МинийКлубын самбар

Ойн цоорхой => HR management => : Tsendjav 2009.05.11 11:37

: my esse
: Tsendjav 2009.05.11 11:37
Миний хэрэглээБи хэрэглээг ойлгохдоо ямар ч хүн н. Маслоугийн онолоор бол суурь хэрэгцээ болох хоол хүнс , эрүүл мэнд , боловсрол , гэх мэт хэрэгцээ хамгийн наад захын хэрэглээ хангасан байх шаардлагатай юм. Үүний дараа нийгмийн хэрэглээг авч үзэх хэрэгтэй юм. Би хэрэглээг хоёр хэсэг болгон авч үздэг л дээ. Эхний Нэн тэргүүний хэрэглээ бол оюуны хэрэглээ буюу дотоод хэрэглээ , харин удаах хэрэглээ болох гадаад  хэрэглээ буюу бусад зүйлсийн  хэрэглээнүүд юм.  Оюутан болсон миний хувьд хамгийн Нэн тэргүүний хэрэглээ бол оюуны хэрэглээ юм .Би оюуны хэрэглээг ойлгохдоо сайн , чанартай боловсрол, мэдлэг , бөгөөд түүнийгээ амьдралдаа хэр хэрэглэж чадаж байна  гэж ойлгодог. Хэрэвээ ингэж чадвал дараа дараагийн хэрэглээнүүдийг хангаж чадах юм. Хэрэвээ чанартай боловсролыг олоод авчих юм бол ирээдүйдээ итгэх итгэл минь нэмэгдэнэ гэсэн үг. Сайн боловсролыг авахын тулд өөрөө хичээх шаардлагатай байгаа юм. Мөн нийгмээ сайн ойлгох чадвартай байх явдал юм. Ямар ч хүн  чанартай сайн хэрэглээгээ  авахын тулд түүндээ их мөнгө зардаг юм шиг харагддаг. Тийм ч байдаг шүү дээ. Хүмүүсийг ажиглаад байхад гадаад хэрэглээнүүддээ мөнгө цаг заваа,  ихэвчлэн зарцуулдаг юм шиг харагддаг. Толгойдоо юу ч үгүй байж тийм ч брендийн хувцас, үнэртэй ус , тийм ч брендийн машин , гар утас, гээд бүр мэргэжил гээд л хамаг мөнгөө түүндээ зарцуулдаг нь их сонин санагддаг. Харин зарим хүмүүс нь оюуны хэрэглээгээ илүүд үзчихээд гадаад хэрэглээ болох бусад зүйлсээ орхичихдог . Ийм хүмүүсийг харахаар бас л өрөөсгөл харагдаад байдаг юм. Магадгүй энэ нь хувь  хүнээс шалтгаалдаг байх л даа. Харин миний хувьд юуг илүү онцгой , түүнд цаг заваа , магадгүй мөнгөө хайрлалгүй зарцуулдагаа бодлоо л доо. Бодоод байхад би оюуны хэрэглээндээ илүү зарцуулдаг юм шиг санагдсан. Тэгэхдээ өмсөж зүүх , идэж уух аа энэ талаа мартсан гэж болохгүй л дээ. Хэрэвээ   эхлээд оюуныхаа хэрэглээ хангачих юм бол цааш цаашдын маань хэрэглээ хангагдаад явах болов уу гэж бодсонтой холбоотой байх л даа. Мэдээж хэрэг чанартай сайн боловсротой болчихвол , түүнийхээ үр шимийг амьдралдаа хэрэглэдэг , түүнийхээ үр ашигаар  дараа дараагийнхаа хэрэглэгээ зохицуулчихдаг байхыг хүсдэг . Ингээд бодоод байхад хамгийн зөв хэрэглээ бол миний бодлоор дотоод хэрэглээ болох оюуны хэрэглээгээ , гадаад хэрэглээ болох бусад хэрэглээнүүдээ энэ бүгдийг  аль алийг нь хослуулж , нийгэмтэйгээ хөл нийлүүлэх нь хамгийн ухаалаг хэрэглээ  болох болов уу? гэж би ойлгодог.
: Re: my esse
: serdaram 2009.05.11 13:07
Миний 3 жил сурсан НТС

