МинийКлубын самбар

Ойн цоорхой => Эссений булан => : Byambasuren 2009.05.04 23:04

: Миний essay-nuud
: Byambasuren 2009.05.04 23:04
Миний санаа бодлын нэгээхэн хэсэгЮуны өмнө би энэ эссэгээ ямар учир юунд зориулан бичсэнээс үл хамааран, ганцхан Бямбасүрэн гэдэг хүний Вант улсын үзэл бодлоос урган гарсан эссэ гэдэг талаас хандан бусадтай хуваалцах үүднээс эссэний буланд тавих болсноо хэлмээр байна. Манай улс ерөнхийлөгчөө сонгохоор зэхээд одоо ч бараг нохойн дуу ойртоно гэдэг шиг удаж төдөлгүй бид нар төрийн тэргүүнээ сонгох нь.     Монгол улсын ерөнхийлөгч үндсэн хуульд зааснаар зэвсэгт хүчний ерөнхий командлагч, хууль санаачлах, гадаад харилцаанд улсаа бүрэн төлөөлөн улсынхаа өмнөөс гэрээ байгуулах, хууль санаачлах, шүүгчийг томилох, улсын цол, шагнал олгох, уучлал өршөөл үзүүлэх гэх зэрэг миний мэдэх эрх үүрэгтэй.Улс төрийн шинжлэх ухаанд сонгууль гэдэг нь санал хураалт явуулах зарчмаар улс төрийн сонголт хийх явдал юм аа гэж тодорхойлогдсон байна.  Толгой дээрээ гаргаж өөрийгөө болон улс эх орноо удирдуулах гэж байгаа хүнээ сонгох сонгууль нь хамгаас чухал. Сонгууль гэдэг бол асар их үнэ цэнээр олдсон шагнал. Харин бид бүгд тэр шагналын эзэд. Ингээд бодохоор ардчилсан нийгэмд төрсөн бид азтай нь азтай. Тийм учраас азтайдаа бид баярлан сонгууль өгөх нь ойлгомжтой боллоо харин хэнийг бид сонгох бол?           Тэгвэл ерөнхийлөгчийн сонгуульд манай улсын 2 голлох нам болох МАХН, АН хоёроос нэрээ дэвшүүлээд байгаа. Хоёулаа л нам намдаа тэргүүний сайн хүмүүс нь.  Манай улсад тэр хоёрыг гаднаас нь хараад царай албан тушаалыг нь мэддэггүй таньдаггүй гадарладаггүй хүн байхгүй байх. Харин дотор нь яг хэн байгааг эсвэл тэдний ард  ямар хүмүүс нуугдаад хүлээж байгааг мэдэхгүй. Мэдье ч мэдэх ямар ч аргагүй. Эсвэл мэдээд ч хэрэггүй байх л даа. Хүний ой ухаан хэлд орохоос тогтоогддогтой адил  миний улс төрийн үйл явцыг хардаг ажигладаг бага ч болов ойлгодог болсноос хойш ердөө 4 жил гаруй л өнгөрчээ. Хүүхэд анх ямар айлд төрснөөсөө хамаарч  гэр бүлийн хүмүүжил хийгээд тухайн хүүхдийн зан араншин, төлөвшилт эхэлдэг. Тэгвэл үүнтэй адилтган би өөрийн орны өнөөгийн улс төр гэдэг айлын хүүхэд болоод төрчихсөн гэж хийсвэрлэн төсөөлбөл би улс төр гэдэг гэр бүлээсээ худлаа ярих, хүнийг хуурах, авилгал авч өгөхийг өдөр тутмынхаа хэрэглээгээ болгон шийдвэр бүрийг өөртөө тааламжтайгаар гаргахын төлөө юуг л бол юуг л хийдэг, өөрөөсөө бусад хэнийг ч боддоггүй (эх орон, өөрөөсөө хойших ирээдүйг),  хууль сахидаггүй, магадгүй хулгайч  луйварчин гэмт хэрэгтэн,  эсвэл өөрийн хүссэн зүйлд хүрэхэд саад болсон хэнийг ч өршөөлгүй замаасаа холдуулдаг харгис хэрцгий, шударга ёсыг уландаа гишгэсэн нэгэн болж төлөвших байсан болов уу...  Азаар би улс төр гэдэг айлд биш жирийн энгийн  айлд төрсөн.   