгуулах ажил 1923,1924 онд амжилттай явагджээ. Үүний үр дүнд орон нутгийн засаг захиргааны хуваарьт үндэслэсэн арван гэр, баг, сум, хошуу, аймгаас Хурал ба тэдгээрийн гүйцэтгэх байгууллагын нэгдмэл систем тогтсон байна. Орон нутгийн засаг захиргааны байгууллагууд нь үйл ажиллагааныхаа ерөнхий зарчим, бүтэц, арга хэлбэрийн хувьд өөр хоорондоо ялгаатай байжээ. 1922 оны 3 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан “Нутгийн захиргааны дүрэм” нь арван гэрээс дээш баг, сум, хошуу, аймаг, Засгийн  газар хүртэл бүх шатны засаг, захиргааны байгууллагын бүтэц, чиг үүргийг  маш тодорхой заасан байна. 150 өрх бүрийг нэг сум, сумын доторх 50 өрх бүрийг нэг баг болгон тогтоожээ. Хэрэв үлдсэн өрх сум ба багийн тоонд үл хүрэх нь буй аваас 2 хувьд хүрэхийг нь нэг сум буюу баг болгон, үл хүрэхийг нь бусад сум багт хавсаргана гэжээ.

“Нутгийн захиргааны дүрэм”-д боловсон хүчнийг оновчтой сонгох, томилолтыг зохицуулсан байхаас гадна төрийн албан тушаалтанд тавигдах ёс зүйн хэмжээ, чадвар чадавхийг зааж, хариуцлага тооцох механизмыг тогтоож өгсөн байна. Үүнд: албан тушаалтан, төлөөлөгчид эрх биш ард олны зовлон зүдүүрийг нэвтэрхий мэдэх, олны тусыг бодох бөгөөд цэвэр шударга, чадвал бичиг үсэгт боловсронгуй өөр өөрийн оролдсон явдлыг магадаар бүтээн чадах хүнийг сонговол зохино гэжээ. Мөн “Ноёд, баяд ба ураг төрлийг нүүрчлэх ба эзэрхэг харгис сүрээс айх, эд, ашигт шунах зэргээр зусарч, бялдууч, ховдог, авлигач, хааш, яайш хүнийг сонгох зэрэг гэм өдүүлбэл сонгосон, сонгогдсон хоёр этгээдийг цөм улсын цаазыг зоримгоор зөрчсөн хууль ёсоор хүндэд яллан уул тушаалын орыг өөр хүнээр сонгуулна”  хэмээжээ.

БНМАУ-ын анхны /1924 оны/ Үндсэн хуульд засаг захиргааны байгууллагуудын дэд систем болох орон нутгийн Хурал, тэдгээрийн гүйцэтгэх байгууллагуудын ялгааг зааж “Орон нутгийн Хурал нь аливаа аж ахуй ба албаны хэсгүүдийг гүйцэтгэн явуулахаар өөрсдийн дундаас аймаг, хошуу, сум, баг, арван гэрийн аливаа хэрэг явдлыг гүйцэтгэх захиргааны газрыг сонгон байгуулвал зохино”... хэмээн тодорхойлсон байна.

           Засаг захиргааны нэгж байгуулагдсан түүхээс 1921 онд

1.Түшээт хан аймаг
2.Цэцэн хан аймаг
3.Засагт хан аймаг
4.Сайн ноён хан аймаг
5.Жавзандамба хутагтын шавь зэргээс бүрдэж байсан байна.

1923 онд

1.Түшээт хан аймгийг Богд хан уулын аймаг
2.Цэцэн хан аймгийг Хан Хэнтий уулын аймаг
3.Засагт хан аймгийг Хантайшир уулын аймаг
4.Сайн ноён хан аймгийг Цэцэрлэг мандлын аймаг гэж тус тус нэрлэх болсны дээр  1925 онд Дүрвэд 2 аймгийг нэгтгэн Чандмань уулын аймаг байгуулжээ.1925 онд Их Шавийн анхдугаар их хурал болж шинэ аймаг байгуулж Дэлгэр их уулын аймаг гэж нэрлэжээ. Мөн биеэ даасан Хасгийн тав, Алтай урианхай, торгууд, захчин хошууд, Улаанбаатар хотоос засаг захиргааны нэгж зэргээс бүрдэж байсан байна.

1931 оны 1 дугаар сарын 7-ны өдрийн Засгийн газрын 37 дугаар хурлаас Улсын Бага хурлын тэргүүлэгчдэд “Орон нутгийн засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн хуваарилалтад өөрчлөлт оруулах тухай хууль”, Сонгуулийн тухай зааврын төслийг оруулан батлуулж, шинээр 13 аймаг байгуулах, хуучин байсан 525 сумыг 324 сум болгон цомхотгосон шийдвэр гаргасан байна. Улаанбаатар, Алтанбулагийг хот гэж нэрлэн, хотын захиргааг шинэчлэн байгуулсан байна.

Хуучин 5 аймгийн суурин дээр дараах аймгууд байгуулагджээ. Үүнд:
1. Архангай
2.Алтай
3.Дорнод
4.Дорноговь
5.Дөрвөд
6.Завхан
7.Өвөрхангай
8.Өмнөговь
9.Тариалан
10.Төв
11.Хөвсгөл
12.Хэнтий
13.Ховд

Дараа нь 1932 оны 12 дугаар сарын 30-ны Сайд нарын Зөвлөлийн 21 дүгээр хурлаар Тариалангийн аймгийг Сэлэнгэ, Дөрвөд аймгийг Увс аймаг гэж нэрлэхээр тогтжээ. 13 аймгаас тасарч Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дундговь, Сүхбаатар аймгууд шинээр байгуулагдсанаар 18 аймагтай болсон байна.

Социализмын үеийн төрийн засаг, захиргааны байгууллагын хоорондын харьцааг тус улсын 1960 оны Үндсэн хуульд нарийвчлан тодорхойлсон билээ. Үүнд: “Аймаг, сум, баг, Улаанбаатар хот хороо, хоринд төрийн эрх барих дээд байгууллагууд нь хөдөлмөрчдийн депутатуудын Хурал мөн. Аймаг, хот, сум, хорооны Хурлуудыг тус тусын доод Хурлуудаас сонгогдсон төлөөлөгчдөөр байгуулна. Улаанбаатар хотод 200 хүн ам тутмаас нэг төлөөлөгч, аймгуудад 400  хүн ам тутмаас нэг төлөөлөгчийг тус тус сонгоно. Баг ба хорьдын Хурлууд нь баг, хорины бүх сонгуулийн эрх бүхий хүмүүсээс байгуулагдана. Аймгууд ба Улаанбаатар хотын хөдөлмөрчин ардын тогтмол их Хурлууд нь 3 жилд нэг удаа хуралдана. Сум, хороо, баг, хорины хөдөлмөрчдийн тайлан, илтгэлийн ба сонгуулийн тогтмол Хурлууд нь жилд нэг удаа хуралдана” гэж хуульчилж байжээ.

 

Тогтмол бус Хурлуудыг аймаг, хот, сум, хороо, баг, хорьдын бүх сонгуулийн эрхтэй хүмүүсийн хагас хувиас доош бус буюу мөн хурлаар сонгогдсон  засаг захиргааны байгууллагын гуравны хоёр хувиас доошгүй нь шаардах буюу мөн түүнчлэн БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн даалгавраар зарлан хуралдуулна гэж заасан байна.

Аймгууд ба Улаанбаатар хотын Хурлуудын завсар цагт аймгууд ба Улаанбаатарт засаг захиргааны эрх барих дээд байгууллага нь аймгууд ба Улаанбаатар хотын хөдөлмөрчин ардын их Хурлуудаас 3 жилийн хугацаагаар 1000 хүн тутмаас нэг гишүүнээр сонгогдсон бага Хурлууд болно. Аймгууд ба Улаанбаатар хотын бага Хурлууд нь жилд 2 удаа хуралдана. Өдөр тутмын ажлыг явуулахын тулд аймгууд ба Улаанбаатар хотын бага хурлууд нь өөрийн гишүүдийн дотроос 7-13 хүртэл хүмүүсээр тэргүүлэгчдийг сонгох, Үүнд: дарга, орлогч дарга ба гишүүдээр тус тус бүрэлдүүлэн сонгоно. Захиргаадын дарга нар нь бүхий л ажил хэргүүдийг удирдах хийгээд захиргаадын Хурлуудыг зарлан хуралдуулах ба мөнхүү хурлуудыг удирдан даргална.
 

Аймгууд ба Улаанбаатар хотын бага Хурлууд хийгээд тэдгээрийн тэргүүлэгчид аймаг, хотын захиргаад сум, хороодын захиргаад нь:

1. Өөрийн нутаг дэвсгэрийн соёл, боловсрол, улс төр, аж ахуйн байгууллагыг удирдах, орон нутгийн төсөв батлах;

2.  өөрийн харъяа засаг захиргааны байгууллагуудын ажил хэргийг удирдах;

3.  улсын ёс журмыг хамгаалж, хуулийг сахиулах, ард иргэдийн эрхийг хамгаалах явдлыг хангах;

4.  Засаг захиргааны эрх барих доод байгууллагуудын тогтоол, тушаал нь хэрэв БНМАУ-ын иргэдийн нийтээр дагаж шийтгүүлэн байгаа хуулиудад харштай байвал хүчингүй болгох эрхтэй байв.

Аймгууд ба Улаанбаатар хотын бага Хурлын Тэргүүлэгчид хийгээд сум, хороо, баг, хорьдын захиргаад нь өөрийн сонгогдсон Хурал ба мөнхүү засаг захиргааны дээд байгууллагын өмнө шууд тайлангаа гаргаж хариуцна гэж хуульчлан тогтоосон байна.