Цаг хугацаа харавсан сум шиг нэг л мэдэхэд их сургуульд 3 жил сурсан байна. Анх арван жилээ төгсөхдөө их сургуулийн оюутан болох ямар бол , багш оюутнууд нар нь ямар хүмүүс байдаг бол , орчин нь ямар байдаг гээд их зүйлийг бодож төсөөлдөг байлаа. Харин одоо би энэ асуултынхаа хариултуудыг олоод явж байгаа юм. Их сургууль бол арван жилээс шал өөр ойлголт. Анх их сургуульд ороход ёстой л түм түжигнэж, бум бужигнасан орчин байлаа. Их сургуульд кредит тогтолцоотой , анги удирдсан багш, нэгдсэн анги танхимгүй , хувиараа өөрсдөө зохионо, гээд ойлгомжгүй зүйлүүд их байлаа. Энэ бүгдийг ойлгож, үүнд дасан зохицох шаардлагатай байсан юм. Анхныхаа хичээлд суухад багшийн тавих шаардлагууд сонирхолтой байлаа. Багшийн тавьдаг шаардлага бол лекц , семинар , бие даалтууд , дээр идэвхитэй оролцох байсан юм. Лекц дээр багшийн хэлснийг тэмдэглэдэг бол , харин семинар дээр юу олж мэдсэнээ бусад оюутнууддаа ярилцдаг байлаа. Хамгийн их таалагдсан зүйл нь арван жилд даалгавараа нэг л сурах бичгээс хийдэг байсан бол харин их сургуульд даалгавараа хийхийн тулд шинэ мэдээлэл олох байлаа. Илүү сонирхолтой , давтагдхааргүй мэдээлэлийг эрж хайх явдал байсан юм.
Ер нь бол арван жил шиг баригдмал биш , нээлттэй , хичээлийнхээ материалыг хаанаас ч авч тэрийгээ өөрийн болгон боловсруулдаг нь их таалагдсан билээ. Бараг их сургуульд орсон тэр үеэс л сонин, интернэтийг илүү хэрэглэх шаардлага гарсан юм. Багш нарын тавьдаг шаардлага ч тийм байв. Мэдээж хэрэг бие даалтууд нь бүтээлч сэтгэлгээг харуулах ёстой , харин тэрхүү бие даалтаа цагт нь өгөх үүрэгтэй байсан юм. Миний хувьд Заримдаа ч яах аргагүй бие даалтуудаа хоцроодог байсан бол заримдаа ч залхуураад хойшлуулаад хоцроогоод өгдөг байсан үеүүд мэр сэр гардаг байлаа. Дараа нь өөртөө цагийн юмыг цагт нь хийхгүй яав даа , гэж харамсан өөрийгөө буруутгаж , харин дараа нь ийм алдаануудыг дахин гаргахгүй байхын төлөө хичээдэг болсон юм. Хамгийн гол нь би цагийн юмыг цагт нь , чанартай хийж байх хэрэгтэй гэдгийг маш сайн мэдэрсэн юм. Их сургуулийг би ойлгохдоо үүрэг хариуцлагыг ухамсарладаг , хамгийн гол нь цаг хугацааг маш сайн баримтлах шаардлагатай , бие даан сурах таатай орчин гэж ойлгосон. Тийм ч болохоор оюутан болсон миний хувьд 3 жилийн хугацаанд мэдэж авсан зүйл багагүй , байсанаас хамгийн гол зүйл бол аливаа үүрэг даалгаварыг цагт нь чанартай хийж гүйцэтгэх гэдгийг мэдэж авсан маань байлаа.