Энэ бүгдийг минь уншаад юу мэддэгтэй ингэж бичиж байгаа юм гэж унтууцаж болох л юм. Гэхдээ цорын ганц үнэн бол дээд албан тушаалтнуудын үнэн худал нь мэдэгдэхгүй бодит ч юм шиг үгүй ч юм шиг байдлууд миний сэтгэхүйд ингэж л буусан байгаа юм. Дотроо ийм зүйлийг бодож явдаг Монгол Улсын иргэн “би” тэгвэл ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгч хэнийг дэмжих бол? Бас над шиг бодолтой хүмүүс хэрвээ олон байдаг бол хэн энэ удаагийн сонгуульд ялах бол?Хоёр нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр, тэдний сонгогчидтой уулзаж ярьж буй ярилцлагуудыг бид орой бүр мэдээллийн хэрэгслээрээ хүлээн авсаар байгаа. Орой бүр тус тусын сайхан амлалт, мөрийн хөтөлбөр мөн араас нь нэг нэгнийгээ муучилсан хар “PR” гээд учрыг нь олоход ч бэрх байдалд оруулах шиг. Энэ бүгдэд нийгмийн сэтгэл зүй хэрхэн хандаж буйг хэлэхэд хэцүү. Гэхдээ хоёр нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрүүдээс авахуулаад уулзах чигээ хандуулж буй нийгмийн бүлэг нийтийг ажиглахад цөм дунд бүлгийн гэгдэх оюутнууд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, алслагдсан сум дүүргийн иргэд гэх мэт байгаа нь цаанаа учиртай байх. Тэгээд бодохоор хоёр нэр дэвшигчийн хоёулангийнх нь гаргасан мөрийн хөтөлбөрүүд нь хүртэл тэр хүмүүсийн сэтгэл зүй, ухамсарт нь тааруулчихсан мэт... Тэгэхээр энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр нийгмийн ухамсар хэр байгаагаа давхар тогтоолгож болох ч юм шиг.
: Re: Миний санаа бодлын нэгээхэн хэ
: serdaram 2009.05.05 11:25
[b:170de1b2eb] Цалин    [/b:170de1b2eb] --------------------------------------------------------------------------------Хамгийн энгийнээр хэлвэл хүн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос мөнгөн хэлбэрээр авч буй төлбөрийг цалин гэнэ. Мэдээж хөдөлмөрлөснийхөө төлөө цалин авах нь зүй ёсны бөгөөд шударга хэрэг. Ажил хийвэл ам тосдоно гэдэг үг ч үүнтэй утга нэг байх. Гэхдээ үүний хажуугаар шударга бус зүйл бас байх юм. Сайныг саар дагана гэдэг үг хүртэл байдаг болоод ч тэр юм уу “Монгол улсын иргэн бүр татвар төлөх үүрэгтэй” хэмээх хуулийн заалт авдаг цалингаас нь хумслаад л аваад явчихдаг. Хуулиа мөрдөхгүй бол болохгүй учраас хүссэн хүсээгүй хөдөлмөрлөдөг иргэн бүр улсад тодорхой хувийн татвараа төлдөг. Түүнд нь орлогын албан татвараас эхлээд эрүүл мэндийн даатгалын мөнгө хүртэл ороод нийт сарын цалингийн 15% -25% ийг ойролцоогоор авдаг. Шуудхан хэлэхэд тэр төлсөн татвар тэр хүндээ эргээд хэзээ ч олдохгүй улсын мөнгө болоод хувирчихдаг. Хамгийн энгийн жишээ гэвэл цалингаас нь авсан татвараар төлөгдсөн гэх эрүүл мэндийн даатгалын дэвтэрээр иргэн бүр улсынхаа бүх эмнэлэгт шаардлагатай үедээ үзүүлэн эмчлүүлэх бүрэн эрхтэй. Гэтэл энэ зүйл хэзээ ч хэрэгждэггүй юм байна. Өөрөөр хэлбэл тэр дэвтэр тухайн иргэнийг өвдөхөд төдий л хэрэг болдоггүй байна. Яагаад вэ гэвэл эмнэлэгт нь тэр дэвтэрийг тоож авч хэлэлцдэг хүн байдаггүй юм байна лээ. Зүгээр л бэлэн мөнгөтэй хүнийг үздэг, эмчилдэг болчихсон бодит жишээг