“Аймаг, сум байгуулах тухай” Улсын Их Хурлын 1994 оны 05 дугаар  сарын  06-ны өдрийн 32 тоот тогтоолоор Дархан хотын хилийн цэсээр тодорхойлогдсон нутаг дэвсгэрт Дархан-Уул аймгийг байгуулж, төвийг нь Дархан, Эрдэнэт хотын одоогийн хилийн цэсээр тодорхойлогдсон нутаг дэвсгэрт Орхон аймгийг байгуулж, төвийг нь Эрдэнэт, Чойр хотын  хилийн цэсээр тодорхойлогдсон нутаг дэвсгэрт Говь-сүмбэр аймгийг байгуулж, төвийг нь Чойр гэж нэрлэхээр тус тус шийдвэрлэж 21 аймагтай болсон байна.
           
Одоо Монгол Улсад 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, 152 хороо, 1575 баг гэсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй байна. Нийт сумдын 51.7 хувь нь жижиг буюу 3000-аас доош, 30.1 хувь нь жижгэвтэр буюу 3000-5000 хүртэл, 8.5 хувь нь дундаж буюу 5001-7000, 9.7 хувь нь 7001-ээс дээш хүн амтай байгаа юм. Хөдөө орон нутагт 1588.9 мянган хүн амьдарч байгаагийн 483.0 мянга нь аймгийн төвд, 438.7 мянга нь сумын төвд, 667.1 мянга нь хөдөө амьдарч байна.

Баг нь Чингисийн үеийн арванаас эхлээд шинэ түүхийн үеийн хорин, дөчингөөс үүдэлтэй нэг нутаг ус, овог төрлийн хүмүүсийн өрх гэр, хот айлууд нэгдснээр байгалийн угшилтай, засаг, төрийн үйлчилгээгээр холбогдсноор нийгэмшсэн байгаль нийгмийн бүтээгдэхүүн бөгөөд “жам ёсны нэгж” юм гэж  хуульч, эрдэмтэн  Б.Чимид тодорхойлжээ.
Хөдөөд 50-иас, хотод 100-гаас доошгүй өрхөөр бодож байгуулсан өөрийн нутаг дэвсгэр бүхий багийг байгуулж ажиллуулж байснаа 1959 онд нэгдэлжих хөдөлгөөн үүсэж тэдгээрийг татан буулган зарим үүргийг нь хөдөө аж ахуй, сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуйн бригадын даргад хавсаргасан нь төр–иргэний холбоог алдагдуулсан, засаг захиргааны ажлыг аж ахуйн ажилтай хутгалдуулсан нь алдаа болсон байна.
 
1957 оны 07 дугаар сарын 23-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын 114 дүгээр зарлиг гарч Улаанбаатар хотыг 10 хороонд хуваасан байна. Үүнд: Чингэлтэйн хороо 10, Чойбалсангийн хороо 10, Найрамдлын хороо 15, Сүхбаатарын хороо 10, Хоршооллын хороо 10, Уурхайчдын хороо 8, Төмөр замын хороо 6, Ажилчины хороо 11, Толгойтын хороо 8, Амгаланбаатар хотын хороо 12 хоринтойгоор байгуулагдсан байна. Дараа нь дээрх хороод цомхотгогдож, 1965 онд Ажилчин, Найрамдал, Сүхбаатар, Октябрийн районууд байгуулагдсан. 1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаж Улаанбаатар хотын засаг захиргааны нэгжүүд нь дүүрэг, хороо гэж нэрлэгдэх болсон юм.
 
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нэгдүгээр бүлгийн гуравдугаар зүйлийн 3.4-д “Баг нь сумын, хороо нь дүүргийн засаг захиргааны нэгж мөн” гэж тодорхойлсон байна.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ажиллаж байгаа хороод нь хөдөөгийн багийг бодвол шийдвэрлэх асуудал олонтой, зарим хороод нь хөдөөгийн сумаас хэд дахин олон хүн амтай байдгаараа онцлогтой. Нэг хороонд оршин суудаг хүн амын тоогоор Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүд тэргүүлж байна. Нийслэл хотын хамгийн их хүн амтай Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд 17817 хүн, харин  хамгийн бага хүн амтай Багануур дүүргийн 2 дугаар хороонд 197 өрхийн 596 хүн оршин суудаг.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Монгол Улсад нийт 1575 баг, үүний дотор хөдөөгийн 1397 баг үйл ажиллагаагаа явуулж байна. Хөдөөгийн нэг багт дунджаар 250 орчим өрх айл, хөдөлмөрийн насны 489 хүн, сургуулийн насны 274 хүүхэд,  сургуулийн өмнөх насны 143  хүүхэд ажиллаж, амьдарч байна. Хөдөөгийн багийн 70.0 орчим хувь нь эрчим хүчний ямар нэгэн эх үүсвэргүй, ихэнх хувь нь холбоотой боловч тогтмол ажилладаггүй, багийн Засаг дарга нарын 22.6 хувь нь ажиллах байргүй, 35.3 хувь нь иргэддээ хүрч үйлчлэх унаагүй байна.

