МинийКлубын самбар

Ойн цоорхой => HR management => : serdaram 2014.12.16 17:17

: Ягаан, Цэнхэр тасалбар
: serdaram 2014.12.16 17:17
Та хувьцаа худалдаж авсан уу?
”Хувь хүн хувьцаа гаргасан жишээ дэлхий дээр ХААНА Ч ХЭЗЭЭ Ч байгаагүй. Та хувьцаа худалдаж авснаас бус хувьцаагаа тэнд өгсөн гэсэн асуудал байж болохгүй. Дор тайлбарлая.
1990-ээд оны цэнхэр тасалбар нь үе үеийн чухал асуудал байсаар ирсэн. Цаашид ч мөн хөрөнгийн зах зээлтэй холбоотой амин чухал судас нь байсны хувьд яригдсаар байх байх. учрыг одоо хэр нь олоогүй хүмүүс байсаар байгаа юм. Энгийн үгээр тайлбарлавал улс өөрийн мэдлийн бүх 476 улсын үйлдвэр (хоршооллуудыг ХК болгож нэмж тооцсон тоо)-үүдийн үнэлгээг гаргаж тухайн үеийн нийт хүн ам болох 1.989.000 хүн-д хуваахад 7000 төгрөг нэг хүнд ногдсон байна. Тэр 7000 төгрөгийг мөнгө хэлбэрээр биш “чек” хэлбэрээр ХОЭБ (хөрөнгө оруулалтын эрхийн бичиг) гэж нэрлэн ард иргэддээ тараасан нь бидний мэдэх цэнхэр тасалбар юм. Өөрөөр хэлбэл улс танд 7000 төгрөгийн оронд 7000 төгрөгний чек өгсөн гэж ойлгож болно. Та түүнийгээ 7000 төгрөг гэж ойлгон хувьцаа худалдан авах явдал байсан. Тухайн үеийн 476 улсын үйлдвэрүүдийн хувьцааны үнэ 100 төгрөгөөр (өөрөөр хэлбэл нэрлэсэн үнэ 100 төгрөг) гарсан ба нийт хувьцааны тоо нь 212,2 сая ширхэг (үүнээс төр өөртөө 51%-ийг авсан) болсон байна. Эдгээр 476 компаниудын зарим сайн үйлдвэрүүдийн хувьцаа өсч 120, 150, 200, 500 гэх мэтээр өссөн байна.
Жишээ нь: та 7000 төгрөгний эрхийн бичгээрээ “Говь” ХК-ны хувьцааг 120 төгрөг болсон үед нь авах гээд брокерын пүүсдээ хандана. 7000 төгрөгөнд 120 төгрөгний 58 ширхэг хувьцаа таарч цаана нь 40 төгрөг үлдэнэ. Тэр 40 төгрөг тань “Хамтын сан”-д орно. “Хамтын сан” гэдэг нь компани биш бөгөөд та өөрийн 40 төгрөгөө сайн дураар Санд хадгалуулсан гэсэн үг. Хүн болгон өөрийн 7000 төгрөгнөөсөө хувьцаа худалдаж аваад үлдсэн хэдэн задгай төгрөгийг хамтын санд өгсөн байна. Энэ нь үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТТТХТ/-д хадгалагдаж байсныг хожим ҮЦТТТХТ дампуурсан банкуудад алдаж иргэдийг хохироосныг хүн бүхэн мэдэж байгаа бизээ.
Дээрхээс харахад та улс таныг өөртөө дуртай компанийхаа хувьцааг ав гэж өгсөн ХОЭБ-ээр хувьцаа авсан гэж үзэх нь зөв харин та хувьцаагаа “Говь” ХК-д өгөөгүй байх нь.
Харин одоогийн “Эрдэнэс тавантолгой”-н нөхцөл байдал 1990 оныхоос бага зэргийн ялгаатай. Олон компанийг зэрэг хувьчлаагүй дан ганц “Эрдэнэс тавантолгой” ХК-ны хувьцааг иргэддээ эзэмшүүлж байна. Нэг үгээр хэлбэл улс танд 53.600 (жишээ болгон нэг хувьцааг 100 төгрөг гэж бодвол 536 ширхэг хувьцаа*100 төгрөг=53.600) төгрөгийн ХОЭБ өгөхийн оронд шууд 536 ширхэг хувьцаа өгч байна.
Хэрэв Оюу толгой болон Таван толгой хоёрын хувьцааг тараах байсан бол та аль нэгийг сонгох эрх байгаа учраас танд 1990 оныхтой адил ХОЭБ өгөх байсан байх. Та түүнийгээ ашиглан Таван толгой эсвэл Оюу толгойн хувьцааг авах байсан.
Харин ягаан тасалбарын хувьд эд хөрөнгө авах зориулалттай 3000 төгрөгний тасалбар буюу хөрөнгө оруулалтын эрхийн бичиг (ХОЭБ) нь мөн адил зориулалттай. Цэнхэр нь хувьцаа авах зориулалттай, ягаан нь эд хөрөнгө худалдан авах зориулалттай гэдгээрээ ялгаатай.
Мөн иргэдийн дунд эзэмшдэг компанийхаа хувьцааг тухайн компани дээрээ очиж хувьцаагаа зарна гэсэн ташаа ойлголт их байна. МХБ-ээр үнэт цаас нь арилжигддаг 476 ХК байснаас одоогийн байдлаар СЗХ-ны улсын ахлах байцаагч нарын албан шаардлагаар дампуурлыг нь зарласан, ХК хэлбэрээс ХХК болсон, анхдагч зах зээл дээр арилжаа амжилтгүй болсон гэх зэрэг шалтгаанаар хасагдсаар одоогийн байдлаар нийтдээ 300-аад компани байна.
Эдгээр компанийн алиных нь ч хувьцааг авсан заавал брокер дилерийн компаниар дамжуулах ёстой. Ямар ч компанийн хувьцааг авах зарах тохиолдол бүрт брокертоо хандаж захиалга өгнө. Брокер таны захиалгын дагуу захиалгыг тань биелүүлэх учиртай. 2011 оны 04-р сарын 01-03-ны хооронд зохиогдсон БДК-нуудын өдөрлөгийн үеэр иргэд өөрийн хувьцааг нь эзэмшдэг компанийг хайж явахтай олон тааралдсаны хувьд энэ тодруулгыг бичлээ.
Тухайн үед цэнхэр ягаан тасалбар авсан хүн бүр тухайн үедээ өөрийн орон нутгийг хариуцдаг байсан БДК-даа нэг нэг үндсэн данс нээсэн бөгөөд тэр үеэс хойш дансаа захиран зарцуулалгүй олон жил болсон иргэд аль БДК-д данстай байна гэдгээ Монголын хөрөнгийн биржийн 1-р давхарт ҮЦТТТХТ-д иргэний үнэмлэхтэйгээ очиж шалгуулж мэдэж болно.
Э.Мөнхзул
: Re: Ягаан, Цэнхэр тасалбар
: serdaram 2014.12.16 17:18
Цэнхэр ягаан тасал­бараар хагартлаа баяжсан хэсэг бүлэг нөхөд өнөөдөр мон­голын толгой баячуудыг өнгөлж яваа. Тэртээ 1990 оноос эхэлж айл бүр  цэнхэр ягаан тасалбарынхаа ид шидийг үзнэ гэж хөөрцөглөж байсан цаг мартагдаж эхэлжээ.
 
 
Тэгвэл эл тасалбарыг биз­нес сэтгэлгээ нь  эрт хөгж­сөн хүмүүс ямар ид ид ши­дийн аргаар гартаа оруулж баяжсаныг өгүүлье. Бид­ний аав ээжүүд цэнхэр ягаан тасалбарынхаа ид ши­дийг  ойлголгүй мөнгөтэй ком­панид өгч өөрсдөө ямар ч ашиг хүртэлгүй  өнөөдрийг  хүрсэн  түүхтэй. 
 
 
Тэд одоо яригдаж буй цэнхэр ягаан тасалбар нь ийм хэмжээний хөрөнгө мөнгө болно гэж огтхон ч зүүдлээгүй явсан нь  өрөвдөлтэй.  Эцэг эхийг нь минь мангар­туулж  хэ­дэн саяар яригдах цэнхэр ягаан тасал­барыг нь авсан пүүс ком­панийн  захирлууд  хан­цуй дотроо наймаалцаж авал­цаж, өгөлцөж  байсныг одоо л ойлгон  харуусаж байгааг хэлэх нь зүйтэй.
 
 
Уг нь цагтаа миний аав ээжтэй л адилхан үйлд­вэрийн ажилтан байсан нө­­хөд том том компанийн бос­сууд болж үнэтэй машин хө­лөглөх болсон нь бидний нүд­ний өмнө зурайж бай­гаа юм.
 
 
Эдгээр цэнхэр ягаан тасалбарыг авсан нөхдийг цухас дурдахад “УИХ” дэлгүүр, “Баянгол ресторан”,  “Талх чихэр”, “Говь” ХХК, “Улаанбаатар зочид буудал”, “Зоос гоёл”, “Улаанбаатар хивс”, “Мах импекс”, “Дархан цементийн үйлдвэр”, “Сүү” ХК гээд нэлээд олон нэрс хөвөрнө. 
 
 
Уг нь 1990-1996 онд хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр 18.5 тэрбум төгрөгийг бэ­лэн мөнгөөр, харин 1.7 тэрбум төгрөгийг 21 тэрбум төгрөгийн ханштайгаар төр өмчилсөн гэдэг юм билээ.  Өөрөөр хэлбэл төрийн мэдэлд 44 хувь нь байсан гэсэн үг.
 
 
Үүнээс цэнхэр тасалбарыг нь их хувьчлал гэж нэр­лэдэг байсан. Энэ цэнхэр тасалбарыг олон хүн өөрийн болгох гэж үхэн хатан зүтгэж байв. Тухайлбал их хувьчлал гэгдэх цэнхэр тасалбарыг 916 аж ахуйн нэгжийн 11.6 тэрбум төгрөгийн  хувьцаа буюу ногдол хувийг цэнхэр тасалбараар худалдаж 478 хувьцаат компани, 366 бүрэн бус хариуцлагтай компанийг шинээр үүсгэж 1.2 сая гаруй хүн хувь нийлүүлэгч болж байжээ.
 
 
Харин үүн дотроос  хувьч­лагдаж болохгүй хөрөн­гөөр “МИАТ”, “Улаан­баатар төмөр зам” зэрэг газрыг хамруулсан байдаг.  Түүнчлэн бага хувьчлал гэж нэрлэгдсэн ягаан тасалбараар нийтийн хоол, үйлчилгээний газрууд, зарим орон сууцыг худалдаж  2.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 3046 аж ахуйн нэгж хувьд шилжсэн аж.
 
 
Одоо хэл ам таталж буй  үлдсэн цөөхөн төрийн мэдлийн компаниудыг эрх мэдэлтэнүүд  авах гэж улайрсны улмаас ашиггүй ажиллаж байна гэх үгийг өдөр шөнөгүй тоть шиг давтах болсон нь цаанаа  учиртай  юм. 
 
 
Үндсэндээ зах зээлд шилжсэн  цагаас эхэлж дээр дурдсан компаниудыг дампууруулах  нь тэдний гол зорилго байсан. Ингэснээр  өөрийн болгож авдаг шалгарсан аргатай болцгоосон.
 
 
Иймэрхүү байдлаар өмч хувьчлал явагдаж хэдхэн баячуудыг төрүүлсэн  га­шуун түүхтэй.  Тэдгээрийн дотроос бидний өдөр тутмын  хэрэгцээг  бүрэн атгасан УИХ дэлгүүр хамгийн дээгүүрт  бичигддэг юм билээ. УИХ-ын дэлгүүрийн хувьчлалыг “но-той” явагдсан гэдгийг   албаны хүмүүс ч ярих юм билээ.
 
 
Товчхондоо  эл дэлгүү­рийн хувьчлал төрийн мэд­лээс ямар аргаар гарч “Номин”-гоор овоглогдох болсон А.Шагдарсүрэнгийн  мэдэлд  хэрхэн  шилжсэн  бэ гэвэл,
1992 оны долоодугаар сарын 11-нд “Номин-5” нэр­­тэйгээр байгуулагдаж бай­­сан тус компани 1996 оны нэгдүгээр сарын 22-нд “Номин трейд” ХХК, 2002 оны тавдугаар сарын 28-нд “Номин холдинг” ХХК болж өргөжжээ. 
 
 
Худалдаа, үйлдвэрлэл, үйл­чилгээ, барилга, санхүү, даат­галын чиглэлээр 12 охин компанитай болж өргөжин өдгөө  хамгийн том  компанийн  тоонд орох болжээ.
Харин УИХ дэлгүүрийг  1999 оны зургаадугаар са­рын 2-ны өдөр  Монгол Улсын Засгийн газраас “Улсын их дэлгүүр” хувь­цаат компанийн нийт хувь­цааг Монголын хөрөн­гийн бирж дээр хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн баталгаажуулсан цэнхэр тасалбар болон бэлэн мөн­гөөр арилжаалахыг Төрийн өмчийн хорооны дарга асан  Д.Зоригтод даалгасан” тог­тоол гарч байсан юм билээ.
 
 
Ингээд нэгэнт тогтоол нь гарч  хүчин төгөлдөр болсон учраас УИХ дэлгүүрийн лангуунуудыг нэг сарын 2500 ам. доллараар түрээслэдэг болсон юм билээ. Ингээд тухайн үед тус дэлгүүрт худалдагч хийж байсан Л. Янжмаа гуай ярихдаа “УИХ дэлгүүр хувьд шилжихээс өмнө ашиггүй биш ашигтай ажиллаж байсан.
 