саяхан ээжийгээ үзүүлэх гээд хамт явах үедээ мэдэрлээ. Нэг ёсондоо ээж маань хөдөлмөрлөснийхөө төлөө авдаг цалингаасаа төлсөөр ирсэн татвар нь ядаж тийм үед өчүүхэн ч хэрэг болоогүй дээ. Ийм бодит дүр төрхтэй болчихоод байхад яагаад ард иргэдээ татвар гэдэг нэрээр хууран мэхэлж мөнгийг нь авсаар байгаа юм бол оо? Тэрний оронд даатгалын системд багтдаг нэрийн данс гээч зүйл эргээд хэн хэндээ хэрэгтэй хамаагүй дээр зүйл юм шиг... Даанч миний бодсоноор болохгүй нь тоогүй. Уг нь анх татвар гэдэг зүйл баячуудыг шийтгэх зорилгоор гарч ирсэн гэж сонсож байснаа санаж байна. Даанч энэ нь одоо манай нийгэмд ядуу болон дунд ангийнхныг дарамтлах гэж үүссэн аятай байгаа нь харамсалтай. Угаасаа тогтмол татвар төлдөг хүмүүс нь шударгаар хөдөлмөрлөдөг амьдрахын төлөө л ажиллаж яваа жирийн иргэд байдаг. Гэтэл яагаад татвар эзнээ олж төлөгдөхгүй байна вэ . Баттай ч бай, баттай биш ч бай дээд албан тушаалтанууд эсвэл манай орны баячууд гэх хүмүүс улсад хамгийн бага татвар төлдөг,эсвэл таварыг аргалаад, зугатаад явдаг юм гэсэн. Амьдралаа авч явах гэж урам зоригоор дүүрэн ажиллаж, гэрээ тэжээх гэж хөдөлмөрлөж яваа тэр хүмүүсийн багахан цалингаас татвар гэж авч тэр мөнгөөр нь дээдчүүд хөлжиж суугаа нь үнэхээр шударга бус. Ийм нийгэм хөгжинө гэж үү?
: Би яагаад биелэхгүй ч байж болох
: Byambasuren 2009.05.05 23:23
Энэ хорвоо дэлхий дээрх хүн бүхэн мөрөөддөг мөрөөдөлтэй байдаг. Тэгэхээр мөрөөдөл гэдэг нь хүний амьдралын салшгүй нэг хэсэг байх нь. Надад ч бас мөрөөдөл бий. Мөрөөдөл мөрөөдөлдөө миний мөрөөдөл их том.Хүний нөөцийн семинарын хичээл дээр 1 удаа Сэрдарам багш англиар Dream гэдэг үг бол мөрөөдөл гэж Монгол руу хөрвүүлэгддэг ч, бас "зүүд" гэдэг утгатайг санаарай гэж хэлсэн. Хэдийгээр би энэ үг хэд хэдэн утгаар орчуулагддагыг мэддэг байсан ч яагаад ч юм тэр бүр ялгаж салгаж дотроо бодож байгаагүй юм байна лээ. Тэгээд миний нууцхан мөрөөдөл маань зүүд төдий хийсвэр зүйл үү?, эсвэл биелэж ч болох олон олон зорилго бүхий чиглүүлэгчээр тэтгэгдсэн бодит байж болох зүйл үү гэж бодож эхэлсэн. Түүнээс хойш дотроо өөрөө өөртэйгөө мөрөөдлийнхөө тухай ярьж үзтэл хариулт нь тэр том мөрөөдөл минь биелэх биелэхгүй нь тодорхойгүй зүүд мэт байсан ч гэсэн тэр л том гэж нэрлээд байгаа мөрөөдөл минь надад ар араасаа олон олон зорилго, жижиг ч гэсэн хүсэл мөрөөдлийг дагуулсаар ирсэн байсан...("Том" гэж тодорхойлоод байгаа мөрөөдөл маань МУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох юм ). Хүмүүс сонсоод дооглож, шоолж болох ч миний мөрөөдөл надад хамгийн нандин эрхэм зүйл.Би яагаад МУ-н анхны эмэгтэй ерөнхийлөгч болохыг мөрөөдсөн бэ?