Ихэнх баг нь Засаг дарга, эмчийн цалингаас өөр төсөвгүй тул бие даан үйл ажиллагаа явуулах боломж хязгаарлагдмал байгаад анхаарч арга хэмжээ авах шаардлагатай байгаа юм. Баг нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн үйлчилгээ явуулах байргүй, албан хаагчдын ажиллах нөхцөл муу зэрэг хүчин зүйлээс шалтгаалан засаг захиргааны анхан шатны нэгжийн ажлын үр дүн өнөөгийн шаардлагад хүрэхгүй байна.

Багийн бүтэц, зохион байгуулалт, ажлын албыг хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, орон нутгийн онцлог зэргийг харгалзахаас гадна, хөдөөнөөс суурин газарт чиглэсэн шилжилт хөдөлгөөн, хотжих үйл явц эрчимтэй явагдаж байгаатай уялдуулан ялгавартайгаар тогтоон ажиллуулах шаардлагатай байгаа нь амьдрал дээр харагдаж байна.

Багийг аймгийн төвийн болон өрх, хүн амын олонх төвлөрсөн томоохон сумдын “төвийн баг”, хөдөөгийн сумдын баг, түүнчлэн говь, хангайн гэж ангилан байгуулах, хүн амын доод хязгаарыг хуулиар ялгаатай тогтоож өгөх нь илүү үр дүнтэй гэж үзэж байна. Баг, хороог байгуулах, татан буулгах асуудлыг хуульд нарийн заах, баталсан цав, байршил бүхий нутаг дэвсгэр, төвтэй болгох нь чухал.

Томоохон багийн төвд буюу 2-3 багийн дунд сургууль, хүн, мал эмнэлгийн салбар, нийгмийн халамж, даатгалын байгууллагын болон бусад төрийн үйлчилгээний цэг, салбарыг ажиллуулж, багийн төв дээр Засаг дарга, эмч, байгаль хамгаалагч, цагдаа, хэсгийн төлөөлөгч зэргийг суурьшин амьдрах боломжийг бий болгох талаас анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай байна.

 

Улаанбаатар хотын тухайд иргэдэд үйлчилгээг аль болохоор ойртуулж, хороон дээр асуудлыг шийдвэрлэдэг байхаар бүтцийн өөрчлөлт хийвэл илүү үр дүнтэй гэж үзэж байна.

 Засаг захиргааны анхан шатны нэгж хороо, багийн хөгжлийг дэмжих замаар төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, чанартай болгох, хороо, багийн чадавхыг бэхжүүлэх, хороо, баг, иргэдийн хоорондын харилцааг идэвхжүүлэн тэдгээрийн эрэлт, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна.


УЛСЫН ИХ ХУРЛЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ЗӨВЛӨХ О.ТУНГАЛАГ
15
Лекц / Re: ТЕСТ-ийн ном
« Last post by serdaram on 2016.05.20 11:57 »
UPPP
16
HR management / Re: Ажилтнуудын ангилал
« Last post by serdaram on 2016.05.06 08:43 »
ЖИЖИГ КОМПАНИУДЫГ ЗАХИРАЛ, ДУНД КОМПАНИУДЫГ АЖИЛТНУУД НЬ, ТОМ КОМПАНИУДЫГ СОЁЛ НЬ АВЧ ЯВДАГ
17
HR management / Ажилтнуудын ангилал
« Last post by serdaram on 2016.05.06 08:42 »
Ажилтнуудыг хэд хэд ангилж болно. Монголд reactive буюу үргэлж шахаж шаардаж өдөөж байхгүй л бол юу ч хийдэггүй сэтгэлгүй хүмүүс, interactive буюу уг нь гүйгээл байдаг, ажиллаал байдаг өдөр тутмынхаа ажлаас илүү гардаггүй, proactive буюу санаачлаад зүтгээд явдаг хүмүүс байна.
Эхнийх нь 30, дараагийнх нь 60 сүүлчийнх нь 10 хүрэхтэй үгүйтэй. Энэ 10% хүртэлхүүд хэр зөв сэдэлтэй, багийн тоглолттойгоос бас их юм хамаарч байна даа. Өөртөө оноо цуглуулах гэсэн улаан галзуу карьеристууд бол 30%-г хөдөлгөсөн ч 60% дургүйг хүргээд таардаг. Үр дүнд нь 90% чамайг чимээгүй үзэн ядаж, чиний ангиллынхан жинхэнэ бүтээлч сэдлээ чамайг унагахад чиглүүлдэг. Унахад чинь хэн ч тосч авахгүй төдийгүй дэвсэхэд бэлэн байдаг.
Хэрэв энэхүү проактивистууд нь хор найруулж эхэлбэл залхуучуудаас бусад бүгд нэг тал болоод байгууллагын уур амьсгалыг будаа болгоод хаячихна. Уг нь Паретогийн зарчмаар энэ проактивистуудыг 20% болгочих юм бол ажил байгаагаасаа хамаагүй хурдан явна. Учир нь энэ 20хон хувийн өрсөлдөөн дээр гол ажлууд нугараад зогсохгүй интерактивистууд реактивистүүдийг олонхоороо дарамтлаж эхэлдэг. Зарим компани бүх хүнээ проактив байлгах гээд үзчих юм, нөгөөх нь бүх реактивуудаа халчих юм.
Гэтэл сайн муу байж гэмээ нь сав нь дүүрдэг хорвоо шүү дээ. Хүнд чаддаг чаддаг юмыг нь хийлгээд өсөх, хөгжих боломжийг нь олгочихвол болоод л явчихна. Угаасаа чадавх чадвар нь хүрэхгүй хүнийг таараагүй ажил дээр тавьчихаар өөрийгөө ч бусдыг ч, бас тэр хүнээ ч зовоочих юм даа хөөрхий...Management Consultancy for Dummies in Mongolia AltanAlim
20
Манай цэргийнхэн Оросын цэргийн жанжидын үйл амьдрал, гавьяаг нэгэн үе арван хуруу шигээ мэддэг байлаа. Гэвч дэлхий дахинд гайхагдсан монгол жанжидынхаа тухай А-гүй явсаар өнөөг хүрч байна. Дэлхийн нэрт улс төрч асан, Энэтхэгийн Ж.Неру “Александр Македонский, Юлий Цезарь нар Чингисийн цэргийн жанжидын хажууд юу ч биш байсан”-ыг шударга үнэлжээ.