 
Бид нар ч цалин мөнгө гайгүй авдаг дажгүй амьдралтай хүмүүсийн тоонд ордог байлаа шүү дээ. Гэнэт л нэг өглөө ажилдаа ирсэн чинь төрийн мэдлээс гарч хувь хүнд очсон байсан. Тухайн үед манай дэлгүүр ашигтай ажиллаж байсан гэдгийг л мэдэх юм байна.
 
 
Түүнээс бусдаар хувьцаа эзэмшигчидийн талаар бид мэдэхгүй шүү дээ. Дам сонсох нээ  хувьцаа эзэмшигчид ног­дол ашгаа нэхэж их л хэл ам гаргаж байна гэж л ярьдаг байсан. Харин одоо хүн чинь баяжих тусмаа харамч нарийн болдог юм биш үү.
 
 
Ер “Номин”-гоор үйлчүүлж байхад иргэд нэлээд ам муу­тай болсон байна билээ. Хариулт мөнгө өгдөггүй, муудсан хүнс ногоо зардаг гэсэн хэл ам л байнга гарах болж. Хэрвээ хувьчлалын талаар сонирхож байвал нягтлангаар ажиллаж байсан хүнтэй холбож өгч болно. Тэр хүнээс илүү мэдээлэл авах боломжтой” гэлээ.
 
 
Ямартай ч тус дэлгүүрийг улсын өмчид байхад нь ажилладаг байсан хүний яриагаар гэнэт л нэг өглөө ирэхэд нь хувийн өмч болсон гэдэг нь яахын аргагүй үнэн үг.
Улсаас алдар нэрийг харамгүй хүртсэн А.Шагдар­сүрэн гуай одоогоор  “Но­мин холдинг” ХХК-ийн зөвлөх хийдэг.
 
 
Харин түү­ний  гурван хүү бүгд өөрс­дийн компанидаа өндөр албан тушаалыг хаших нь ойлгомжтой. Тухайлбал  Ш.Баярсайхан нь ком­па­нийнхаа ерөнхийлөгч,  харин  Ш.Уламбаяр нь Үйлд­вэрлэл эрхэлсэн захирал, Ш.Энхбаяр нь Гүйцэтгэх болон санхүү эрхэлсэн за­хирлын алба хашдаг юм билээ.
 
 
 Түүнчлэн эдгээр гэр бүлүүд өнөөдөр барилгын бизнест хүч үзэж “Ривер гарден”, “Өнөр хотхон”, “гэ­сэн гоёмсог хоёр хотхоныг барьсан нь барилгын зах зээлд  хэр хүчтэйгээ харуулаад авсан.
 
 
Өөрсдийн гэсэн вант улсаа байгуулаад амжсан  компаний сүлжээ дэлгүүр болох “Номин”-гийн салбарууд иргэдийг ихээхэн чирэгдүүлдэг гэсэн гомдол байнга шахуу гарах болсон нууц биш.
 
 
 Учир нь янз бүрийн зар сурталчилгаа явуулж иргэдийг төөрөг­дүүлдэг, мөн бонус, карт, үнийн төөрөгдлөөр хэрэг­лэгчээ хохироож олон иргэд  ШӨХТГ-ын хяналтад хандсанаар үнэ дагасан төөрөгдлөөс иргэд аврагдаж байсан гэх юм билээ.
 
 
Одоо ч мөн адил өдөр шөнөгүй рекламдаж байгаа хямдарсан барааных нь шошгыг ха­рахад хугацаа нь дуусах дөхсөн бараа бүтээгдэхүүнээ  “SALE” зарлалаа хэмээн зардаг нь хэрэглэгчдэд таа­лагдахгүй байгаа юм.
 
 
 Ямартай ч цэнхэр, ягаан тасалбараар үндэсний оли­гархи гэж нэрлэгдэх бол­­сон эрхмүүдийн түүх ийн­хүү цааш зурайсаар байх болол­той. Бид дараагийн дугаар­таа дээр дурдагдсан ком­па­ниудын тухай өгүүлэх болно.
 
 
Шинэчлэлийн  Засгийн га­зар төрийн мэдлийн газ­рыг хэрхэн ямар замаар хөрөнгөтнүүд хувьчилж ав­сан эсэхийг шалгах болно хэмээн мэдэгдэж байсан. Тэр үед л дээрх газруудыг  хэрхэн яаж гартаа оруулсан нь олон нийтэд ил болох бололтой.