Энэ мөрөөдөл маань жилийн өмнөөс эхлэлээ тавьсан гэж хэлж болно. Тодруулж хэлбэл Америкийн ерөнхийлэгч асан Bill Clinton-эхнэр Hillary Clinton гэх эмэгтэйн амьдралын хүүрнэл болох номыг уншсанаас хойш гэж хэлэхэд болно. Тэр хүнийг шууд даган дуурайж copy-дохыг оролдсондоо биш үнэхээр үлгэр дууриалал авч хүндэлмээр бас бахархмаар байсандаа тэр юм. Маш сайн мэдлэг, боловсрол, амьдралдаа баримталсан зарчим, ямар ч саад бэрхшээлийг хугарч нугаралгүй даван туулж, бүх зүйлийг энхийн замаар хэрнээ маш хүчирхэгээр шийдвэрлэж чадсан гэх мэт тэр бүгд үнэхээр гайхмаар бас бахархмаар санагдаж билээ. Тэгээд одоо бодохнээ миний бүтэхгүй ч байж болох тэр том мөрөөдлийг минь сэтгэлд минь үндэслэж соёолуулахад маш томоор нөлөөлсөн тэр эмэгтэй үнэхээр гайхалтай. Тийм хүчирэг болохын төлөө би цаашдаа маш сайн мэдлэг боловсролыг эзэмшиж хаана ч хэнд хүлээн зөвшөөрөгдөхүйц чадварлаг нэгэн болж зөв зүйтэй амьдрахыг зорилгоо болгосон. Биелэхгүй ч байж болох зүйлийг мөрөөдсөн маань бага багаар надад ухаарал бас зорилгыг бий болгож өгсөн болохоор би ТОМ МӨРӨӨДӨЛДӨӨ хайртай.
:
: Byambasuren 2009.05.05 23:24
урьдны эссэгээ энэ хуудас руугаа copy-дчлоо нэг доор байвал зүгээр байх гээд
: Хэрэглээ
: Byambasuren 2009.05.07 20:32
Би 7 хоногт ээж ааваасаа хэрэглээний мөнгө гэж 5000 төгрөг авдаг, би үнэтэй утас баридаггүй, үнэтэй хувцас өмсдөггүй, бас том саруул байшинд амьдардаггүй ховор үнэтэй хоолоор хооллодоггүй гээд бодоод байхаар миний эдэлж хэрэглэдэг бүх л зүйл энгийн жирийн юмаа. Энэ нь ч надад таалагддаг, амар байдаг. Гэхдээ би хангалуун элэг бүтэн сайхан амьдардаг аа. Яг миний түвшиний хэрэглээтэй хүмүүс манай нийгмийн дийлэнхи хувийг эзэлдэг байх. Тэгэхээр энэ нь би бөгөөд манай гэр бүл алтан дундаж тооны хүмүүстэй орж байна гэсэн үг байх даа. Гэхдээ энэ нь хүн бүр яг ижил гэсэн үг биш л дээ. Хүний хэрэглээ гэдэг зүйл тэр хүний хэн байхаас их шалтгаалдаг юм шигээ.       Дотор маань байгаа гол санаа ву вэ гэхээр хүний хэрэглээ гэдэг зүйл өөр хэн нэгэнд харагдах таалагдах үүднээс сонгогдох бус өөрөө өөртөө таалагдаж байхаар байвал гоё  юм шиг... Яагаад ингэж бичих болов гэвэл өөрийн хэрэглээгээ хэлбэрдэхээр солих нь утгагүй хий хоосон. Анх би 3310 гэдэг бөх гэгч нь хэрэглэхэд амар, алдсан ч гомдолгүй гэгддэг утсыг нэгдүгээр курст орохдоо баридаг байсан даанч тэр үед над шиг утастай амьтан ховор байсаан. Тэрнээсээ ичиж ч үзсэн боловч ичлээ гээд амьдралын боломж тэр л байсан юм чинь одоо яах вэ дээ. Тэр үед ээжийг ятгах гээд л их л үзсэн дээ. Тэр үед ээж чи одоо юу хэрэглэж эдэлсэнээрээ хүнд үнэлэгдэхгүй шүү дээ харин хүн үзсэн номныхоо хэрээр үнэлэгддэг юм хичээлээ л сайн хийх хэрэгтэй гэж хэлж байж билээ. Тэрийг сонсоод л шууд ухаарсан гэх нь хаашээ юм. Гэхдээ энэ гарцаагүй үнэн байсан. Тэгээд л  намайг шууд ба шууд бусаар мяалдаг хүмүүст хэлэх бардам үгтэй болсон юм даа ( оюутан байхдаа би яахав ийм л байгаа биз харин амьдрал дээр гараад гэж байгаал хэхэ). Ирээдүйд өөрийн хүчээрээ олж авах боловсрол хийгээд чадвараараа нийгэмд үнэлэгдэж тэр хэрээрээ хэрэглээгээ зөв тодорхойлж гол нь эрүүл зөв зохистой хэрэглээтэйгээр хэлбэрдэж биш амьдрахыг хүсч байна.
