МинийКлубын самбар

Ойн цоорхой => HR management => : duka 2009.05.12 17:23

: na-3 duka
: duka 2009.05.12 17:23
Оюутан нас Би шинжлэх ухаан технологийн их сургуулийн нийгмийн технологийн сургуульд сурч байгаагаараа бахархдаг,хаа ч бахархуулна гэж боддог. Багш нарийн маань бидэнд өгсөн мэдлэг чамалхааргүй их. Хамгийн гол нь багш нар маань бидэнд хичээл заахдаа “Та нар төгсөж гараад жирийн нэг ажилчин биш,удирдах албаны дээд хүмүүс болно". Тиймээс үүнийг зайлшгүй мэдэхгүй бол “ гэж ирээд л хичээлээ заадаг юмаа. Манай ангид аймаг аймгаас цугларсан хүүхдүүд. Ихэнх нь хотынх. Би арван жилд байхдаа сурлагагаар гайгүй хүүхдүүдийн тоонд ордог байлаа. Энэ сургуульд орж ирсэнээрээ би миний сурлага улам сайжирсан. Ингээд бодохоор ангийнхнаараа сургуулиараа багш нараараа бахархаад баршгүй бидэнд хичээл ордог багш нэрийн ихэнх нь 2-3 хэлтэй салбар салбартаа 10-аас доошгүй бүтээлтэй гайхалтай мэдлэгтэй багш нар. Их сургууль миний хувьд үнэхээр их сургууль шиг байж чадаж байгаа.  Их сургууль хүнд дан ганц мэргэжил олгоод зогсохгүй хувь хүнийг төлөвшүүлж, нийгэмд өөрийгөө авч явах бүрэн чадварыг олгодог гэдгийг мэдсэн юм. Хамгийн сайхан зүйл нь би “ШУТИС”-д сурч байгаа гэж хэлэх нь өөрөө нэр хүндийн баталгаа. Ямарч хүнтэй нүүр бардам ямар ч сэдвээр чөлөөтэй ярилцаж чаддаг багш нарийн маань бидэнд өгсөн хязгааргүй мэдлэгийн хэсэг нь юм. Оюутан байхад ч сайхан даа. Дүүрэнд орж мантуун буузанд  очирлоол 25-д плакат болтлоо чихэлдэнэ. Зарим багш нарийн лекцен дээр цүнхнийхээ араар ороод унтдаг.номын санд тоотой хэд л суусан. Шалгалтын долоо хоног хагас нойргүй хонож хичээлээ хийнэ. Хэдэн сар юу ч хийхгүй зүв зүгээр явж явж долоо хоногт бүх бие даалтаа хийх гэдэг би их сонин зуршилтай оюутан юмаа. Ямар сайндаа л энэ долоо хоногийг “Ухаарлын долоо хоног” гэхэв дээ. Одоо бодож байхад би энэ сайхан 3-жилийг хангалттай сайн ашиглаж чадаагүй юм байна гэж бодож сууна. Багшийн зааснаар өөрийгөө хязгаарлах биш илүү ихийг сурч, оюуны чадвараа бүрэн дайчлах хэрэгтэй байж дээ гэж бодогдох юм. Хэдэн сар заасан хичээлийг долоо хоногт л уншаад судалдаг байсан гэж бодохоор энэ мэт 3 жилийг ашиглаж чадсан бол би гэдэг  хүн асар үнэтэй  capital болцон байх ч байсан юм билүү...kkkkГэхдээ одоо бас оройтоогүй байна.  Надад үлдсэн нэг жил байна. Одоо цагийг үр бүтээлтэй ашиглаж, оюуны чадавхаа бүрэн дайчлан суръе гэж бодож байгаа. Оюутан залуус та бүхэн ч гэсэн өөрт оногдсон сайхан боломжоо битгий алдаарай. Залуу нас гэдэг өөрөө сурч мэдэх сайхан боломж. Юу ч чамайг хорьж дийлэхгүй, амьдрал хүссэн бүгдээ надаас ав гээд хаалгаа дэлгээд байж байгаа.
: NA-3 Zolkoo
: duka 2009.05.12 17:24
goy boljee
: Zarlal
: duka 2009.05.12 17:32
duka-maralaa.blog.banjig.net        ene haygaar orj neg vzeerei :D