МинийКлубын самбар
Ойн цоорхой => HR management => : Odonchimeg 2009.05.11 17:36
-
“Green Hero” ХХК
Vision: Олон Улсад нэр хүндтэй жишиг хотыг цогцлоон бүтээнэ.
Mission:Хотын ногоон байгууламжуудыг сайжруулж хотын өнгө үзэмжийг дээшлүүлэн, залуучууд, хүмүүсийн очих дуртай, тэдний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд нь туслах цэцэрлэгт хүрээлэнгүүдийг бий болгож хүн бүхний амьдрах тохь тухтай, цэвэрхэн амьдрах таатай орчныг бий болгохын төлөө Улаанбаатарыг Ногоонбаатар Утаанбаатарыг Цэнгэгбаатар болгохын төлөө бүх хүчээ дайчлан ажиллана.
Билэг тэмдэг буюу лого:
Компаний уриа: Өөдлөх айл үүднээсээ Өөдлөх улс хотоосоо
“Green hero” ХХК –ийн эрхэмлэх зүйлс ба үүрэг
Хариуцлагын Батламж:
Компаний үндсэн үүрэг:
• Компани нь улсын бүртгэлийн гэрчилгээ авсан өдрөөс эхлэн Монгол улсад хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулна.
• Компани нь Монгол улсын албан татварын хуулиудын заалтыг хатуу мөрдөн, татвараа өөрөө тодорхойлж сайн дураар төлнө.
• Компани нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсадын хуулиар өгөгдсөн үүргүүдийг биелүүлнэ.
Компаний үндсэн хариуцлага:
• Компани нь зөвхөн өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээнэ.
• Компани нь хөдөлмөрийн гэрээгээр ажилагсадын эрхийг зөрчсөн тохиолдолд хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ.
Компаний Эрхэмлэх зүйлс:
• Хөдөлмөрийг өндрөөр үнэлж авьяаслаг, ур чадвартай, шинийг санаачлагч ажилчидтай байх
• Гаргасан шийдвэртээ эзэн байж, үйл ажиллагаагаараа бусдын үлгэр дуурайлал болж байх
• Үүргээ биелүүлж хариуцлагатай байх
• Бусдын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй байх
• Идэвхи санаачлагатай байх
• Бодит дадлага туршлагыг хуримтлуулах, компани өөрийгөө хөгжүүлэх
• Аливаад ямагт бусдыгаа манлайлагч шилдэг нь байх.
Компаний үнэ цэнэ:
• Нэр хүнд –үйлчлүүлэгчдийн хэрэгцээ сонирхолд нийцсэн чанартай үйлчилгээгээрээ олон нийтэд эерэгээр танигдсан үйл ажиллагаа
• Нийгмийн сайн сайхныг хангахын төлөө хийсэн янз бүрийн ивээн тэтгэлгийн үйл ажиллагаа• Салбарын арвин их туршлага
• Мэргэшсэн боловсон хүчин
Компаний зорилго, зорилтууд: 1. ЗорилгоХамт олныг төлөвшүүлэх Зорилт
• Ажлын байран дахь тав тухтай орчинг бүрдүүлэх
• Ажилчдын авьяас чадварыг шударгаар үнэлж мэргэжлээ дээшлүүлэн, ур чадвараа дээшлүүлэх боломжийг хангах
2. Зорилго Өөрсдийн үйлчилгээг олон нийтэд таниулах Зорилт
• Байгууллагын үйлчилгээг чанартай хүргэх
• Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг өндөрт байлгана
3. Зорилго Компаний санхүүгийн чадавхийг бий болгохЗорилт
• Компаний үйлчилгээ, үйл ажиллагааны чиглэлийн талаархи зар сурталчилгааг сайтар хийж үйлчлүүлэгчдийг олноор татах
• Маркетингийн зөв бодлого хэрэгжүүлж санхүүгийн чадавхийг бэхжүүлэх
• Гадаад дотоодын компаниудтай харилцаа холбоо тогтоох
• Тогтвортой захиалагчтай болох4. Зорилго Компаний байр суурийг бэхжүүлэхЗорилт
• Тэргүүлэх чиглэлээр ажиллаж байгаа компаний жишиг хэмжээнд хүрч ажиллах
• Нийслэл хотыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах
• Үйлчилгээгээ чанартай хүргэх
• Энэ чиглэлээр дагнан ажиллаж байгаа компаниудтай өрсөлдөх
5. Зорилго Компаний хөгжлийн чадавхийг бий болгох Зорилт
• Материаллаг баазыг бэхжүүлэх
• Орчин үеийн технологи, өндөр бүтээмжтэй тоног төхөөрөмж ашиглах
• Орлогоороо зарлагаа нөхөж , өөрийгөө бүрэн санхүүжүүлж ашгийн тогтвор түвшинг хадгалах
Компаний стратеги төлөвлөлт: Компани нь урт хугацааны стратеги төлөвлөлтөө дараах байдлаар тодорхойлсон болно. 5-10 жил
• Дэлхийн жишигт нийцэхүйц орчин үеийн технологи, өндөр бүтээмжтэй тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа цаг үргэлж нэвтрүүлж байх.