: Re: Хэрэглээ
: serdaram 2009.05.08 00:23
sonirholtoi bichjee. Minii bodloor hyn hereglegee altan dundaj gej bodoj bolohgyi. Harin tyyniigee saijruulahyin toloo temtsej baih heregtei. Mongo zov oldog shigee zov yreh ni chuhal baih l daa. Chamtai sanal niileh zyil yer ni ih olon baigaa shyy! Amjilt hysiye  :)
:
: Byambasuren 2009.05.12 02:18
Хариуцлага [b:9b3af622b3]Хариуцлагагүй  амьдрах нь өөрийгөө хүчин мөхөсдсөн золгүй золиос болгон харуулдаг. Ингэснээр та үргэлж бусдын тоглоомын бөмбөг болж, бусдын бичсэн ном, дүрмийн дагуу амьдрах болно.[/b:9b3af622b3]Голыг нь олсон энэ хатуу үг хөдлөшгүй үнэн зүйлийг хэлжээ. Үнэхээр хариуцлага гэгч зүйлийг дор бүрнээ ухамсарлаад явбал амьдралд тохиолдох асуудал багасах ч юм шиг. Бүүр цаашлаад бодоод байхаар хариуцлаган дээр бүх зүйл утга учиртай болдог ч юм шиг...Хариуцлагыг зоригтой хүлээж авч тэр хэрээрээ байж чадвал хүний муу чанарууд аяндаа хүчээ алдаад алга болчихно гэж би боддог.  Буруу ч байхыг үгүйсгэхгүй л дээ. Хариуцлагыг өөрөөсөө түлхдэг түүнээсээ бултдагын учир “залхуу” гээчд л байдаг байх. [b:9b3af622b3]Заяагүй хүн гэж байхгүй, залхуу хүн л заяагүй байдаг[/b:9b3af622b3] гэдэг үг одоо санаанд орж байна. Ямар ч гоё хэлсэн юм?, яасан ч үнэн үг юм бас? Тиймээс хэлэх гээд байгаа дотор минь байгаа санаа маань бүх зүйлдээ хариуцлагатай хандаж түүнийхээ хэрээр хийж бүтээвэл энэ хариуцлага гэж зүйл амьдралыг зөвөөр эргүүлэх түлхүүр ч байж мэдэх юм. Зүгээр л бүх зүйлд чин сэтгэлээсээ хариуцлагатай ханддаг болоод сурчихвал...