Үнэндээ Хүннүгийн их хаан Атиллагаас аваад Хамаг Монголын Хабул, Чингис хаан, түүний алдарт жанжид Мухулай, Боорчи, Борохул, Зүчи, Хасар, Цагаадай, Өгөдэй, Тулуй, Зэв, Зэлмэ, Сүбээдэй, Хубилай, Урианхадай, Бат, Манжийн эсрэг тэмцсэн Лигдэн хаан, түүний хойчис Өлзийтөмөр нарын тухай бид сайтар мэдэх бил үү?

Түүнчлэн дэлхийн дайдад монгол морины туурайн мөрийг гарган олон улс орныг эрхшээн Их Монгол Улсаа тэлсэн их жанжид буюу Чех, Араб, Солонгос, Ирак, Сирид хүрсэн Байдар, Элжигдэй, Жалайрдай, Хүлэгэ нарын талаар дуулсан уу? Бас Ажуу, Баян, Хөлгөн, Хадаан зэрэг жанжид байсныг сонссон уу? 17-хон настайдаа 20000 цэрэг командлан дайснаа дарж явсан Ойрадын Галдамба баатар, халдаар ирсэн Мин улсын Ин Зүн хааныг барьж 5 жил аргал түүлгэсэн Эсэн тайш гэх мэт. 1218 онд 20000 цэрэг удирдан Хар Кидан улсыг дайлаар мордсон Зэв жанжин 25 настай байжээ. Тэр үеийн домог мэт монгол жанжид 13-тай хүүхэд ахуйгаасаа цэрэгт мордон хэрсүүжин зоригжиж, 20-25 насандаа бие даан их цэрэг захирч бусад улс гүрэн, тив дэлхийг дайлаар мордож явсан нь гайхалтай. Иймээс эзэн Чингис “Мянган цэргийг олохуй дор хялбар, нэгэн жанжиныг олохуй дор бэрх” хэмээн сургасан буй заа.

Атилла хаан Баруун Европт нүүж очсон Монголчуудын өвөг болох Хүннү гүрний их хаан. Түүний үед Хүннү нар хүчирхэг болж Дон, Днепрээс Дунай мөрөн хүртэл уудам газар нутгийг эзэлж, зүүн Ромын эзэнт улсаас алба авч байв. Европын ард түмнийг Хүннү нарын манлайлал дор нэгтгэсэн аугаа их Монгол хаадын нэг.

Байдар Чингис хааны хүү Цагаадайн 3 дахь хүү. 1235 онд ууган ах Бүритэйгээ Өгөдэй хааны удирдсан “Ууган хөвгүүдийн аян дайн”-д морджээ. Төв Азийн Цагаадайн хаант улсын цэргийг захирч Булгар, Хибчаг улсыг эзэлсэн. Мөн Баттай хамтран Оросын Зүүн хойт тал, өмнөд хэсгийг эзлэв. Дайн тулаанд эрэлхэг баатар, арга бодлого ихтэй гарамгай жанжин байжээ.

Балаа Чингисийн торгон цэргийн мянганы ноён. Архай Хасарын дүү. 95 мянганы ноёны нэг, цэргийн Чэрби. 1219 онд Чингис хаантай хамтран Сартуулыг дайлаар мордон Шин мөрний зүг зугтсан Жалал Ад Дин султан, хан Малиг нарыг нэхэн байлдаж Энэтхэг хүрээд 1225 онд буцаж ирсэн.

