МинийКлубын самбар
Ойн цоорхой => Эссений булан => : NA_3 2009.04.28 20:17
-
[Би яагаад цаг барьдаггүй вэ? [color=red:24db656f5e]Хүний амьдралыг цаг хугацаагүйгээр төсөөлөхийн аргагүй. Цаг хугацаа бид бүхнийг удирдаж, хэнээс ч үл хочрон бусдыг дагуулж явдаг. Цаг хугацааг үл барина гэдэг зан Монголчууд бидний цусанд байдаг гэж хүн бүр ярих нь бий. Хэн хэлээд яриад, бүгд мэддэг болчихсон юм бүү мэд. Бүгд мэднэ, бүгд биеэ өмөөрөх, аливааг аргацаахдаа хэрэглэдэг үг. Бодвол над шиг хэнэггүй, амьдралын зорилгоо сайн ойлгоогүй нэгэн хэлсэн байх. Саяхан намайг манай мэргэжлийн багш “Чиний IMAGE бол хоцрох, тиймээс чи “Би яагаад хоцордог вэ” гэсэн эссэ бич” гэсэн би тэр үед инээгээд, шарандаа ЗА гэж хэлчихлээ. Маш амархан сэдэв шиг санагдаад юуч бодсонгүй. Түүнээс хойш би ч хоцорсоор л, нөгөө эссэгээ өгөх хугацаа тулчихсан. Шөнжин сууж юу бичихээ мэдэхгүй жаал суулаа. Учир нь би өөрийхөө тухай чин үнэнг, шүүмжлэлтэйгээр бичих хэрэгтэй байлаа. Хоцордог шалтгаан нь маш хөгийн байсан болохоор би зохиох уу, бодит байдлаа бичих үү гэдэг нь маш хэцүү байсан. Би бусадтай адил унтаж, ногоорч хоцордоггүй. Миний давуу тал нойронд автдаггүй байдал. Тэгвэл яагаад хоцордог вэ? Би өөрийгөө их тайван хүн гэж боддог. Энэ байдал маань даамжирсаар хэнэггүй байдал, залхуу, лазан болсон байх. Өглөө эрт боссонч удаан хөдөлгөөн, хэнэггүй зан, лазан байдалдаа дарагдаад бас хоцорчихно. Голдуу хоцрох шалтгаан Өглөө хөтөлбөрүүдийн Хүүхэлдэйн кино түүнийг үзээд цагаа мартаад суучихдаг. Урьд нь хичнээн хоцорсон ч багш нар нь оруулдаг байсан болохоор даврах зан газар авсан байх. Энэ байдлаа мэддэгч нэг өдөр шууд засна гээд засаж болохгүй юм. Гэхдээ засахгүй бол намайг цаг хугацаа хүлээгүй. Тиймээс би хойшдоо амьдралын зорилгоо ухаарч, аливаа зүйлд хариуцлагатай хандаж, үнэт зүйлсээ зөвөөр тодорхойлохыг хичээх гэж өнөөдрөөс шийдлээ. Үүнээс хойш хоцордог цагаа аль болох багасгах, цаашлаад бүүр болих оо өөртөө амлахаар шийдээд байна. Би чадна аа, би чадна шдээ[/color:24db656f5e]
-
amjilt hysiye! Bi ch gesen ogloo hotolbor harj baigaad hotsroh geed baidag yum. tegeheer bid buruugyi ene TV-uud buraarai baihaa hehehe...Hoishdoo bichij baihdaa mon-gyi fontoor bichij baigaarai! Yaagaad gevel odoo inhenh yum Unicode-oor hiigdej baigaa bolohoor .....
-
bayarlalaa bagshaa. :D