:
: Byambasuren 2009.05.12 03:05
Хүний нөөцийн хичээлЭнэ хичээлийн тухай оюутан бүр хичээл дуусах гэж буй энэ үед үед өөр өөрийн бодолтой болчихсон байгаа байх.  Харин одоо бол яг энэ цаг мөчид зөвхөн миний бодол л энд бичигдэх нь. Дүн гарах хаяанд ирчихсэн болохоор худлаа үнэн магтахаар та угаасаа өөрт тань  долигонож байна гэж л ойлгоно. Тэгэхээр тэгэхгүй ээ хэхэ. Гэхдээ би үнэнийг л бичих ёстой шүү дээ. Та болон таны хичээлийн уур амьсгал мэдээж бусад багш нарынхаас тэс өөр за байз эерэг байдаг гээд магтчихад энийг маань уншаад Бямбасүрэн худлаа залж өгж дээ гэж бодох хүн гарахгүй л болов уу. Яагаад гэвэл бусад багш нар шиг залхсан байртаагаар эсвэл оромдоно гэдэг шиг хичээлдээ хандаагүй болоод л тэр. Би 10 жилд байхдаа КТМС-н хүний нөөцийн менежментийн ангид орно гэж төлөвлөж байгаад ерөнхий шалгалтын маань оноо тэр ангид ороход дутаад орж чадаагүй. Гэхдээ хэдийгээр одоо суралцаж байгаа мэргэжилдээ санаандгүй элсэн орсон ч энэ мэргэжлээр суралцаж байх явцдаа юмны амтанд орно гэдэгтээ адил мэргэжилдээ аажим аажимаар дуртай болж түүний төлөө гэх итгэл үнэмшилтэй болсоон. 10 жилд байхдаа юуг нь ч сайн мэдэхгүй хэрнээ хүсэж байсан тэр мэргэжилийнхээ хичээлийг энэ семистерт үзэж эхлэлийг нь тавилаа. Лекцийг тасалдаг байсан ч надад лекцийн материалууд бүгд  бий. Энэ хичээлийг үзсэнээр мэддэггүй байсан зүйлсээ ямар ч байсан өөрийн мэддэг зүйлсийн тоонд оруулахад болохуйц болгоод авсан. Яагаад ч юм хүний дотроос төлөвлөж байсан зүйлдээ хэзээ нэгэн цагт хүрчихвэл гэсэн  бодол гардаггүй бололтой. Тийм болоод ч тэр юм уу энэ мэргэжилээ эзэмшчихээд хүний хөөцийн чиглэлээр дахин суралцана даа гэсэн санаа маань арилахгүй байсаар л байх юм. Энэ хичээл сонирхолтой урамтай бас 1.30 минут их хурдан өнгөрөөд дуусчихдаг тийм л өрнөлтэй, онолоор бөмбөгдөөд байдаггүй хэрнээ ойлгогдчихсон л байдаг тийм хичээл байлаа миний хувьд.Баярлалаа
:
: serdaram 2009.05.12 11:30
Mash ih bayarlalaa. Yaalaa gej doligonoh gej hyleej avah ve dee!!! Bid nar bie biedee urmyin yg helj surah heregtei. Iim ygend ongiroh bish uram ih ordog yum shyy! Byambasyren gedeg ene folder-oor orood garahad zovhon chinii yzel baidal namaig ugtaj, nadtai yariltsah, bi chamaig tanij medeh orchin bii boljee. Zovhon ene hicheeld ch bish, ooriinhoo ye tengiinhen bolon dyy nartaigaa yzel bodloo huvaaltsah oron zai bii boloosoi gej hysej baina. Hoishdoo ch gesen bichij baigaarai Chamd amjilt hysiye!
:
: Byambasuren 2009.05.13 01:27
Баярлалаа багшаа. таны сэтгэгдэл бичсэнийг уншаад урам ордог шүү. мөн бичнэ гэдэг сайхан зүйл болохыг бага багаар мэдэрч эхэлж байна. таны хэлдгээр бид хэн ч байлаа гэсэн бие биенээ урамын үгээр л тэтгэж байх хэрэгтэй. тйимээс дахин баярлалаа багшаа. цаашдаа хичээх болноо. АМЖИЛТ  :D
: Re: Миний essay-nuud
: я.энхбат 2012.11.04 18:41
гоё болж анда
: Re: Миний essay-nuud
: cbolor68 2012.11.06 00:25
nadad uuriinhuu uzel bodliig ingej chuluutei ilerhiileh ni taalagdaj bna. Tsaashdaa sain hicheegeerei
: Re: Миний essay-nuud
: даваасүрэн 2012.11.11 22:40
bi end esse bichij tavij boloh bolov uu?zaval shine hudas neeh heregtei yu bagshaa
?
: Re: Миний essay-nuud
: serdaram 2012.11.16 09:47
ooroo med. Gehdee Davaasurengiin essay-nuud geed shine huudas baival chinii essaynuudyig unshsan humuus chamd shuud comment hiine sh dee ho
: Re: Миний essay-nuud
: munkh-od 2014.12.04 21:36
Үнэхээр сайхан эссэ болсон байна. Мөн таньд баялалаа гэж хэлэх нь зүйн хэрэг байх.
Учир нь удахгүй нэг эссэ бичих юм. Тэгээд  яаж бичвэл дээр вэ гээд бодож байгаад энэ post-ийг оллоо.
Нэрэн гоё зорилогтой юм байналээ.зорилогдоо заавал хүүрээрэй
 Хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч битгий бууж өгөөрөй амжилт.. :D