Бат хаан Чингис хааны ууган хүү Зүчийн ууган хүү. 1243 онд Алтан Ордот хаант улсыг байгуулсан. Эрэлхэг зориг, цэргийн эрдмээрээ Чингис хааны олон ач нараас ялгаран гарсан. 1235-1242 онд их цэрэг захирч одоогийн Польш, Болгар, Унгар, Чех, Словак, Австри, Румын, Югослав, Герман, Оросыг эзлэжээ. Түүний дэд жанжин нь алдарт Сүбээдэй байсан бөгөөд мөн түүнтэй хамт Өгөдэй, Цагаадай, Тулуйн ууган хүү Гүюг, Бүри, Мөнх нар явсан аж. 1235 онд Бат хаан их цэрэг захирахдаа 26 настай байв.

Булуу Алдарт Гоо ван Мухулайн хүү. Олон дайнд оройлон явж Их Монгол улсыг байгуулахад ихээхэн гавьяа байгуулан “Тайсүн ноён” зэрэг хүртжээ. 1216-1223 онд Мухулай Алтан улсыг дайлаар эзэлж яваад өвчнөөр нас барсан учир хүүг нь оронд нь томилсон түүхтэй. Өрлөг жанжин Булуу Алтан, Сүн улсыг эзлэжээ.

Буурал Өэлүн эхийн өсгөсөн 4 хүүгийн нэг, Чингис хааны 4 хөлөг баатрын нэг. Чингис Жүрхэн аймгийг эзлэхдээ түүнийг олж ээждээ өгөн өсгүүлжээ. Балчир ахуйгаасаа хаан ахаа дагаж олон монгол овог, аймгийг нэгтгэхэд оролцсон. Тайчууд болон Хэрэйдтэй байлдахад 2 удаа шархдсан атлаа Тэмүүжин, Өгөдэй нарыг аварчээ. 1205 онд Чингис хааны зарлигаар Увас Мэргэдийг төвшитгөсөн жанжин. Мянганы ноён, баруун гарын 38000 цэргийн дэд ерөнхий захирагч.

Бэрх Зүчийн 4 дэх хүү, алдарт Бат хааны дүү. 1235 онд ах Батын удирдлагад явж Булгар, Хивчаг, Орос, Унгар, Польшийг эзлэсэн. Бат хааныг тэнгэрт хальсны дараа Алтан ордот хаант улсын их хаан болсон. Үйлдвэр худалдааны гол төв болсон шинэ хот “Сарай Бэрх” (одоо Ленинск хот) буюу өөрийн нэрээр нэрлэсэн хот байгуулав.

Гүдэн Өгөдэй хааны 2 дахь хүү. 1235 онд хаан эцгийнхээ зарлигаар их цэрэг авч Өмнөд Алтан улсыг дайлав. Сычуан мужид орж Чендү зэрэг 20 гаруй хотыг эзлэн их ялалт байгуулсан. Мөн Төвдөд цэрэглэн орж 1240 оны үед л цэргээ эргүүлэн татжээ.

Гэдэй Чингис хааны 2 манлайн нэг Зүрчидэй ноёны хүү. Их хааны Монголыг нэгтгэх, олон удаагийн дайнд оройлон оролцсон. 1206 онд 95 мянганы ноёны нэгээр өргөмжлөгдсөн. 1213 онд Алтан улсыг дайлаар мордон өрлөг баатар Зэв ноёнтой хамт цэрэг захирч Цавчаал боомт, дунд нийслэл Жүндүг бүслэн цохиход гавьяа байгуулжээ.

Еэхүү Чингис хааны дүү Хавт Хасарын ууган хүү. Өгөдэй хааны үед торгон цэргийн мянганы ноён болсон. Хожим Алтан улсыг дайлахад оролцсон ба Батын захирсан “Ууган хөвгүүдийн дайн”-д мордон алдар нэрээ мандуулан гавьяа байгуулжээ.

Жорчидай (Зүрчидэй) Эрэлхэг баатар, мэргэн харваач тул Чингис хаан 2 манлайнхаа нэг болгосон. Хэрэйд, Найман, Мэргэд, Алтан улсыг дайлаар мордоход оролцсон гавьяатан. Чингисийн 95 гавьяатны нэгээр өргөмжлөгдсөн.

Зүчи Чингис хааны ууган хүү, Монголын цэргийн нэрт жанжин. Багаасаа хаан эцгээ даган Монголыг нэгтгэх олон тулаанд орж баатарлаг гавьяа байгуулсан. 1207 онд баруун гарын цэргийг захирч “Ойн иргэд”-ийг буулган авсан. 1211-1216 онд хаан эцгийн хамт Алтан, 1219 онд Хорезм улсыг, 1221 онд Цагаадай, Өгөдэйн хамт баруун их цэргийг захирч Үргенчийг эзлэн авч Төв Азийг Чингисийн эрхшээлд оруулсан. Мөн Кипчакийг байлдан дагуулжээ. 1225 онд Чингис хаан эзлэсэн орнуудаа хуваахдаа Зүчид Эрчис мөрнөөс Уралын нуруу хүртэл уудам их нутгийг соёрхжээ. Тэр нь Алтан ордны улс буюу Зүчийн улс хэмээн түүхэнд үлдсэн билээ. 45 насандаа учир битүүлгээр өөд болсон ууган хүү Зүчидээ Чингис хаан 7.5-10 м өндөр, 7.3 м өргөн сүрлэг бунхан бариулсан нь одоо Казахстанд бий.