• Улс орныхоо зам талбайг цэцэрлэгжүүлж зүлэгжүүлэх ажлыг гадны улс орны байгууллагаар биш өөрсдийн нөөц боломжоор гүйцэтгэж байх
• Олон улсад өөрийн үйл ажиллагаагаараа танигдсан компани болох урьдач нөхцлүүдээ бүрдүүлэх • Ажилчдынхаа цалинг өдөр хөгжилтэй улс орнуудын цалингийн дундаж хэмжээнд хүргэх
• Зах зээлийн эрэлт хэрэгцээг судалж , хэрэгцээ шаардалагад нийцсэн шинэ технологийг эх орондоо боловсруулна.
Компаний ажилтан албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт:]
Компаний ажилтнуудыг шалгаруулан авах журам:“Green-Hero” ХХК-ны ажилтан шалгаруулан авах ерөнхий журам:1-р шат
• Өргөдөл
• Намтар /гурван үеийн түүх/
2-р шат
• Өргөдлийн маягтаас сонголт хийнэ.
3-р шат
• Хүний нөөцийн менежер нь тодорхой боловсруулсан асуултаар ярилцлага авна.
4-р шат
• Мэргэжлийн чиглэлээр анкет авна.
5-р шат
• Сэтгэл зүйн болон ажил хэрэгч чанарын тест авна.
6-р шат
• Тухайн байгууллагын шууд удирдах ажилтан ярилцлага авна.
7-р шат
• Ажилд авах тухай шийдвэр гаргана.
Компаний нийт ажилтан албан хаагчдын зэрэглэл:Зэрэглэл Албан тушаал Дэв Ажлын байрнууд
1. Удирдлага А Гүйцэтгэх захирал
2. Нэгжийн удирдлага А Хүний нөөцийн ерөнхий менежер Маркетингийн ерөнхий менежер В Хэлтсийн дарга нар
3. Менежерүүд А Нягтлан бодогч В Нарийн бичиг С Туршлагатай албан хаагчид
4. Ажилтан А-D Хариуцлага, туршлагаасаа...
5. Ажилчин A-D Туршлага, хариуцлагаараа....
6. Мэргэжилгүй болон хөлсний ажилчин Цэцэрлэгч, моджуулагч, зүлэгжүүлэгч, үйлчлэгч гэх мэт.
-
Манай баг компанийхаа зорилго, зорилт, компаний үнэ цэнэ, эрхэмлэх зүйлс, үүрэг хариуцлагын батламж, стратеги төлөвлөлт, үйл ажиллагааны болон компанийхаа давуу болон сул тал, ажлын байрны тодорхойлолт зэрэг зүйлсээ дээрхи байдлаар тодорхойлж дууслаа. Та бүхэн уншиж сонирхоод өөрсдийн санал бодлоо хуваалцан зөвлөгөө зөвлөмж илгээнэ гэдэгт найдаж байна. Та бүхнийг хүндэтгэсэн GREEN-HERO ХХК-ны хамт олны зөвлөл Компаний гүйцэтгэх захирал: Д. Одончимэг Хүний нөөцийн менежер: Д. Төмөрчөдөр Маркетингийн менежер: Т. Улсболд Ахлах нягтлан бодогч: Т. Цэндбаяр Ерөнхий нарийн бичгийн дарга: Ч. Мөнхзаяа
-
jishee bolgon surah zuil ih bna shuu :arrow: