МинийКлубын самбар

Ойн цоорхой => Миний уншсан ном => : tsetsee 2009.03.21 00:46

: Аз жаргалын алтан түлхүүр
: tsetsee 2009.03.21 00:46
Саяхан энэ номыг уншлаа. Уг номонд хүний дотоод ухамсар буюу далд ухамсарын талаар өгүүлжээ. Дотоод ухамсар нь сэтгэдэггүй ба Гадаад ухамсараас хүрч ирсэн дүгнэлтийг шууд хүлээн авдаг гэжээ. Жишээлбэл: би дотроо өнөөдөр миний азгүй өдөр гэж бодох юм бол дотоод ухамсар маань шууд хүлээн авч энэ өдрийг азгүй өдөр байлгах чиглэлд ажилж эхэлдэг байна. Харин бид үүнийг зөв бөгөөд ашигтайгаар хэрэглэвэл үнэхээр ашиг тустай болно. Магадгүй та өглөө болгон би хичээлдээ сайжирсан байна гэж бодвол таны дотоод ухамсар мөн сайжруулах чиглэлд ажилж та үнэхээр сайжирна. Энийг ашиглан шашинууд бий болсон. Шашин бүхэн үр нөлөөгөө өгч байдаг. Өгч байдаг болохоор хүн шүтдэг. Гагцхүү өөрийн дотоод ухамсарт шууд хандах бус бурханаар дамжуулан хандаж байгаа хэрэг юм. Одоо тэгвэл бүгдээрээ маргааш их сайхан өдөр болно хэлдээ. Маргааш үнэхээр сайхан өдөр болно. Гагцхүү та итгэх л хэрэгтэй.