Мөнх хаан Их Монгол улсын 4 дүгээр үеийн их хаан. Чингис хааны отгон хүү Тулуйн ууган хүү. 1230 онд Өгөдэй хааныг дагаж Алтан улсыг дайлсан, 1235 онд Батын удирдлаганд Орос, Хибчаг, Европын олон улсыг байлдан дагуулжээ. 1251 онд хаан болж шинээр 2 их дайн хийв. 1252 онд дүү Хүлэгэг өрнө зүг, дүү Хубилайг Дали улсыг дайлахаар мордуулжээ. Мөн өөрөө их цэрэг захирч Сүн улсыг довтлон байлдсан. Тэрээр авьяас билэг төгөлдөр, олноос онцгойрсон мэргэн арга бодлоготой хаан байв.

Мухулай Эрэлхэг баатар, цэргийн сод жанжин. Чингис хааны агуу үйлсэд үнэнч зүтгэсэн учир Зүүн гарын түмний ноён болж, цэрэг, морийг ерөнхийлөн захирах Гоо ванаар өргөмжлөгдсөн. 1211-1216 онд их хааныг дагаж Алтан улсыг дайлав. 1217 онд тус улсыг дайлах бүрэн эрхийг хүлээв. 1217-1223 онд Алтан улсын олон хотыг эзлээд бүрмөсөн ялахаас өмнө өөд болсон. Тэр гэрээслэлдээ “Би улс гүрнийхээ төлөө 40 жил зүүн, баруун тийш байлдан дайлаад их үйлс бүтээв. Ганц Алтан улсын нийслэл Бээжин хотыг эвдэж эс чадсандаа харамснам. Энэ үүргийг гүйцэтгэгтүн” гэж хойч үедээ захижээ.

Өгөдэй Их Монгол Улсын 2 дахь хаан. Багаасаа хаан эцгээ даган дайн тулаанд орж эрэлхэг баатарлаг хэмээн алдаршсан. Ван ханы цэрэгтэй байлдахад шархдаж үзсэн. Алтан улс, Хорезм, Сартуул, Тангудын эсрэг дайтсан. Хаан болоод олон шинэчлэл хийсэн. Мөн Алтан улсыг мөхөөж, “Ууган хөвгүүдийн аян дайн”-ыг хийлгэн олон улсыг эзлэсэн.

Сого Өгөдэй хааны үед төр, гүрэнд үнэнч зүтгэсэн баатар жанжин. 1229 онд Өгөдэй хаан Алтан улсыг дайлан цохих шийдвэр гаргаж Согог элчээр томилон дайны замыг судлуулжээ. 1235 онд хааны зарлигаар Хатан голоос хойш Төмөр хаалгаас өмнүүрх өргөн уудам нутгийг захиран суужээ.

Сонодай Чингис хаанд ихэд тус болон зүтгэж явсан жанжин. Эхлээд хааны торгон цэргийн ахлагч ноён, хожим Мухулай ноёны өрлөг, цэргийн хошууч болжээ. Өгөдэй хааны үед 30000 цэрэг захиран Баруун Ази, Европыг дайлж Хибчаг, Булгар зэрэг улстай байлдахад их гавьяа байгуулсан. Мөн Алтан улсыг дайлаар одоход оролцжээ.

Сүбээдэй Чингис хааны 9 өрлөгийн нэг ба 4 хошуучийн нэг. Өгөдэй хааны Бүх цэргийн ерөнхий жанжин. Тэрээр Чингис, Өгөдэй хаадад зүтгэсэн алдарт их жанжин билээ. Хэрэйд, Найман аймаг, Алтан улс, Солонгос, Хибчаг, Өмнөд Орос, Булгар, Тангудыг дайлаар мордсон. 95 гавьяатны нэг болж мянганы ноёноор өргөмжлөгдсөн. Өгөдэй хааны үед олон удаа цэрэг захирч өмнөд, умардыг дайлсан. 1235-1242 онд Батын захирсан их цэрэгт дэд жанжинаар явж 2 дахь удаагаа баруун тийш дайлаар одсон. Алтан улсын нийслэл Бияажин хотыг 16 хоног бүслэж эзлэсэн. Газрын дундад тэнгисээс хойших орнуудын эсрэг дайнд дэд жанжинаар явж, Оросын цэргийг Днепр мөрөн хүртэл нэхэн байлдсан нь цэргийн түүхэнд тодроогүй алс холын аян дайн болжээ. “Ганц нүдэт чоно”, “Төмөр тэрэгт Сүбээдэй” хэмээн Европт алдаршжээ.

