МинийКлубын самбар
Ойн цоорхой => MY CLUB => : serdaram 2013.12.03 10:59
-
Германы хамтын ажиллагааны байгууллагаас дэлхийн хэмжээний уур амьсгалын эрсдэлийн судалгааг гаргасан байна.
1990-2011 оны дүнгээр Монгол Улс эрсдэлийн индексээрээ дэлхийн 183 орноос 12-т оржээ. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, байгаль цаг агаарын гамшигт үзэгдэл, эрсдэлд нэн эмзэг болохыг харуулж байгаа юм байна.
Манай орны нийт нутгийн цаг агаарын мэдээгээр 1940 оноос хойш 2.14 хэмээр дулаарчээ. Өөрөөр хэлбэл дэлхийн дунджаас гурав дахин их байгаа гэсэн үг юм. Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн хэмжээ нэмэгдэж, 1880-2012 онд дэлхийн газрын гадарга орчмын агаарын температур 0.85 хэмээр дулаарсан байна.
Эрдэмтэд өнөөгийн уур амьсгалын системийн өөрчлөлт цаашид улам төвөгтэй болно гэж үзэж байгаа юм. Үүнээс үүдэн хур тунадас, байгалийн бүс бүслүүр өөрчлөгдөх, зарим нутаг хуурайших, цөлжилт эрчимжих, ган, зуд, хүчтэй аадар бороо зэрэг байгалийн гамшигт үзэгдэл нэмэгдэх хандлагатай болсон байна.
http://news.gogo.mn/r/132087
-
Хүн гэдэг чинь юмыг хожим ухаарч ойлгох юмдаа Би ч гэсэн байнга л тэгдэг. Өөрийгөө мэддэг ч тэр дор нь засаж залруулж чаддаггүй. Тиймээс бид ч гэсэн дараа нь харамсахгүйн тулд одооноос эх орон эх дэлхийгээ аврах үйлсэд өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулах нь зүйтэй
-
Уул нь нөгөө Хаан билүү Хас билүү банкны реклам дээр гараад байсан машинаар явж байгаа бол хүн жилд хэдэн мод билээ тарих ёстой гэж байсан түүнийг уул нь хэрэгжүүлээд эхлэвэл ч...
-
Харамсалтай нь ажил төрөл гэж шалчиганаад мод тарих хүмүүс цөөн байх болов уу. Ёохх тэр 15р лекцэн дээр ярьсан сэргэн мандалтын үе шиг байсан бол хичнээн сайхан бэ.? "Гудамж талбайд хүмүүс нь цөөн Яагаад гэвэл бүгд ажил төрөлтэй байсан" :( Их сайхан сонсогдсон..