МинийКлубын самбар
Ойн цоорхой => Эссений булан => : Tsendjav 2009.04.16 17:49
-
Хүмүүс бидэнд шүтлэг бишрэл хэрэгтэй юм уу гэж би боддог. Үүний шалтгаан гэвэл энэ насны эд хөрөнгө хэдий арвижан дэлгэрч байвч тэрээр ашдын амар амгалан баяр жаргал авчирч үл чадах юм шиг санагдсан. Хүний сэтгэл санаа хангалуун бол эд агуурсын гачаалыг хүлцэн давах нь хялбар чухамдаа ухаарал сэтгэлээс үүдсэн амгалан болбоос жинхэнэ бодит амгалан билээ. Ухаарал сэтгэлээс үүдсэн амгалантай дүйх баяр жаргал , цэнгэл гэж үгүй. Энэ нь сэтгэлийн агуу их ханамж юм. Шашин бүхэн энэхүү сэтгэлийн цэнгэлд хүрэх , арга замыг өөр өөрийнхөөрөө сургадаг байх. Хамаг жаргал зовлон сэтгэлээс эх сурвалжтай болохоор бидэнд шашин зайлшгүй хэрэгтэй билээ. Хэрэвээ шүтлэг бишрэлгүй болбоос сэтгэл санаа номхон төвшин байх боломжгүй ажээ.Ер нь зовлонгийн гол шалтгаан нь голдуу сэтгэлээс үүдэн гардаг . Яагаад сэтгэлээс болдог гэвэл сайхан санагдсан , эсвэл муухай санагдсан аливаа зүйлдээ уурлан хилэгнэх юм уу баярлан хөөрдөг.Би яагаад Буддын шашин шүтэх болсон учир нь гэр бүлийн хүмүүжил маань нөлөөлсөн байх аа. Гэр бүлийнхэний маань ярьж өгдөг байсан үлгэр , домог, сургаалиуд , их чухал ач холбогдолтой байсан. Би багадаа Цаасан шувууны үлгэр , Эрдэнийн сан субашид, Оюунтүлхүүр гээд л олон сургааль унших дуртай байж билээ. Буддын шашин маань хүний сэтгэлийг амар тайван болгодог төдийгүй амьдралыг арай өөрөөр харахад тусладаг нь илүү надад сайхан санагдсан болохоор ч тэр байх. Мэдээж хэрэг шашин шүтсэнээр сэтгэл маань тогтуун болж , буян нүглийг ялгаж чаддаг болохоос гадна шунал хилэнц, атаархал, муу үйлийн үр зэрэг муу зүйлээс хол байлгахад тус болсон. Хүмүүсийг хараад байхад зовлон зүдгүүр , бэрхшээлд орсон үед л шашин шүтэж гандан хийд орж ном хуруулдаг юм шиг харагддаг. Энэ нь арай буруу ойлголт байх. Би шашинг мухар сүсэгээр шүтэхийг хүсдэггүй. Бид аливаа бэрхшээл гарахаар гаднаас хайдаг харин өөрөөсөө хайхаа мэддэггүй юм уу , хайхыг хүсдэггүй ч байж мэдэх юм. Би бодохдоо аливаа сайн сайхан зүйлийг гаднаас хайх биш хүн өөрийнхөө дотроос хайх хэрэгтэй болдог ингэхэд Буддын шашин чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Тийм ч учраас залуучууд бид шашин шүтэхдээ шашины мөн чанарыг зөвөөр таньж , амьдралдаа түүнийгээ зөвөөр хэрэгжүүлж байгаасай хэмээн төгсгөе.
-
Би хэдхэн жилийн өмнөөс буддын шашинг уншиж судалж эхэлсэн. Сургааль нь ихэд таалагддаг. Уншихад нэг л гоё санагддаг. Тэгэхдээ багаасаа л юм болгоныг материаллаг талаас нь хараад сурсан болохоор их хэцүү байдаг. Эргэн тойрныхон болохоор их мухар сүсэгтэй. Тэрэнд нь итгэхийг үнэхээр итгэдэхийг хүсдэггүй. Багаасаа сонссон зүйл, томроод уншсан сонссон зүйл бүгд л хоорондоо зөрчилддөг. Хүн болгон амьдралаас аз жаргалыг хайж байна. Зарим нь шашин аврагдах гарц гэж байхад зарим нь бодитой зүйлийг шүтэж амьдарна. Юмс бүхний шинж чанар нь хоосон ч юм шиг. Мэдэхгүй ээ. Би лав бүхнээ зориулаад бурхны шашинд итгэж чаддаггүй. Чиний эссэ үнэхээр гоё болсон байна. Хэрвээ үнэхээр амар амгаланг олж чадсан бол би үнэн сэтгэлээсээ баярлаж байна