Тачар Чингис хааны өрлөг жанжин Боорчийн 2 дахь хүү. Өгөдэй хааны үед онцгой тулаанд явж цэрэг захирч байв. 1233 онд Хубилайн зарлигаар их жанжин Тамударын хамт цэрэг дайчлан Алтан улсыг довтлоод 1234 онд шинэ хаан Чюн Лин гэгчийг барьжээ. Хожим Мөнх хааны үед мөн цэргийн өрлөгийн нэг нь байж дайн тулаанд олонтаа оржээ. 1258 онд Мөнх хаан цэргээ удирдан Сүн улсыг дайлахад тэрээр хошуучлан байлдаж их гавьяа байгуулсан.

Тулуй Чингис хааны отгон хүү. Цэрэг дайныг удирдах эрдэм ухаан хослосон түүнийг хаан эцэг нь дагуулан явж олон дайн тулаанд оролцуулжээ. Алтан улсыг 2 удаа дайлахад цэрэг захирсан. Сартуулыг дайлахад оролцон баг цэрэг ахалж Иран, Афганистаны олон хотыг эзлэв. Мөн Тангудыг дайлсан. Чингисийг тэнгэрт одсоны дараа 1227-1229 онд Монголын төрийг хамаарч байлаа. Тэрээр Хархорумаас Онон мөрөн хүртэл уудам нутаг, 101000 цэргийг захирах соёрхол хүртжээ. Тулуйн 9 хүүгээс Мөнх, Хубилай нар хожим хаан болсон түүхтэй.

Урианхадай Чингис хааны гавьяат сайд, их жанжин Сүбээдэйн хүү. Хожим нэрд гарсан алдарт жанжин. Анх Чингис хааны хишигтэн цэрэг байв. Зүрчид, Хибчаг, Орос, Булгар, Герман зэрэг улсыг Батыг дагаж дайлаар мордон эзлэжээ. 1252 онд Мөнх хааны зарлигаар дүү Хубилайд туслан 100.000 их цэрэг ерөнхийлөн захирч Дэли улсыг байлдан дагуулахаар мордов. 1253 онд баруун замын цэрэг захирч 2000 гаруй газар аялаад үхрийн арьсан тулам, усан онгоц, салаар Жиншэжиэн мөрөнг гаталжээ. 2 жилийн дотор 37 аймаг улсыг төвшитгөж Төвдөд цэргээ оруулсан, 1256 онд Сүн улсыг эзлэсэн. 1257 онд их гавьяагаа үнэлүүлж түмний ноён, ерөнхий командлагч болж Дэли орныг захиран суужээ. Тэр үедээ Анан (Вьетнам) улсад цэрэг оруулж буулган авсан түүхтэй.

Үеэр Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх зэрэг хэдэн үеийн хаадад хүчээ өгөн олон дайн тулаанд онцгойрон дайтсан баатар цол бүхий гавьяат сайд. 1215 онд Алтан улсын нийслэлийн цэрэг, агтыг ерөнхийлөн захирах командлагч болсон. Өгөдэй хааны үед Солонгосыг 2 удаа эзэлсэн тул тэнд буй бүх цэргийг захирах болжээ. 1257 онд Мөнх хааны зарлигаар дахин Солонгосыг дайлан бүрэн дагуулжээ.

Хүлэгү Тулуйн 6 дахь хүү бөгөөд дайн тулаанд шалгарсан гарамгай жанжин. 1251 онд Мөнх хааны зарлигаар 120.000 их цэрэг захирч баруун зүгт дайлаар мордон олон хотыг эзэлсэн. Перс (Иран), Ирак, Сириг дайлаар мордон буулгаж авчээ. 1260 онд Хубилай хаан болоод Хүлэгүд баруун Ази дахь өргөн уудам нутгийг өгөв. 1264 онд Ил хаадын улс байгуулсан. Энэ улс хойшоо Алтан ордын хаант улстай, өмнүүрээ Энэтхэгийн далайд тулж, баруун тийшээ бага Азитай зах нийлэн, зүүн тийшээ Амударъяа мөрөн хүрч байлаа.

Хадаан Өгөдэй хааны 6 дахь хүү. Хаан эцгээс хойш Хубилай хаан хүртэлх 4 үеийн хаан төрд зүтгэсэн гавьяат жанжин. 1236 онд “Ууган хөвгүүдийн аян дайн”-д оролцсон. 1236-1240 онд Булгар, Хибчаг, Оросыг эзэлж, 1241 онд Сүбээдэйн хамт Унгарыг довтлон эзлэв. Мөнх хаан болоод түүнд Бишбалахыг өгч захируулжээ. Хубилай хааны үед Хатан голоос баруун тийших өргөн уудам газар нутгийг байлдан эзлэв.

Бэлтгэсэн Т.БОДЬАНИР
http://www.bolod.mn/News/159479.html
Pages: 1 [2] 3 4 ... 10